Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 101

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч А.Сайнбаяр, хохирогч Н.А, шүүгдэгч Т.Ж, Г.Ө, тэдгээрийн өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Т.Ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ө нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   1. Монгол Улсын иргэн, Т.Ж,

2. Монгол Улсын иргэн, Г.Ө, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/          

Яллагдагч Т.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.А, С.С нарыг хоол, пиво авчрахыг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн,

            мөн яллагдагч Г.Ө, Т.Ж нар нь бүлэглэн дээрх шаардсан зүйлийг нь авчраагүйнх нь төлөө Н.А, С.С нарын нүүрэн тус газар нь цохих, тэднийг хооронд нь мөргөлдүүлэх зэргээр зодож Н.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж мэдүүлэхдээ: “....Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.А мэдүүлэхдээ: “..а.” гэв.

             Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 4/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-7, 12-14/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-9, 17-18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.Мишээлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.Одхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.Чинбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13525 дугаар дүгнэлт /хх-н 26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13526 дугаар дүгнэлт /хх-н 29/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.Жаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Өоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46/, Т.Жы иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, сургуулийн тодорхойлолт /хх-н 49-55/, Г.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, сургуулийн тодорхойлолт /хх-н 66-72/, хохирлын баримтууд /хх-н 99-102/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас шүүгдэгч Т.Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.А, С.С нарыг хоол, пиво авчрахыг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн,

            мөн яллагдагч Г.Ө, Т.Ж нар нь бүлэглэн дээрх шаардсан зүйлийг нь авчраагүйнх нь төлөө Н.А, С.С нарын нүүрэн тус газар нь цохих, тэднийг хооронд нь мөргөлдүүлэх зэргээр зодож Н.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

          Шүүхээс шүүгдэгч Т.Жыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.А, С.С нарыг хоол, пиво авчрахыг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн,

          мөн шүүгдэгч Г.Ө, Т.Ж нар нь бүлэглэн дээрх шаардсан зүйлийг нь авчраагүйнх нь төлөө Н.А, С.С нарын нүүрэн тус газар нь цохих, тэднийг хооронд нь мөргөлдүүлэх зэргээр зодож Н.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Аын өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Одхүүгийн өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх-н 22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13525 дугаартай:

1. Н.Ат баруун ухархайн дотор хананы хугарал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үрэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт /хх-н 26/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Ж өгсөн: "...Би Н.Аын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.." гэх мэдүүлэг /хх-н 36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Өын өгсөн: "... Би Н.Аын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-н 46/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Т.Ж, Г.Ө нарыг бүлэглэн иргэн Н.Аын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Жыг Н.А, С.С нарыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Ө, Т.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Ө, Т.Ж нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө, Т.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч С.С нь гомдол саналгүй, хохирогч Н.А нь өөрт учирсан хохирлын баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Харин хохирогч Н.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан, цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.