Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 5074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Г.Амаржаргалан, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-гийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,,-д холбогдох,

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 5,673,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч ын  өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие тай 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр болсон авто ослын улмаас өөрт учирсан хохирол, эмчилгээний зардалд 2,800,000.00 төгрөгийг сар бүрийн 13-ны өдөр 500,000.00 төгрөг авахаар 6 сарын хугацаатай гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан юм.

 

Гэвч хариуцагч нь хохирлыг гэрээ байгуулсан өдрөөс хойш ганц ч удаа төлөөгүй тул түүнээс гэрээнд заасны дагуу 0.5 хувийн алдангийг тооцож, 3,080,000.00 төгрөг, мөн гэрээг байгуулсан өдрөөс хойш өөрийн зардлаар эмчилгээний зардалд зарцуулсан 2,593,250.00 төгрөгийн төлбөрийг нэмж нэхэмжилж байна.

 

Иймд, хариуцагч аас нийт 5,673,250.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Осол болдог өдөр миний бие гэртээ харьж явсан бөгөөд гэнэт ийм үйл явдал болсон юм” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн авто ослын улмаас гийн биед гэмтэл учруулсан нь үнэн бөгөөд тухайн үед боломжоороо түүнийг байнга эргэн тойрч, эмчилгээний зардлуудыг төлж барагдуулсан.

 

Би нэхэмжлэгч талд хагалгааны зардалд 1,300,000.00 төгрөг, бусад эм тарианы зардалд 600,000.00 төгрөг, өөрийн аксент маркийн автомашиныг 1,200,000.00 төгрөгөөр тооцож, түүний аавд нь өгч, мөн 1,000,000.00 нэмж нийт 4,100,000.00 төгрөг өгсөн.

 

Гэтэл тухайн үед гийн гаргаж өгсөн эмчилгээний зардлууд 980,000.00 төгрөг байсан бөгөөд миний зүгээс түүний хохирлыг барагдуулахын тулд өөрийн амьдардаг 5 ханатай гэрийг бусдад худалдаж, түүнчлэн амьжиргааны эх үүсвэр болсон машинаа аавд нь өгсөн.

 

Тээврийн прокурорын газрын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд зааснаар хариуцагч би Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй харин нэхэмжлэгч нь зөрчсөн болохыг сая мэдлээ.

 

Иймд, би энэ зам тээврийн осолд буруугүй учраас д мөнгө төлөх ямар ч үүрэг хүлээхгүй, үндэслэлгүй тул түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Надад нэхэмжилж буй мөнгийг өгөх боломж байхгүй, Төлбөр барагдуулах гэрээг хуулийн мэдлэггүйгээс гадна гийн эцэг, эхийн шахалтаар байгуулсан.

 

Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч ад холбогдуулан гэм хорын хохиролд 5,673,250.00 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ын зүгээс хохирлыг барагдуулсан, нэхэмжлэгч өөрөө гэм буруутай учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн*******, тоот хашааны баруун замд улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа явган зорчигч г мөргөж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь Тээврийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 895 тоот тогтоол,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Замын цагдаагийн газрын шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтээр тус зам тээврийн осол гарахад хариуцагч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харин нэхэмжлэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

 

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, бусдын эрх, амь нас, эрүүл мэнд зэрэгт хохирол учруулсан этгээд тухайн хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх ба хэрэв тэрээр гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  татгалзаж буй үндэслэлээ хохирлыг барагдуулсан, нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэж мэтгэлцэж байна.

 

Гэвч түүнийг Замын цагдаагийн газрын шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтийн дагуу зам тээврийн осол гарахад гэм буруугүй, нэхэмжлэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлагаас шууд чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Учир нь, Замын хөдөлгөөний дүрмийн зорилго нь дүрмийн 1.1-д зааснаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино...”. Энэхүү дүрмийн дагуу журам зөрчсөн эсэх нь холбогдох /захиргааны болон эрүүгийн/ хариуцлага оногдуулах эсэхийг тодорхойлох бөгөөд харин бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөх үндэслэл нь иргэний эрх зүйн хүрээнд тодорхойлогдох, нотлогдох үндэслэл бүхий байх бөгөөд Иргэний хуулиас бусад хууль болон хууль тогтоомжийн актаар тодорхойлсон хариуцлагаас чөлөөлөх үндэслэлүүдийн хувьд тэдгээрийн зорилго, нотлогдох байдал, иргэний эрх зүйн зарчимд харшлах эсэхээс хамааран хэрэглэнэ.

 

Иймд, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх гэм буруугийн талаарх дүгнэлт, тодорхойлолт нь бүхэлдээ иргэний эрх зүйд бусдад учруулсан гэм хорын хариуцлагаас чөлөөлөх буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь заалтыг хэрэглэх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

Ийм учраас гэм хор учруулсан нөхцөл байдлыг бүхэлд нь шинжлэн дүгнэх шаардлагатай байна.      

 

Гэм хор аливаа этгээдийн эд хөрөнгө эсхүл бие, эрүүл мэндэд учирсан эсэх, уг гэм хор нь хөнгөн, хүнд, ноцтой эсэх, гэм хор учрахад хохирогч, хохирол учруулагчийн санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл байсан эсэх нь “хэргийн нөхцөл байдал”-д хамаарах бөгөөд эдгээрийг харгалзан үзэх нь ач холбогдолтой юм.

 

Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд дурьдснаар 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зам тээврийн ослоос улбаалан хохирогч гийн бие, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1 дүгээр зүйлийн 1.2.1-д “Гэмтлийн зэрэг гэдгийг гадаад орчны хүчин зүйл /механик, физик, хими, биологи, сэтгэцийн/-ийн үйлчлэлийн улмаас хүний эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа алдагдахыг” ойлгоно гэж тодорхойлсон бол тус журмын 2.2-т “Гэмтлийн хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтлийг тус тус хамааруулан” гэж зааж, энэ зэргийг тодорхой зүйлийг шалгуур болгон амь насанд аюултай, амь нас тэнссэн гэх зэргээр ангилжээ.

 

Нэгэнт хохирогч гийн биед зам тээврийн ослын улмаас амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд үүнд хохирогчийн гэм буруутай үйлдлээс гадна замын хөдөлгөөнд оролцож буй жолоочийн анхаарал болгоомжтой байдал, автомашины онцлог, механик үйлчлэл, хурд, инерцийн хүч болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зөв юм.

 

Хүний ухамсарт үйлдлээс шалтгаалах онцгой обьект тэр дундаа тээврийн хэрэгсэл эзэмшиж, ашиглаж буй этгээд ийнхүү тээврийн хэрэгслээ ашиглаж, замын хөдөлгөөнд оролцохдоо учирч болох эрсдэл, хохирлыг урьдчилан харах боломжтой этгээдийн хувьд тийм үйл явдал гаргахгүй байх тал дээр анхаарч, онцгой анхаарал болгоомжтой байж, бусдыг хохирохоос сэргийлэх ёстой.

 

Машин, механизм, техник, тээврийн хэрэгслийн ашиглалт өссөнтэй холбоотойгоор тухайн эд зүйлийг ашиглах, үйл ажиллагаа явуулах, замын хөдөлгөөнд оролцох үед бусдад хохирол учрах эрсдэл ямагт нэмэгдэх ба хэдийгээр Иргэний хуульд гэм буруугүй бол хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан ч онцгой обьект эзэмшигчийн хувьд зөвхөн гэм буруугийн зарчимд үндэслэн түүнийг хариуцлагаас чөлөөлөх нь учир дутагдалтай юм.

 

Хэдийгээр хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн ч тухайн зам тээврийн осол болоход хариуцагч нь хангалттай анхаарал болгоомжтой байсан гэдгийг эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нь эрсдэлтэй обьект эзэмшиж, замын хөдөлгөөнд оролцохдоо зохих ёсны анхаарал тавьж, сонор сэрэмжтэй байсан эсэх, ийнхүү анхаарал тавьсан боловч хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн эсэх, байгаль, цаг агаар, үзэгдэх орчны нөлөө болон бусад гуравдагч этгээдийн буруутай үйлдэл нөлөөлсөн эсэх зэргийг тус тус нотлохгүй байгаа учраас тэрээр уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй юм.

 

Хэрэгт авагдсан Замын цагдаагийн газрын шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 720 тоот дүгнэлтээс үзвэл хариуцагч нь хэдийгээр Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар суурин газарт баримтлах дээд хурдыг зөрчөөгүй боловч тэрээр 56 км цагийн хурдтай явахдаа осол аваарь болох үед дээр дурьдснаар автомашиныг нэн даруй зогсоох, хурдыг сааруулах арга хэмжээ авсан гэдэг нь тус шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдохгүй байна.

 

Иймд, хариуцагч ыг зөвхөн Замын цагдаагийн газрын шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн хариуцлагаас чөлөөлөхгүй ба харин зам тээврийн осол болоход хохирогч гийн үйлдэл, түүний гэм бурууг хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэдэгт харгалзан үзэх нь хуулийн зарчимд нийцнэ.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэжээ.

 

Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл хохирогч буюу нэхэмжлэгч гийн биед хүнд зэргийн гэмтэл учирч, хариуцагч ын зүгээс нэхэмжлэгчтэй 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг зам тээврийн ослоос учирсан хохирол, эмчилгээний зардалд нийт 2,800,000.00 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч аас тус 2,800,000.00 төгрөг, мөн төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцсон алданги болон гэрээг байгуулсан өдрөөс хойш өөрийн зардлаар эмчилгээний зардалд 2,593,250.00 төгрөгийн төлбөрийг тус тус нэхэмжилж байна.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч д 1,300,000.00 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000.00 төгрөг мөн 600,000.00 төгрөг болон улсын дугаартай автомашинаа 1,200,000.00 төгрөгт тооцон өгснийг хохирогч хүлээн авсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсан 2,593,250.00 төгрөгийн зардлыг түүнд учирсан бодит хохирол эсэх, тэрбээр тухайн зардлыг бодитоор гаргасан эсэх, урт хугацааны эмчилгээ, сувилгаанд энэ хэмжээний төлбөр шаардлагатай эсэхийг нотлохгүй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн хохирлоо нотолсон зардлын баримтууд нь хариуцагчтай Төлбөр барагдуулах гэрээ байгуулахаас өмнөх баримтууд байхаас гадна эм, тариа авсан гэх баримтуудын хувьд хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн этгээд тодорхой бус байгаа учраас шүүхээс үнэлэх боломжгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.

 

Иймд, дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч аас 5,673,250.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.150 дугаар зүйлийн 50.1 д00 сугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- зааснаар нэхэмжлэгч М. улсын тэмдэгтийн хураамж төлсөн , төгрөгийг улсын орлогод үлдээ

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                     Г.АМАРЖАРГАЛАН

 

                                                                                                Л.ЭНХЖАРГАЛ