Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 66

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.З, улсын яллагч Б.Г, шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06872 2709 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.У,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.У нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дугаар сарын 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Отэй “Хэнтий аймгийн хүмүүсийг тэнэг” гэсэн гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамар, дээд уруул, эрүү, зүүн хацарт зулгаралт, дээд уруулын дотор салстанд ялзарсан шарх, дээд уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол  учруулсан хэрэгт холбогджээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ: “....” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагаанд Э.Оийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 5-7, 8-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13901 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 28-29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, сургуулийн тодорхойлолт /хх-н 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гоос шүүгдэгч Г.У нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дугаар сарын 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Отэй “Хэнтий аймгийн хүмүүсийг тэнэг” гэсэн гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамар, дээд уруул, эрүү, зүүн хацарт зулгаралт, дээд уруулын дотор салстанд ялзарсан шарх, дээд уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Г.Уыг 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Отэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Оийн хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 5-7/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13901 дугаартай:

1. Э.Оийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамар, дээд уруул, эрүү, зүүн хацарт зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, хамар дээд уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Уын өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 28-29/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Ут ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч Э.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан толгойн КТГ-н бэлэн мөнгөний орлогын баримт болох 120.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.