| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0077/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 87
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г., улсын яллагч Б.А, шүүгдэгч А.А, Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.А, Л.Н нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1910 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, А.А,
2. Монгол улсын иргэн, Л.Н,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.А, Л.Н нар нь бүлэглэн Э.М Бүгд Найрамдах Өмнөд Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн хийж чадахгүй биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү молл худалдааны төвийн орчим 3 сая төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Жуковын хөшөөний орчим 1 сая төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Э.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-10, 53/, А.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 22, 25-26/, Л.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32-33/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Л.Наас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-41, 54-55/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар А.Агаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-49/, хохирогчийн хүсэлт /хх-н 60/, шүүгдэгч нарын хүсэлт /хх-н 61-62/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс шүүгдэгч А.А, Л.Н нар нь бүлэглэн Э.М Бүгд Найрамдах Өмнөд Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн хийж чадахгүй биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү молл худалдааны төвийн орчим 3 сая төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Жуковын хөшөөний орчим 1 сая төгрөгийг бэлнээр авч залилсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч А.А, Л.Н нарыг бүлэглэн Э.М Бүгд Найрамдах Өмнөд Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн хийж чадахгүй биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү молл худалдааны төвийн орчим 3 сая төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Жуковын хөшөөний орчим 1 сая төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Мын хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Нийн өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Агийн өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 48-49/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, А.А нар нь бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирол төлбөрийг барагдуулж хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Н, А.А нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр барагдуулж, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 60/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.