| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0063/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 114
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, улсын яллагч А.Сайнбаяр, хохирогч Ш.Б, шүүгдэгч Ү.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ү.З холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06499 2724 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ү.З, 1998 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Митсубиши пажеро” клубт засварчин ажилтай, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум 1 дүгээр баг Тарвагатай горбушкин 5-1 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11-25 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ам бүл 3, найз, найзын ээжийн хамт амьдардаг. /РД:МП98012837/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ү.З нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелын 39 дүгээр гудамжинд байрлах Авто засварын газраас иргэн Ш.Бийн эзэмшлийн “Хонда сивик” загварын 1.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.З мэдүүлэхдээ: “…Би хохирогчийн грашид ажилладаг байсан. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 4 сар ажилласан. Би модны хоёрт байр түрээслэдэг байсан. Тэгээд ажил гэрээс минь зайтай байдаг болохоор намайг машин унаж бай гэж надад өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Б мэдүүлэхдээ: “…2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш би ажилдаа 2 өдөр ирээгүй. Би өмнөх өдөр нь машинаа Ү.Зд өгч явуулсан. Намайг 2 өдөр байхгүй байх хооронд миний машиныг аваад явчихсан байсан. Би утсаар ярихад хохирол барагдуулж өгнө гэчихээд өгөхгүй байхаар нь би цагдаад гомдол өгсөн. Би машинаа 1.800.000 төгрөгөөр зарах гээд хүнтэй тохирсон байсан. Тэгээд Ү.З аваад явчихсан учраас би зарж чадаагүй. Би нийт 500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирлоо барагдуулчих юм бол би гомдолгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Бөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-7/, “Дамно” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 10/, “Арвижих-Эстимейнт” ХХК-ийн хохирлын үнэлгээ /хх-н 12/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 13/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ү.Заас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-21/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Ү.З нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелын 39 дүгээр гудамжинд байрлах Авто засварын газраас иргэн Ш.Бийн эзэмшлийн “Хонда сивик” загварын 1.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Ү.З нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ш.Бийн эзэмшлийн “Хонда сивик” загварын 1.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Бийн өгсөн: "...2018 оны 04 дүгээр сараас би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 39 дүгээр гудамжинд кузов засвар ажиллуулахаар нээгээд 5 дугаар сараас Золоо гэх залууг доороо туслахаар ажилд авсан юм. Уг залуу манайд 1 сар орчим ажиллаад цалингаа өдөр өдөрт нь аваад явж байсан. Тэгтэл 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр намайг байхгүй хойгуур зөвшөөрөлгүй миний машиныг унаж авч яваад дахин ирээгүй ба түүнээс хойш үе үе утсаар нь ярихаар удахгүй очно гэж хугацаа авч сүүлдээ таны машиныг хүнд зарчихсан ажил хийж байгаад мөнгийг нь өгчихье гэж байсан. Түүнээс хойш миний утсыг ч авахаа больсон." гэх мэдүүлэг /хх-н 7/
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ү.Зын өгсөн: "...Грашын ажилтан Ш.Бийн “Хонда сивик” нэртэй машиныг би ойр зуур унадаг байсан. Уг үеэр би хэдэн найзуудтайгаа байр хөлсөлдөг байсан ба байрны мөнгө нэхэгдээд байсан болохоор 2018 оны 05 дугаар сарын сүүлээр зар тавьж байгаад нэг хүн ирэхээр нь нэр шилжихгүй гэж хэлээд 500.000 төгрөгөөр зарчихсан юм." гэх мэдүүлэг /хх-н 25-26/;
Эд хөрөнгийн үнэлгээ /хх-н 10/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ү.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч Ш.Бөд учруулсан хохирлоос шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо үлдэгдэл 500.000 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгч Ү.Заас 500.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор нь шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ү.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж зааснаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүaлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “гомдол саналгүй” гэсэн болохыг тус тус дурдав.