| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1863/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 107
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ц.Амаргэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, иргэдийн төлөөлөгч П.Алтанцог, улсын яллагч Б.Ганзориг, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, Г.Зоригтбаатар, шүүгдэгч /хохирогч/ М.М, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.От, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.М нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Ц.О
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.М, Ц.О нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохих, газарт чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч Ц.О нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 34-1805 тоотод нөхөр М.Мтэй маргалдаж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “….” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 2, 72/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 3-6/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 8-9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-н 10-16/, мөрдөн шалгах ажиллагаанд М.Мөнх-Эрдэнийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-н 18-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1362 дугаартай дүгнэлт /1хх-н 29/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Урангоогийн өгсөн мэдүүлэг /1хх-н 35-36/, Ц.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-н 37-38/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.Оийн өгсөн мэдүүлэг /1хх-н 45-46/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-н 53-54/, хохирогч М.Мэс гаргаж өгсөн хохирлын баримтууд /1хх-н 56-61/, хохирогч Б.Бын Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1хх-н 73-75/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-н 76-78, 92-93, 102-103/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11294 дугаартай дүгнэлт /1хх-н 81/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Үүрцайхын өгсөн мэдүүлэг /1хх-н 86-87/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагвамөнхжингийн өгсөн мэдүүлэг /1хх-н 90-91/, М.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-н 94, 97/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Амархүүгийн өгсөн мэдүүлэг /1хх-н 98-99/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.Оийн өгсөн мэдүүлэг /1хх-н 106-108/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-н 111-113/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 915 дугаартай дүгнэлт /1хх-н 164-166/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаартай хэргийн материалаар хийсэн дүгнэлт /1хх-н 170-171/, өвчний түүх /1хх-н 173-215/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч М.М, Ц.О нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохих, газарт чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн яллагдагч Ц.О нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 34-1805 тоотод нөхөр М.Мтэй маргалдаж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч М.М, Ц.О нарыг бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Б маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохих, газарт чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын хохирогчоор өгсөн: “...” гэх мэдүүлэг /1хх-н 76-78, 92-93, 102-103/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Үүрцайхын өгсөн: "…." гэх мэдүүлэг /1хх-н 86-87/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Амархүүгийн өгсөн: "..." гэх мэдүүлэг /1хх-н 98-99/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Оийн өгсөн: "..." гэх мэдүүлэг /1хх-н 107-108/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: "..н." гэх мэдүүлэг /1хх-н 111-113/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 915 дугаартай:
1. Б.Бын биед тархи доргилт, зулайн хуйх, баруун, зүүн хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, дээд, доод уруул, бүсэлхийд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, хамрын үзүүр, баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /1хх-н 164-166/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.О, М.М нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 450 нэгж, дээд хэмжээ 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж зааснаар хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.М, Ц.О нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Б маргалдаж, улмаар толгойн тус газарт нь гараараа цохих, газарт чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд дээрхи гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Ц.Оийн гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Ц.Оийг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 34-1805 тоотод өөрийн нөхөр болох М.Мтэй маргалдаж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж түүний хэвлий хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнх-Эрдэнийн өгсөн: ...Б.." гэх мэдүүлэг /1хх-н 18-26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Урангоогийн өгсөн: "." гэх мэдүүлэг /1хх-н 35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Оийн өгсөн: "..." гэх мэдүүлэг /1хх-н 45-46/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1362 дугаартай:
1. М.Мөнх-Эрдэний биед хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /2000мл/, хэвлийн хөндий дотор эрхтэн шалгах мэс заслын дараах байдал /2019.01.12/ бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /1хх-н 29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 916 дугаартай:
1. М.Мөнх-Эрдэнийн биед аюулхай хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч их сэмж, элэгний 4 дүгээр сегмэнт, цөсний ерөнхий суваг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
3. Уг гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ" гэх дүгнэлт /1хх-н 170-171/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогч М.Мд энэ гэмт хэргийн улмаас 3.891.392 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Ц.О нь 3.891.400 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч М.М нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Бад энэ гэмт хэргийн улмаас 300.000 төгрөг учирснаас шүүгдэгч нар нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ц.О, М.М нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Ц.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.О, М.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв