Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/шш2016/00060

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 14 өдөр Дугаар 181/ШШ2016/00060 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: О.М-ийн

хариуцагч: Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн ДС гудамжны 24 тоотод оршин суух Д.Б-д гэрлэлт цуцлуулах тухай н хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-, Д.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-, нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов.

                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний охин О.Мөнхзул нь 2006 онд Д.Баттулгатай танилцаж, 2010 онд гэрлэлтээ батлуулан 2015 оны 11 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд сэтгэл санааны маш их дарамт учруулж байсан тул түүнээс салж Австрали улс руу явсан. Иймд гэрлэлтийг цуцалж, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн ДС гудамжны 24 тоот хаягт О.М-н эзэмшлийн газар, түүн дээр барьсан 2 давхар байшингаас ногдох хэсгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах байдлаар эвлэрэх санал тавьж эвлэрлийн гэрээ хийсэн тул бидний эвлэрлийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү. Эвлэрлийн гэрээнд:

1.О.М, Д.Б нарын гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна.

2.Хариуцагч Д.Б нь 3 сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн ДС гудамж, 1 дүгээр хэсэг, 69 тоот хаягт байрлах дундын эзэмшлийн 133 м.кв талбайтай 2 давхар байшинг үнэлгээчний үнэлсэн үнэ болох 110 000 000 төгрөгөөр худалдан борлуулж түүний 50% буюу 55 000 000 /тавин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч О.М-д шилжүүлнэ. Мөнгө шилжүүлсний дараа газрын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б-н нэр дээр шилжүүлж өгөх

3.Нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дээрх 55 000 000 төгрөг дээр нэмж нийт 55 070 200 /тавин таван сая далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Д.Б нь О.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-н Төрийн банкин дахь 102900118974 тоот дансанд хийх

4.Хариуцагч Д.Б нь гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоогоо төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар худалдан борлуулж борлогдсон үнийн 50%-ийг төлөхөөр тус тус тохиролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

О.М бид хоёр 2007 онд Солонгос улсад танилцан хамтран амьдарч байгаад эх орондоо ирж 2010 онд гэрлэлтээ батлуулсан. О.М-н ээж 2 айлын газар эзэмших гэрчилгээтэй байсныхаа нэгийг бидэнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Тэр газар дээр нь бид хоёр Солонгост ажиллаж байхдаа хуримтлуулсан мөнгөөрөө байшин барьсан. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хувааж авах хүсэлтэй, гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй гэж тайлбар өгсөн. Бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв. Эвлэрлийн гэрээнд:

1.О.М, Д.Б нарын гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна.

2. Хариуцагч Д.Б нь 3 сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн ДС гудамж 1 дүгээр хэсэг 69 тоот хаягт байрлах дундын эзэмшлийн 133 м.кв талбайтай 2 давхар байшинг үнэлгээчний үнэлсэн үнэ болох 110 000 000 төгрөгөөр худалдан борлуулж түүний 50% буюу 55 000 000 /тавин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч О.М-д шилжүүлнэ. Мөнгө шилжүүлсний дараа газрын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр шилжүүлж өгөх

3.Нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дээрх 55 000 000 төгрөг дээр нэмж нийт 55 070 200 /тавин таван сая далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Д.Б нь О.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-н Төрийн банкин дах 102900118974 тоот дансанд хийх

4.Хариуцагч Д.Б нь гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоогоо төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар худалдан борлуулж борлогдсон үнийн 50%-ийг төлөхөөр тус тус тохиролцов.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь Д.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх бөгөөд дундын эд хөрөнгийн хувьд эвлэрэн хэлэлцэж Эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн гэрээнд:

1.О.М, Д.Б нарын гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна.

2. Хариуцагч Д.Б нь 3 сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн ДС гудамж 1 дүгээр хэсэг 69 тоот хаягт байрлах дундын эзэмшлийн 133 м.кв талбайтай 2 давхар байшинг үнэлгээчний үнэлсэн үнэ болох 110 000 000 төгрөгөөр худалдан борлуулж түүний 50% буюу 55 000 000 /тавин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч О.М-д шилжүүлнэ. Мөнгө шилжүүлсний дараа газрын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б-н нэр дээр шилжүүлж өгөх

3.Нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дээрх 55 000 000 төгрөг дээр нэмж нийт 55 070 200 /тавин таван сая далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч Д.Б нь О.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-н Төрийн банкин дах 102900118974 тоот дансанд хийх

4.Хариуцагч Д.Б нь гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоогоо төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар худалдан борлуулж борлогдсон үнийн 50%-ийг төлөхөөр тус тус тохиролцов гэжээ.

Зохигчид дундын эд хөрөнгийн хувьд харилцан тохиролцож эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. Энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                          ТОГТООХ НЬ:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг баримтлан Д.Б, О.М нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан дундын өмч болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустайн ДС гудамж 1 дүгээр хэсэг 69 тоот хаягт байрлах дундын эзэмшлийн 133 м.кв талбайтай 2 давхар байшинг хариуцагч Д.Б нь 3 сарын хугацаанд үнэлгээчний үнэлсэн үнэ болох 110 000 000 төгрөгөөр худалдан борлуулж түүний 50% буюу 55 000 000 /тавин таван сая/ төгрөг дээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэмж, нийт 55 070 200 /тавин таван сая далан мянга хоёр зуу/ төгрөгийг О.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-н Төрийн банкин дах 102900118974 тоот дансанд хийх, мөнгө шилжүүлсний дараа газрын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б-н нэр дээр шилжүүлж өгөх, гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоогоо төлөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар худалдан борлуулж борлогдсон үнийн 50%-ийг төлөхөөр тус тус тохиролцож гэрээ байгуулсаныг баталсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан  сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                             

ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО