Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 71

 

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.А, Н.Б нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Х, иргэдийн төлөөлөгч Т.Н, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 1906 02904 1097 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.О,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

            Яллагдагч Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Ц тай маргалдан түүнийг хэвлийн тус газар нь хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний IV, V сегмент, ходоодны гарах хэсгийн урд ханыг гэмтээж, цусан хураагаар хүндэрсэн, хатгагдсан, шархалсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “….” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, мөрдөн шалгах ажиллагаанд Х.Ц ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 15-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Б өгсөн мэдүүлэг /хх-н 22/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Оын өгсөн мэдүүлэг /хх-н 58-59/ Батлан Хамгаалах Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 87 дугаартай шинжээч эмч С.Нийн дүгнэлт /хх-н 31-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 37/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Ц тай маргалдан түүнийг хэвлийн тус газар нь хутгалж хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний  IV, V сегмент, ходоодны гарах хэсгийн урд ханыг гэмтээж, цусан хураагаар хүндэрсэн, хатгагдсан, шархалсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Оыг 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.Ц тай маргалдан түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Цын хохирогчоор өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Б өгсөн: "…." гэх мэдүүлэг /хх-н 22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын яллагдагчаар өгсөн: ". . ..” гэх мэдүүлэг /хх-н 58-59/,

Батлан Хамгаалах Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № 87 дугаартай шинжээч эмч С.Нийн

1. Х.Ц т хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний IV, V сегмент, ходоодны гарах хэсгийн урд хана гэмтээж, цусан хураагаар хүндэрсэн хатгагдсан шархалсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж, учрах үедээ амь насанд аюултай Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасан "Хүнд" зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй. Х.Ц  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй." гэх дүгнэлт /хх-н 31-32/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

            Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Хохирогч Х.Ц  нь хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:   

             Шүүхээс шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

             Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нийт 235 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.