| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/05281/и |
| Дугаар | 5281 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 5281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: *******,*******,*******,*******т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр т Зам талбайн ажилд орсон юм.
Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/250 тоот дугаартай Захирлын тушаалаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас үндэслэлгүй халсан.
Би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, сайн ажиллаж байсан гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс гэрчлэх болно.
2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр намайг ажлын байран дээр архи уугаагүй байхад архи уусан мэтээр гүтгэж, хариуцагч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын Баруун салбарын даргын өрөөнд хурал хийж, намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргасан юм.
Миний бие тус өдөр ерөөс ажлын байраа орхиж яваагүй, согтууруулах ундаа хэрэглээгүй байхад хэрэглэсэн мэтээр гүтгэж, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.
Тус шийдвэр гарсны дараа намайг ажил хийлгүүлэхгүй, энэ асуудлыг шийдвэрлэтэл хүлээж байгаарай гэж Хүний нөөцийн хэлтсээс хэлсэн.
Гэвч 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хүний нөөцийн хэлтэст очиход ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсан гээд таньд хохиролтой учраас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь зөв гэж шахсаар байгаад өргөдөл бичүүлж авсан.
Миний бие тус өргөдлийг сайн дураар бичээгүй, дарамт шахалт дор бичсэн учраас энэ тушаал хүчин төгөлдөр бус юм.
Иймд, намайг ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хэрэгт авагдсан 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тушаал, нэхэмжлэгч г Сэлгэн ажиллуулах тухай тушаал зэргээс тус тус үзвэл хариуцагч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ нь дандаа хууль зөрчиж, тушаал, шийдвэр гаргадаг гэдэг нь тодорхой харагдаж байна.
нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлын байрандаа байхад түүнийг бусадтай нийлж, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж буруутгасан байдаг, ингээд хариуцагч байгууллагын Баруун салбарын нийт ажилтнуудын хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Гэтэл салбар нь ажилтныг ажлаас чөлөөлөх эрхтэй эсэх нь тодорхой биш байна.
Нэхэмжлэгч г 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэсэн тушаал гаргасан байна, гэвч энэ тушаалыг гаргах үндэслэл болсон хүсэлтийг нэхэмжлэгч тал өөрөө сайн дураараа гаргаагүй, бодит байдал дээр хариуцагч нь г 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байдаг, ямар үндэслэлээр чөлөөлсөн бэ гэхээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн үйл явдлаас улбаалан ажлаас чөлөөлсөн.
Хариуцагчаас 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргуулах гэхээр байхгүй гэж худал мэдүүлээд байна.
Ажил олгогч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ болон нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцох талаар тусгайлсан заалт байхгүй, хэрэв талууд ноцтой зөрчил гэж үзэж байгаа тохиолдолд үүнийг Хөдөлмөрийн гэрээнд заах ёстой юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцална гэжээ. Гэвч нь дарамт, шахалтанд орсон учраас ийм хүсэлт бичиж өгсөн гэж өөрөө мэдүүлж байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сард ажилласан хоног нь 13 хоног байсан, энэ нь, 2016 оны 03 дугаар сарын сүүлийн ажилласан хоногууд нийлээд ийм хоног болсон.
Тэгэхээр 2016 оны 04 сарын 19-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэдэг нь худлаа бөгөөд харин 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс ажлаас г ажлаас чөлөөлсөн гэдэг нь тодорхой байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болсон хурлын тэмдэглэлд дурьдснаар тэрээр согтууруулах ундаа хэрэглээгүй гэж анхнаасаа мэдүүлсэн атлаа хожим үүнийг хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөх ёсгүй, үүнийг ажилтныг дарамталсан, өөрийн хүсэлтээр өргөдөл өгөөгүй гэж үзэж болно.
Хэрэв тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн бол тай адил хурал дээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлттэй гэдгээ хэлэх байсан, гэвч нэхэмжлэгч бус харин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн гэж хэлсэн байгааг шүүхээс анхаарахыг хүсье.
Иймд, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/250 тоот дугаартай Захирлын тушаалыг хууль бус гэж тооцож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тус байгууллагад ажиллаж байсан нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хангамж, аж ахуйн албанд Няраваар томилогдсон боловч түүний хүсэлтээр 2014 оны 02 дугаар сараас эхлэн Баруун салбарын Зам талбайн мастерын ажилд шилжүүлэн ажиллуулсан юм.
Тэрээр зам талбайн мастераар ажиллах хугацаандаа тус газарт ажилладаггүй хүний нэр дээр цалин авдаг, мөн өөрийн хариуцан ажилладаг ажилтны хоолны мөнгийг дутааж, хувьдаа завшсан үйлдэл тогтоогдсон тул Гүйцэтгэх захирлын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/545 тоот тушаалаар Баруун салбарт Зам талбайн үйлчлэгчээр ажиллуулах болсон.
Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэнээс ирсэн гомдлын дагуу шалгахад нэхэмжлэгч нь ажлын байрандаа байхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн учраас Баруун салбарын ажилтнууд хуралдаж, түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм.
Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.5.3-т согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ажлаас чөлөөлөх тухай зохицуулалттай учраас энэ журмын хүрээнд түүнд ажлаас чөлөөлөх болсон үндэслэл, нөхцөл байдлын талаар мэдэгдэхэд тэрбээр захиргааны шийдвэрээр ажлаас чөлөөлөгдмөөргүй байна, харин өөрийн хүсэлтээр гарах саналтай байна, цаашид миний дараа, дараагийн ажилд хэрэгтэй гэж тайлбарлаж, хүсэлт гаргахад нь үүнийг ажил олгогчийн зүгээс ойлгож, ажилтны санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь г 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн гэж байна, гэтэл энэ хооронд Баруун салбарын ажилтнуудын гаргасан шийдвэрийг удирдлагуудад танилцуулах, шийдвэр гаргах гээд олон ажил явагдсан.
Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлын байр дээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа одоо болохоор үгүй гээд байна, тийм бол тухайн үед яагаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн юм, түүний хүсэлтээр ажлаас чөлөөлсөн нь ажилтныг бодсон шийдвэр байсан.
2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч өөрийн гараар бичсэн өргөдлийг гаргахад манай байгууллагын зүгээс хөндлөнгөөс нөлөөлж, шахалт үзүүлээгүй ба тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болно.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч г хууль бусаар ажлаас чөлөөлөөгүй, түүний хүсэлтээр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэлд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын Захирлын Б/83 тоот тушаалаар Хангамж, аж ахуйн албанд Няраваар томилогдон ажиллаж байгаад 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/95 тоот тушаалаар Баруун салбарт Зам талбайн мастераар, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/545 тоот тушаалаар тус салбарт Зам талбайн үйлчлэгчээр тус тус томилогдон ажиллаж байжээ.
Нэхэмжлэгч гийн Нийгмийн даатгалын дэвтэр, түүнийг ажилд томилсон болон ажил, албан тушаал өөрчилсөн тушаал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тус тус үзвэл болон Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын хооронд Хөдөлмөрийн харилцаа үүссэн нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүртлэх хугацаанд тус байгууллагад Зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байсан байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын Баруун салбарын ажилтнуудын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгч г ы хамт 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Гэвч хариуцагч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын Баруун салбарын ажилтнууд ийнхүү зөрчил гаргасан этгээдийн Хөдөлмөрийн гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцлах эрхтэй эсэх нь тодорхой бус байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ажил олгогч гэдэгт Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг” хэлнэ гэж заасан бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна гэсний дагуу хариуцагч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын Баруун салбар нь ажилтны Хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй эсэх нь баримтаар нотлогдохгүй байх тул энэхүү шийдвэрийн дагуу г ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч г 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн учраас ийнхүү хариуцагч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын Баруун салбарт түүнийг ажлаас чөлөөлөх бүрэн эрх олгогдсон эсэх нь тогтоогдохгүй байх тул г 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх нь учир дутагдалтай юм.
Харин нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа г 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн, энэ талаар тушаал, шийдвэр гарсныг тухайн үед надад танилцуулсан гэж мэдүүлж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн эсэх, тус өдрөөс эхлэн ажил олгогч нь нэг талын санаачилгаар ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь түүнд саад учруулж, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй гэдгийг тус тус нотлохгүй байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны ажил олгогч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазарт хандаж, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай хүсэлтийг гаргажээ.
Энэхүү хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гаргаагүй, хариуцагч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын дарамт, шахалтын хүрээнд гаргасан тул хууль бус гэж мэтгэлцэж байна.
Хэрэгт цугларсан баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч г 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн учраас түүний харъяа Баруун салбарын нийт ажилтнууд хуралдаж, , нарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг хариуцагч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын эрх бүхий албан тушаалтнууд тухайн асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэхээр болжээ.
Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.5-д зааснаар тухайн журмын 11.2.5.3-д заасан ажлын байран дээр буюу ажлын цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажилдаа согтуурсан, мансуурсан байдалтай ирсэн тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зохицуулалттай ажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үйл баримтын хүрээнд түүний Хөдөлмөрийн гэрээ ажил олгогчийн санаачилгаар цуцлагдах эсэх нөхцөл байдалд байсан байна.
Гэвч нэхэмжлэлд авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болсон хурлын тэмдэглэлд дурьдснаар нэхэмжлэгч нь согтууруулах ундаа хэрэглээгүй гэж мэдүүлсэн байхаас гадна мөн шүүх хуралдаанд ийнхүү мэдүүлж байна.
Энэ нь, нэхэмжлэгч гийн зүгээс өөрийн гэм буруугийн талаар ажил олгогч талд тайлбар өгөх, үүнийгээ нотлох хүсэл зориг түүнд байжээ.
Гэтэл тэрбээр 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтдээ дээрх үйл баримт буюу согтууруулах ундаа хэрэглээгүй гэсэн тайлбараас эрс няцаж, үүнийгээ хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу ажил олгогч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/250 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн гийн Хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь энэхүү хүсэлтийг гаргахад ажил олгогчийн нөлөөлөл, дарамт шахалт байсан гэж мэдүүлж буй боловч энэ нь нотлогдохгүй байна.
Ажилтан согтууруулах ундаа хэрэглэсэн гэх, үүний дагуу ажилтныг Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан буюу ноцтой зөрчлийн улмаас ажлаас чөлөөлөх эсэх үйл баримт бодит байдал дээр бий болж, үүнд ажилтан өөрийн гэм буруугийн талаар хариу тайлбар, татгалзалтай байсан атлаа ажил олгогчийн зүгээс ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах болоход харин ажилтны өөрийн гаргасан саналаар ажлаас чөлөөлснийг ажил олгогч талаас хууль бусаар нөлөөлсөн гэж үзэхгүй юм.
Учир нь, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн гэх асуудлыг ажил олгогч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын Баруун салбарын хамт олон шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэв ажилтан өөрийн гэм буруугийн талаар тайлбар, татгалзал байсан бол үүнтэй холбоотой ажил олгогчоос гаргасан аливаа ямарч шийдвэрийг эс зөвшөөрч маргаан үүсгэх боломжтой байсан атал нэхэмжлэгч тал өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ зөвшөөрч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.
Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, хариуцагч Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГазрын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл байдал бүрдсэн, ажилтан өөрийн гэм буруугийн талаар маргаж байсан ч ийнхүү ажил олгогчийн санаачилгаар бус ажилтны гаргасан саналаар Хөдөлмөрийг гэрээг цуцалсныг ажил олгогч тал заавал өөрийн санаачилгаар гэрээг цуцлах ёстой байсан гэж буруутгах боломжгүй юм.
Иймд, дээр дурьдсныг тус тус үндэслэн г ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР