Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/шш2016/00157

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 21 өдөр            Дугаар 181/ШШ2016/0015       Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,

Нэхэмжлэгч:Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3а-3-4 тоотод оршин суух Цахар овгийн Лханаасүрэнгийн Болормаа /РД:ГЮ68082628/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 24 тоотод оршин суух Доржнамжилийн Мөнхжаргал /РД:ИН77022501/-д холбогдох хэргийг хянаад                                                 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өгсөн тайлбартаа:

Миний бие 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг Д.Мөнхжаргалд 1 хоногийн хугацаатай зээлдүүлсэн.

П.Мөнхжаргал нь Наран туул захын өргөтгөлийн 373 дугаар контейнерт олон жил бараа зарж би түүнээс бараа авдаг байсан. Би 3 сая төгрөгийг зээлдүүлэхдээ маргааш өгөөрэй, би хүнд мөнгө өгөхөөр цуглуулж байгаа шүү гэдгээ хэлж өгсөн. Гэтэл маргааш нь өгөөгүй. Зээлдүүлсэн мөнгөө авахаар удаа дараа нэхсэн, сүүлдээ утасаа ч авахаа больсон. Хаягаар нь хайгаад ч олдохгүй болохоор хаягийг нь Цагдаагийн хэлтэсээс тодорхойлуулж авсан. Одоо Д.Мөнхжаргалаас зээлдүүлсэн 3 сая төгрөг, Хаан банкны зээлийн хүү 561 000 төгрөг, эргэлтээс алдсан алданги 439000 төгрөг нийт 4 000 000 төгрөгийг Д.Мөнхжаргалаас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Л.Болормаад 4 000 000 төгрөг төлөх нь үнэн. Энэ мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны дотор бүрэн төлнө гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Б.Болормаа нь Д.Мөнхжаргалаас 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Д.Мөнхжаргал нь Ш.Эрдэнэ-Очирт хариуцагчийг төлөөлөх, нэхэмжлэл гардан авах, эвлэрэх, сөрөг нэхэмжлэл гаргах, ИХШХШТХ-ийн 25,26 дугаар зүйлд заасан эрхийг эдлэх, бүх шатны шүүх хуралдаанд оролцох, хүсэлт тавих, гомдол гаргах, нотлох баримттай танилцах, тайлбар гаргах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах итгэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олгожээ.

Д.Мөнхжаргал нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Болормаад 2016 оны 7 дугаар сарын 18-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Болормаагийн нэхэмжилсэн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг хариуцагч Д.Мөнхжаргал 2016 оны 7 дугаар сарын 18-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 74 74.5.- 78950 39475 Сүхбаатар 俿 2611016809 , аас 39475 ийг тус тус нэхэмжлэгчид .

3. .

4. , 뿿 , .

                 

 

ШҮҮГЧ                    Ч.ИЧИНХОРЛОО