| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0068/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 75
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Г.Цэрэнжамц, шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.О холбогдох эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.О,
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч С.О нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 07-08 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн эцэст Шинэ-Амгалан хотхоны орцонд иргэн Х.М биед хүч хэрэглэж, “самсунг нөт-8” маркийн гар утсыг дээрэмдэж түүнд 550.000 төгрөгний хохирол учруулсан,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 07-08 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаан хуарангийн эцэст Шинэ-Амгалан хотхоны орцонд иргэн Х.М биед хүч хэрэглэж, “самсунг нөт-8” маркийн гар утсыг дээрэмдэхдээ толгойн тус газар нь гараараа 1 удаа цохиж, зүүн талын нүдэн тус газар нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Мөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-9/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Сарангаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-13/, “Натур Эмнэлэг” Компьютерт томографийн оношилгоо /хх-н 17-18/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-н 23/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13281 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 25-26/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Оээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 69-71/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас С.О нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 07-08 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн эцэст Шинэ-Амгалан хотхоны орцонд иргэн Х.М биед хүч хэрэглэж, “самсунг нөт-8” маркийн гар утсыг дээрэмдэж 550.000 төгрөгний хохирол учруулсан,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 07-08 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаан хуарангийн эцэст Шинэ-Амгалан хотхоны орцонд иргэн Х.М биед хүч хэрэглэж, “самсунг нөт-8” маркийн гар утсыг дээрэмдэхдээ толгойн тус газар нь гараараа 1 удаа цохиж, зүүн талын нүдэн тус газар нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч С.Оийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 07-08 цагийн хооронд орцонд иргэн Х.М биед хүч хэрэглэж, “самсунг нөт-8” маркийн гар утсыг нь дээрэмдэж, түүнд 550.000 төгрөгний хохирол учруулсан,
мөн тухайн өдөр иргэн Х.М биед хүч хэрэглэж гар утсыг нь дээрэмдэхдээ түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.М өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө 07.00 цаг орчмын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаан хуарангийн эцэст Шинэ-Амгалан хотхоны 801 тоотоос найз Баярсайханы гэрээс гараад орцных нь үүдэнд ганцаараа сууж байхад үл таних 30 орчим насны залуу ирээд надтай юм яриад “...та даарч байх шиг байна, дотогшоо ор, дотогшоо орж суу” гээд байсан. Тэгэхээр нь би зүгээр цаашаа бай гэж хэлсэн. Удалгүй орцонд байсан хүмүүс гараад ирсэн ба би нөгөө хүмүүстэй зөрж найзынхаа гэрийн орц руу ороход надтай гадаа орцны үүдэнд юм яриад байсан үл таних 30 орчим насны залуу дагаж орж ирээд орцны 1 давхарт үгийн зөрүүгүй шууд миний толгой руу 1 удаа цохьсон. Дараа нь миний зүүн талын нүд рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд нүдээ дараад суухад миний өмдний зүүн талын халаас руу гараа хийгээд халаасанд байсан самсунг нөт-8 маркийн гар утсыг авчихсан..." гэх мэдүүлэг /хх-н 7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхдоржийн өгсөн: "... Сүндэр надруу утсаар залгаад юу хийж байна вэ гэхээр нь таксинд явж байна гэсэн. Тэгсэн чинь хөгшин нь гэртээ хийх ажилгүй байна хамт явья гэсэн. Тэгэхээр нь би Хайлаастаас 23 цаг өнгөрч байхад очиж аваад бид хоёр хамт таксинд явж байгаад өглөө нь үүрээр багшийн дээд орчмоос гараа өргөсөн 2 эмэгтэйг аваад Улаанхуарангийн эцсээс чигээрээ шороон замаар яваад баруун эргэж ороод байрны гадаа 2 эмэгтэйг буулгасан. Тэгээд буцаад хөдөлж байхад Сүндэр зогсож бай хөгшин нь гялс шээчихээд ирье гээд буусан. Би машиндаа хүлээж байсан чинь 4-5 минутын дараа Сүндэр дээгүүрээ шалдан буцаад машинд суусан. Сүүлд нь цагдаа нартай хамт Сүндэртэй очиж уулзахад гар утас авчихсан тэрийгээ өмдөндөө нуусан байсан гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Оийн өгсөн: "... .Би ах та даарсан байна дотогшоо ор гэж хэлээд суганаас нь өргөөд орц руу оруулаад шатан дээр суулгасан юм. Тэгтэл өмдний халаасанд нь хар өнийн том гар утас харагдахаар нь би халааснаас нь сугалж аваад гарах гэж байхад утасны эзэн сэрээд миний мөрнөөс зуураад бариад авсан. Тэгэхээр нь би эргэж хараад нүд рүү нь өшиглөхөд тавихгүй байхаар нь хувцасаа тайлаад зугтаасанн.” гэх мэдүүлэг /хх-н 39/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13281 дугаартай:
1. Х.М биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн ухархайн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой,
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 25-26/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч Х.Мөд учирсан хохирол болох “самсунг нөт-8” маркийн гар утсыг хүлээлгэж өгсөн /хх-н 70-71/ гэх баримт хэрэгт авагдсан, мөн тус шүүхийн хохирлын дансанд тушаасан хохирлын мөнгө 148.000 төгрөгийг тус шүүхийн данснаас гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн нийт 70 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч С.От ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.