Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 545

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:******* аймгийн ******* сумын *******а багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч З.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1981-1990 он хүртэл мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн. Миний нэгдэлд ажиллаж байх үед би хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургаа хэрэгт хавсаргасан байгаа. Энэ зураг дээр гэрчээр асуугдсан Ц.гийн зураг мөн байгаа. Иймд намайг 1981 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч З.******* нь 1981 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-******* аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1469 дугаартай лавлагаа,

-З.*******ын 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-З.*******ын 1981, 1985 онд авсан гэх баярын бичиг,

-З.*******ын нэгдэлд ажиллаж байх үед хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг,

-Гэрч Ц.гийн манайх З.*******ын гэр бүлтэй 1981 оноос өнөөдрийг хүртэл айл саахалт малаа маллаж байна. З.******* 1981 оноос ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал малласан. Сүүлд нэгдэл тарж ногоо тарьдаг болсон. Би тэр үед мөн мал малладаг байсан гэх мэдүүлэг

-Гэрч Л.ын З.******* 1981-1992 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллдаг байсан. Би З.*******ын нөхөртэй нь хамт нэг ангид байсан. Мөн нэгдэлд хамт мал маллдаг байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч З.******* нь 1981 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас З.*******д холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1469 дугаартай лавлагаа зэргээр нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч З.*******ын хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.гээс гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд ажиллаж байсан болох нь З.*******ын нэгдэлд ажиллаж байх үед хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг, хүсэлт гаргагч болон гэрчийн мэдүүлэгээр нотлогдож байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн З.*******ыг 1981 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1981 оны 06 дугаар сараас 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА