| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0280/Э |
| Дугаар | 2029/ШЦТ/275 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2029/ШЦТ/275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Б.О, О.В
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б О, Совогт ОВнарт холбогдох 1912003460349 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, О овогт Б О /РД:../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн ... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Совогт ОВ/РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.О, О.Внар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хасу” худалдааны төвийн 75 дугаар павилоноос хохирогч Д.Д бэлэн 500.000 төгрөгтэй гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Дд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912003460349 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Д мэдүүлсэн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед босоод ажилдаа явахаар бэлдэж 11 цагийн үөд гэрийн авдар дотор байсан 3.000.000 сая төгрөгөөс 500.000 төгрөгийг тоолж аваад өөрийнхөө ягаан өнгийн жижиг, даавуун гар цүнхний арын цахилгаантай жижиг тасалгаанд хийгээд 11 цаг өнгөрөөгөөд гэр бүлийнхэнтэйгээ хамт гэрээсээ гараад Дэмид жанжны талбай дээр ирсэн. Тэгээд тэнд хэсэг байж байгаад өөрийнхөө “Нийтийн худалдааны төв”-ийн задгай зах дотор байрлах 75 дугаартай лангуун дээр очиж үүдээ нээгээд өөрийн гар цүнхээ лангууны голд байрлах ширээн дээр тавьж орхиод лангууныхаа нарны хаалтны уяаг янзлаад байж байхад ягаан өнгийн дээлтэй, цэнхэр өнгийн дээлтэй 2 залуу ирээд ягаан өнгийн дээлтэй 30 орчим насны залуу нь лангуу руу ороод миний гар цүнх байсан ширээн дээр гараа тавиад зогсож байсан. Тэгээд надад хандаж нэмнээ, жолоо зэрэг эд зүйлс авъя гэж асууж шалгааж байгаад өөр лангуунаас юмаа авчихаад буцаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй би ширээн дээр байсан гар цүнхээ авах гээд хартал гар цүнх алга болсон байхаар нь би гүйж гараад зах дундуур хайж яваад нөгөө 2 залуу олдохгүй болохоор нь буцаж ирж лангуугаа түгжээд эргэж гараад нөгөө 2 залууг хайгаад явж байгаад өөрийн хүү Ж.Л таараад хамт хайгаад явж байхад ягаан дээлтэй, цэнхэр дээлтэй 2 залуу Спорт хорооны замаар бид хоёрын өөдөөс гараад ирэхээр нь манай хүү бэр хоёр очоод манай хүү нөгөө ягаан дээлтэй залууг нь цохиод авахаар нь би ягаан дээлтэй залууд нь хандаж цүнх хаана байна гэж хэлээд өвөр рүү нь гараа хийж үзтэл миний гар цүнх өврөөс нь гараад ирсэн. Би цүнхээ авчихаад цахилгааныг нь нээж мөнгөө шалгахад мөнгө алга болсон байхаар нь хүү Ж.Л машинтай Цагдаагийн газарт хүргэж ирсэн. Би уг хоёр залууг огт танихгүй. Өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Миний хулгайд алдсан гар цүнхэнд өр авлага, барааны тооцооны дэвтэр, бичиг баримт, 500.000 төгрөг бэлнээр байсан. Миний гар цүнхэнд бэлэн байсан 500.000 төгрөг алга болсон. Өөр зүйл алга болоогүй. Миний цүнхэнд 500.000 төгрөг байсныг манай хүү Ж.Л мэднэ. Миний цүнхэнд байсан 500.000 төгрөг нь дандаа хорин мянгатын мөнгөн дэвсгэрт 25 ширхэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Д дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үедээ би иргэний үнэмлэх, гадаад паспорт, санхүүгийн баримтууд зэрэг эд зүйлсээ бүрэн бүтэн буцааж авсан. Би эдгээр зүйлсийнхээ үнэлгээг гаргуулахгүй, бүрэн бүтэн буцаан авсан болохоор нэхэмжлэх шаардлага байхгүй. Би тэр өдөр уг мөнгийг Улаанбаатар хот руу хүнд шилжүүлэх гээд авч гарч ирсэн байсан. Урд өдрийнх нь орлого 1.000.000 төгрөг болсон байсан бөгөөд би бүгдийг нь авч гарах гэснээ болиод 500.000 төгрөгийг нь аваад гарч ирсэн. Надад одоо энэ 2 хүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Л мэдүүлсэн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед Дэмид жанжны талбай дээр 2 хүүхдээ тоглуулж байгаад аймгийн төвийн “Нийтийн худалдааны төв”-ийн тэнд нэг дэлгүүр рүү орж юм авчихаад гарч ирэхэд манай ээж Д.Д тэнд хүн хайгаад явж байсан. Тэгээд над дээр хүрч ирээд сая лангуун дээрээсээ цүнхтэй эд зүйлээ алдчихлаа, дээлтэй, дээлгүй хоёр залуу байсан гэж хэлээд бид хоёр тэр хавиар хайж явсан. Тэгээд ойр орчмын лангууны хүмүүс, худалдагч нараас асууж лавлахад тэр хоёр залуу лангуу тойроод урд зүгт явсан талаар хэлэхээр нь Д.Д бид хоёр нийтийн худалдааны төвийн урд явган хүний замаар хайж явахад ээжийн цүнхийг хулгайлсан гэх хоёр залуу авто тээврийн товчоо руу ордог машин замаар өөдөөс гарч ирсэн. Тэгээд бид хоёр очоод ээж тэр хоёр залууд хандаж цүнх аваад ир гэж хэлээд дээлтэй залуугийн өврөөс цүнхээ гаргаж ирээд цүнхэн доторхоо манай ээж шалгаад мөнгө байхгүй байна гэж хэлэхээр нь тэр 2 залууг хувийн эзэмшлийн машинаараа Цагдаагийн газарт авчирч өгсөн байсан. Тэр үед нэг сая төгрөгөө авалгүй, 500.000 төгрөгийг нь л аваад л ажил руугаа явсан. Манай ээж Д нь “Нийтийн худалдааны төв”-д хувиараа худалдаа эрхэлдэг. Тухайн хулгайд алдсан 500.000 төгрөг нь манай ээжийн орлогын мөнгө байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Б.Оийн гэрчээр мэдүүлсэн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг “Хасу” худалдааны төв рүү найз В хамт орсон. Тэгээд бид хоёр юм авахаар захын задгай лангуунуудаар явж байгаад нэг 60 орчим насны эмэгтэй хүн зогсож байсан лангуун дээр очоод наймаа хийнэ, юм авна гэж хэлээд лангуу руу нь орсон. Би тэр лангууны үүдэн дээр зогсож байхад Вцаагуур тэр худалдагч эгчтэй юм авна гээд юм бэлдүүлээд байсан. Тэгээд байж байгаад тэр эгчийг цаашаа харах хооронд нь лангууны ард байсан жижиг улаан өнгийн цүнхийг Вавч өвөртөлсөн. Тэгээд бид хоёр хамт захаас гараад Цэнгэлдэх рүү явсан бөгөөд Цэнгэлдэхийн баруун урд буланд очоод хулгайлсан цүнхээ Вөврөөсөө гаргаж ирээд уудалж үзэхэд дотор нь бичиг баримтууд, хадгаламжийн дэвтэр, бэлнээр 500.000 төгрөг байсан. Цүнхнээс авсан 500.000 төгрөгөөс Цэнгэлдэхээс хойш яваад бид хоёр В300.000 төгрөгийг, би 200.000 төгрөгийг тус тус хувааж аваад, хувааж авсан мөнгөө Цэнгэлдэхийн баруун талд байрлах сул тоосгон доор нуугаад буцаад “Нийтийн худалдааны төв” рүү очоод тэндээсээ худалдагч эгчид баригдаад цагдаа дээр ирж шалгагдсан. Маргааш нь буюу 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөнгө нуусан газраа очиж нуусан мөнгөө аваад тэндээсээ Вбид хоёр салаад явсан. Хадгаламжийн дэвтэр, бичиг баримтууд, бэлнээр 500.000 төгрөг байсан. Би Втай хувааж авсан 200.000 төгрөгөөрөө нэг хоромон гутал 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн бензин аваад үлдсэн мөнгийг нь ойр зуурын хэрэглээнд хэрэглэж дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд О.В гэрчээр мэдүүлсэн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нийтийн худалдааны төв”-ийн гаднах задгай лангуу руу хурдан морины нэмнээ авахаар найз Б.Оийн хамт орсон. Бид хоёр мотоцикль засварын баруун талд байрлах гутал, нэмнээ зэрэг эд зүйлс зардаг лангууны дэргэд очиход худалдагч нь 50 орчим насны, өндөрдүү, туранхай, шар үстэй эмэгтэй хүн зогсож байсан. Бид хоёр очоод би худалдагч эгчид хандаж нэмнээ үзье гэж хэлэхэд тэр эгч цаашаа нэмнээ авч ирэхээр явсан бөгөөд тэр худалдагч эгч нэмнээ авч ирэхээр цааш явах үедээ өрөөсөн үүргэвчтэй бор өнгийн эмэгтэй хүний цүнхээ лангуун дээрээ орхиод явсан байсан. Тэр үед манай найз Б.О лангууны зүүн талын өндөр модон сандал дээр сууж байсан. Харин би тэр худалдагч эгчийн лангуун дээрээ орхисон бор өнгөтэй эмэгтэй хүний цүнхийг аваад өвөртөө хийгээд Б.О бид хоёр шууд тухайн лангуунаас холдож урд зүгт алхаж “Нийтийн худалдааны төв”-өөс гарч явсан. Манай найз Б.О бид хоёр захаас гарч урагшаа алхаж явсаар наадмын талбай дээр ирээд лангуун дээрээс авч өвөртөлсөн цүнхийг онгойлгоод нээж үзэхэд цүнхэн дотор эмэгтэй хүний иргэний үнэмлэх, эмэгтэй хүний гадаад паспорт, хуйлж ороосон алаг эрээн цаас, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлс байхаар нь тэр мөнгөө тэнцүү хувааж аваад Цэнгэлдэхийн баруун талд тоосгон доор нуусан. Тэгээд Б.О бид хоёр буцаад зах руу алхаад явж байхад тэр худалдагч эгч, хүүтэйгээ бид хоёр дээр хүрч ирээд миний өврийг нэгжиж үзээд өөрийнхөө цүнхийг гаргаад ирсэн. Тэгээд бид хоёрыг Архангай аймгийн Цагдаагийн газар руу цагаан өнгийн жип машинаар хүргэж ирсэн. Маргааш нь бид хоёр мөнгө нуусан газраа очиж нуусан мөнгөө авсан. Бид хоёр тухайн эмэгтэйн лангуун дээрээ орхисон бор өнгийн цүнхийг дотор нь мөнгө байж магадгүй гэж авч явсан. Эмэгтэй хүний иргэний үнэмлэх, гадаад паспорт, ороож бөөгнүүлсэн алаг эрээн цааснууд, бэлнээр 500.000 төгрөг байсан. Миний лангуун дээрээс авсан цүнхэнд бэлнээр 500.000 төгрөг байсан. Би Б.Отэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-д 2010 онд хамт нэг ангид сурч байсан. Ер нь бол нэг их дотно харилцаатай хүмүүс биш. Тухайн хэрэг гардаг өдөр бид хоёр аймгийн төвд таараад хамт явж байсан. Би хулгайлсан мөнгөөрөө найз Оийн хамт архи ууж дуусгасан. Би Улаанбаатар хотод ажил хийхээр явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О.В мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. 2019 оны 06 дугаар 01-ний өдөр Архангай аймгийн “Хасу” худалдааны төвд явж байгаад найз Отэй таарсан. Би тухайн үед захаас юм авах гээд гар хийцийн гутал, эмээлийн тохом, гөлөм, морины нэмнээ зэрэг бараа зардаг лангуун дээр очсон чинь лангуун дээр бордуу өнгийн цүнх байж байхаар нь аваад гарсан. О бид 2 тэр цүнхийг аваад шууд урагшаа наадмын талбайн тийшээ очоод онгойлгож үзсэн чинь бичиг баримт, 500.000 төгрөг байсан. Бид хоёр 500.000 төгрөгийг Наадмын талбайн баруун талд тоосгон доогуур хийж нуучихаад Наадмын талбайгаас эргээд зах руу алхаад явж байгаад цүнхний эзэнд баригдаад цагдаа дээр ирсэн. Бид 2 маргааш нь хамт очоод 250.000, 250.000 төгрөгөөр нь хувааж авсан. Би хүнтэй уулзах гэж л орж ирсэн юм. О миний хажууд байсан учраас миний цүнх авахыг харсан л байлгүй дээ. Тухайн үедээ цүнх нь лангуун дээр байгаад байхаар нь л авчихсан. Тэр цүнх нь бордуу өнгөтэй, эмэгтэй хүний гар цүнх байсан. Цүнхэн дотор монгол, гадаад паспорт, хуйлчихсан банкны бололтой цааснууд, бэлнээр 500.000 төгрөг байсан. Бид хоёр 500.000 төгрөгөөс бусад зүйлсийг эзэнд нь буцааж өгсөн. Би иргэн Дд учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Би 1994 онд Архангай аймгийн Цэнхэр суманд Отом хүү болж төрсөн бөгөөд доороо эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. Би Цэнхэр сумын 10 жилийн сургуульд 1-5 дугаар анги хүртлээ сураад сургуулиас гарсан. Манай аав, ээж хоёр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Тэлээ гэх газарт мал маллаж амьдардаг. Би 2016 онд өрх тусгаарлаж тусдаа гарсан. Одоогоор хүүхэдгүй, эхнэрийн хамт аавынхтайгаа айл амьдардаг. Би цэргийн алба хаагаагүй бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан. Манайх бод, бог нийлсэн 40 орчим толгой малтай. Би урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, 1 удаа эрүүлжүүлэгдэж байсан. Би хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, цагдан хорих үндэслэл болно гэдгийг ойлголоо. Шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирж чадна. Би одоо Архангай аймгийн Цэнхэр сумын төвд ээжийн төрсөн эгч Долгорцэцэгийн гэрт байна. Би 89556880 дугаарын утастай байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 47-50 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Оийн мэдүүлсэн:...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумаас аймгийн төв рүү орж ирээд “Нийтийн худалдааны төв”-ийн гадаа явж байгаад найз Втай таарсан. Взахын гадна талд байдаг лангуунуудаар явж юм авна гэхээр нь дагаад явсан. Тэгсэн чинь зах дотор байдаг хазаарын жолоо, гөлөм энэ тэр зардаг контейнер руу Вяваад орсон, харин би гадна талд нь суугаад үлдсэн. Ванчиг тэр лангуун дээр худалдаа хийж байсан 60 орчим насны эмэгтэй хүний цүнхийг нь авчихсан байсан. Бид 2 захаас урагшаа алхаад наадмын талбайн ертөнцийн зүгээр ард талд нь очоод цүнхийг нь уудалсан чинь бичиг баримт, хадгаламжийн дэвтэр, бэлэн 500.000 төгрөг байсан. Бид хоёр мөнгийг наадмын талбайн ард тоосгон доор тэмдэгтэй газар нуусан. Тэгээд зах руу буцаад явж байгаад “Тэрх” худалдааны төвийн зүүн талын зам дээр нөгөө эмэгтэй, хүүтэйгээ хоёулаа явж байгаад таараад бид 2 баригдаад шууд цагдаа дээр ирсэн. Маргааш нь Наадмын талбай ороод нуусан мөнгөө 200.000, 300.000 төгрөгөөр нь хувааж авсан. Би 200.000 төгрөгийг нь авсан. В300.000 төгрөгийг нь авсан. Би хөдөөнөөс ирээд гурил будаа авах гэж зах руу орж ирсэн. Лангуун доогуур байсныг нь авсан гэсэн. Наадмын талбайн тэнд очоод гаргаад ирсэн. Би тухайн үед нилээн согтуу байсан. Тэр цүнхэнд байсан мөнгийг ярилцаж байгаад хуваагаад авсан. Тэр цүнх бор өнгөтэй нэг оосортой цүнх байсан санагдаж байна. Би тухайн үед нилээн уучихсан байсан. Бид 2 тэр бор өнгийн цүнхнээс зөвхөн 500.000 төгрөгийг нь аваад бусад зүйлсийг цүнхний хамт Д гэдэг хүнд хүлээлгэн өгсөн. Би иргэн Дд учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Би тэр мөнгөөр гутал, хүнсний зүйл авсан. Би 1994 онд Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт Б 5 дахь буюу отгон хүү нь болон мэндэлсэн. Би дээрээ 2 ах, 2 эгчтэй бөгөөд манай ах, эгч нар бүгд Чулуут сумын Хайрхан багт мал маллаж амьдардаг. Би эцэг, эхийн хамт Чулуут сумын Хайрхан багт мал маллаж амьдардаг бөгөөд эхнэр хүүхэдгүй. Манайх бод, бог нийлсэн 300 гаруй толгой малтай. Би урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй. Би 2001 онд Чулуут сумын 10 жилийн сургуульд элсэн орж, 2009 онд 8 дугаар анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, цэргийн алба хаагаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-58 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 69 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 70, 71 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 72 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хасу” худалдааны төвийн 75 дугаар павилоноос хохирогч Д.Д 500.000 төгрөгтэй гар цүнх хулгайлагдаж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.О, О.Внар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.О, О.Внар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хасу” худалдааны төвийн 75 дугаар павилоноос хохирогч Д.Д 500.000 төгрөгтэй гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Дд 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Д мэдүүлсэн “Тэгээд тэнд хэсэг байж байгаад өөрийнхөө “Нийтийн худалдааны төв”-ийн задгай зах дотор байрлах 75 дугаартай лангуун дээр очиж үүдээ нээгээд өөрийн гар цүнхээ лангууны голд байрлах ширээн дээр тавьж орхиод лангууныхаа нарны хаалтны уяаг янзлаад байж байхад ягаан өнгийн дээлтэй, цэнхэр өнгийн дээлтэй 2 залуу ирээд ягаан өнгийн дээлтэй 30 орчим насны залуу нь лангуу руу ороод миний гар цүнх байсан ширээн дээр гараа тавиад зогсож байсан. Тэгээд надад хандаж нэмнээ, жолоо зэрэг эд зүйлс авъя гэж асууж шалгааж байгаад өөр лангуунаас юмаа авчихаад буцаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй би ширээн дээр байсан гар цүнхээ авах гээд хартал гар цүнх алга болсон байхаар нь би гүйж гараад зах дундуур хайж яваад нөгөө 2 залуу олдохгүй болохоор нь буцаж ирж лангуугаа түгжээд эргэж гараад нөгөө 2 залууг хайгаад явж байгаад өөрийн хүү Ж.Л таараад хамт хайж явсан. Тэгээд хайгаад явж байхад ягаан дээлтэй, цэнхэр дээлтэй 2 залуу Спорт хорооны замаар бид хоёрын өөдөөс гараад ирэхээр нь манай хүү, бэр хоёр очоод манай хүү нөгөө ягаан дээлтэй залууг нь цохиод авахаар нь би ягаан дээлтэй залууд нь хандаж цүнх хаана байна гэж хэлээд өвөр рүү нь гараа хийж үзтэл миний гар цүнх өврөөс нь гараад ирсэн. Тэгээд цүнхээ авчихаад цахилгааныг нь нээж мөнгөө шалгахад мөнгө алга болсон байхаар нь би хүү Ж.Л машинтай Цагдаагийн газарт хүргэж ирсэн. Миний хулгайд алдсан гар цүнхэнд өр авлага, барааны тооцооны дэвтэр, бичиг баримт, 500.000 төгрөг бэлнээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16, 17-18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Л мэдүүлсэн “Би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед Дэмид жанжины талбай дээр 2 хүүхдээ тоглуулж байгаад аймгийн төвийн “Нийтийн худалдааны төв”-ийн тэнд нэг дэлгүүр рүү орж юм авчихаад гарч ирэхэд манай ээж Д.Д тэнд хүн хайгаад явж байсан. Тэгээд над дээр хүрч ирээд сая лангуун дээрээсээ цүнхтэй эд зүйлээ алдчихлаа, дээлтэй, дээлгүй хоёр залуу байсан гэж хэлээд бид хоёр тэр хавиар хайж явсан. Тэгээд ойр орчмын лангууны хүмүүс, худалдагч нараас асууж лавлахад тэр хоёр залуу лангуу тойроод урд зүгт явсан талаар хэлэхээр нь манай ээж Д.Д бид хоёр нийтийн худалдааны төвийн урд явган хүний замаар хайж явахад ээжийн цүнхийг хулгайлсан гэх хоёр залуу авто тээврийн товчоо руу ордог машин замаар өөдөөс гарч ирсэн. Тэгээд бид хоёр очоод ээж тэр хоёр залууд хандаж цүнх аваад ир гэж хэлээд дээлтэй залуугийн өврөөс цүнхээ гаргаж ирээд цүнхэн доторхоо манай ээж шалгаад мөнгө байхгүй байна гэж хэлэхээр нь тэр 2 залууг хувийн эзэмшлийн машинаараа Цагдаагийн газарт авчирч өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, мөрдөн байцаалтын шатанд О.В яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. 2019 оны 06 дугаар 01-ний өдөр Архангай аймгийн “Хасу” худалдааны төвд явж байгаад найз Отэй таарсан. Би тухайн үед захаас юм авах гээд гар хийцийн гутал, эмээлийн тохом, гөлөм, морины нэмнээ зэрэг бараа зардаг лангуун дээр очсон чинь лангуун дээр бордуу өнгийн цүнх байж байхаар нь аваад гарсан. О бид 2 тэр цүнхийг аваад шууд урагшаа Наадмын талбайн тийшээ очоод онгойлгож үзсэн чинь бичиг баримт, 500.000 төгрөг байсан. Бид хоёр 500.000 төгрөгийг Наадмын талбайн баруун талд тоосгон доогуур хийж нуучихаад Наадмын талбайгаас эргээд зах руу алхаж явж байгаад цүнхний эзэнд баригдаад цагдаа дээр ирсэн. Бид 2 маргааш нь хамт очоод 250.000, 250.000 төгрөгөөр нь хувааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50/, мөрдөн байцаалтын шатанд Б.Оийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумаас аймгийн төв рүү орж ирээд “Нийтийн худалдааны төв”-ийн гадаа явж байгаад найз Втай таарсан. Взахын гадна талд байдаг лангуунуудаар явж юм авна гэхээр нь дагаад явсан чинь зах дотор байдаг хазаарын жолоо, гөлөм энэ тэр зардаг контейнер руу Вяваад орсон, харин би гадна талд нь суугаад үлдсэн. Ванчиг тэр лангуун дээр худалдаа хийж байсан 60 орчим насны эмэгтэй хүний цүнхийг нь авчихсан байсан. Бид 2 захаас урагшаа алхаад Наадмын талбайн ертөнцийн зүгээр ард талд нь очоод цүнхийг нь уудалсан чинь бичиг баримт, хадгаламжийн дэвтэр, бэлэн 500.000 төгрөг байсан. Бид хоёр мөнгийг наадмын талбайн ард тоосгон доор тэмдэгтэй газар нуусан. Тэгээд зах руу буцаад явж байгаад “Тэрх” худалдааны төвийн зүүн талын зам дээр нөгөө эмэгтэй, хүүтэйгээ хоёулаа явж байгаад таараад бид 2 баригдаад шууд цагдаа дээр ирсэн. Маргааш нь Наадмын талбай ороод нуусан, мөнгөө 200.000, 300.000 төгрөгөөр нь хувааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55-58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О овогт Б О, Совогт ОВнарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.О, О.Внар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.О, О.Внарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Б.О, О.Внар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Б О, Совогт ОВнарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Вийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, О.Внар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.О, О.Внар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.О, О.Внарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.О, О.Внарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ