| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0048/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 112
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч Г.Цэрэнжамц, шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Г,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Сансармааг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлаас автобусанд суугаад явахад нь куртикных нь халааснаас “Самсунг галакси эс-7 эджи” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ш.М Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлаас автобусанд суугаад явахад нь халааснаас нь “LG G7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.ЦБаянзүрх дүүргийн 6 дугаар хороо Жуковын автобусны буудлаас автобусанд сууж явахад нь цүнхнээс нь “One Plus” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2, 12, 24/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Сансармаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-9/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 10-11/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Маас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-19/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 22-23/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 30-31/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 36-37/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 62/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Э.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Сансармааг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлаас автобусанд суугаад явахад нь куртикных нь халааснаас “Самсунг галакси эс-7 эджи” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ш.М Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлаас автобусанд суугаад явахад нь халааснаас нь “LG G7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.ЦБаянзүрх дүүргийн 6 дугаар хороо Жуковын автобусны буудлаас автобусанд сууж явахад нь цүнхнээс нь “One Plus” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Сансармаагийн халааснаас “Самсунг галакси эс-7 эджи” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ш.Мийн халааснаас нь “LG G7” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Цгийн цүнхнээс нь “One Plus” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сансармаагийн өгсөн: "...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг 20 минутын үед 13 дугаар хорооллын автобусны буудлаас Улаанхуаран чиглэлийн автобусанд сууж яваад өмсөж явсан куртикныхээ баруун талын халааснаасаа самсунг галакси эс-7 эджи силвэр өнгийн хар өнгийн кэйстэй загварын гар утсаа хулгайд алдсан." гэх мэдүүлэг /хх-н 8-9/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Мийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагаас 18 цагийн хооронд би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлаас автобусанд суугаад Багшийн дээд орох замдаа халааснаасаа элжи-7 маркийн гар утсаа алдсан." гэх мэдүүлэг /хх-н 17-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цгийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Жуковын автобусны буудлаас автобусанд суугаад багшийн дээд орох гээд явж байгаад хөдөө аж ахуйн автобусны буудлын орчим цүнхэндээ байсан цагаан өнгийн онэ плас 1+ /oneplus/ загварын гар утсаа хулгайд алдсан.” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Эрдэнэсүрэнгийн өгсөн: “...Тухайн үед автобуснаас бууж ирэхэд нь шалгахад хулгайн эд зүйлс болох самсунг галакси эс-7 эджи, эл жи жи-7, хятад улсад үйлдвэрлэгдсэн +1 загварын 3 ширхэг гар утас гарч ирсэн. Тухайн үед сэжигтэй этгээд болох Э.Гаас асуухад хулгайн хэрэг үйлдсэнээ шууд хүлээн зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг /хх-н 35/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Гын өгсөн: "...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлаас Улаанхуаран чиглэлийн автобусанд сууж яваад автобусны урд хаалганы орчим зогсож байсан нүдний шилтэй эмэгтэй хүүхдийн куртикны халааснаас самсунг эс-7 эджи маркийн гар утсыг авчихаад дараа нь голын хаалганы орчим зогсож байсан дунд эргэм насны эмэгтэйн цүнхнээс цахилгааныг нь татаж онгойлгоод эл жи-7 загварын гар утсыг авчихсан юм. Тэгээд хөдөө аж ахуйн автобусны буудал дээр буугаад шар хад-хороолол чиглэлийн автобусанд дахин суугаад нэг эмэгтэй цүнхнээс онэ плас 1+ /oneplus/ загварын гар утсыг авчихсан юм." гэх мэдүүлэг /хх-н 62/;
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч нарт учруулсан хохирлыг шүүгдэгч нь буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зйүлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.