| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0061/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/62 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Оцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт ПБид холбогдох 1812............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... аймгийн ........сумын ........ багийн нутаг ............ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцсон боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Г овогтой П Б /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Б нь 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ...........аймгийн .........сумын ........... багийн төвд иргэн З.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812................ дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.М мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн үед сумын төвд гэртээ байж байхад Аманайд Огэдэг хүний хамт орж ирсэн. Би тухайн үед гэртээ Г гэх найзын хамт нэг том пиво хуваагаад ууж байсан. Тэгээд бид 4 хамт пивоо ууж байгаад Аманайд үлдээд Г, Онар гэртээ харих гээд яваад өгсөн. Абид 2 юм ярьж байгаад муудалцаад манайд барьцалдахад манай эхнэр боль гээд салгасан чинь Анамайг гараад ир гээд дуудаад байхаар нь би эхнэр Л хамт гараад юм яриад байж байтал манай хүүхэд уйлаад байна гээд манай эхнэр гэртээ орсон. Тэгээд Абарьцалдаад байж байтал А төрсөн дүү П гэх залуу А эхнэр болон ээжийнхээ хамт ирээд П намайг зодсон. Тэгээд салцгаасан. Абарьцалдаад байж байхад манай эхнэр Л, П, А эхнэр, ээж хоёр нь хамт байсан. Өөр хүн байгаагүй. Би нилээд согтуу байсан. Аманайд орж ирэхдээ согтуу орж ирсэн. Абид 2 зодолдоод барьцалдаж аваад газар унаад дээр доороо ороод байж байхад П ирээд намайг зодсон. Миний толгой 4 хэсэг газар хагарч толгойдоо 2 оёдол тавиулсан. Мөн миний уруулын доод хэсэгт 2 газар язарсан, дээд үүдэн шүд хөдөлсөн байсан. Би Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд тархиндаа цус хурсан, дагзны яс цуурсан хугаралттай гэсэн. Птай би юу ч яриагүй байхад шууд ирээд миний толгой руу нилээд олон удаа өшиглөж, гараараа толгой руу цохисон. Абид 2 барьцалдаж аваад бие биенээ цохисон. Нилээд согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Хаана, яаж цохьсон талаар би мэдэхгүй байна. П бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Би Улаанбаатар хотод хэвтэн эмчүүлж оношилгоо хийлгэхэд 720.000 төгрөг зарцуулсан. Мөн гадуур эм тариа авч уухад 300.000 төгрөг зарцуулсан учраас 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн 1 жил 6 сар эмчлүүлэх шаардлагатай гэсэн бөгөөд тэр болгонд гарах зардлыг гаргаж өгвөл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.М дахин мэдүүлсэн:...2018 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Архангай аймгийн Тариат суманд гэртээ эхнэр Л, найз Гийн хамт пиво уугаад сууж байтал манай гэрт А, Онар орж ирсэн бөгөөд хамт нэг шил архи уугаад манай найз Г гэртээ харих гээд явсан. Би унтах гэхэд Агарахгүй О хамт үлдээд надтай адуу ярьж байгаад Абид 2 маргалдаад би хамар руу нь гараараа нэг удаа цохиход Анамайг зөрүүлээд нүүр рүү цохисон чинь Осалгаад Агэрээс авч гарсан. Тэгээд намайг гэрээсээ гараагүй байж байхад Аорж ирээд эвлэрье гэхээр нь би гэрээс гараад юм яриад гэрээсээ доош уруудаад гудамжинд сууж байтал Б, А эхнэр 2 ирээд Б намайг шууд зодсон. Миний толгой хэсэгт 4 хэсэг газар хагарч оёдол тавиулсан. Би Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлэхэд гавлын яс цууралттай, тархинд цус хуралттай гэсэн гэмтэл тогтоогдсон. Би Аюм яриад сууж байтал Б ирээд миний зүүн талын чихний хойд талд хөлөөрөө өшиглөхөөр нь би гараараа толгойгоо дараад доош хараад хэвтэхэд Б миний толгойн ар дагз хэсэгт хөлөөрөө 7-8 удаа өшиглөөд байж байтал ээж О ирээд Б өшиглөж зодохоо больсон. Аманай гэрт байхад миний уруул хэсэгт 2 удаа цохисон. Анамайг өөрөөр зодож цохиогүй. Би А хамар руу нь нэг удаа гараараа цохисон чинь А хамраас цус гарсан. Абид 2 юм яриад сууж байхад А эхнэр Б, Б, Г нар ирсэн. Б ирээд намайг шалтгаангүй зодсон. Намайг Б зодож байхад А ээж нь ирээд больцгоо гэхэд Б надаас салсан. Манай эхнэр Л намайг зодуулсны дараа ганцаараа ирсэн. Өөр хүн байгаагүй. Б эрүүл байсан. Абид 2 нилээд согтуу байсан. Б манай хүргэн байгаа юм. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэхэмжилсэн төгрөгөө одоо нэхэмжлэхгүй. Бид одоо гомдол, санал байхгүй. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.М дахин мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 10-ны орой найз Гийн хамт Тариат сумын Суман багийн төв дамжинд байрлах манай гэрт 2 литрийн “Нийслэл” нэртэй пиво уугаад сууж байсан чинь А, Онар согтуу орж ирээд хамт уусан. Манай гэрт Абид хоёр адуу мал ярьж байгаад муудалцаад би А нүүрэнд цохисон чинь А хамраас нь цус гарсан бөгөөд Анамайг зөрүүлээд миний нүүр хэсэгт цохиход миний шүд хөдөлж, уруул хэгзэрсэн байсан. Тухайн үед Осалгасан. Абид 2 эвлэрсэн. Тэгээд Очулуун, Г нар харих гээд гараад явцгаасан. Аманайд үлдсэн бөгөөд би унтах гээд байж байхад Анамайг гарч хуучилъя гээд байсан болохоор манай эхнэр бид гурав гараад яриад сууж байхад манай хүүхэд уйлаад эхнэр гэртээ орсон. Абид хоёр гудамжинд юм яриад байж байсан чинь Ачиний азарга адууг чинь хулгай хийнэ гэж хэлэхээр нь би түүнд хандаж чаддаг юм бол хулгай хийгээрэй гэж хэлээд барилцаж аваад бие биенээ нэг, нэг удаа цохиод сууж байхад Б, Б нар ирээд Б намайг үснээс хойш нь татаад дараад газар унагаасан. Намайг босч амжаагүй байхад Б намайг толгой руу олон удаа өшиглөсөн бөгөөд гараараа зодож байхад А ээж нь ирж салгасан. Тэгээд би эхнэрийн хамт эмнэлэгт очиж оёдол хийлгэж цусаа тогтоосон. Өмнө нь ирээгүй сууж байхад Б нь Бийн хамт ирсэн бөгөөд шууд миний үснээс Б татаад газар унагаагаад Б нь зодож эхэлсэн. Удалгүй А ээж болох О нь ирээд зодооныг салгасан. Бид 2 муудалцаад барилцаж аваад сууж байсан. Харин зодоон хийгээгүй байсан. Бид 2 муудалцаад сууж байхад Анамайг дээлийн энгэрээс заамдаж авахаар нь зөрүүлээд бариад авсан чинь Анамайг нүүрэнд цохисон. Би зөрүүлээд нүүрэнд нь цохисон бөгөөд бид 2 сууж байхдаа барилцаж аваад нэг, нэг удаа цохилцоод байж байхад Б, Анар ирээд намайг зодож эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 161-163 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Л мэдүүлсэн:...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр М найзууд болох И, Г нарын хамт пиво уугаад гэртээ байж байсан бөгөөд Г, И нар орой 20 цагийн үед гараад явсан. Шөнө 01 цагийн үед Агэх залуу ганцаараа манайд орж ирээд нэг шилтэй 0.5 граммын “Экс” нэртэй архи гаргаж ирээд хувааж уусан. Тухайн архийг манай нөхөр М болон Анар хувааж уусан. Өөр хүн байгаагүй. Манай нөхөр М болон Анар морь мал ярьж байгаад хэрэлдэж маргалдаад барьцалдахаар нь би гарч хэрэлдэцгээ гэж хэлэхэд гэрээс гараад хашаанаас гараад явсан. Гэрээс гараад хэрэлдээд байгаа нь сонсогдож байгаад алга болохоор нь хойноос нь гараад иртэл манай гэрээс доош зам дээр манай нөхөр Мыг зодчихсон байсан. Тухайн үед А, П, А эхнэр Б, А ээж нь, мөн нэг залуу байсан. Тэгээд би нөхрөө салгаж аваад эмнэлэг рүү явж толгойд нь оёдол тавиулсан. Манай нөхөр Амаргалдаад гэрээс гарсан. Би гэртээ байж байгаад хойноос нь гарахад манай нөхөр Мыг А төрсөн дүү болох П гэх залуу зодсон байсан. Манай нөхөр болон Лхагвабат нар манай гэрт маргалдаж барьцалдсан. Гэрээс гараад эвлэрч байх шиг байхаар нь би гэртээ яваад орсон. Тэр үед Аболон манай нөхөр М нар зодолдоогүй. Манай нөхөр гэртээ орж ирэхгүй болохоор нь гэрээс гарахад манай гэрээс доошоо гудамжинд нилээд олон хүн байхаар нь яваад очиход манай нөхөр зодуулсан байсан. Тухайн үед А, П, А эхнэр Б, А ээж нь, мөн нэг залуу байсан. Манай нөхөр М толгойд 6 хэсэг газар язарсан байсан бөгөөд 4 хэсэг газар язарч хагарсан хэсэгт оёдол тавьсан. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу ороод “Мөнгөн гүүр” гэх эмнэлэгт үзүүлэхэд Гэмтлийн эмнэлэгт хэвтэхээр юм байна гэхээр нь гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хэвт гээд хэвтүүлсэн. М толгойн чамархай яснаас дагзны яс хүртэл шугаман хугаралтай, их бага тархиндаа цус хуралттай, их тархины бөмбөлгөн дотор цус хуралттай гээд хэвтэж эмчлүүлсэн. Мөн арын дагз хэсэгт цус хуралт, хавантай байна гэж байсан. М, Анар адуу мал ярьж байгаад маргалдсан. М, П нарын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. П манай нөхрийн ээжийнх нь төрсөн эгчийн охинтой гэр бүл болсон учраас садан төрлийн хүмүүс байгаа юм. Тухайн үед би байгаагүй. Манай нөхөр М надад ярихдаа А эхнэр Б үснээс татаж байгаад П гэх залуугаар өшиглүүлж зодуулсан гэсэн. Манай нөхөр М нилээд согтуу байсан. П гэх залуу эрүүл гэртээ унтаж байсан гэж А ээж нь ярьж байсан. Аархи уусан согтуу байсан. И, Г нар тухайн үед манайд байхгүй байсан бөгөөд өдөр манай нөхөр Мтай пиво хувааж ууцгааж байгаад орой 20 цагийн үед манай гэрээс гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Л дахин мэдүүлсэн:...2018 оны 10 дугаар сарын 10-ны орой манай нөхөр З.М нь Гийн хамт пиво ууж байсан бөгөөд орой 20 цагийн үед Ань манайд орж ирээд удаагүй байхад Оах манайд орж ирсэн. Оах 1 шил 0.5 литрийн “Экс” нэртэй архи гаргаж ирсэн бөгөөд Г нэг их уугаагүй, хөдөө явна гээд уухгүй байх шиг байсан. Нөгөө 3 нь хуваагаад уусан. Аах манай нөхөрт ах нь дүүдээ байдас бэлгэнд өгнө гэж хэлээд байсан бөгөөд манай нөхөр та надад яасан гэж байдас бэлэглэж байгаа юм, танай адуунд байсан миний байдас хаачсан юм гээд хэрэлдэж барилцаж аваад бие биеэ цохиод байсан. Оах тэр хоёрыг салгаад аваад гарсан бөгөөд би нөхөр болох Мыг аваад үлдсэн. Тэгээд гэртээ байж байтал Аэргэж орж ирээд Мыг хоёулаа хамт гарч ярилцъя гээд аваад гарахаар нь би араас нь дагаад гарсан чинь адуу яриад газар сууж байхаар нь манай хүүхэд уйлаад эргээд гэртээ ороод хүүхдээ оронд нь оруулаад галд мод хийчихээд гартал А эхнэр Б, дүү Б, ээж О нар нь ирсэн байсан. Манай нөхөр толгой, хамраас цус гарсан байсан бөгөөд би хэн зодсон бэ гэж асуусан чинь Б би зодсон юм, яадаг юм гэж хэлсэн. Бас Б нь би дуудаж зодуулсан юм, яадаг юм гээд дахиад барилцаж аваад А эхнэр Б нь манай нөхрийн үснээс татаж, Б толгой руу нь өшиглөж харагдсан. Тэгээд цагдаа ирж салгаад би нөхрөө аваад эмнэлэгт аваачиж оёдол хийлгэж, өвчин намдаах эм уулгаад гэртээ ирэхэд шөнийн 04 цаг болж байсан. Намайг байх хугацаанд муудалцахгүй байсан. Гэрт орсноос хойш мэдэхгүй байна, намайг гарч ирэхэд бөөн юм болсон байсан, Б, Б, О нар ирсэн байсан. Тэр үед нэг их сүртэй юм болоогүй. Манай нөхөр зүгээр байсан. Харин Аахын хамраас цус гарсан харагдаж байсан. Удаагүй 10 гаруй минут болоод эвлэрсэн бөгөөд нэг нь ахаа гээд нөгөө нь дүү гээд зодолдохгүй юм шиг байсан. Аболон манай нөхөр нилээн их согтсон, Б эрүүл байсан. Ээж нь Б манайд унтаж байсан бөгөөд унтаж байсан хүнийг А эхнэр дуудаад аваад гарсан гэж сүүлд нь ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 169-171 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.А мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд “Залуу малчдын зөвлөгөөн” болоод би хөдөө гэрээсээ эхнэр Бийн хамт ирж зөвлөлгөөнд оролцсон. Тэгээд тухайн зөвлөгөөн дуусаад нийтийн бүжиг болоод бүжиг дуусаад би аавынх руугаа эхнэр Бийн хамт явж байгаад замдаа Очулуунтай тааралдаад М гэх залуугийнд ороход Бөөрөлжүүтийн нийлээд олон хүмүүс байсан. Мд ороод Оархи гаргаад хуваагаад ууж байхад М танай адуунд миний даага нийлсэн байгаа юу гэж асуухаар нь манай хадам аавын адуунд нийлсэн юм байгаа биз гэхэд М миний нүүр рүү цохиод миний хамраас цус гарахад Осалгасан. Тэгээд би сайн санахгүй байна. Гэрээсээ гараад төв гудамжинд Мтай зууралдаад намайг орилоод байж байхад манай эхнэр гүйж ирээд М миний дээр суугаад зодож байхад нь салгах гээд хүчрэхгүй болохоор нь аавынд ороод манай дүү Бийг дагуулаад ирсэн. Тэгээд салгаж аваад аавын гэрт орсон. М надаас танай адуунд манай нэг даага нийлсэн гээд байхаар нь хадам аавын адуунд байгаа юм байлгүй, би мэдэхгүй гэхэд намайг шууд нүүр рүү цохиод гэрээсээ гаргаад намайг нилээн зодсон. Миний тархи толгой руу гар, хөлөөрөө зодсон. Миний 2 нүд хамар хавдсан, зүүн чихнээс цус гарсан байсан. Зүүн чихнээс цус гарч дүлийрсэн, хамрын савхан яс цөмөрсөн, нүдний ухархайн 2 яс цуурсан гэсэн. Би Улаанбаатар хот руу явж “Сонгдо” гэдэг эмнэлэгт үзүүлсэн. Би Мыг зодоогүй. М намайг зодсон. Манай дүү Бийг П гэж дууддаг. Б ирээд Мыг надаас салгаад авч явсан. Цохиж зодсон талаар харсан зүйл байхгүй. Манай эхнэр Б, Б, Г гэх манай нутгийн залуу, М эхнэр нар байсан бөгөөд манай ээж дараа нь ирсэн гэсэн. Би хэн, хэн байсан талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.А дахин мэдүүлсэн: ...Тухайн орой би О хамт М гэрт ороод тэндээ архи ууж байгаад Мтай маргалдсан чинь М намайг нэг удаа цохиход бид хоёрыг салгасан. Гэрээс нь гараад Мтай юм ярьж байснаа санаж байна. Нэг мэдэхэд манай эхнэр Б, ээж О, дүү Б нар ирсэн байсан. Мтай зодоон хийсэн юм уу нүүр нь цус болсон байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Мтай хамт архи ууж байгаад маргалдсан бөгөөд би эр хүмүүс шиг учраа олъё гэж бодсон. Манай эхнэр Б, дүү Б, Г, М эхнэр, манай ээж О дараа нь ирсэн байсан. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.А дахин мэдүүлсэн: …Манайх Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт оршин суудаг. 2018 оны 10 дугаар сарын 10-ны орой би эхнэр С.Бийн хамт малчдын зөвлөгөөнд суусан. Орой архи уусан, бүжиг тараад гэртээ харих гэж Мд орсон. Тэнд архи ууж байгаад хүүхдэд байдас бэлэглэе гэсэн чинь танай энд байгаа үрээтэй чинь нийлсэн миний нэг даага байна уу гэхээр нь би мэдэхгүй, хадам аавын үрээ байгаа юм, миний үрээнүүд энд байхгүй гэсэн чинь М байгаа гэж дайраад миний 2 нүдний гол хэсэгт цохисон. Онь М бид хоёрыг салгасан. Шөнө М бид 2 гадаа гарсан бөгөөд М бид 2 гадаа гараад дахиад зодолдсон юм шиг байсан. Нэг сэрэхэд бид хоёрын хажууд М эхнэр байсан. Тэгээд би дахиад ухаангүй тасарсан байсан бөгөөд өглөө аавынд сэрэхэд миний дээл урагдсан, нүүр болон чихнээс цус гарсан байсан. Би зөвлөгөөнд сууж байсан найзуудтайгаа нилээн олон шил архи уусан. Мд ороод нэг шил архи хувааж уусан байх. Бид 2 гэрт нь нэг их сүйдтэй юм болоогүй. Намайг гурвын дунд цохиход миний хамраас цус гарсан бөгөөд тэр үед Осалгасан. Гадаа гараад М намайг чирээд зодсон. Мыг Б нь зодсон эсэхийг би хараагүй. Би салхинд халуун гэрээс гараад нам тасарсан байсан. Би ганц хоёр цохисон байх, би юу гэж зүгээр зодуулав гэж дээ. Гэхдээ намайг гэрт байхдаа эхэлж цохиход нь миний хамраас цус гарсныг сайн санаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 167-168 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Гийн мэдүүлсэн:...2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих Архангай аймгийн Тариат сумын төвд бүжиг болоод нилээд орой тарсан юм. Би бүжиг тараад Б эгчтэй уруудаад А аавынд ороход Абайхгүй болохоор нь Б эгч бид хоёр гурван гудамж орж айлаар Ахайгаад олохгүй болохоор нь дээшээ өгсөөд явж байтал төв гудамжинд Аболон М нар зодолдоод байж байсан. Тухайн үед М А дээр дараад байж байхаар нь салгах гэхэд салахгүй зууралдаад байсан бөгөөд тэр үед Б гүйгээд Аахын аавынд ороод хүн дуудахад Б ирээд бид хоёрыг салгасан. Мыг Б зодож цохисон талаар хараагүй. М толгой нь хагарсан юм уу цус гарсан байсан. Мөн А нүүр ам нь цус болчихсон байсан. Намайг очиход А, М нар хоёулаа байсан. Б, Б, А ээж О, М эхнэр нар байсан. Өөр хүн байгаагүй. Б эрүүл аавындаа унтаж байсан. М, Анар нилээд согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.О мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бөөрөлжүүт багаас малчдын зөвлөгөөнд оролцохоор багийнхаа хүмүүстэй ирсэн. Тухайн зөвлөгөөн болоод орой нь тоглолт, бүжиг болж байсан. Бүжиг тарах дөхөж байхад Атаараад доошоо хамт алхаж байгаад Мхаар ороод гаръя гээд Мд А хамт орсон. М эхнэр, хүүхдийн хамт болон Г гэх залуу, И гэх залуугийн хамт байж байсан. Мд ороод нэг шил архи уугаад сууж байтал М Аад танай адуунд байсан манай нэг морь алга болсон гэх зэргийн юм ярьж байгаад М А хамар руу нь гараараа нэг удаа цохиход нь АМ хоёрыг салгахад А хамраас цус гарсан байхаар нь гэрээс нь аваад гадаа гарахад М араас нь гарч ирээд учраа олох гээд байгаа бололтой Аюм яриад байхаар нь би хүн хүргэж өгөх гээд явсан. М гэртээ юм ярьж сууж байгаад Ахэрэлдээд гараараа А хамар руу нь нэг удаа цохисон. Өөрөөр зодож цохисон асуудал болоогүй. М эхнэр Мыг салгахад би Асалгаад аваад гарсан. А хамраас цус гарсан. Өөр ямар нэгэн бэртэл, гэмтэл байхгүй. АМыг цохиж, зодоогүй. М, А, М эхнэр, М 2 найз Г, И нар байсан. Мыг хамар руу нь цохиход Г, И хоёр байсан талаар сайн санахгүй байна. Гараад явсан байж магадгүй. Маргааш өдөр нь Мд ороход А дүү Б манай нөхрийг өчигдөр орой зодчихлоо гэж байсан. М гэртээ унтаж байсан. М гэртээ намайг ороход унтаж байсан. М эхнэр Л манай нөхрийн толгой хагараад оёдол тавиулсан гэж надад ярьж байсан. М болон Анар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Гийн мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын төвд байх Мд 17 цагийн үед орж Мтай пиво уугаад, юм яриад сууж байгаад орой 20 цагийн орчимд Мхаас гараад хөдөө гэр рүүгээ явсан. Тухайн үед М бид 2 пиво уугаад байж байхад манай найз И орж ирээд удалгүй гараад явсан. Намайг Мд байхад Аорж ирээгүй. Би зодсон талаар харсан зүйл байхгүй. 2 хоногийн дараа Б Мыг зодсон талаар М эхнэр Лэс сонссож мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Оы мэдүүлсэн: ...Би тухайн шөнө гэртээ унтаад байсан. Манай хүү А эхнэр Б орж ирээд Аирээгүй юм уу гэж сураад гараад явсан. Удалгүй Б хаалга шагайгаад АМ /Бор/ гэх залуу дээр нь гарсан зодож байна гэхээр нь би хувцсаа өмсөөд хашааны хойд талд яваад очиход А нүүр хэсэг нь цустай харагдахаар нь юу болж байна гээд очиход зодоон, цохион хийгээгүй байсан. Би сайн анзаарч хараагүй. Миний нүдний хараа муу хардаг. Шөнө байсан болоод ч тэрүү, юу болцгоож байна гээд л очсон. А, эхнэр Б нар байсан. Мөн М эхнэртэйгээ хамт байсан. Г гэх залуу байсан. Манай хүү Б манайд унтаж байсан. Тухайн зодоон хийсэн газарт Б байсныг би хараагүй. М, А2 биеийнхээ аль хэсэгт бэртэл гэмтэл авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. А нүүр хэсэг цус болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Ч мэдүүлсэн: ...Б миний 4 дэх төрсөн дүү байгаа юм. Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт мал малладаг, эхнэр, З хүүхдийн хамт амьдардаг бөгөөд төлөв даруу зантай, хүнтэй нэг их маргалдаад байдаггүй, хүнд тусархуу, мөрөөрөө л малаа маллаад явдаг хүн байгаа юм. Манай дүү Б өмнө нь зодоон цохионы хэрэгт орооцолдож байгаагүй. Анх удаагаа л орооцолдож байна. Б архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Ж мэдүүлсэн: ...Б манай Тариат сумын Мөрөн багийн Хүрэм гэх газарт нутагладаг бөгөөд төлөв даруу зантай, хүнтэй мэнд устай явдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Өнгөрсөн жил мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гээд цагдаад шалгагдаж байсан. Өөр гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тариат суманд малчдын зөвлөгөөн болоод би нөхөр А хамт хөдөөнөөс орж ирээд орой бүжиг тараад нөхөр Ахайгаад явж байхад нэг хүн орилоод байхаар нь би нөхрийгөө юм уу гээд яваад очиход гудамжинд манай нөхөр А дээр М /Бор/ гэх залуу суугаад ноцолдоод зодолдоод байгаа бололтой байхаар нь очоод салгах гэхэд салаагүй. Тэгээд би ойрхон байх хадам аав Пийнд ороход Б унтаж байхаар нь ахыг чинь хүн зодоод байгаа бололтой, салахгүй байна гээд Бийн хамт очоод Б салгасан. Тухайн үед манай нөхөр А, М гэх залуу, Г нар байсан. Би Бийн хамт ирэхэд М эхнэр ирсэн байсан. Мөн манай хадам ээж О араас ирсэн. А, М хоёрыг салгах гээд Мыг Б 2 удаа цохиж байх шиг байсан. Яг хаашаа нь цохисон болохыг нь мэдэхгүй байна. Нилээн удаан хугацаанд М, Ахоёр ноцолдсон юм шиг байсан. Анилээн согтуу байсан. М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдээгүй. Эрүүл байх шиг байсан. Б хадам аав Пийнд унтаж байсан. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Мтай уулзаж тэр хүмүүс одоо шүүх цагдаа гэж яваад яах вэ гээд яриад өнгөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн дахин мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт оршин суудаг. 2018 оны 10 дугаар сарын 10-ны орой би нөхөр П.А хамт сумын төвд малчдын зөвлөлгөөний хуралд ирээд соёлын төвөөс нааш явж байгаад Ог манай нөхрийг аавынд оруулаад өгчих гээд дагуулаад явуулсан бөгөөд би өөрөө машин дээрээ үлдсэн. 1 цаг орчим болоод хадам аавынд очсон чинь манай нөхөр байхгүй байхаар нь би гараад хайсан чинь гудамжинд М манай нөхрийн дээр гарч суугаад зодож байсан. Би салгах гэсэн чинь салгаж чадахгүй болохоор нь дүү Бийг аавынд унтаж байхад нь ахыг чинь /Бор/ М зодоод аймар болгочихсон байна, хурдан босооч гээд дагуулаад гүйж ирсэн. Мыг Б татаж А дээрээс буулгаад пизда минь ухаангүй согтуу хүн зодлоо гээд татаад авсан. Би нөхрийнхөө хамар амных нь цусыг арилгаж байгаад Б болон М хоёрыг яасан талаар мэдээгүй. Тэгээд байж байтал сумын цагдаа хэсгийн төлөөлөгч хоёр ирэхээр нь би нөхрийнхөө зургийг дар гээд хэсгийн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөнд зургийг нь даруулсан. Би Ааваад аавынх руу очсон. М нь манай нөхрийн дээр нь гараад зодож байсан. Манай нөхөр ухаангүй, согтуу, харин М эрүүл байсан байх гэж бодож байна. Би нөхрийнхөө цусыг арилгаж дээлийнх нь шороог гөвж байхад Б Мыг 1-2 удаа цохиж байх шиг байсан. Би сандарсан байсан болохоор сайн анзаараагүй. М дээр нь мордсон зодож байсан. Би салгах гэж оролдсон боловч салахгүй байхаар нь Бийг дуудаад ирэхэд зодсон хэвээрээ байж байсан. Мыг нөхрөөсөө салгаж авч чадахгүй байсан бөгөөд гар болон суганаас нь татсан боловч хүчрэхгүй болохоор дүү Боо дуудаж салгуулсан. Энэ үед Обайхгүй байсан. Аболон М 2 байсан. “Сонгодо” эмнэлэгт үзүүлсэн бөгөөд хамрын 2 талын яс цууралттай, “Чих хамар хоолой” гэсэн эмнэлэгт үзүүлэхэд 1 талын чих нөхөн сэргээх боломжгүй дүлийрсэн гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 164-166 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Бийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцсан бөгөөд санал, хүсэлт байхгүй. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 10-наас 2018 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Тариат сумын төвд байх аав Пгэрт унтаад байж байтал А эхнэр Б шөнийн 03-04 цагийн үед орж ирээд Ахүн зодоод алах гээд байна гэхээр нь хувцсаа өмсөөд гэрээс гараад гэрийн хойд замын хажууд зодолдоод байх шиг болохоор нь салгах гээд гүйгээд очиход М Аахын дээр нь гараад зодож байхаар нь боль гэхэд болихгүй болохоор нь татаж салгаад нэг удаа өшиглөөд, 2 удаа цохиод болисон. Тухайн үед ийм л асуудал болсон. Тухайн үед намайг очиход Аах, Б эгч, Г, М нар хамт байсан. Манай ээж О дараа нь гэрээсээ гараад тухайн зодоон болсон газар ирсэн. Би З.Мыг нэг удаа өшиглөж, 2 удаа гараараа цохисон. Өөр зодож цохисон асуудал болоогүй. Замын хажуу талын боржур мөргөсөн байж магадгүй гэж бодож байна. Би М хөл рүү нь нэг удаа өшиглөхөд хөл бариад авахаар нь 2 удаа гараараа нуруу руу нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12833 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. З.М биед дагзны зүүн дээд хэсгээс чамархай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны зүүн хэсэг, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зулгаралт, баруун зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 46-хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1347 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. 2018.10.26-ны үзлэгийн 12833 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. З.М биед дагзны зүүн дээд хэсгээс чамархай яс хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, дагзны зүүн хэсэг, зүүн чамархайн хуйханд цус хуралт зулгарал, баруун зүүн зулайд шарх гэмтэл үүсчээ. 3. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 4. Дагзны зүүн дээд хэсгээс чамархай яс хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа нь ШЭГЗТЖ-н 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 5. Дээрхи гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 149-151 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 64 хуу/
Шүүхэд шинээр өгсөн П.Бийн малын “А” дансны хуулбар 3 хуудас зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө .......... аймгий.........н ........... сумын ............ багийн төвд иргэн З.М эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Суман багийн төвд иргэн З.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.М мэдүүлсэн “Абарьцалдаад байж байтал А төрсөн дүү П гэх залуу А эхнэр болон ээжийнхээ хамт ирээд П намайг зодсон. Миний толгой 4 хэсэг газар хагарч толгойдоо 2 оёдол тавиулсан. Мөн миний уруулын доод хэсэгт 2 газар язарсан, дээд үүдэн шүд хөдөлсөн байсан”, “бид хоёр барилцаж аваад бие биенээ нэг, нэг удаа цохиод сууж байхад Б, Б нар ирээд Б намайг үснээс хойш нь татаад дараад газар унагаасан. Намайг босч амжаагүй байхад Б намайг толгой руу олон удаа өшиглөсөн бөгөөд гараараа зодож байхад А ээж нь ирж салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 14-16, 161-163/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Л мэдүүлсэн “Гэрээс гараад хэрэлдээд байгаа нь сонсогдож байгаад алга болохоор нь хойноос нь гараад иртэл манай гэрээс доош зам дээр манай нөхөр Мыг зодчихсон байсан. Би нөхрөө салгаж аваад эмнэлэг рүү явж толгойд нь оёдол тавиулсан юм”, “Манай нөхрийн толгой, хамраас цус гарсан байсан бөгөөд би хэн зодсон юм бэ гэж асуусан чинь Б би зодсон юм, яадаг юм гэж хэлсэн. Бас Б нь би дуудаж зодуулсан юм, яадаг юм гээд дахиад барилцаж аваад А эхнэр Б нь манай нөхрийн үснээс татаж, Б толгой руу нь өшиглөж харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 169-171/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.О мэдүүлсэн “Маргааш өдөр нь Мд ороход А дүү Б манай нөхрийг өчигдөр орой зодчихлоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Гийн мэдүүлсэн “2 хоногийн дараа Б Мыг зодсон талаар М эхнэр Лэс сонссож мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн “А, М хоёрыг салгах гээд Мыг Б 2 удаа цохиж байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44, 164-166 хуу/,
П.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 10 дугаар сарын 10-наас 2018 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Тариат сумын төвд байх аав Пгэрт унтаад байж байтал А эхнэр Б шөнийн 03-04 цагийн үед орж ирээд Ахүн зодоод алах гээд байна гэхээр нь хувцсаа өмсөөд гэрээс гараад гэрийн хойд замын хажууд зодолдоод байх шиг болохоор нь салгах гээд гүйгээд очиход М Аахын дээр нь гараад зодож байхаар нь боль гэхэд болихгүй болохоор нь татаж салгаад нэг удаа өшиглөөд, 2 удаа цохиод больсон. Би З.М хөл рүү нь нэг удаа өшиглөхөд хөл бариад авахаар нь 2 удаа гараараа нуруу руу нь цохисон”, “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63/,
хохирогч З.М биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12833 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1347 дугаартай шинжээчийн дүгнэлт /149-151/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч З.М нь П.Бид зодуулсан одоо гомдол санал байхгүй гэх хүсэлт / хх-ийн 80 хуу/, мөн хэргийн материалтай танилцахдаа хүсэлт байхгүй /хх-ийн 154, 173 хуу/,гэсэн тул шүүгдэгч П.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г овогт ПБийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч П.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал буюу эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт ПБийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бид оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ