| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0067/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/64 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цовогт Ж Бт холбогдох 2012................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. аймгийн ... гэх газарт оршин суух, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Архангай аймагдахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овогт Ж Б /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр .........аймгийн .......... сумын ..........багийн .............. гэх газарт хохирогч Г.М зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Улаантолгой гэх газарт өөрийн эхнэр А.Мзодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүд орчмын зөөлөн эдэд няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2012................. дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мы мэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймаг Батцэнгэл сум 4 дүгээр багийн Улаан толгой гэх газарт өөрийн гэртээ байж байхад Б, найз О нар хамт ирээд хэрүүл маргаан хийж байгаад миний эрүү, нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би одоо боль гэж хэлсэн чинь чи муу азарга адуугаа хулгайд алдсан, чи одоо ганцхан морьтой үлдсэн, тэр морь чинь минийх гэх мэт үгээр доромжилж О гэх залуу миний гараас барьж аваад байсан. Тухайн үед хэрүүл маргаан хийж байгаад дахиад намайг Б нь гараараа 2 удаа миний толгой хэсэг рүү цохисон. Тухайн үед хажууд Г ах байсан бөгөөд бид хоёрыг салгасан.Би энэ хоёроос салаад эхнэр рүүгээ болсон асуудлын талаар утсаар хэлэхэд манай эхнэр энэ талаар цагдаад мэдэгдсэн байсан. Миний биед учирсан бэртэл гэмтэл гайгүй. Гэмтэл учруулахгүйгээр Б нь намайг толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Энэ асуудал удаа дараа болж байгаа бөгөөд өмнө нь манай гэрийн хаалга үүдийг эвдэж намайг цохиж, зодож байсан. Б миний нүүр толгой хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон. Мөн миний хөл, гар руу хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. О гэх нэрээр дуудаг П.Б нь намайг гараараа цохиж зодсон асуудал байхгүй. Энэ хоёр намайг хөөгөөд байсан учраас би зугтаад энэ талаар эхнэр рүүгээ утсаар хэлсэн. Надад ямар нэг гэмтэл бэртэл учруулаагүй. Тухайн үед Г, Б, Б, бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Энэ талаар бид нараас өөр мэдэх хүн байхгүй. Урьд өмнө нь Б манай хонь малаас хулгай хийсэн асуудал дээрээ цагдаад хандаж шүүхээр шийтгүүлж байсан бөгөөд энэ асуудлаас хойш удаа дараа хэл амаар доромжилж, заналхийлж, өширхөж байдаг болсон. Энэ асуудлыг болиулмаар байна. Миний хувд энэ хоёрыг цохиж зодоогүй. Харин энэ хоёроос зугтсан. Тэр үедээ энэ хоёр намайг хөөгөөд гүйцээгүй. Тухайн үед энэ хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Би гаднаас хараад согтуу байна гэж харсан. Б өмнө нь хоёр удаа агсан согтуу тавьж, хэл амаар доромжилж, намайг цохиж зодож хөнгөн гэмтэл учруулж байсан. Одоо ямар нэг шарх сорви байхгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Удаа дараа ирж хэл амаар доромжилж, хөөж туухыг нь болиулах, үлдсэн ганц морийг чинь авна, насаар чинь малд чинь чамайг явган явуулна гэх мэт үгээр заналхийлж байгааг болиулмаар байна. Өөр ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Чи хүний мал маллаж байгаагаа мэдэж байгаа биз дээ гэх мэт үгээр дарамталж сэтгэл зүйн хямралд оруулж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Мгийн мэдүүлсэн:...Тухайн өдөр манай нутгийн хүмүүс болох О, Б нар манайд ирээд бид нар нийлж шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Маргааш өглөө би босоод хонь малдаа явж ирээд гэртээ ирээд унтаж байхад манай нөхөр Ж.Б миний нүүр хэсэг рүү гараараа цохиж улмаар намайг цохиж, зодох болсон. Тухайн үед тэнд байсан хүмүүст би нөхөртөө зодуулсан талаараа хэлсэн. Намайг зодохдоо гэртээ намайг ганцаараа унтаж байхад зодсон. Тухайн үед тэнд байсан хүмүүс гэртээ харихаар тал, тал тийшээ яваад өгсөн байсан. Энэ асуудал бид хоёрыг хоёулахнаа байхад болсон бөгөөд тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Намайг цохиж, зодох үед манай нөхөр бид хоёр хоёулахнаа байсан. Өөр хүн байгаагүй. Урд шөнө манай нутгийн хүмүүс болох О, Б нар манайд ирээд бид нар шинэ жилийн баяр тэмдэглэсэн бөгөөд энэ хоёр манайхаас гараад ойролцоох айл руу явсан хойгуур энэ асуудал болсон. Миний зүүн талын нүд хэсэг рүү гараараа цохиод хөхрүүлж хавдуулсан. Зүүн талын гарын шуу хэсэгт цохиулж жижиг зулгарсан байснаас өөр надад ямар нэг гэмтэл, шарх, сорви үлдээгүй. Эдгээр гэмтэл үүссэн байсан. Миний нөхөр Ж.Б нь намайг гар, хөлөөрөө цохиж гэмтэл учруулсан. Би тухайн үед хонь малд явж ирээд гэртээ унтаж байхад гэр бүлийн хардалтын улмаас намайг цохиж зодох болсон. Бид хоёрт өөр маргалдах шалтгаан байхгүй. Архи уусан үедээ намайг хардаад байдаг бөгөөд надад ямар нэгэн хардуулах шалтгаан байхгүй. Манай нөхөр намайг ямар шалтгааны улмаас цохиж, зодох болсон талаар би мэдэхгүй, намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардаад байдаг. Манай нөхөр намайг урьд өмнө цохиж, зодож байгаагүй. Манай нөхөр Ж.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй бөгөөд сая анх удаа намайг цохиж, зодсон. Өөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Манай нөхөр Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг хардаад байдаг бөгөөд надад хардуулах ямар нэг шалтгаан байхгүй. Харин эрүүл үедээ зан харьцаа сайтай, даруухан хүн байгаа юм. Бид хоёрт хэрэлдэж муудалцах шалтгаан байхгүй. Сая анх удаа намайг цохиж, зодсон бөгөөд өмнө нь гар хүрч цохиж, зодож байгаагүй. Манайх ам бүл дөрвүүлээ, 2 хүүхэдтэй бөгөөд манай том хүүхэд 2008 онд төрсөн Б.Б гэдэг, сурагч, дараагийн хүүхэд болох Б.Хонгорзул нь 2011 онд төрсөн, сурагч байгаа юм. Манайх хөдөө Батцэнгэл сумын Баян-Уул багт байдаг бөгөөд бид малчин хүмүүс байгаа юм. Надад ямар нэгэн эмнэлгийн баримт материал байхгүй. Үлдсэн шарах сорви гэвэл зүүн талын нүд хөхөрч хавдаж байсан. Өөр надад ямар нэг баримт материал, шарх сорви байхгүй байна. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Мгийн дахин мэдүүлсэн:...Тухайн үед би энэ талаар цагдаад хандаж эмнэлэгт үзүүлэх боломжгүй хөдөө мал дээр мал харах хүнгүй малаа харж байсан тухайн үед болсон хэргийн талаар нэг сарын дараа өргөдөл гаргасан. Би хөдөө малаа харж байгаад аймаг руу орж ирэх боломжгүй байсан учраас нэг сарын дараа өргөдөл өгөөд түүний дараа 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймаг Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Д.А гэдэг хүнд үзүүлж нэгдсэн эмнэлгээс амбулаторийн эмчлүүлэгсдийн картад тусгасан мэдээллийг тусгуулж бичүүлж шинжээч эмчид аваачиж үзүүлсэн. Одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Д мэдүүлсэн:...2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-уул багийн Улаан толгой гэдэг газраас манай нөхөр Г.М нь утсаар яриад Б, О нар ирээд намайг цохиж, зодоод хэл амаар доромжлоод байна гээд утсаар хэлэхээр нь би утсаар цагдаад мэдэгдэж энэ талаар хэлсэн. Би тухайн үед нь хажууд нь байгаагүй болохоор энэ талаар өөр мэдэх зүйл байхгүй. Б нь удаа дараа хэл амаар доромжилж, танай адуу малыг чинь хөлөөр нь тууна, танайх ганцхан морьтой үлдсэн, энэ морийг чинь авна гэх мэтээр үг хэлээр доромжилж байдаг. Б нь өмнө манай малаас хулгай хийж энэ асуудал дээрээ цагдаад шалгуулж шүүхээр шийтгүүлж байсан. Энэ асуудлаас болж өс хонзон санаад байдаг байх. Б та нар үхээд өг, танайхан үхээд дуусч байгаа гэх мэт үгээр доромжлоод байдаг. Би тухайн үед би хажууд нь байгаагүй бөгөөд би аймаг төв рүү ороод ирсэн байсан учраас энэ асуудлыг нүдээрээ хараагүй. Миний бодлоор энэ хүмүүс манай хонь малаас хулгай хийж шүүхээр шийтгүүлсэн асуудал дээрээ өс хонзон санаад, дахин дахин ирээд хэл амаар доромжлоод, айлган сүрдүүлээд байна. Бид нарын дунд өөр ямар нэгэн өр авлагын таарамжгүй харьцаа байхгүй. Б намайг зодож, цохиж байсан удаа байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бын мэдүүлсэн:...Архангай аймгийн Батцэнгэл сум 4 дүгээр баийнг Улаан толгой гэх газар өөрийн найз Бын хамт Г.Мы гэрт очсон чинь Б, М хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд, зодоон хийх гээд барьцалдаж аваад байхаар нь би энэ хоёрын дундуур орж салгасан. Өөр ямар нэг асуудал болоогүй. Бын гэрт бид хоёр очоод унтаж байсан чинь цагдаа нар ирээд бид хоёрыг саатуулах байр руу авчирч саатуулсан. Би ямар нэг хүнийг цохиж, зодоогүй. Харин тэр хоёр хоорондоо зодоон хийх гээд хоорондоо барьцалдаж аваад байхаар нь би энэ хоёрыг боль гээд салгасан. Өөр асуудал болоогүй. Г.М биед хэн гэмтэл учруулсныг би мэдэхгүй. Тухайн үед Б тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад байхаар нь би тэр хоёрыг салгасан. Тухайн үед энэ хоёр бие биеэ үг хэлээр доромжлоод хоорондоо барьцалдаж аваад байсан. Өмнө нь М Бын гэрт орж агсан тавьсан юм байна лээ. Мөн энэ хоёрын хооронд маргаан байдаг юм байна лээ. Б нь Мы хонийг хулгайлаад шүүхээр шийтгүүлж байсан асуудлаас болоод энэ хоёр хоорондоо таарамжгүй харьцаатай байдаг. Б Мцохиж, зодоогүйн. Тэр хоёр барьцалдаж аваад бие биеийнхээ дээр доор ороод зууралдаад байхаар нь би энэ хоёрыг одоо бол гэж хэлээд салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гийн мэдүүлсэн:...Архангай аймгийн Батцэнгэл сум 04 дүгээр багийн Улаан толгой гэх газарт өөрийн хамаатан Г.Мы гэрт очиход тэдний гэрт Б, О буюу Б нар ирчихсэн, Б, М нар хоорондоо хэрүүл маргаан хийгээд зодоон хийгээд байхаар нь би одоо боль гээд эд нарыг салгасан. Удалгүй би гэр рүүгээ харихаар явсан бөгөөд Б, Б хоёр доошоо уруудаад явсан. Өөр юу болсныг мэдэхгүй байна. Миний харснаар Б нь гараараа толгой хэсэг рүү нь гараараа цохиод, мөн бөгсөн бие хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд байхаар нь би энэ хоёрыг одоо боль гээд салгасан бөгөөд нэгийг нь салгахаар нөгөөдөх нь очоод байсан. Г.Мы биед хэн гэмтэл учруулсныг би мэдэхгүй. Тухайн үед Б, М хоёр хоорондоо барьцалдаж аваад байхаар нь би энэ хоёрыг салгасан. Тухайн үед энэ хоёр бие биеэ үг хэлээр доромжлоод хоорондоо барьцалдаж аваад байсан. Өмнө нь М нь Бын гэрт орж агсан тавьсан юм байна лээ. Мөн энэ хоёрын хооронд маргаан байдаг юм байна лээ. Б нь Мы хонь хулгай хийгээд шүүхээр шийтгүүлж байсан асуудлаас болоод энэ хоёр хоорондоо таарамжгүй харьцаатай байдаг. Б нь Г.Мцохиж, зодолдоогүй. Энэ хоёр барьцалдаж аваад бие биеийнхээ дээр, доор ороод зууралдаад байхаар нь би энэ хоёрыг одоо бол гэж хэлээд салгасан. Тухайн үед бид нар маргалдаагүй. Б, М энэ хоёр хоорондоо маргалдаад байсан. Надад хэн нэгэнтэй маргалдах хэрэг байхгүй. Би мал эрж хайж яваад эдний гэрт очиход ийм асуудал болж байсан. Иргэн Б нь Г.Мы нүүр, толгой хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон. Мөн Б нь дээрээс нь дараад хоолойг шахаад байсан. Миний харснаар Б нь Мы дээр гарч суугаад хоолойг нь шахаад байсан. Өөр үйлдэл хийгээгүй. Би энэ хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Бы мэдүүлсэн: ...Тухайн өдөр нөхөр бид хоёр Бын гэрт очоод бид нар хамт шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Бид нар баяраа тэмдэглэж байгаад нөхөр бид хоёр орой болоод гэртээ харихаар явсан. Маргааш өглөө нь би гэрт нь очиход Б, М хоёр хоорондоо хэрүүл маргаан хэрэлдээд муудалцсан гээд эхнэр А.М нь орон дээрээ буруу хараад хэвтэж байсан бөгөөд надад хэлэхдээ та хоёрыг явсны дараа намайг цохичихлоо гээд байсан. Энэ асуудлын талаар өөрөөр надад мэдэх зүйл байхгүй. Бид нар шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад ямар нэг хэрүүл маргаан хийгээгүй. Бид хоёрыг гэртээ харихаар явсан хойгуур энэ хоёр хоорондоо маргалдсан байсан. Өглөө нь Бын гэрт очиход эхнэр А.М нь орон дээрээ хойшоо хараад хэвтсэн байсан бөгөөд өчигдөр та хоёрыг явсны дараа Б намайг цохиж, зодсон талаар хэлсэн. Яг хаана нь хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй. Би хараагүй учраас М гэрээсээ яваад аймаг орсон байсан. Тэгээд дахиж бид нар уулзаагүй. Урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Энэ талаар надад мэдэх зүйл алга. Манай хоёр хоорондоо зайтай байдаг. Миний мэдэхээр Б эхнэрээ цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Б төлөв даруу зантай бөгөөд түргэн уур ааш байхгүй, дуугай хүн байдаг. Тэрээр хүмүүстэй эелдэг таарамжтай харьцаатай байдаг. Мгийн хувд түргэн уур ааштай хүн байгаа. Харин өөр гаж буруу зүйл байхгүй. Энэ хоёр хоорондоо таарамжтай харьцаатай байдаг хүмүүс байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Огийн мэдүүлсэн: …Тухайн өдөр эхнэр, бид хоёр Бын гэрт очоод хамт бид нар хамт шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Бид нар баяраа тэмдэглэж байгаад эхнэр, бид хоёр орой болоод гэртээ харихаар явсан. Маргааш өглөө нь манай эхнэр Б тэдний гэрт нь очсон чинь Б, М хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд муудалцсан гээд эхнэр А.М нь орон дээрээ буруу хараад хэвтчихсэн байсан бөгөөд манай эхнэрт хэлэхдээ та хоёрыг явсны дараа хардаад, цохиж, зодсон гэж хэлсэн байсан. Би тухайн үед хажууд нь байгаагүй учраас энэ талаар нарийн зүйлийг мэдэхгүй байна. Бид нар шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад ямар нэг хэрүүл маргаан хийгээгүй. Бид хоёрыг гэртээ харихаар явсан хойгуур энэ хоёр хоорондоо маргалдсан байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аын мэдүүлсэн:...Мгийн биеийн гаднаас нь харагдах ноцтой зүйлгүй, ямар нэгэн шарх сорви байхгүй байсан бөгөөд биеийн байдлыг үзэхэд тархи доргилт, битүү гэмтэл гэсэн онош тавьж тухайн хүнд тархины цусан хангамж сайжруулах тархины хаван бууруулах өвдөлт намдаах дэглэм эмчилгээг зөвлөсөн. Тухайн үед эмчийн үзлэг хийж үзэхэд гаднаас ил харагдах шарх, шалбархай, ноцтой зүйлгүй байсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ирж үзүүлсэн. Эмчийн үзлэг хийж эмчилгээ бичсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Бын мэдүүлсэн: ...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр бид хоёр тэнд байдаг ойр хавын хүмүүсийн хамт гэртээ шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Маргааш өглөө нь босоод архи уусан үедээ эхнэрээ хардаад маргалдаж байгаад зүүн талын шанаа хэсэг рүү нь нэг удаа өөрийн баруун гараар цохисон. Өөр ямар нэгэн байдлаар цохиж, зодоогүй. Өөр ямар нэг гэмтэл, бэртэл учраагүй. Эхнэр бид хоёр 2007 оноос хойш гэр бүл болоод хамт амьдарч байгаа. Одоо манайх бага насны 2 хүүхэдтэй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрийн эхнэртэйгээ хэрүүл, маргаан хийж байгаад би нэг удаа баруун гараараа эхнэрийнхээ зүүн талын нүд орчим цохиж, нүдийг нь хөхрүүлсэн. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учруулаагүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ хардсан асуудлаас болоод маргалдсан. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би урьд нь эхнэрээ цохиж, зодож байгаагүй. Өмнө нь би ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 89-92 хуу/
Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Иргэн Г.Мы биед, тархи доргилт, баруун гарын бугалганы урд дунд болон дотор доод хэсэгт жижиг, жижиг цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд, баруун гарын бугалганы урд дунд болон дотор доод хэсгийн жижиг жижиг цус хуралт гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Эрүүл мэнд гоо сайханд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 58 хуу/
Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. А.Мгийн биед тархи доргилт, зүүн нүд орчмын зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 2019 оны 12 дугаар сарын 23-нд үүссэн байх боломжтой эдгэрч буй гэмтлүүд байна...гэх дүгнэлт /хх-ийн 67 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 106 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 101 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бах бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгэдгч Ж.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ......... аймгийн ........... сумын........... багийн ............ гэх газарт хохирогч Г.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ........аймгийн ............. сумын ............багийн ................... гэх газарт хохирогч А.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр................. аймгийн ......... сумын ........... багийн ............. гэх газарт хохирогч Г.Мзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнг болох нь:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мы мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сум 4 дүгээр багийн Улаан толгой гэх газарт өөрийн гэртээ байж байхад Б, найз О нар хамт ирээд хэрүүл маргаан хийж байгаад миний эрүү, нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би одоо боль гэж хэлсэн чинь чи муу азарга адуугаа хулгайд алдсан, чи одоо ганцхан морьтой үлдсэн, тэр морь чинь минийх гэх мэт үгээр доромжилж О гэх залуу миний гараас барьж аваад байсан. Тухайн үед хэрүүл маргаан хийж байгаад дахиад намайг Б нь гараараа 2 удаа миний толгой хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Д мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-уул багийн Улаан толгой гэдэг газраас манай нөхөр Г.М нь утсаар яриад Б, О нар ирээд намайг цохиж, зодоод хэл амаар доромжлоод байна гээд утсаар хэлэхээр нь би утсаар цагдаад мэдэгдэж энэ талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бын мэдүүлсэн “Архангай аймгийн Батцэнгэл сум 4 дүгээр баийнг Улаан толгой гэх газар өөрийн найз Бын хамт Г.Мы гэрт очсон чинь Б, М хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд, зодоон хийх гээд барьцалдаж аваад байхаар нь би энэ хоёрын дундуур орж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гийн мэдүүлсэн “Архангай аймгийн Батцэнгэл сум 04 дүгээр багийн Улаан толгой гэх газарт өөрийн хамаатан Г.Мы гэрт очиход тэдний гэрт Б, О буюу Б нар ирчихсэн, Б, М нар хоорондоо хэрүүл маргаан хийгээд зодоон хийгээд байхаар нь би одоо боль гээд эд нарыг салгасан. Б нь Г.Мы нүүр, толгой хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,
хохирогч Г.Мы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Улаантолгой гэх газарт өөрийн эхнэр А.Мзодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Мгийн мэдүүлсэн “Тухайн өдөр манай нутгийн хүмүүс болох О, Б нар манайд ирээд бид нар нийлж шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Маргааш өглөө би босоод хонь малдаа явж ирээд гэртээ ирээд унтаж байхад манай нөхөр Ж.Б миний нүүр хэсэг рүү гараараа цохиж улмаар намайг цохиж, зодох болсон. Намайг зодохдоо гэртээ намайг ганцаараа унтаж байхад зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 20-21/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Бы мэдүүлсэн “Маргааш өглөө нь би гэрт нь очиход Б, М хоёр хоорондоо хэрүүл маргаан хэрэлдээд муудалцсан гээд эхнэр А.М нь орон дээрээ буруу хараад хэвтэж байсан бөгөөд надад хэлэхдээ та хоёрыг явсны дараа намайг цохичихлоо гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Огийн мэдүүлсэн “Маргааш өглөө нь манай эхнэр Б тэдний гэрт нь очсон чинь Б, М хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд муудалцсан гээд эхнэр А.М нь орон дээрээ буруу хараад хэвтчихсэн байсан бөгөөд манай эхнэрт хэлэхдээ та хоёрыг явсны дараа хардаад, цохиж, зодсон гэж хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Аын мэдүүлсэн “Мгийн биеийн гаднаас нь харагдах ноцтой зүйлгүй, ямар нэгэн шарх сорви байхгүй байсан бөгөөд биеийн байдлыг үзэхэд тархи доргилт, битүү гэмтэл гэсэн онош тавьж тухайн хүнд тархины цусан хангамж сайжруулах тархины хаван бууруулах өвдөлт намдаах дэглэм эмчилгээг зөвлөсөн. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт ирж үзүүлсэн. Эмчийн үзлэг хийж эмчилгээ бичсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/, мөрдөн байцаалтын шатанд Ж.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр бид хоёр тэнд байдаг ойр хавын хүмүүсийн хамт гэртээ шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. Маргааш өглөө нь босоод архи уусан үедээ эхнэрээ хардаад маргалдаж байгаад зүүн талын шанаа хэсэг рүү нь нэг удаа өөрийн баруун гараар цохисон. Би өөрийн эхнэртэйгээ хэрүүл, маргаан хийж байгаад би нэг удаа баруун гараараа эхнэрийнхээ зүүн талын нүд орчим цохиж, нүдийг нь хөхрүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 89-92/,
хохирогч А.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр / 2 / хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дах хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Цовогт Ж Быг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Улаан толгой гэх газарт хохирогч Г.Мзодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Улаантолгой гэх газарт өөрийн эхнэр А.Мзодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүд орчмын зөөлөн эдэд няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр / 2 / хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 2000 нэгж буюу 2000.000 төгрөгийг торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 139 дүгээр хуу/ гарын үсэг зуржээ.
Хэрэгт цугларсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М, А.М нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй хохирогч Г.М нь мэдүүлэг өгөхдөө гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 09-10хуу, хохирогч А.М нь мэдүүлэг өгөхдөө гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй / хх-ийн 13-15 хуу, 20-21 хуу /гэсэн байх тул шүүгдэгч Ж.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, прокурорын саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ж Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр / 2/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Быг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Б ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ