Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 72

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н, улсын яллагч Б.Д, шүүгдэгч Ө.Э, түүний өмгөөлөгч Л.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04898 0298 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Ө.Э,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ө.Э нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

улмаар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 58 дугаар байр, 4 дүгээр орцны 00 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй ороосон цаасны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ: “....” гэв.

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 17-19/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 20-36/, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 49-50/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54-56/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4644 дугаартай дүгнэлт /хх-н 65-66/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4643 дугаартай дүгнэлт /хх-н 73-74/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ө.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 97-99/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 107/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 122/, Ө.Эы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 125-134/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 143-145/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэлийн прокуророос яллагдагч Ө.Э нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

улмаар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 58 дугаар байр, 4 дүгээр орцны 00 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтад багтсан "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй ороосон цаасны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Ө.Эыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

улмаар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 58 дугаар байр, 4 дүгээр орцны 00 тоотод "Делта 9 тетрагидроканнабинол" бодисын агууламжтай "өвс" гэх нэршилтэй ороосон цаасны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Сын өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 55-56/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4644 дугаартай "...." гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-н 65-66/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 4643 дугаартай: “....” Гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 73-74/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Эы өгсөн "...." гэх мэдүүлэг /хх-н 98-99/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 47/, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н  49-50/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 20-23/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Ө.Эыг НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинолын” агууламжтай, 2.3 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.    

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ө.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

            Шүүгдэгч Ө.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргаагүй хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн засрал хүмүүжил авахгүйгээр дахин гэмт хэрэг үйлдэж байгаа зэрэг түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа шарласан тугалган цаас 1 ширхэг, тамхи хэлбэрээр цаасанд ороосон 1 ширхэг өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийг шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.