| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0073/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/81 |
| Огноо | 2020-03-12 |
| Зүйл хэсэг | 20.4.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Ч.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-д холбогдох эрүүгийн 1938008380033 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч.М-,
Шүүгдэгч Ч.М- нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Цагаан-Уул зах дотор байлдааны 2 зориулалттай 7.62x39 мм сумыг хууль бусаар худалдаж, хадгалсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.М- нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөлаймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Цагаан-Уул зах дотор байлдааны зориулалттай 7.62x39 мм сумыг хууль бусаар олж авсан, борлуулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938008380033 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Би 2019оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах зах дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр өдөр Цагаан-Уул захын Найдвар дэлгүүрийн гадна талбайд худалдаа хийдэг Ч.М- гэж хүн бууны сум зараад зогсож байсан. АКМ бууны 20 ширхэг сум зарж байсныг би илрүүлж шалгасан юм. Тэгээд сумыг нь хурааж аваад цагдаа дээр авчирч хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,
Гэрч Ч.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...Ч.М- нь миний төрсөн дүү байгаа юм...Миний дүү Ч.М- нь зан аашийн хувьд даруу төлөв олон ааш зан байхгүй...Нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь гэртээ эрхэлсэн тодорхой ажилгүй, 2 хүүхэд нь оюутан, нэг охин нь ажилгүй Улаанбаатар хотод байдаг. Ийм учраас Ч.М- нь зах дээр тоглоом зарж амьдралаа авч явдаг. Миний дүү Ч.М-гийн зүрх нь тогтворгүй, ходоодны шархтай, даралт ихтэй, нойр булчирхай муутай хүн. Хоёр оюутантай учир ажил хийхээс өөр арга байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,
Шүүгдэгч Ч.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах зах дээр тоглоом зарж байсан. Тоглоом зарахад ашиг байдаггүй. Дээрээс нь 2 оюутантай учир мөнгөний хэрэг их болдог. Мөн лангууны түрээсийн мөнгө нэхэгдээд байсан учир АКМ бууны 20 ширхэг сумыг танихгүй хүнээс авсан. Тэгээд тэр сумыг зарахаар болоод хөдөөний нэг залууд 20 ширхэг сумыг 60.000 төгрөгөөр зарж байгаад захын цагдаад баригдчихсан. Надад мөнгөний хэрэг болоод байсан учир би сум зарсан. Сум зарсан нь миний буруу. Би буруугаа хүлээн 3 зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 20 ширхэг сум нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн. Уг сумнуудаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 20 ширхэг сум нь 7.62х39мм сумны байртай буугаар буудлага үйлдэхээр зориулагдсан. /АК47, АКМ, Вепрь, Сайга, С2-527 гэх мэт/. 20 ширхэг сумнууд нь 1975 онд Оросын Холбооны улсад байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62x39 мм калибртай зүрхэвчтэй ердийн сум байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25-р тал/ Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р тал/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийнбаримт хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, /хх-ийн 42-49-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч Ч.М- нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ныөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах Цагаан-Уул зах дотор байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62x39 мм сумыг хууль бусаар олж авсан, борлуулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь гэрч Б.Э-ын мэдүүлэг / хх-ийн19-20-р тал/, шүүгдэгч Ч.М-ийн мэдүүлэг /хх-ийн 33-р тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны 4 өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25-р тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт тусгагдсан гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэлхэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Байлдааны зориулалттай сумны шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримт мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7.62x39 мм сумыхууль бусаар олж авсан, борлуулсан үйлдэл нь хууль бус болохыг мэдсээр атлаа зориуд хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалдүндэслэн шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны, хууль сахиулах зориулалттай галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, борлуулсан нөхцөлбайдал, энэ талаарх хууль тогтоомжийн мэдлэг дутмаг, түүний хувийн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн 1.4дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.М- нь урьд ял шийтгэлж байсан болох нь ялшийтгэгдсэн 5 эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хх-ийн 44-49-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн борлуулсан дээрх сум нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн хэдий ч бүрдэл хэсэггүйгээр буудлага үйлдэх боломжгүй, хэрэглэх зориулалт, олон нийтийн аюулгүй байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэхүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7.62х39 мм-ийн 20 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938008380033 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.Мг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мг галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авагдсан Ч.Мд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7.62х39 мм-ийн 20 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн 1938008380033 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР