| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/05267/и |
| Дугаар | 5267 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 5267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ны гаргасан,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,-д холбогдох,
Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг биелүүлэхийг даалгах, тамга тэмдэг, гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай*******ны нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар холбооны Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Гүйцэтгэх захирал ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Гэтэл хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Удирдах зөвлөлийн тогтоолыг үл ойшоож, СӨХ-ны тамга тэмдэг, гэрчилгээ болон СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд хүлээлгэн өгөхгүй, СӨХ-ны нэрийн өмнөөс тэмдэг, бланк зэргийг ашиглан, үйл ажиллагаа явуулсаар байна.
Түүнчлэн өөрийн дураар хориг тавьсан шийдвэрийг үл тоомсорлон нийтийн эзэмшлийн талбай дахь 1 орцны 4 ширхэг паар буюу 6 орцны 24 ширхэг шугамыг таслан хувьдаа борлуулан ашиглаж, дундын өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар ашиглаж байна.
Оршин суугчдаас түүний зан харилцааны талаар санал, гомдол байнга ирж байгаагаас гадна СӨХ-ны ажилтнуудыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, цалингаас нь суутгал хийх, тайлангаа хугацаандаа тавихгүй байх зэрэг хууль бус шийдвэр гарсан нь тогтоогдсон учраас түүнийг ажлаас чөлөөлсөн болно.
нь СӨХ-ны Удирдах зөвлөлөөс ийм шийдвэр гаргасан байхад зөрчиж, Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг хууль бусаар хуралдуулж, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өмнөх тогтоолыг хүчингүй болгосон тогтоол гаргасан байдаг. Гэтэл энэхүү хурал нь хүчингүй, түүнд Удирдах зөвлөлийг хуралдуулах эрх хэмжээ байхгүй юм.
Иймд, хариуцагч ыг -ны 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/010 тоот шийдвэрийг биелүүлэхийг даалгаж, түүнээс тамга тэмдэг, гэрчилгээг тус тус гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Цагаан хуаран хотхон нь саяхан баригдсан шинэ барилга бөгөөд барилгын гүйцэтгэгч компани нь гүйцэтгэсэн ажлын баталгаат хугацаанд хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан.
Миний бие энэ талаар гүйцэтгэгч компанид удаа дараа санал, гомдол гаргаж шийдвэрлүүлэх гэсэн боловч үл ойшоосон учраас төрийн эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Гэтэл гүйцэтгэгч тус -ийг зүгээс намайг СӨХ-ны Гүйцэтгэх захирлаас чөлөөл гэж Удирдах зөвлөлд хэлсэн юм билээ.
-ны Удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын хувьд зарим гишүүд тухайлбал, , нар хүрэлцэн ирээгүй байхад ирсэн мэтээр тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулсан байсан. Түүнчлэн тус хурал дээр намайг шууд Гүйцэтгэх захирлаас чөлөөл гэсэн шийдвэр гаргаагүй, уг асуудлыг нийт оршин суугчдын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх болсон байдаг.
Гэтэл өнөөдрийг хүртлэх хугацаанд нийт оршин суугчдын хурал хуралдаагүй ба гэрч нарын өгсөн мэдүүлгээс үзвэл гаргасан гэх шийдвэр зөрчилдөөнтэй байна.
2016 дугаар 06 дугаар сарын 18-ны өдөр -ны Удирдах зөвлөл гишүүд хуралдаж, өмнө гаргасан буюу намайг Гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн тогтоолыг хүчингүйд тооцож, надад 2016 оны 07 дугаар сарын эхээр тайлангаа тавихыг даалгасан.
Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч ы өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
“-ны Удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын хувьд зарим гишүүд нь биеэр оролцоогүй байхад оролцсон мэтээр гарын үсэг зуруулсан нь хууль бус юм.
Гэрч нарын өгсөн мэдүүлгээс үзвэл тус хурлаар ыг шууд чөлөөлсөн шийдвэр гаргаагүй, харин нийт оршин суугчдын хурлаар авч хэлэлцэхээр болсон байна.
Өнөөдрийн байдлаар нийт оршин суугчдын хурал болоогүй тул ыг Гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн гэж үзэхгүй, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.
Иймд, -ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан СӨХ-ны Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг биелүүлэхийг даалгах, тамга тэмдэг, гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ы зүгээс тус нэхэмжлэлийг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй, сууц өмчлөгчдийн санаачилгаар зохион байгуулагддаг.
Өөрөөр хэлбэл, СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний эрх зүйн харилцааны оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй юм.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдэд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хүрсэн хүнийг сонгох бөгөөд Удирдах зөвлөл нь орон тооны бус байна.
Нэхэмжлэлд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч -ны Удирдах зөвлөлийн гишүүнд ,,,,, ,, нарын оршин суугчид сонгогдож, томилогдсон байх бөгөөд зохигчид эдгээр хүмүүсийг Удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар нэхэмжлэгч -ны Удирдах зөвлөл 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Гүйцэтгэх захирал ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол гаргажээ.
Энэхүү тогтоолыг Гүйцэтгэх захирал биелүүлэхгүй байсан учраас ийнхүү тус СӨХ-г төлөөлж Удирдах зөвлөлийн дарга шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа ажээ.
Нэхэмжлэгч -ны 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралд ,,,,, ,, нар оролцолж, дээрх шийдвэрийг санал нэгтэй гаргасан байна.
Гэтэл д холбогдох энэхүү нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч, иргэний хэрэг үүсгэх явцад -ны Удирдах зөвлөл 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол буюу Гүйцэтгэх захирал ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь энэхүү 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хурлыг хууль бус, Удирдах зөвлөлийг хуралдуулах эрхгүй гэж мэтгэлцэж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй, хууль бус хурал болсон гэдгийг баримтаар нотлохгүй байна.
Учир нь, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралд,,, , , нарын гишүүд оролцож, санал нэгтэйгээр өмнөх тогтоолоо хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүх хуралдаанд зохигчид дээр нэр дурьдсан хүмүүсийг тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд гэж мэдүүлж байх тул шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас гарсан тогтоолыг Гүйцэтгэх захиралтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн тогтоол гэж үзэх нь үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч -г төлөөлж Удирдах зөвлөлийн дарга нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 дугаар зүйлийн 10.10.7-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй боловч тэрээр тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурал хэдэн гишүүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэй болох, хэдэн гишүүний саналаар асуудлыг шийдвэрлэдэг, хурал хуралдуулах болон хурлын зар хүргэхэд тавигдах шаардлага, дагаж мөрдөх журам, хурлын шийдвэрийг ямар тохиолдолд хүчинтэйд тооцдог талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр болсон Удирдах зөвлөлийн хурлыг хууль бус гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Нэгэнт -ны 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр болсон Удирдах зөвлөлийн хурлыг хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул Гүйцэтгэх захирал ыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас гарсан тогтоолыг хүчин төгөлдөр гэж дүгнэв.
Энэ нь, тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас Гүйцэтгэх захирал ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосон Удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол хүчин төгөлдөр байгаагаас гадна тус өдрөөс хойш энэ асуудлаар дахин шийдвэр гарсан эсэх тодорхой бус байх тул хариуцагч д хүчингүй болсон буюу эрх зүйн үр дагавар үүсгэхгүй Удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг биелүүлэхийг даалгах боломжгүй юм.
Иймд, дээр дурьдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч -ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР