| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00379/И |
| Дугаар | 181/шш2016/00324 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 181/шш2016/00324
| 2016 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 181/ШШ2016/00324 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс,
1969 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсолтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33-354 тоотод оршин суух, Буриад овогт Сэмжидмаагийн Болдбаатар /РД:ХЛ69110111/-д архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, 16 дугаар хорооны хэв журмын ажилтан, хэсгийн байцаагч Г.Чойбалсан, гуравдагч этгээд С.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дэслэгч Г.Чойбалсан шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33-354 тоотод оршин суух, Буриад овогт Сэмжидмаагийн Болдбаатар нь байнга архидан согтуурч ар гэртээ агсан тавьж хэрүүл маргаан үүсгэж, эхнэр хүүхдүүдээ байнгын түгшүүртэй байдалд байлгадаг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг түүний эхнэр Ө.Уранчимэг нь ирүүлсэн.
Өмнө нь удаа дараа эрүүлжигддэг, архи уугаад 18 жил болж байгаа сүүлийн 10 жил түлхүү ууж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг.
Мөн тэрээр Согтуурах, мансуурах донтой өвчний 3 дугаар болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд С.Болдбаатар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байнга архи уудаг нь үнэн. Ар гэртээ бараг агсан тавьдаг, эрүүлжүүлэхэд орж баривчилгаанд явж байсан. Архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй, эмчилгээнд явмаар байна гэв.
Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргий Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь тус шүүхэд С.Болдбаатарыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.
С.Болдбаатар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33-354 тоотод оршин суу тус хорооны засаг даргын тодорхойлолтоор . эрээр удаа дараа 濿н захиргааны арга хэмжээ авагдаж тухай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг .
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан ууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Сүхбаатар 俿 16 угаа байцаагч С.Болдбаатар түүний эхнэр Ө.Уранчимэг, тус хорооны хэсгийн байцаагч Э.Сайнсанаа нарын 俿эгт С.Болдбаатар байнга , гэр орондоо эхнэр, хүүхдүүддээ , байнгын түгшүүртэй байдал үүсгэдэг .
С.Болдбаатар нь Архинд донтох өвчний 3 дугаар зэрэг өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Буриад овогт Сэмжидмаагийн Болдбаатарыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2.С.Болдбаатарыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО