| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/05311/и |
| Дугаар | 5311 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 5311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч //, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь -ийн ресторанд 2010 оны 04 дүгээр сард Нягтлан бодогчийн албан тушаалд ажилд орж, Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилласан.
Ажиллах хугацаандаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад улмаар үргэлжлүүлэн жирэмсний болон амаржсаны амралт авсан юм.
Тухайн үед миний ажлыг борлуулалтын менежер хүлээж авсан бөгөөд одоо тус ажлын байранд гэдэг хүн ажиллаж байна.
Би 2016 оны 04 дүгээр сарын эхээр байгууллагын удирдлагууддаа ажилдаа эргэн орох талаар и-мэйл бичиж явуулахад тухайн үед Захирал Хан Санабор надад үүнийг сайхан мэдээ байна гэж хэлж байсан.
Ингээд би 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа эргэн орох талаар бичгээр өргөдөл өгөхөд маргааш нь тус компаниас “нэгдүгээрт, намайг хуулийн дагуу хүүхдээ 2 нас хүртэл асарсны дараа ажил авах эсэх асуудлыг шийднэ, хоёрдугаарт, эсхүл өөр ажилд цалингийн хэмжээг бууруулан ажиллуулах” гэсэн хариу өгсөн.
Миний бие уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан талаар уг компанид дахин өргөдөл гаргахад надад 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн хариуд “намайг хуучин ажиллаж байсан нягтлангийн албан тушаалд ажиллуулах боломжгүй, цалингийн хэмжээг бууруулаад өөр ажилд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажиллуулах боломжтой” гэсэн байсан.
Үүнийг нэхэмжлэгч би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд ажлаас халсан шийдвэр гаргаж өгөөгүй атлаа ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй байгааг ажлаас халсантай адилтган үзэж, ажлаас үндэслэлгүйгээр халсан гээд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд, намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах талаар зохицуулсан ба тус хуулийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалан гэж заасан.
Гэтэл хариуцагч нь хууль бус шийдвэр гаргаж, ыг ажлаас халсан байна.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ажил, албан тушаалыг хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд хүн авахдаа Хөдөлмөрийн түр хугацаатай гэрээ байгуулах ёстой атал тэй Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж, үндсэн ажилтан болгосон байгаагаас гадна хариуцагчаас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өгсөн хариудаа нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил үүргийг бусдад шилжүүлсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан хэзээ ч ажилдаа эргэн орох хүсэлт гаргах, ажил олгогч тал өмнөх ажил, албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах үүрэгтэй билээ.
Гэвч нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өгсөн хариугаа ыг хүүхдээ 2 нас хүртэл асарсны дараагаар ажилд эгүүлэн авч болох эсэх талаар хариу өгсөн байна. Энэ нь, нэхэмжлэгч ыг ажилдаа эргэн орох гэхэд татгалзаж буй хариу гэж үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээний нөхцлийн талаар тусгайлан зохицуулсан ба үүнд үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ хамаардаг.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн цалингийн хэмжээг бууруулахаар болсон нь ажил, албан тушаалыг хэвээр хадгалсан гэж үзэхгүй юм.
Иймд, нэхэмжлэгч ыг үндэслэлгүй халсан болохыг тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 2,400,730.00 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“ыг 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 180,000.00 төгрөгийн үндсэн цалинтай Нягтлан бодогчийн орон тоон дээр авч ажиллуулсан.
2010 оны 10 дугаар сард түүний сарынг цалинг 250,000.00 төгрөг, 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 280,000.00 төгрөг болгож, тус тус нэмсэн.
2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр түүнд рестораны менежер, гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, оршин суух виз-ний асуудлыг давхар хариуцуулж, цалинг нь 50 хувиар нэмсэн ба 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14/120 тоот тушаалаар цалинг 1,250,000.00 төгрөг болгосон.
2015 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлээд жирэмсний амралт авсан ба бид түүнээс хэзээ ажилдаа эргэж орох талаар асуухад буцаж орохгүй гэж удаа дараа хэлж байсан.
Ийм учраас бид бүтцийн өөрчлөлт хийж, Оффис менежер, Нягтлан бодогч авч ажиллуулсан. Манай компани Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу түүнийг ажилд нь авах үүрэгтэй учир түүнд бүх татвар төлсний дараа гар дээр нь 650,000.00 төгрөгийн цалинтай Нягтлан бодогчийн ажилдаа эргэн орохыг санал болгож, нэмэлт гэрээгээр өгсөн менежер, гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, оршин суух виз-ний асуудлыг түүний ажил үүргийн хуваариас хасах санал тавьж, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр орох хүсэлт тавьсан.
Гэтэл ийм хэмжээний цалинтай эргэн орохгүй гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Манай компанийн зүгээс нэхэмжлэгч ыг ажлаас чөлөөлөөгүй, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих ёсоор төлсөөр ирсэн гэдгээ нотолж, холбогдох баримтыг шүүхэд өгсөн.
Иймд, ыг ажлаас чөлөөлөөгүй учраас түүний нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь -д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Гэтэл хариуцагч нь түүнийг ажлаас чөлөөлөөгүй, одоо болтол түүний Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээний дагуу төлсөөр ирсэн.
Нэхэмжлэгч нь намайг хүүхдээ 2 нас хүртэл асарсны дараа ажилд авна гэж мэдүүлж байна, гэтэл манай компаниас 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өгсөн хариуд түүнээс хүүхдээ 2 нас хүртэл асрах уу эсхүл 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажилдаа эргэж орох боломжтой гэж хариу өгсөн байгааг анхаарна уу.
Анх ыг нь Нягтлан бодогчоор авч ажиллуулсан нь үнэн бөгөөд энэ хугацаанд түүний цалинг 180,000.00 төгрөгөөс 280,000.00 төгрөг болгож өөрчилсөн мөн түүнд рестораны менежер, гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, оршин суух виз-ний асуудлыг давхар хариуцуулсан учраас үндсэн цалинг хөлсийг нэмэгдүүлснийг ойлгохгүй байна.
нь ээлжийн амралтаа авсны дараагаар үргэлжлүүлээд жирэмсний амралт авахад бид компани дотроо өөрчлөлт хийж, түүний хариуцаж байсан ажил үүргийг бусдад хуваарилсан, эдгээр ажилд дээр дурьдсан менежер, гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, оршин суух виз хөөцөлдөх зэрэг ажлууд багтсан бөгөөд үүнийг өөр ажилтан хийж байгаа тул одоо аар хийлгэх шаардлагагүй болсон.
ын ажиллаж байсан Нягтлан бодогчийн албан тушаал хэвээр байгаа, хэрэв нэхэмжлэгч нь ажилдаа орсон тохиолдолд сая яриад байсан тэй нийлээд манайх 2 Нягтлан бодогчтой болно.
Нэхэмжлэгч цалингийн хувьд л маргаантай байгаа, түүнийг ажиллаж байх үед байгууллагын зүгээс цалинг нь шат дараалан нэмж байсан боловч зарим ажил үүрэг буюу Нягтлан бодогчид хамаарахгүй ажлыг түүгээр хийлгэдэг байсан учраас нэмэгдсэн гэдгийг ойлгох хэрэгтэй, одоо түүний нэмэлтээр хариуцаж байсан ажлууд өөр хүмүүст хуваарилагдсан.
Нэхэмжлэгчид -иас 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ор гэсэн боловч өөрөө ажилдаа ирээгүй, цалингийн бууруулах талаарх энэхүү албан бичиг, харилцан яриа зэрэг нь түүнийг ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй юм.
Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч -д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэлд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нь 2010 оны 05 дугаар сарын 15-ны өдөр -ийн Захирлын тушаалаар 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Нягтлан бодогчийн албан тушаалд томилогдож, түүний үндсэн цалин сарын 180,000.00 төгрөг байсан бол 2010 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 10/41 тоот тушаалын дагуу 250,000.00 төгрөг болж өөрчлөгдсөн байна.
Нэхэмжлэгч ыг 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон үйл баримтын талаар зохигчид маргахгүй байгаа бөгөөд ажил олгогч -ийн зүгээс түүнтэй 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2011/1 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулж, сарын цалин хөлсийг 280,000.00 төгрөгөөр тогтоожээ.
Ийнхүү зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаас тус тус дүгнэвэл болон -ийн хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, ыг 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Нягтлан бодогчийн албан тушаалд томилж, түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй боловч ажилтан, ажил олгогч хоёрын хооронд 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан нь холбогдох бусад баримтаар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, талуудын тайлбараар нь 2015 оны 08 дугаар сараас эхлэн ээлжийн амралт авч, үргэлжлүүлэн жирэмсний болон амаржсаны амралтаа авсны дараагаар тэрбээр энэхүү амралтын эдэлбэл зохих хуульд заасан хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тохиолдлын талаар зохицуулсан ба тус хуулийн 35.1.4-т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай эсхүл хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг ажил олгогч тал хадгалах үүрэгтэй.
Энэ нь, тус зүйлд заасан үндэслэл, шалтгаан арилсны дараагаар ажилтан урьд ажиллаж байсан ажил, албан тушаалдаа ажиллах эрхтэй бол ажил олгогч нь тухайн албан тушаалд ажилтныг эгүүлэн авч ажиллуулах үүрэг хүлээх, хэрэв ажил олгогч тал энэ үүргээ биелүүлээгүйгээс тэдгээрийн хооронд үүссэн тохиолдолд үүнийг ажлаас үндэслэлгүй халагдсантай адилтгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шүүх харъяалан шийдвэрлэх юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон тус хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, дээр дурьдснаар ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа буюу хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтныг зөвхөн аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан, ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан гэдэг нь тогтоогдсоноос бусад тохиолдолд ажлаас халж болохгүй.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан буюу хүүхэд асрах чөлөөтэй байхдаа ажилдаа эргэн орох талаар ажил олгогч -д хүсэлт гаргасан байна.
Хариуцагч -ийн зүгээс ажилтан ын хүсэлтийн дагуу түүнд хариу хүргүүлэхэд нэхэмжлэгч тал тухайн хариуд дурьдсан саналыг үл хүлээн зөвшөөрч, ажил олгогчийг ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж буруутгаж байна.
Гэвч нэхэмжлэгч ыг ажил олгогч нь үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч -д ажилдаа эргэн орох тухай хүсэлт гаргасныг тус компани хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн хариу албан бичгээс үзвэл ыг хүүхдээ 2 нас хүртэл асарсны дараагаар ажилдаа эргэн орох боломжтой эсэх хэрэв боломжгүй бол түүнийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилдаа буцаж орж болно гэдгийг уламжилж, харин цалин хөлсний хувьд тодорхой хэмжээгээр буурна гэж мэдэгджээ.
Гэтэл нэхэмжлэгч нь өмнө авч байсан цалин хөлсийг хэвээр байлгах хүсэл зоригтой байсан учраас цалин хөлсний хэмжээг бууруулах болсныг ажил, албан тушаалыг хэвээр хадгалсангүй гэж үзсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцлийн нэгэн үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ мөн боловч ажилтан болон ажил олгогчийн зүгээс гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах санал гаргах эрхтэй ба харин ажил ологч нь нэгэнт тохирсон гэрээний нөхцлийг хууль болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тохиолдолд тэдгээрийн хооронд үүссэн маргааныг хуульд заасан журмын дагуу шүүх шийдвэрлэх юм.
Хариуцагч -ийн зүгээс нэхэмжлэгч д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа эргэн орох боломжтой талаар мэдэгдэж, цалин хөлсний хэмжээг гүйцэтгэх ажил үүрэг, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан тодорхой хэмжээнд буурах талаар мэдэгдсэн үйлдлийг ажилтныг ажлаас хууль бусаар чөлөөлсөнд тооцохгүй, ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэх бөгөөд гагцхүү зохигчдын хооронд цалин хөлсний маргаан үүссэн байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилдаа буцаж орох боломжтой гэдгийг мэдсэн атлаа тэрбээр цалин хөлсний асуудлаас улбаалан ажилдаа очоогүй, ийнхүү очоогүйд ажил олгогч буруугүй байхаас гадна -ийг ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хэдийгээр хариуцагч нь ажилтны цалин хөлсийг бууруулах талаар албан бичигтээ дурьдсан байх боловч албан ёсоор бууруулсан талаарх тушаал шийдвэр гаргасан болон холбогдох гэрээ, хэлэлцээрт өөрчлөлт оруулсан талаарх баримт алга байна.
Иймд, дээр дурьдсныг тус тус үндэслэн ыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР