Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 546

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 оны 06 дугаар сард 7-р анги төгсөөд мал дээр гарсан. 1974 оны 06 дугаар сард цэрэгт яваад 1977 оны 06 дугаар сард цэргээс халагдсан. 1978 онд өрх тусгаарлаж хүнтэй суусан. Иймд намайг 1971-1974 оны 06 дугаар сар хүртэл, 1977 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар аиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* нь 1971-1974 оны 06 дугаар сар хүртэл, 1977 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 1482 дугаартай лавлагаа,

- Ховд аймгийн ******* сумын Аргалант бригадын Г.*******ын нэр дээрх 1980-1984, 1979, 1988, 1989, 1991 онуудын 70-р дансны хуулбар,

- Ховд аймгийн ******* сумын Аргалант бригадын Л.*******гийн нэр дээрх 1972-1974, 1978 онуудын 70-р дансны хуулбар,

-1987 онд ******* сумын Аргалант бригадын малчин Г.*******ын ноос, мах, сүү тосны тооцооны бүртгэл,

-Цэргийн батлахын нотаритаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Л.гийн Г.******* нь 1971 онд Мянгад сумын 8 жилийн дунд сургууль төгсөөд анхны илгээлтээр мал дээр гарсан. 1974-1977 оны хооронд цэргийн алба хаасан. Дараа нь нэгдэлдээ ирж мал малласан ба нэгдэл тарах хүртэл мал малласан. Би тэр үед тоо бүртгэгч хийж байсан учир сайн мэдэж байна гэх мэдүүлэг,

-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 414 дугаартай гэрч Б.ын ажиллаж байсан байдлын талаарх шийдвэрийн хуулбар,

-Гэрч Б.ын Г.******* нь 1971 онд сургууль төгсөөд анхны илгээлтээр мал дээр гарсан. 1974-1977 оны хооронд цэргийн алба хаасан. Дараа нь нэгдэлдээ ирж мал малласан ба нэгдэл тарах хүртэл мал малласан. Би тэр үед нэгдэлд хэсгийн ахлах, тоо бүртгэгч хийж байсан учир сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Г.******* нь 1972-1974 оны 06 дугаар сар хүртэл, 1977 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Харин Г.******* нь 1971 онд 15 настай байсан бөгөөд түүнийг 1971 онд Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд 1971 онд Г.*******ыг Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1972-1974 оны 06 дугаар сар хүртэл, 1977 оны 06 дугаар сараас 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА