Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/шш2016/00299

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 07 өдөр

 

 

 

Дугаар 181/ШШ2016/00299

 

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлооо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс,

1976 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсолтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-336а тоотод оршин суух, Билэгчү овогт Дугарын Энхтүвшин /РД:ХЛ76042275/-д архины албадан эмчилгээ хийлгэх хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, 12 дугаар хорооны хэсгийн байцаагч Д.Эрдэнэбаяр,10 дугаар хорооны хэсгийн байцаагч Ц.Эрдэнэбат, гуравдагч этгээд Д.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дэслэгч Д.Эрдэнэбаяр, Ц.Эрдэнэбат нар шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-336а тоотод оршин суух, Билэгчү овогт Дугарын Энхтүвшин нь байнга архидан согтуурч ар гэртээ агсан тавьж хэрүүл маргаан үүсгэж, аав, ээжийгээ байнгын түгшүүртэй байдалд байлгадаг тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг түүний ээж С.Ичинхорлоо нь ирүүлсэн. Өнөө өглөө шүүхэд ирэхийг мэдсээр байж нуугдсан байсныг иргэдийн мэдээллийн дагуу хамт архи уудаг айлаас нь олж авсан.

Өмнө нь удаа дараа эрүүлжигддэг, саатуулах байранд оруулах гэхээр хоол идээгүй, даралт их гээд элдвийн шалтаг заагаад гараад явчихдаг. Хоёр жилийн өмнө баривчилгаанд явж байсан.

Мөн тэрээр Согтуурах, мансуурах донтой өвчний 3 дугаар болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.Энхтүвшин нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байнга архи уудаг нь үнэн. Ар гэртээ бараг агсан тавьдаггүй, эрүүлжүүлэхэд орж баривчилгаанд явж байсан. Архины албадан эмчилгээнд биш баривчилгаанд явмаар байна гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргий Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь тус шүүхэд Д.Энхтүвшинг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Д.Энхтүвшин Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-336а тоотод оршин суу тус хорооны засаг даргын тодорхойлолтоор . эрээр удаа дараа 濿н захиргааны арга хэмжээ авагдаж тухай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг .

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан ууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Сүхбаатар 俿 12 угаа байцаагч Д.Энхтүвшин, түүний ээж С.Ичинхорлоо, тус хорооны зохион байгуулагч О.Ганбат нарын 俿эгт Д.Энхтүвшин байнга , гэр орондоо аав, ээж, 俿 .

Д.Энхтүвшин нь Архинд донтох өвчний 3 дугаар зэрэг өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Билэгчү овогт Дугарын Энхтүвшинг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2.Д.Энхтүвшинг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО