Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/278

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6                                                          дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт НОт холбогдох 1912006150363 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: МУлсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хайрхан аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Архангай аймгийн Хайрхан сумын Зах зээл бэлчээрийн удирдлагын төслийн орон нутгийн зохицуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Мовогтой НО /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Хүнүйн гол Уу булангийн рашааны хажууд иргэн Б.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь өшиглөн зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хоёр талын чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүд зовхи, шанаанд цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912006150363 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эын мэдүүлсэн: ...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр миний арван жилийн ангийн залуучууд Хайрхан сумын төвд уулзацгаасан. Тэр өдрөө бөөнөөрөө гол орж, голын хажуу талд ярилцангаа ганц нэг шил архи ууцгааж байгаад маргааш өглөө нь 04:00 цагт тарцгаасан. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өглөө манай ангийнханаас О, Г, мөн Б гэж хэлгүй миний найз бид дөрөв гол дээр үлдэцгээсэн бөгөөд бид дөрөв гол дээр нэг шил архи задлаад ууж байхад О архи уучихаад бид гурав руу хэлэх хэлэхгүй үг хэлээд дайраад байснаа О надад хандан чи муу ангийнхнаа явуулчихлаа гэж хэлээд, намайг газар сууж байхад баруун хөлөөрөө миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Б, Г хоёр Оыг надаас салгаж барьж авсан. Би От хандан чи яахаараа миний нүүр рүү өшиглөж байгаа юм бэ гэж хэлэхэд, чамайг зодоход яадаг юм бэ гэж хэлээд, миний нүүр рүү дахиад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Би нүүрээ дарж жаахан сууж байгаад От хандан би чамайг зодож, цохиогүй, чи яагаад намайг зодож, цохиод байгаа юм бэ намайг зодож цохиж дууссан уу гэж асуутал О босч ирээд, гараараа миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэр үед хажууд байсан Б, Г хоёр найз маань мөн л О бид хоёрыг салгасан. Би тухайн үед цагдаа дуудах гэтэл утас олдоогүй. Би зодуулсны дараахан Улаанбаатар хотод очиж, “Интермед” эмнэлэгт үзүүлж, зургаа авахуулахад миний хамар мурийсан, чамархай цөмөрсөн гэж байсан. Зүүн нүдний хараанд нөлөөлсөн, зүүн талын хацар хэсэгт цөмрөлттэй, тархи нилээн хавантай байна гэж хэлсэн. Эмч надад хандан хамрынхаа мурийлтыг тэгшлэх хагалгаанд орно, бас чамархайг хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Би “Топ-Аз” нэртэй Улаанбаатар хотод байдаг хувийн эмнэлэгт зүүн нүдний доод талд гутлын хадаасны төмөр үлдсэн байсныг авахуулсан. О бид хоёрт өмнө нь хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй. Тухайн үед О согтуу байснаас л намайг зодсон байх. Тэрнээс биш бид хоёр өмнө нь хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний биед хөнгөн гэмтэл учирсан гэж шүүх эмч дүгнэлт гаргасан байсан. Би уг дүгнэлттэй санал нийлж байна. Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны орчимд Оаас эмчилгээний зардалд 470.000 төгрөгийг бэлнээр авч, уг мөнгөөрөө толгойны зураг авахуулсан. Би одоо цаашид “Топ-Аз” эмнэлэгт хамрын болон чамархайн хагалгаанд орох 3.000.000 төгрөг, мөн Улаанбаатар хот, хөдөө хоёрын хооронд явах зардлын мөнгө зэрэг зардлыг Оаас нэхэмжилмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эын дахин мэдүүлсэн: ...Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлүүдийг Н.О учруулсан. Н.О миний эмчилгээний зардал гэж эхлээд 1.300.000 төгрөг бэлнээр өгсөн. 500.000 болон 800.000 төгрөгөөр 2 удаа мөнгө шилжүүлж надад өгсөн. Н.О бид 2 сайн дураараа эвлэрч хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон. Миний хувьд одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. Н.О өмнө нь өгсөн мөнгө дээрээ нэмээд 1.000.000 төгрөг эмчилгээний зардал гэж надад өгсөн бөгөөд нийт 2.300.000 бэлнээр төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.С мэдүүлсэн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хайрхан сумын төв орж арван жилийн ангийн залуучуудтайгаа уулзсан. Тухайн орой ангийнхаа 10 гаруй залуучуудтай бөөнөөрөө гол орж, голын хажуу талд ярилцангаа ганц нэг шил архи ууцгаасан бөгөөд энэ үед Б.Э согтуу ирсэн ба ангийнхаа хүүхдүүдийг хэл амаар доромжлоод агсраад байсан. Үүнээс болж манай ангийхан ингэж байхаар больцгооё гэцгээгээд тарахаар болсон бөгөөд ирсэн залуучуудаас ганц нэг нь явсан ба О үүнд нь дургүйлхэж чи муу ангийнхаа хүүхдүүдийг явуулчихлаа гэж хэлээд Б.Эыг газар сууж байхад нь баруун хөлөөрөө Б.Эын нүүр рүү 1 удаа өшиглөөд автал Б.Эын нүдний доод зовхи язарч цус гарсан ба тухайн үед аль нүднийх нь доод зовхи гэдгийг нь би одоо сайн санахгүй байна. Тэгээд бид нар салгаж Б.Эыг эмнэлэгт үзүүлье гэтэл Б.Э эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй гээд тухайн үедээ О, Э нар хоорондоо эвлэрсэн. Тэгээд тэнд байсан манай ангийхан тарж би Оын хамт Эыг гэрт нь хүргэж өгсөн. Н.О, Б.Э нар аль аль нь төлөв томоотой хүмүүс байгаа юм. Тухайн үед чухам юунаас болж ийм асуудал гаргасныг би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Оын мэдүүлсэн:...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хайрхан суманд наадам болсон бөгөөд тэр үед төв газраас ирсэн манай ангийн хүүхдүүд цуглаад манайд ирсэн. Тэгээд бид нар гол орохоор болоод гол орсон. Б.Э манай ангийн хүүхэд байгаа юм. Тухайн үед Б.Э согтуу байсан. Тэгээд гол дээр очоод бид нар архи пиво уусан. Тэр үед Б.Э манай ангийн хүүхдүүдтэй маргалдаад байсан учир манай ангийн зарим нэг хүүхдүүд яваад өгсөн. Тэр үед Б.Э бид 2 маргалдсан бөгөөд маргалдаж байгаад намайг ална гээд дайраад байхаар нь би гар руу нь өшиглөсөн. Тухайн үед Э гартаа аптирка барьсан байсан. Тэгээд ангийн хүүхдүүд салгаад бид 2 эргээд суусан. Дараа нь дахиж маргалдаад би Эыг сууж байх үедээ гар дээрээ тулаад хагас босоод нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед түүний зүүн талын нүдний доод талд хагарч цус гарч байсан. Тэгээд Эыг эмнэлэг рүү авч явсан. Урьд өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас болоод л Б.Эыг зодсон. Би Эыг нэг удаа нүүр рүү нь өшиглөсөн. Тэр үед түүний зүүн талын нүдний доод талд хагарсан байсан. Б.Эын биед учирсан гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 468 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:..1. Б.Эын биед тархи доргилт, хоёр талын чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт, зүүн зовхины доод хэсэгт урагдсан шарх, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь тус бүр “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 22-23 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлол /хх-ийн 47-48 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52 хуу/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Хүнүйн голын Рашааны хажууд иргэн Б.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Н.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Хүнүйн голын Рашааны хажууд иргэн Б.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь өшиглөн зодож, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хоёр талын чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн нүд зовхи, шанаанд цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эын мэдүүлсэн “2019 оны 07 дугаар сарын 16-ны өглөө манай ангийнханаас О, Г, мөн Б гэж хэлгүй миний найз бид дөрөв гол дээр үлдэцгээсэн бөгөөд бид дөрөв гол дээр нэг шил архи задлаад ууж байхад О архи уучихаад бид гурав руу хэлэх хэлэхгүй үгээр хэлээд дайраад байснаа О надад хандан чи муу ангийнхнаа явуулчихлаа гэж хэлээд, намайг газар сууж байхад баруун хөлөөрөө миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Б, Г хоёр Оыг надаас салгаж барьж авсан. Би От хандан чи яахаараа миний нүүр рүү өшиглөж байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг зодоход яадаг юм бэ гэж хэлээд, миний нүүр рүү дахиад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Би нүүрээ дарж жаахан сууж байгаад От хандан би чамайг зодож, цохиогүй, чи яагаад намайг зодож, цохиод байгаа юм бэ намайг зодож цохиж дууссан уу гэж асуутал О босч ирээд, гараараа миний нүүр рүү 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08, 09-10/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.С мэдүүлсэн “Би 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хайрхан сумын төв орж арван жилийн ангийн залуучуудтайгаа уулзсан. Тухайн орой ангийнхаа 10 гаруй залуучуудтай бөөнөөрөө гол орж, голын хажуу талд ярилцангаа ганц нэг шил архи ууцгаасан бөгөөд энэ үед Б.Э согтуу ирсэн ба ангийнхаа хүүхдүүдийг хэл амаар доромжлоод агсраад байсан. Үүнээс болж манай ангийхан ингэж байхаар больцгооё гэцгээгээд тарахаар болсон бөгөөд ирсэн залуучуудаас ганц нэг нь явсан ба О үүнд нь дургүйлхэж чи муу ангийнхаа хүүхдүүдийг явуулчихлаа гэж хэлээд Б.Эыг газар сууж байхад нь баруун хөлөөрөө Б.Эын нүүр рүү 1 удаа өшиглөөд автал Б.Эын нүдний доод зовхи язарч цус гарсан ба тухайн үед аль нүднийх нь доод зовхи гэдгийг нь би одоо сайн санахгүй байна. Тэгээд бид нар салгаж Б.Эыг эмнэлэгт үзүүлье гэтэл Б.Э эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй гээд тухайн үедээ О, Э нар хоорондоо эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, мөрдөн байцаалтын шатанд Н.Оын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тэр үед Б.Э манай ангийн хүүхдүүдтэй маргалдаад байсан учир манай ангийн зарим нэг хүүхдүүд яваад өгсөн. Тэр үед Б.Э бид 2 маргалдсан бөгөөд маргалдаж байгаад намайг ална гээд дайраад байхаар нь би гар руу нь өшиглөсөн. Тухайн үед Э гартаа аптирка барьсан байсан. Тэгээд ангийн хүүхдүүд салгаад бид 2 эргээд суусан. Дараа нь дахиж маргалдаад би Эыг сууж байх үедээ гар дээрээ тулаад хагас босоод нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед түүний зүүн талын нүдний доод талд хагарч цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44/, хохирогч Б.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 468 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Мовогт НОыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Н.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мовогт НОыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Оын. бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ