Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 5063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,

 

Хариуцагч: , Үйлдвэрийн хэсэг хаягт оршин суух Буяндэлгэрийн Чойдорж  /рд:УГ76092710/ нарт холбогдох

 

11,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.

 

Хамтран хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие тай самрын наймаа хийхээр тохирч, түүнд 2015 оны 10 дугаар сард нийт 55,500,000.00 төгрөг өгсөн юм.

           

            Хариуцагч нь 55,500,000.00 төгрөгөөр 8 тонн 500 кг самрыг бусдаас авч надад өгөх, би түүнийг нь цаашин дамжуулан худалдаж, олсон орлогоосоо түүнд хувь өгөхөөр тохирсон.

 

            нь оос 2 тонн самарыг 1 кг-ыг нь 5,000 төгрөгөөр мөн 4 тонн 786 кг самарыг 1 кг-ыг нь 7,000 төгрөгөөр тооцож, авсаныг бид 2 дэх ийн агуулахаас очиж авсан.

 

            Гэтэл би хариуцагч т 55,500,000.00 төгрөг өгсөн байхад тэрээр 11,000,000.00 төгрөгийн самар нийлүүлээгүй.

 

            Одоо хариуцагчийн зүгээс тухайн мөнгийг ид өгсөн учраас би хариуцахгүй гээд байгаа юм. Миний хувьд анх энэ талаар тохирч, мөнгө өгсөн этгээд бол учраас түүнээс авах хүсэлттэй байна.

 

            Иймд, аас 11,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү, ийг би танихгүй, аас түүнтэй холбогдож, самар авахаар тохирсон юм билээ, тэрээр над руу залгаж, 2 тонн самрыг 5,000 төгрөгөөр бусдыг нь 7,000 төгрөгөөр тохирлоо гэхээр нь би зөвшөөрч, хожим очиж авсан.

 

            Тухайн үед анх 55,500,000.00 төгрөг өгөхдөө бид яг хэдэн кг самар авах талаар бичгээр тохироогүй, сүүлд утсаар ярилцаад 8 тонн, 500 кг гэж тохирсон ба ямар самар авах, хаанаас авах зэрэг асуудлыг хариуцаж байсан” гэв.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие нэхэмжлэгч тай бизнес хийж, ашгаа 50 хувиар хуваахаар амаар тохирч, 55,500,000.00 төгрөг авсан нь үнэн бөгөөд түүнд самар бусдаас авч өгөх, тэрээр цааш нь бусдад худалдаж, олсон ашгаасаа хувь хүртэх зорилготой байсан.

 

            Би өөрийн танил гэгчээр дамжуулж т байрлах цайны газрын эзэн той тохирч, 2 тонн самрыг 1 кг-ыг 5,000 төгрөгөөр, 4 тонн 786 кг самрыг 1 кг-ыг 7,000 төгрөгөөр тус тус тооцож авахаар болсон бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар хэлж, түүний зөвшөөрлийг авсан юм.

 

            Тухайн үед самрын ханш хэлбэлздэг байсан бөгөөд нь над руу утасдаад 1 кг нь 5,000 төгрөгийн үнэтэй 2 тонн самар, 1 кг нь 7,000 төгрөгийн үнэтэй 4 тонн гаруй самар байна, авах уу гэхэд нь ярилцаж тохиролцоод авах болсон.

 

            Ингээд би хариуцагч ийн эхнэр ийн данс руу 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000.00 төгрөг, үүний дараа 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 17,500,000.00 төгрөг, мөн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 28,000,000.00 төгрөг дансаар шилжүүлсэн юм.

 

            Эдгээр шилжүүлсэн болон бэлнээр хүлээлгэн өгсөн мөнгө нь дээр дурьдснаар 2 тонн самар болон 4 тонн 786 кг самар, мөн 2 тонн 500 кг самрын үнэ байсан.

 

            Нэхэмжлэгчтэй би анх 8 тонн 500 кг самар нийлүүлнэ гэж бичгээр тохироогүй, хариуцагч той ярилцсаны дагуу 55,500,000.00 төгрөгөөр энэ хэмжээний самар авах талаар тохирсныг өөрөө хүлээн зөвшөөрсөн.

 

            Ингээд 2015 оны 10 дугаар сарын сүүлээр нэхэмжлэгч тай хамт ийн т байрлах цайны газрын агуулахаас самар авахаар очиход 6 тонн 786 кг самар байсныг авч, үлдэгдэл 1 тонн 714 кг буюу 11,998,000.00 төгрөгийн самрыг уулнаас татаагүй байгаа тул бэлэн болохоор нь авахаар тохирсон юм.

 

            Гэтэл хариуцагч нь тус мөнгийг авсан, түүнээс ав гээд зугтаж байна.

 

            Миний бие эдгээр мөнгийг хамтран хариуцагч ид өгсөн учраас тэрээр хариуцах нь зүйтэй болно.

 

            Иймд, хариуцагч оос 11,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

            “2015 оны 09 дүгээр сард гэгч этгээд над руу залгаж, манай найз самар авмаар байна, самар хийх агуулах сав байна уу гэхэд нь би түүнд тус болохоор агуулах бэлдэж өгсөн.

 

            хэд хоногийн дараа гэх залууг дагуулан ирж, мөнгөн морьт явж самар авлаа гэж хэлсэн. Тэгээд манай гаражийг үзээд авсан самраа хиймээр байна гэсэн.

 

            Эдгээр хүмүүс 2015 оны 10 дугаар сарын сүүлээр гаражид байсан самраа аваад явсан бөгөөд би гэгч хүнийг танихгүй, энэ хүнээс мөнгө аваагүй, эдгээр хүмүүсийн хоорондын тооцоог мэдэхгүй болно.

 

            Иймд, тус 11,000,000.00 төгрөгийг би төлөх үндэслэлгүй” гэжээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад

             

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

            Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан 11,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь 1 тонн 714 кг самар дутуу буюу түүний үнэ 11,998,000.00 төгрөг үлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч нэхэмжлэгч аас авсан 55,500,000.00 төгрөгийг хариуцагч ид өгсөн тул тэрээр хариуцах ёстой учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч аас 11,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран ажиллах харилцаа үүссэн бөгөөд нь үүргээ гүйцэтгээгүй учраас Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9 дэх заалтыг үндэслэн 11,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Гэвч талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан Хамтран ажиллах гэрээ бус харин уг хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан буюу тэдгээрийн хооронд тодорхой төрлийн зүйлийг бэлтгэн нийлүүлэх, хүлээн авах тухай эрх, үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 476 дугаар зүйлд Хамтран ажиллах гэрээний нийтлэг шинж, онцлогийн талаар зохицуулсан ба тус хуульд зааснаар талууд хамтран ажиллах тохиолдолд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, ашиг алдагдал хуваарилах зарчим, оролцогчдын хураамж, түүнд оруулах хөрөнгө, хүч хөдөлмөр, хамтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг зэргийн талаар тус тус тохиролцсон байх ёстой.

 

Гэтэл зохигчид дээр дурьдсан Хамтран ажиллах гэрээний гол нөхцөлүүдийн талаар тохироогүй байх тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй юм.

 

Харин талуудын гаргасан тайлбар, эд зүйл өгсөн, авсан зэрэг үйл баримтаас  дүгнэвэл зохигчдын хувьд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн гэж заасан байдаг.

 

Талуудын гаргасан тайлбараас дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгч д нийт 55,500,000.00 төгрөгийн үнийн дүнд нийцэхүйц уулын самрыг бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээж, нэхэмжлэгчийн зүгээс самрын нийт үнийг урьдчилан хариуцагчид өгсөн байх бөгөөд бэлтгэн нийлүүлэгдсэн самрыг бусдад худалдан борлуулах зорилготой байсан байна.

 

Талууд анх 55,500,000.00 төгрөгөөр 1 кг самрыг хэдэн төгрөгөөр тооцож, хичнээн хэмжээний самрыг хаанаас, хэнээс авах талаар бичгээр харилцан тохиролцоогүй боловч зохигчдын гаргасан тайлбараар нийт 8 тонн 500 кг уулын самрыг 55,500,000.00 төгрөгт багтаан авахаар тохирч, харин хаанаас, хэнээс самар авахыг хариуцагч нь хүлээхээр болжээ.

 

Ийнхүү үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгч ын өмнө түүнтэй тохиролцсоноор самрыг бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээж, тэрээр хаанаас, хэнээс самар авах, хэрхэн бэлтгэн нийлүүлэх зэрэг ажлыг бие даан хариуцахаар болсон байна.

 

Иймд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Хуульд зааснаар Худалдах, худалдан авах тухай гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлд талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох нөхцөл байдлын талаар зохицуулсан ба тус хуулийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэн тохиолдолд тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсанд тооцох юм.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Г.Баатархуяг нар дээр дурьдснаар гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1, 243 дугаар зүйлд зааснаар самрыг бэлтгэн нийлүүлж, хүлээлгэн өгсөн байх тул тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.  

 

Зохигчдын тайлбараар хариуцагч 2 тонн самрыг 1 кг-ыг 5,000 төгрөгөөр тооцож, нийт 10,000,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий самар, 4 тонн 786 кг самрыг 1 кг-ыг 7,000 төгрөгөөр тооцож, 33,502,000.00 төгрөг, нийт 43,502,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий самрыг нэхэмжлэгч д нийлүүлсэн талаар талууд маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хүлээлгэн өгсөн 55,500,000.00 төгрөгийн үлдэгдэл болох 11,998,000.00 төгрөгийн самрыг нь бодитоор хүлээлгэн өгөөгүй учраас ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчаас самар бус түүний үнийг нэхэмжилж байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч талд нийт 43,502,000.00 төгрөгийн үнэтэй 6 тонн 786 кг самрыг зохих ёсоор бэлтгэн нийлүүлсэн бол харин үлдэх 11,998,000.00 төгрөгийн үнэтэй 1 тонн 714 кг самрыг өдий хүртэл бэлтгэн нийлүүлээгүй байгаа гэж мэтгэлцэж байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна.

 

Гэвч хариуцагч нь хэрэг хянан шийвэрлэх ажиллагаанд оролцож, хариу тайлбар, татгалзлаа үндэслэхдээ 55,500,000.00 төгрөгийг хамтран хариуцагч авсан, тэрээр самрыг дутуу нийлүүлсэн учраас үлдэх 11,000,000.00 төгрөгийг хариуцах ёстой гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлд зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид тохирсон самарыг бусдаас олох, бэлтгэн нийлүүлэхдээ үүргийг биечлэн гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй бөгөөд талуудын тайлбараас үзвэл үүрэг гүйцэтгэгч нь хамтран хариуцагчаар татагдсан ид хандаж, түүгээр самарыг бэлтгүүлж, түүнээс авахаар болсон байна.

 

Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд самрыг бэлтгэн нийлүүлэхдээ заавал түүнийг биечлэн бэлтгэх, хүлээлгэн өгөх үүргийг тусгайлан тохироогүй, хариуцагч нь дээр дурьдснаар оос самрыг тодорхой үнээр авах талаар тохирсныг нэхэмжлэгч тал тухай бүр зөвшөөрч байсан гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д гэрээнд өөрөөр заагаагүй эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч нь түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелэгдээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан.

 

 Энэхүү заалт нь үндсэн үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд гэрээний зүйл болсон эд зүйлийг бусдаас авч чадаагүй тохиолдолд түүнээс гарах хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна гэсэн ойлголт юм.

 

Хариуцагч нь гэрээний зүйл болсон самрыг бусдаас авах, бэлтгэн нийлүүлэх зэрэг үүргийг нэхэмжлэгч ын өмнө хүлээсэн боловч тэрээр хамтран хариуцагч оос самрыг авахаар тохирч, түүнд самрын үнэ гээд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 17,500,000.00 төгрөг, мөн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 28,000,000.00 төгрөгийг дансаар шилжүүлсэн байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь хамтран хариуцагч той гэрээ байгуулж, самар авах талаар тохироогүй, нэхэмжлэгчийн өмнө самар бэлтгэн нийлүүлэх үүргийг хариуцагч Ш.Баатархуяаг хүлээсэн бөгөөд хэдийгээр тэрээр самрыг олох, бэлтгэх үүргийг бусдаар гүйцэтгүүлсэн ч гэлээ үүргийн зүйлийг бусад этгээдээс авах ёстой байсан нь биелэгдээгүй учраас үүнээс үүдэн гарах хариуцлагыг тэрээр хүлээх нь зүйтэй юм.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдагчийн үүрэг нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 

Зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч нь нийт 6 тонн 786 кг самрыг нэхэмжлэгч ын өмчлөлд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар 6 тонн 786 кг самрыг зохих ёсоор өмчлөлд шилжүүлэн авсан байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, бодитоор гүйцэтгэх үүрэг хүлээх бөгөөд тус хуулийн 251 дүгээр зүйлд зааснаар гэрээгээр тохирсон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх юм.

 

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 8 тонн 500 кг самар бэлтгэн нийлүүлнэ гэсэн атлаа 11,998,000.00 төгрөгийн үнэтэй 1 тонн 714 кг самрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тохирсон тоо хэмжээнд нийцсэн самрыг нийлүүлээгүй байх тул түүнийг гэрээг зөрчсөн гэж үзнэ.

 

Хариуцагч ийн зүгээс энэхүү самрыг хамтран хариуцагч нь хариуцаж, бэлтгэх үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч ын өмнө , нар хамтран үүрэг гүйцэтгэгчид биш юм.

 

Учир нь, Иргэний хуулийн 242 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байдал хамтран үүрэг гүйцэтгэгчид болох юм.

 

Гэтэл нэхэмжлэгч нь самарыг оос анхнаасаа авахаар тохироогүй, түүнд самарын үнэ болох 55,500,000.00 төгрөгийг шилжүүлээгүй ба зөвхөн бэлэн болсон 6 тонн 786 кг самарыг түүний агуулахаас авахад биеэр очиж байжээ.

 

Харин хариуцагч нь анхнаасаа тай тохирч, самар бэлтгэн нийлүүлэхээр болсон бөгөөд тэрээр тус самрыг оос авахаар болсон ба ийнхүү авч чадаагүй учраас дээр дурьдснаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д зааснаар хариуцах үүрэг хүлээх юм.

 

Иймд, нэхэмжлэгч ын өмнө , нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид болсон гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах эсхүл доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, мөн гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй бөгөөд эдгээр эрхээ тус хуулийн 254.6-д зааснаар баталгаат хугацаа тогтоосон бол тус хугацаанд хэрэв тогтоогоогүй бол өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор хэрэгжүүлэх юм.

 

Зохигчдын гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь 6 тонн 786 кг самрыг 2015 оны 10 дугаар сарын сүүлээр биеэр очиж хүлээн авсан байх бөгөөд үүнээс хойш тэрээр үлдэх 1 тонн 714 кг самрыг өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээн аваагүй, хариуцагч аас самрын үнийг нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд үлдэх хэсгийг бүрэн нийлүүлэх эсхүл өөр төрлийн эд зүйл нийлүүлэх тухай шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн доголдлыг арилгахад шаардлагатай хэмжээгээр анхны үнийг бууруулах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч нь дутуу нийлүүлсэн 1 тонн 714 кг самрын үнэ гэж 11,000,000.00 нэхэмжилж буй нь тэрээр дээр дурьдснаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т заасан доголдлыг буюу хүлээн аваагүй самрын хэмжээгээр анхны үнийг бууруулж байгаатай түүний хүсэл зориг болон нэхэмжлэл нийцэж байна.

 

Иймд, нэхэмжлэгч хариуцагч аас 11,000,000.00 төгрөг нэхэмжлэх эрхтэй болно.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэн хариуцагч аас 11,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,750.00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 211,750.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР