Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 93

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Б.Ганбулган, хохирогч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Мэргэн, С.Тэгшжаргал, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Б.Т, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Т нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 108-37 тоот гэртээ эхнэр Ж.Оийг гараараа нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлдээ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 239 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн захирамж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 108-37 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Оийг гараараа толгойн тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилдөө 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1484 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн захирамжаар мөн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх хотхон 108-37 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ж.О толгойн тус газар нь гараараа 2-оос 3-н удаа цохиж, үснээс нь зулгааж,  “...Дуугай бай гичий, лалар Жарантайн тэмбүүрсэн янханууд” гэх зэргээр хэл амаар доромжилж хоолойг боож, амыг нь гараараа таглан зодсон. “Чиний оршуулгаа хийж чадаагүй 2 зулбасага чинь манай гэр бүлийнхэнд гай болж байна, дахиад жирэмсэн болох юм бол чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлсэн. Чи угаасаа астамтай юм чинь чиний амьсгааг боогоод алчихсан байхад хэн мэдэхийн гэх зэргээр айлган сүрдүүлсэн, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан зэрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...

 

а гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирол Ж.О мэдүүлэхдээ: “...а.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 3/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх-н 4/, эд мөрийн баримтаар хураагдсан плашны дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 8-14/, мөрдөн шалгах ажиллгаанд Ж.О хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-н 17-23, 2хх-н 134-136, 3хх-н 84-85/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Жаргалцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 26-28, 2хх-н 141-143/,  мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ууганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 29-31/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Жарантайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 32-34/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Нямдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 38-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 8819 дугаартай дүгнэлт /1хх-н 42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8490 дугаартай дүгнэлт /1хх-н 43/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Тээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 89-91, 161-163/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 109/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 239 дугаар шийтгэвэр, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1484 дугаар шийтгэвэр /1хх-н 110-114/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /1хх-н 124-128/, “Цагаан Шонхор төв” НҮТББ Гэр бүл, хүүхэд, залуучуудад” эрх зүйн үйлчилгээ үзүүлэх газрын тодорхойлолт /1хх-н 130/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /1хх-н 131-135, 3хх-н 173-174/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн “шуурхай удирдлагын тасаг” дуудлагын лавлагааны хуудас /1хх-н 137-146/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Сувд-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 137-140/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Алтанцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 144-145/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болормаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-н 149-153/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрдэнэбаатараас шүүгдэгч Б.Т нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 108-37 тоот гэртээ эхнэр Ж.Оийг гараараа нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлдээ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 239 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн захирамж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 108-37 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Оийг гараараа толгойн тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилдөө 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1484 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн захирамжаар мөн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянзүрх хотхон 108-37 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ж.Оийг толгойн тус газар нь гараараа 2-оос 3-н удаа цохиж, үснээс нь зулгаасан. Дуугай бай гичий, лалар Жарантайн тэмбүүрсэн янханууд гэх зэргээр хэл амаар доромжилж хоолойг боож, амыг нь гараараа таглан зодсон. Чиний оршуулгаа хийж чадаагүй 2 зулбасага чинь манай гэр бүлийнхэнд гай болж байна, дахиад жирэмсэн болох юм бол чамайг ална шүү гэж айлган сүрдүүлсэн. Чи угаасаа астамтай юм чинь чиний амьсгааг боогоод алчихсан байхад хэн мэдэхийн гэх зэргээр айлган сүрдүүлсэн, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан зэрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

            Шүүхээс шүүгдэгч Б.Тийг 2018 оны 10 дугаар сарын 30, 2019 оны 07 дугаар сарын 09, 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.О толгойн тус газар нь гараараа цохиж, үснээс нь зулгааж, хоолойг нь боож, амыг нь гараараа таглах мэтээр зодож, мөн хэл амаар доромжилж, айлган сүрдүүлэх зэргээр байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.О хохирогчоор өгсөн: “...г." гэх мэдүүлэг /1хх-н 18-20, 21-23/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Жаргалцэцэгийн өгсөн: "......" гэх мэдүүлэг /1хх-н 26-28, 2хх-н 141-143/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Жарантайн өгсөн: "... ." гэх мэдүүлэг /1хх-н 32-34/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ууганбаярын өгсөн: "... ." гэх мэдүүлэг /1хх-н 29-31/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Нямдоржийн өгсөн: "...." гэх мэдүүлэг /1хх-н 38-39/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Сувд-Эрдэнийн өгсөн: "....” гэх мэдүүлэг /2хх-н 137-140/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Алтанцэцэгийн өгсөн: "...Бн." гэх мэдүүлэг /2 хх-н 144-145/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болормаагийн өгсөн: "...." гэх мэдүүлэг /2хх-н 149-153/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мягмарын өгсөн: "...." гэх мэдүүлэг /2хх-н 157-160/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Тий өгсөн: “....” гэх мэдүүлэг /1хх-н 89-91, 3хх-н 161-163/,

флаш дууны бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-н 8-14/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /1хх-н 132-136/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 239 дугаар шийтгэвэр, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1484 дугаар шийтгэвэр /1хх-н 110-114/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /1хх-н 124-128/, “Цагаан Шонхор төв” НҮТББ Гэр бүл, хүүхэд, залуучуудад” эрх зүйн үйлчилгээ үзүүлэх газрын тодорхойлолт /1хх-н 130/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт /1хх-н 131-135, 3хх-н 173-174/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн “шуурхай удирдлагын тасаг” дуудлагын лавлагааны хуудас /1хх-н 137-146/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

 

Иймд шүүгдэгч Б.Тийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардсан байхаар хуульчилсан байна.

Хэрэгт шүүгдэгч Б.Тий шийтгүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 108-37 тоот гэртээ эхнэр Ж.Оийг гараараа нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлдээ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 239 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн захирамж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 108-37 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Оийг гараараа толгойн тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилдөө 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1484 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн захирамжаар тус тус шийтгүүлсэн баримт авагдсан байна.

Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Б.Т нь дээрхи үйлдлүүддээ Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 удаа, 1 үндэслэлээр шийтгэл хүлээсэн байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “шуурхай удирдлагын тасаг” дуудлагын лавлагааны хуудас /1хх-н 141/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “шуурхай удирдлагын тасаг” дуудлагын лавлагааны хуудас /1хх-н 142/, зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн захирамж 239, 1484 /1хх110-114/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /1хх116-117/, ШШҮХ-ийн Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт 8819, 8490 /1хх42-43/, “Цагаан Шонхор төв” НҮТББ Гэр бүл, хүүхэд, залуучуудад” эрх зүйн үйлчилгээ үзүүлэх газрын тодорхойлолт /1хх-н 130/,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохиригчийн мэдүүлэг, хөрш айлын гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Тийг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл нь 2018 оны 10 дугаар сарын 30,  2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд үйлдэгдсэн гэх үйлдлүүддээ Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэвэр оногдуулсан байх бөгөөд өнөөдөр яллаж байгаа гэмт хэрэг нь энэ 2 зөрчлийн арга хэмжээ авагдсан өдрүүдийн дунд буюу 2019 оны 03 дугаар сарын 24-ний үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох гэж байгаа нь ойлгомжгүй. Хэрэв тийм бол энэ бол үргэлжилсэн үйлдэл гэж үзэхээр байна. Хэрэв үргэлжилсэн үйлдэл гэж үзэхээр бол гэмт хэрэг анх 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөн сүүлд гарсан гэмт хэрэг нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд үйлдэгдсэн нь зөрчлөөр арга хэмжээ авагдсан байдаг. Харин өнөөдөр энэ 2 үйлдлийн дунд үйлдэгдсэнд нь арга хэмжээ авч болохгүй гэж үзэж байна. Хэрэв тэгж үзэхээр бол энэ бол хөнгөн гэмт хэрэг бөгөөд хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байдаг тул гэмт хэрэг анх 2018 оны 10 дугаар сарын 30-нд үйлдсэгдсэн, сүүлийнх нь 2019 оны 07 дугаар сард үйлдэгдсэн гэж үзвэл энэ 2 үйлдэлд хариуцлага тооцсон бөгөөд 1 жил өнгөрсөн байна.” гэж маргаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх 2 зөрчилдөө тус тус Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн тохирох хэсгээр 1 үндэслэлээр албадан сургалтанд хамрагдах, баривчлах шийтгэл тус тус хүлээсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй боловч хохирогч “гомдолтой, би энэ хүнээс маш их айж байна” гэж байгаа нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан гэж үзэх үндэслэл тогтоогдогдохгүй байна гэж үзэв.  

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Тд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндүүлэх нөхцөл байдал тогтоодсонгүй гэж үзэв. 

Хохирогч Ж.О нь энэ гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг флаш хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийт 163 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.