Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Янжинлхамын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00851 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Янжинлхамын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Ундрах, Л.Наранчимэг нарт холбогдох

 

Орон сууц худалдан авсан үнэ 46 640 000 /дөчин зургаан сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД 34 дүгээр байрны 84 тоот орон сууцыг хариуцагчид шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах, нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс учирсан хохирол 25 412 033 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Минжүүрдорж

Хариуцагч: Л.Ундрах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Базаррагчаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

            Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Галбаатар овогтой Янжинлхам 2013 оны 07 сараас эхлэн өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4-р хороолол, 34 байрны 84 тоот, 69.23 мкв нэг өрөө орон сууцаа худалдана гэсэн зар тавьсны дагуу Л.Ундрах гэдэг эмэгтэй ирж уулзаж, байрыг үзсэн. Ингээд бид 138 640 000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцож, худалдан авах байрныхаа урьдчилгаа төлбөрийг банкинд байршуулж, үлдсэн мөнгийг банкнаас зээл авах хэлбэрээр төлж барагдуулна гэж тохиролцсон. Иргэн Л.Ундрах 2013 оны 10 сарын эхээр утсаар холбогдож Байрны урьдчилгаа мөнгийг Хас банкинд байршуулсан, гэрээгээ байгуулья гэж хэлэхэд миний бие ээж Б.Энхтуяагийн хамт очиж уулзсан. Энэ үед Л.Ундрах банкнаас зээл авахад тогтвортой ажлын байранд ажилладаг хүн шаардлагатай байгаа учраас манай эгч Л.Наранчимэгийн нэр дээр зээл гарна, гэхдээ би хамтран зээлдэгчээр орно гэж хэлсний дагуу Л.Наранчимэгтэй 2013 оны 10 сарын 17-ны өдөр орон сууц худалдах,худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Дээрх зээлийн гэрээний нэмэлт нөхцөлд орон сууц худалдах үнээс 38 460 000 төгрөгийг Хас банкинд байршуулах, 8 000 000 төгрөгт Субару автомашиныг тооцож өгөх, үлдэгдэл төлбөрийг тус банкны орон сууцны 8 хувийн зээлд хамрагдан төлнө гэсэн заалт оруулсан. Ийм ч учраас 2013 оны 10 сарын 17-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг иргэн Ундрахтай байгуулсан. Үүнээс хойш хэд хоног өнгөрсний дараа Хас банкны 100 айл дах салбараас Л.Бум-Эрдэнэ гэж хүн холбогдож танай байрыг худалдан авсан хүн урьдчилгаа мөнгөө байршуулсан, банкны зээлийг таны данс руу шилжүүлэх тул та манай банкинд ирж данс нээлгэх шаардлагатай байна гэж хэлсэн учраас Хас банкинд очиж шинээр данс нээлгэх хүсэлт бичиж 5001020476 тоот хадгаламжийн данс нээлгэсэн. Данс нээлгэсний дараа банкнаас зээл авахын тулд байрыг нэр дээр шилжүүлэх шаардлагатай гэж хэлээд байрны гэрчилгээг авч явсан. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш 2013 оны 11 сарын 08-ны өдөр Л.Наранчимэгээс Голомт банк гэсэн нэрээр Хас банкны 5001020476 тоот хадгаламжийн дансанд 92 040 000 төгрөг шилжиж орсон бөгөөд үлдэгдэл мөнгө шилжиж ороогүй. Ингээд Л.Ундрахаас байрны урьдчилгаа төлбөр шилжихгүй байгаа шалтгааныг тодруулахад өөр банкнаас зээл авсныг мэдэсний дараа 2016 оны 02 сарын 01-ний өдөр Голомт банкны дотоод аудитын газар хандахад Голомт банкнаас 2016 оны 02 сарын 16-ны өдрийн 13/02 тоот албан бичгээр манай банкны зүгээс орон сууц худалдах үнийн урьдчилгаа болох 38 640 000 төгрөгийг 2013 оны 10 сарын 18-ны өдрийн 5001020476 тоот дансанд хийсэн баримт болох Хас банкны теллерийн баримт гарын үсэг, тэмдэгтэй баримтаар баталгаажуулсан гэсэн хариу өгсөн. 2016 оны 02 сарын 17-ны өдөр Хас банкны Дотоод аудитын газарт гомдол гаргахад Хас банкнаас 2016 оны 03 сарын 7-ны өдөр 10/1631 тоот албан бичгээр харилцагч Л.Ундрах нь буруу гүйлгээ хийсэн тухайгаа дурдаж хүсэлт гарган залруулга хийлгэсэн боловч гүйлгээ хийсэн баримтаа буцаан өгөлгүй Голомт банкнаас орон сууц худалдан авах зээл авахдаа ашигласан байна гэсэн хариу өгсөн. Л.Ундрах, Л.Наранчимэг нар нь байрны урьдчилгаа төлбөр байршуулсан хэмээн хуурамч гүйлгээ хийх замаар хууран мэхэлж, орон сууцыг банкны зээлээр авч байгаа гэж итгэл төрүүлэн 2013 оны 10 сарын 17-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээндээ орон сууц худалдах үнээс 38 460 000 төгрөгийг Хас банкинд байршуулах ба 8 000 000 төгрөгт Субару автомашиныг тооцож өгнө гэж тохиролцсон. Ингээд 2013 оны 10 сарын 17-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж иргэн Г.Янжинлхам миний өмчлөлийн байрыг банкны зээлээр худалдан авчихаад урьдчилгаа төлбөр болох 46 640 000 /дөчин зургаан сая зургаан зуун дөчин мянга/төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүртэл хохироож байх тул Л.Ундрах, Л.Наранчимэг нараас 46 640 000 /дөчин зургаан сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Л.Наранчимэг болон нэхэмжлэгч Г.Янжинлхам нар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16065/, ХД-34 байрны 84 тоотыг орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд анх хариуцагч Л.Ундрах байр худалдаж авахыг сонирхож байгааг нэхэмжлэгч Г.Янжинлхам, түүний ээж Б.Энхтуяа нар Л.Ундрахтай уулзан 3 өрөө байр зарах гэж байгаа, хэрэв чамд урьдчилгаа төлбөр байхгүй бол надад барьцаанд хөрөнгө тавьчих, түүний хариуд манай жирэмсэн охин Г.Янжинлхамыг 1 сар байранд нь байлгачих би сарын дараа байрыг чинь чөлөөлж өгье. Харин чи дараа нь байраа түрээслээд барьцаанд тавьсан зүйлийнхээ мөнгийг өгчих гэж хэлсэн байдаг. Түүнчлэн банкнаас авах гэж байгаа зээлийнхээ дүнг хиймлээр өндөр тогтоолговол 70 хувийн зээл мөн өндөр гарна. Иймд байр худалдан авах дүнгээ 138 640 000 төгрөг болгож, зээлийн 70 хувийг бэлэн 92 000 000 төгрөгөөр авахаар харилцан ярилцаж 120 000 000 төгрөгөөр авч байгаа орон сууцаа 138 640 000 төгрөг болгож өсгөсөн. Хэрэв худалдах дүнг 120 000 000 төгрөгөөр тохиролцсоноо дурдаж зээл авбал 70 хувийн зээлийн дүн 84 000 000 төгрөг болж байсан. Энэ нь банкнаас гарах бэлэн мөнгөний зээлийг өндөр болгохоор тохиролцсон тохиролцоо байсан юм. Иймд Л.Ундрах миний бие банкнаас зээл авах боломжтой, нийгмийн даатгал төлдөг, өөрийн эгч Л.Наранчимэгийн нэр дээр зээл авахаар болж, Л.Наранчимэг болон Г.Янжинлхам нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 120 000 000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 120 000 000 төгрөгийн урьдчилгаа 30 хувь нь 36 000 000 төгрөг болох бөгөөд нийт төлбөрөөс 92 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 28 000 000 төгрөгийг төлөх талаар тохиролцохдоо 20 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан байдлаар харагдуулсан. Тодруулбал хариуцагч Л .Наранчимэг, Ундрах нарын ээж Д.Мэндбаяр, нэхэмжлэгч Г.Янжинлхамын ээж Б.Энхтуяа нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан барьцаанд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 5 дугаар гудамж, 0122 дугаар хувийн сууц, газрыг тавьсан болно. Харин үлдэгдэл 8 000 000 төгрөгийг хариуцагч Л.Ундрах болон нэхэмжлэгч Г.Янжинлхамын ээж Б.Энхтуяа нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар төлж барагдуулахаар тохиролцсон болно. Харин Голомт банк нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнийдагуу 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Л.Наранчимэгтэй орон сууцны зээлийн гэрээ байгуулан зээл олгож,нэхэмжлэгч Г.Янжинлхамын данс руу 92 040 000 төгрөгийг шилжуүлсэн болно. Харин Зээлийн гэрээ болон Автомашин худалдан, худалдан авах гэрээний дагуу төлөх үлдэгдэл болох 28 000 000 төгрөгийг Б.Энхтуяа болон Г.Янжинлхам нар нь худалдсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД 34 дүгээр байрны 84 тоот орон сууцыг 1 сарын дараа чөлөөлж өгсний дараа төлөхөөр тохиролцсон боловч уг орон сууцыг одоо болтол чөлөөлөөгүй байгаа тул үлдэгдэл 28 000 000 төгрөгийг төлөөгүй болно. Уг орон сууцыг эгчээрээ дамжуулан худалдаж авсан Л.Ундрах миний бие Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД 34 дүгээр байрны 84 тоот орон сууцандаа орохыг удаа дараа шаардаж байсан бөгөөд уг орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан. Хариуцагч Л.Ундрах миний бие уг орон сууцны төлбөрөөс 28 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн 46 640 000 төгрөгөөс 28 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй, харин 18 640 000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байна. Хариуцагч Л.Ундрах миний бие өөрийн эгч Л.Наранчимэгээр дамжуулан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД 34 дүгээр байрны 84 тоот орон сууцыг худалдан авагч миний эгч Л.Наранчимэг өмчлөгч болсон бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцыг чөлөөлж өгнө гэсэн боловч чөлөөж өгөөгүй байгаа тул 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 30 сарын түрээс болох 1 сард дунджаар 600 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг төлөхгүй бөгөөд үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Хариуцагч нарын төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхтуяа болон Г.Янжинлхам нар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД 34 дүгээр байрны 84 тоот орон сууцыг бидэнд худалдаж 1 сарын дараа чөлөөлөхөөр тохиролцсон боловч уг орон сууцыг одоо болтол чөлөөлж өгөөгүй болно. Үүний улмаас Л.Ундрах миний бие 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 0054478 гэрчилгээний дугаартай, 2204003622 Улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 7 хороо 15 хороолол 58 байр 28 тоот 18 м.кв талбайтай нэг өрөө байрыг нэг сарын төлбөр болох 350 000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийн төлбөртэйгөөр орон сууц түрээслэх гэрээг нэг жилийн хугацаатайгаар иргэн С.Баатаржавтай байгуулан түрээслэсэн.  Г.Янжинлхамтай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 2013 оны 11 сарын 17-ны өдөр орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөөгүй байх тул нэхэмжлэгч Л.Ундрах миний бие 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээг 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс дахин нэг жилийн хугацаатайгаар сунгасан. Энэ хугацаанд Хариуцагч Г.Янжинлхам орон сууцаа чөлөөлж өгөөгүй ба өгөхөөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул дахин нэг жилийн хугацаагаар түрээсийн гэрээний хугацааг сунгаж 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунган түрээслэсэн. Энэ хугацаанд тухайн түрээсийн орон сууцын түрээсийн төлбөрт 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нэг сарын 350 000 /гурван зуун тавин мянган/ төгрөгөөр, 2014 оны 09 сарын 02-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн түрээсийн төлбөрт нэг сарын 300 000 /гурван зуун мянган/ төгрөгийн төлбөрийг төлснөөс хариуцагчийн орон сууцыг чөлөөлж өгөх хугацаа болох 2013 оны 11 сарын 17 ны өдрөөс эхлэн орон сууц түрээслэх гэрээ дуусгавар болсон хугацаа буюу 2015 оны 09 дүгээр сарын 01 ний өдөр хүртэл тооцоход нийт 22 сарын хугацааны төлбөрт миний бие 6 925 000 /зургаан сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг орон сууц түрээсийн гэрээний төлбөрт төлсөн болно. Уг орон сууцыг эгчээрээ дамжуулан худалдаж авсан Л.Ундрах миний бие Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД 34 дүгээр байрны 84 тоот орон сууцандаа орохыг удаа дараа шаардаж, орон сууцны түрээсийн гэрээг дуусгавар болгон өөрийн худалдаж авсан орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардаж олон удаа очиход Б.Энхтуяа болон Г.Янжинлхам нар нь хэл амаар доромжилж, гэмтэл учруулсан. Ингээд хариуцагч Г.Янжинлхам Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16065/, ХД-34 байрны 84 тоотыг орон сууцыг мөн л чөлөөлж өгөөгүйгээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр Иргэн Д.Энхмаагийн өмчлөлийн 000000055 гэрчилгээний дугаартай, Ү-2203015263 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо их тойруу 73- 10-56 тоот 60,7 м.кв 2 өрөө орон сууцыг 2015 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан боловч гэрээг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгож, орон сууцын нэг сарын түрээсийн төлбөрт 500 000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 5 000 000 /таван сая/ төгрөгийн төлбөрийг төлж түрээслэсэн.  Мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16065/, ХД-34 байрны 84 тоот орон сууцыг банкны лизингээр худалдан авсан тул сар бүрийн Голомт банкинд орон сууцны зээлийн төлбөрт төлсөн төлбөр болох 880 000 /найман зуун наян мянган/ төгрөгийг 2013 оны 11 сарын 25 ны өдрөөс эхлэн сар бүр төлсөөр 2015 оны 07 дугаар сарын 25 ны өдрийг хүртэл нийт 13 487 033 /арван гурван сая дөрвөн зуун наян долоон мянга гучин гурван/ төгрөгийг Голомт банкинд төлсөн, үүнээс үндсэн зээлэнд 3 932 058.09 /гурван сая есөн зуун гучин хоёр мянга тавин найман төгрөг есөн мөнгө\ төгрөг, зээлийн хүүнд 9 554 975.02 /есөн сая таван зуун тавин дөрвөн мянга есөн зуун далан таван төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг төлөөд байна. Иймд хариуцагч Г.Янжинлхамын Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД 34 дүгээр байрны 84 тоот орон сууцыг чөлөөлж өгөөгүйгээс орон сууц түрээслэсэн төлбөрт төлсөн нийт төлбөр 11 925 000 /арван нэгэн сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг, банкинд зээлийн гэрээний төлбөрт төлсөн 13 487 033 /арван гурван сая дөрвөн зуун наян долоон мянга гучин гурван/ төгрөг, нийт 25 412 033 /хорин таван сая дөрвөн зуун арван хоёр мянга гучин гурван/ төгрөгийг Г.Янжинлхамаас гаргуулах, П.Наранчимэгийн өмчлөлийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД 34 дүгээр байрны 84 тоот орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

            Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Иргэн Галбаатар овогтой Янжинлхам 2013 оны 07 сараас эхлэн өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12-р хороо, 4-р хороолол, 34 байрны 84 тоот, 69.23 мкв нэг өрөө орон сууцыг худалдахаар Л.Ундрахтай харилцан тохиролцсон. Л.Ундрах банкнаас зээл авахад тогтвортой ажлын байранд ажилладаг хүн шаардлагатай байгаа учраас манай эгч Л.Наранчимэгийн нэр дээр зээл гарна, гэхдээ би хамтран зээлдэгчээр орно гэж хэлсний дагуу Л.Наранчимэгтэй 2013 оны 10 сарын 17-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээнд орон сууц худалдах үнээс 38 640 000 төгрөгийг Хас банкинд байршуулах ба 8 000 000 төгрөгт Субару автомашиныг тооцож өгөх ба үлдэгдэл төлбөрийг тус банкны орон сууцны 8 хувийн зээлд хамрагдснаар төлнө гэсэн заалт оруулсан учраас 2013 оны 10 сарын 17-ны өдөр автомашин худалдах худалдан авах гэрээг иргэн Л.Ундрахтай байгуулсан. Уг автомашиныг өнөөг хүртэл худалдан авагч талын эзэмшилд шилжүүлж өгөөгүй. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш 2013 оны 11 сарын 08-ны өдөр Л.Наранчимэгээс Голомт банк гэсэн нэрээр Хас банкны 5001020476 тоот хадгаламжийн дансанд 92 040 000 төгрөг шилжиж орсон. Иргэн Л.Наранчимэг 2013 оны 10 сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заагдсан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, байрны урьдчилгаа төлбөрийг төлсөн тохиолдолд байрыг чөлөөлөхөд татгалзах зүйл үгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Наранчимэгээс 46 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Янжинлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Л.Ундрахад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, ХД-34 дүгээр байрны 84 тоот орон сууцыг нэхэмжлэгч Г.Янжинлхамын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 25 412 033 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Наранчимэгээс 390 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Янжинлхамд олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Янжинлхамаас 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч Л.Наранчимэгт олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн илүү төлсөн 990 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагч Л.Ундрахад буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа давж заалдах гомдолдоо: “...Л.Ундрах болон Г.Янжинлхам нар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, \16065\, ХД-34 байрны 84 тоотыг орон сууцыг 120.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд анх хариуцагч Л.Ундрах байр худалдаж авахыг сонирхож байгааг Г.Янжинлхам, түүний ээж Б.Энхтуяа нар \тухай үед худ ураг болох байсан юм\ мэдээд Л.Ундрахтай уулзан ярилцаж, манай 3 өрөө байр байгаа, бид зарах гэж байгаа Л.Ундрах чамд урьдчилгаа төлбөр байхгүй бол надад барьцаанд хөрөнгө тавьчих, түүний хариуд чи миний охин Г.Янжинлхамыг жирэмсэн байгаа учираас 1 сар байранд нь байлгачих би сарын дараа байрыг чинь чөлөөлж өгье. Харин чи дараа нь байраа түрээслээд барьцаанд тавьсан зүйлийнхээ мөнгийг өгчих гэж хэлсэн, мөн банкинд авах гэж байгаа зээлийнхээ дүнг өндөр 138.640.000 төгрөг болгож, зээлийн 70 хувийг бэлэн 92.000.000 төгрөгөөр авах талаар ярилцан, 120.000.000 төгрөгөөр авч байгаа орон сууцаа 138.640.000 төгрөг болгож өсгөсөн, хэрвээ 120.000.000 төгрөгөөр зээл авбал 84.000.000 төгрөг болж байсан болно. Энэ нь банкны зээлийг бэлэн өндөр болгож авахаар тохирсон тохиролцоо байсан юм.

            Иймд Л.Ундрахын банкнаас зээл авах боломжтой, нийгмийн даатгал төлдөг, өөрийн эгч Л.Наранчимэгийн нэр дээр зээл авахаар болж, Л.Наранчимэг болон Г.Янжинлхам нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр байгуулан урьдчилгаа 30 хувь болох 36.000.000 төгрөгийг Зээлээ өсгөж, бэлэн 8.000.000 төгрөг авч, үлдэгдэл 28.000.000 төгрөгний 20.000.000 төгрөгийг Л.Наранчимэг, Ундрах нарын ээж Д.Мэндбаяр, нэхэмжлэгч Г.Янжинлхамын ээж Б.Энхтуяатай нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан барьцаанд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 5 дугаар гудамж, 0122 дугаар хувийн сууц, газрыг тавьсан болно. Харин үлдэгдэл 8.000.000 төгрөгийг  хариуцагч Л.Ундрах болон нэхэмжлэгч Г.Янжинлхамын ээж Б.Энхтуяа нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан төлбөрийг нь барагдуулахаар тохиролцсон болно.

            Харин Л.Наранчимэг, Г.Янжинлхам нарын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Голомт банк 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Л.Наранчимэгтэй Орон сууцны зээлийн гэрээ байгуулан зээл олгож, Голомт банк Г.Янжинлхамын данс руу 92.040.000₮ төгрөгийг шилжүүлсэн болно.

            Б.Энхтуяа болон Г.Янжинлхам нар нь худалдсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД 34 дүгээр байрны 84 тоот орон сууцыг 1 сарын дараа чөлөөлөхөөр тохиролцсон боловч уг орон сууцыг одоо болтол чөлөөлж өгөөгүй болно. 

            Мөн Л.Ундрах миний бие 2012 оны 09 дүгээр сарын 05 ны өдрөөс эхлэн 0054478 гэрчилгээний дугаартай, 2204003622 Улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 7 хороо 15 хороолол 58 байр 28 тоот 18 м.кв талбайтай нэг өрөө байрыг  нэг сарын төлбөр болох 350.000₮ \гурван зуун тавин мянган\ төгрөгийн төлбөртэйгөөр Орон сууц түрээслэх гэрээг 1 \нэг\ жилийн хугацаатайгаар иргэн  С.Баатаржавтай байгуулан түрээслэж байсан.

            Хариуцагч Г.Янжинлхамтай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ дагуу 2013 оны 11 сарын 17-ны өдөр орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөөгүй байх тул 2012 оны 09 дүгээр сарын 05 ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгч Л.Ундрах миний бие  2013 оны 09 сарын 01-ний өдрөөс дахин нэг жилийн хугацаатайгаар сунгасан. Энэ хугацаанд Хариуцагч Г.Янжинлхам орон сууцаа чөлөөлж өгөөгүй ба өгөхөөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул дахин нэг жилийн хугацаагаар түрээсийн гэрээний хугацааг сунгаж 2015 оны 09 дүгээр сарын 01 ний өдрийг хүртэл сунган түрээслэсэн.

            Энэ хугацаанд тухайн түрээсийн орон сууцын түрээсийн төлбөрт 2014 оны 09 дүгээр сарын 02 ны өдрийг хүртэл нэг сарын 350.000₮ \гурван зуун тавин мянган\ төгрөгөөр, 2014  оны 09 сарын 02 ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 02 ны өдрийн түрээсийн төлбөрт нэг сарын 300 000₮ \гурван зуун мянган\ төгрөгийн төлбөрийг төлснөөс хариуцагчийн орон сууцыг  чөлөөлж өгөх хугацаа болох 2013 оны 11 сарын 17 ны өдрөөс эхлэн Орон сууц түрээслэх гэрээ дуусгавар болсон хугацаа буюу 2015 оны 09 дүгээр сарын 01 ний өдөр хүртэл тооцоход нийт 22 сарын хугацааны төлбөрт миний бие 6 925 000₮ \зургаан сая есөн зуун хорин таван мянга\ төгрөгийг Орон сууц түрээсийн гэрээний төлбөрт төлсөн болно.

            Уг орон сууцыг эгчээрээ дамжуулан худалдаж авсан Л.Ундрах миний бие Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД 34 дүгээр байрны 84 тоот орон сууцандаа орохыг удаа дараа шаардаж, Орон сууц түрээсийн гэрээг дуусгавар болгон өөрийн худалдаж авсан орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардаж олон удаа очиход Б.Энхтуяа болон Г.Янжинлхам нар нь хэл амаар доромжилж, нэг удаа .намайг бусадтай нийлэн зодож, үүдэн шүднүүдийг хугалж байсан бөгөөд би эмнэлэгт хандаж шүдээ янзлуулсан, цаашид 10.000.000₮ төгрөгийн зардал гарахаар байна.

            Ингээд хариуцагч Г.Янжинлхам орон сууцыг мөн л чөлөөлж өгөөгүйгээс 2015 оны 12 сарын 15 ны өдрийн гэрээгээр Иргэн Д.Энхмаагийн өмчлөлийн 000000055 гэрчилгээний дугаартай, Ү-2203015263 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо их тойруу 73-10-56 тоот 60,7 м.кв 2 өрөө орон сууцыг 2015 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан боловч гэрээг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгож, орон сууцын нэг сарын түрээсийн төлбөрт 500 000₮ \таван зуун мянган\ төгрөг, нийт  5 000 000₮ \таван сая\ төгрөгийн төлбөрийг төлж түрээслэсэн.

            Мөн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, \16065\, ХД-34 байрны 84 тоотыг орон сууцыг банкны лизингээр худалдан авсан тул сар бүрийн Голомт банкинд орон сууцны зээлийн төлбөрт төлсөн төлбөр болох 880 000₮ \найман зуун наян мянган\ төгрөгийг 2013 оны 11 сарын 25 ны өдрөөс эхлэн сар бүр төлсөөр 2015 оны 07 дугаар сарын 25 ны өдрийг хүртэл нийт 13 487 033₮ \арван гурван сая дөрвөн зуун наян долоон мянга гучин гурван\ төгрөгийг Голомт банкинд төлсөн, үүнээс үндсэн зээлэнд 3 932 058.09₮ \гурван сая есөн зуун гучин хоёр мянга тавин найман төгрөг есөн мөнгө\ төгрөг, зээлийн хүүнд 9 554 975.02₮ \есөн сая таван зуун тавин дөрвөн мянга есөн зуун далан таван төгрөг хоёр мөнгө\ төгрөгийг төлөөд байна.

            Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, \16065\, ХД-34 байрны 84 тоотын орон сууцыг худалдан авахаар Голомт банкнаас зээлсэн зээлийн төлбөрийн өр зээлдэгч Л.Наранчимэг, Л.Ундрах нар дээр тооцогдсон зээлийн өр нийт 16 857 938.86₮ \арван зургаан сая найман зуун тавин долоон мянга есөн зуун гучин найман төгрөг наян зургаан мөнгө\ төгрөг, үүнээс үндсэн зээлийн төлбөрт 5 969 867.95₮ \таван сая есөн зуун жаран есөн мянга найман зуун жаран долоон төгрөг ерөн таван мөнгө\ төгрөг, зээлийн хүү 10 809 330.54 \арван сая найман зуун есөн мянга гурван зуун гучин төгрөг тавин дөрвөн мөнгө\  төгрөгийн өр бодогдоод байна.

            Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182\ШШ2016\00851 дугаар бүхий шүүхийн шийдвэр, шүүх хуралдаанд оролцсон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэлийн шаардлагад “Иргэн Г.Янжинлхам нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, \16065\, ХД-34 байрны 84 тоотыг орон сууцыг худалдах тухай зар тавьсны дагуу Л.Ундрах гэх эмэгтэй ирж уулзаж байрыг үзсэн” гэх мөн Нэхэмжлэгч Г.Янжинлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Л.Ундрах 2013 оны 10 дугаар сарын эхээр утсаар холбогдож, байрны урьдчилгаа мөнгийг Хас банкинд байршуулсан, гэрээгээ байгуулья гэж хэлсэн” гэх мөн Г.Янжинлхамын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “Л.Ундрах банкнаас зээл авахад тогтвортой ажлын байранд ажилладаг хүн шаардлагатай байгаа учраас манай эгч Л.Наранчимэгийн нэр дээр зээл гарна, гэхдээ би хамтран зээлдэгчээр орно” гэж хэлсэн гэх тайлбаруудаар нэхэмжлэлийн шаардлага болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, \16065\, ХД-34 байрны 84 тоотыг орон сууцыг худалдан авах тухай хүсэл зориг нь Хариуцагч Л.Ундрахынх байсан нь тогтоогдож байна.

            Монгол Улсын Иргэний хуулийн 43 дугаар зүйл 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу Л.Ундрах болон Г.Янжинлхам нарын хооронд хэлцлийг бодит үйлдлээр хийсэн гэж тооцож болох ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182\ШШ2016\00851 дугаар бүхий шүүхийн шийдвэрт Л.Ундрахын гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, \16065\, ХД-34 байрны 84 тоотыг орон сууцыг чөлөөлөөгүйгээс үүссэн хохирлыг Л.Ундрах Худалдах, худалдан авах гэрээний тал болоогүй нь хариуцагчид учирсан түрээсийн байрны төлбөрт төлсөн 11 925 000 төгрөг, зээлийн гэрээний төлбөрт төлсөн 13 487 033 төгрөгийн хохирол нь хохиролд тооцох үндэслэл, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн тус орон сууцыг худалдан авахаар Голомт банкнаасс зээл авсан этгээд нь Л.Ундрах Л.Наранчимэг нар тул эдгээр зээлдэгч нарт учраад буй хохирлыг шүүх тооцохгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.

            Гэвч Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, \16065\, ХД-34 байрны 84 тоотыг орон сууцыг Голомт банкнаас зээлийн гэрээ байгуулсан хамтран зээлдэгч нь Л.Ундрах мөн тухайн орон сууцыг худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу хүсэл зоригийн илэрхийлэл гаргаж, гэрээ байгуулах нөхцлийг тохиролцсон этгээд, мөн зээлийн гэрээнд үүрэг хүлээн тухайн орон сууцыг худалдан авсан этгээд болно.

            Мөн шүүгч шийдвэртээ “...Хариуцагч Л.Наранчимэг өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах хууль зүйн үндэстэй...” гэх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйл 106.1-т зааснаар “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” мөн тус хуулийн 222 дугаар зүйл 222.4-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна.” Гэсний дагуу Г.Янжинлхам нь хугацаандаа Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, \16065\, ХД-34 байрны 84 тоотыг орон сууцыг чөлөөлөөгүйгээс хариуцагч Л.Ундрахад учирсан хохирлыг хариуцаж төлөх үүрэгтэй. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182\ШШ2016\00851 дугаар бүхий шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 25 412 033 төгрөгийг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Г.Янжинлхам нь хариуцагч Л.Ундрах, Л.Наранчимэг нарт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-34 дүгээр байрны 84 тоот орон сууцыг эзэмшилдээ шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс учирсан хохиролд 25 412 033 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Янжинлхам, хариуцагч Л.Наранчимэг нар 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулж, худалдагч нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16065/, ХД-34 дүгээр байрны 84 тоот 69.32 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны үнэ 138 640 000 төгрөгийг худалдагчид төлөх, үүнээс 38 640 000 төгрөгийг Хас банкинд байршуулах, 8 000 000 төгрөгт тооцон 54-47 УНА улсын дугаартай Subaru Legacy маркийн автомашиныг шилжүүлэх, үлдэх төлбөрийг банкны орон сууцны зээлд хамрагдсанаар төлөх үүрэг харилцан хүлээсэн, худалдагч нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч Л.Наранчимэгийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн, худалдан авагч Л.Наранчимэг нь 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны үнээс 92 040 000 төгрөгийг худалдагчид төлсөн зэрэг үйл баримт нь хэрэгт авагдсан гэрээ, Л.Наранчимэгийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч Г.Янжинлхамын Хас банкны дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 9, 12, 13, 25, 58, 107, 110/

 

            Мөн дээрх гэрээг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.Янжинлхам, хариуцагч Л.Ундрах нар “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”, нэхэмжлэгч Г.Янжинлхамын ээж Б.Энхтуяа, хариуцагч Л.Ундрах, Л.Наранчимэг нарын ээж Д.Мэндбаяр нар “зээлийн гэрээ”-г тус тус байгуулсан бөгөөд уг гэрээнүүд хэрэгжээгүй болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, зохигчдын тайлбар, гэрч Б.Энхтуяагийн мэдүүлэг зэргээр тогтоогджээ. /хх 10, 39, 107-115/

 

            Шүүх нэхэмжлэгч Г.Янжинлхам, хариуцагч Л.Наранчимэг нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Л.Наранчимэгээс 46 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Янжинлхамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Янжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Л.Ундрах гэдэг эмэгтэй ирж уулзаж, байрыг үзсэний дараа 138 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод явсан. Л.Ундрах “банкнаас зээл авахад тогтвортой ажлын байранд ажилладаг хүн шаардлагатай байгаа учраас манай эгч Л.Наранчимэгийн нэр дээр зээл гарна, гэхдээ би хамтран зээлдэгчээр орно гэж хэлсний дагуу гэрээ байгуулсан...” гэх, хариуцагч Л.Ундрах шүүхэд гарсан тайлбартаа “...миний бие банкнаас зээл авах боломжтой, нийгмийн даатгал төлдөг, өөрийн эгч Л.Наранчимэгийн нэр дээр зээл авахаар болж орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг эгчээрээ дамжуулан хийлгэсэн...” гэх тайлбар болон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Голомт банктай ИГ1410013463 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г Л.Наранчимэг, Л.Ундрах нар байгуулан гарын үсэг зурсан байгаа зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнэвэл маргаж буй худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч тал нь хариуцагч Л.Наранчимэг, Л.Ундрах нар мөн бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан хамтран үүрэг гүйцэтгэгч байхаас гадна нэхэмжлэгчээс гэрээний зүйлийг бодитойгоор гаргуулахаар шаардах эрхтэй Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзэх нь гэрээний эрх чөлөөний диспозитив зарчимд нийцнэ. /хх 1-2, 25, 26, 33-35

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч Л.Ундрахад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

            Хариуцагч нь “...орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдан авсан” гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан бичгээр үйлдсэн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Энхтуяагийн мэдүүлэг зэргээр уг орон сууцыг 138 640 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болох нь тогтоогдсон, зохигчдын нэхэмжлэл, тайлбараас үзэхэд хэн аль нь гэрээнээс татгалзах агуулга байхгүй бөгөөд хариуцагч нь мөн  худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчээс орон сууцыг хариуцагчид шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн заалт нь өмчлөгчийн бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө шаардах эрхийн үндэслэл буюу өмчийн эрх зүйн харилцаанд хамаарах шаардлага бөгөөд гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардах эрхийн зохицуулалтад хамаарахгүй болно.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр орон сууцны өмчлөх эрх хариуцагч Л.Наранчимэгт шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь уг эд хөрөнгийг бодитойгоор эзэмшилд нь шилжүүлэн өгөөгүй байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

 

            Хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийн уг шаардлага нь худалдан авагч өмчлөх эрхээ шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгөө бодитойгоор гаргуулан авах шаардлага бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх, үүргийн хүрээнд худалдан авсан эд хөрөнгөө шаардсан байна.

           

            Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 25 412 033 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөрчилдөөнтэй болсон байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Талуудын хоорондын гэрээний дагуу нэхэмжлэгч нь урьдчилан төлбөр төлөх, үлдэх хэсгийг орон сууны зээлд хамрагдан төлөх талаар тодорхой тохиролцсон, худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн ихэнх хэсгийг төлсөн, зохигчдын хооронд төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй байх тул нэхэмжлэгч буюу худалдагчийн хувьд Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт “Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах”, Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгийн үнийг төлөх хүртэл орон сууцыг өөртөө үлдээж саатуулах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний хувьд худалдагч тал нь орон сууцыг худалдан авагчид шилжүүлж өгөх, худалдан авагч тал орон сууцны үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн бөгөөд дээрх гэрээний хувьд орон сууцны нийт төлбөр болох 138 640 000 төгрөгөөс 92 040 000 төгрөгийг худалдагчид төлсөн, үүнээс 46 600 000 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байгаа нь хариуцагч тал гэрээний үүргийг огт биелүүлээгүй, гэрээний дийлэнх хэсгийг биелүүлэх боломжгүй гэж үзэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Иймээс нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн өмчлөл, эзэмшилд нь бодитойгоор шилжүүлэх, чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

            Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн гэм хорын хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгуулахаар заасан байна.

 

            Иймд нэхэмжлэгч Г.Янжинлхам нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Л.Ундрахын 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн С.Баатаржавын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 58 дугаар байрны 28 тоот нэг өрөө байрыг хөлслөн амьдрах болсноос учирсан хохирол 6 925 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Д.Энхмаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу, 73-10-56 тоот 2 өрөө орон сууцыг хөлслөн амьдарч, төлсөн хөлс 5 000 000 төгрөг, нийт 11 925 000 төгрөгийн хохирол үүссэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул уг хохирлыг тооцон төлбөрийг нэхэмжлэгч Г.Янжинлхамаас гаргуулж хариуцагч Л.Наранчимэг, Л.Ундрах нарт олгох нь зүйтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00851 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Наранчимэг, Л.Ундрах нараас 46 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Янжинлхамд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Янжинлхамаас 11 925 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Наранчимэг, Л.Ундрах нарт олгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, ХД-ийн 34 дүгээр байрны 84 тоот орон сууцыг нэхэмжлэгч Г.Янжинлхамаас хариуцагч Л.Наранчимэгт шилжүүлж өгөхийг даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 13 487 033 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...356 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,” гэсний дараа “нэхэмжлэгч Г.Янжинлхамаас 205 750 төгрөгийг гаргуулан хариуцагч Л.Наранчимэгт олгож” гэж нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж, 5 дахь заалтыг “4” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 010 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН