| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0064/Э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2020-01-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 100
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Батсүх, Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэ
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 152-А байрны 8 тоотод иргэн Э.А өөрийн нөхөртэй хардсаны улмаас зүүн нүд хэсэг рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “….” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.А мэдүүлэхдээ: “….” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагаанд Э.Аийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 6-8, 22-24/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Сосорбарамын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 25-26/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Отгоогийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 27-31/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Энхманлайгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 32-33/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Сугарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 34-36/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Энхбаясгалангийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 40-41/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Энхбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 42-43/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Батцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 44-46/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9497 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 51/, шинжээч эмч М.Золжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54-55/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 57-59/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 66-67/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71/, өвчний түүх, хохирлын баримт /хх-н 74-123/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 152-А байрны 8 тоотод иргэн Э.А өөрийн нөхөртэй хардсаны улмаас зүүн нүд хэсэг рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 152-А байрны 8 тоотод иргэн Э.А өөрийн нөхөртэй хардсаны улмаас зүүн нүд хэсэг рүү хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Аийн хохирогчоор өгсөн: “..." гэх мэдүүлэг /хх-н 22-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгоогийн өгсөн: “....." гэх мэдүүлэг /хх-н 30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхманлайгийн өгсөн: “..." гэх мэдүүлэг /хх-н 33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Сүрэнхорлоогийн өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Энхбаясгалангийн өгсөн: "....." гэх мэдүүлэг /хх-н 40-41/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9497 дугаартай:
1. Э.Аийн биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зүүн нүдний доод зовхинд шарх, тархи доргилт, баруун бугалга, баруун түнх, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 51/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Хохирогч Э.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.972.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2.000.000 төгрөг, ажилгүй байх хугацааны цалин 4.830.000 төгрөг, нийт 12.625.420 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б нь 2.000.000 төгрөг төлж барагдуулсан байна.
Шүүхээс хохирогч Э.Аийн нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 5.376.220 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав