| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0284/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/280 |
| Огноо | 2020-12-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Ч.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Ч Эт холбогдох 1912003690369 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ,,,тоотод оршин суух, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, З овогт Ч Э /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн үйлдлээр хохирогч С.Б, Б.Ц нарыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 12.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5020500887 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд 1912003690369 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Бгийн мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна, манай найз Ц над руу утсаар яриад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд байдаг Э /Ц/ 10 адуу зарна гэнэ, чи авах уу гэхээр нь би авъя гээд Эын 5020500887 дугаартай дансанд 800.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь 3 сая төгрөг шилжүүлчихээд би Чулуут сумаас Улаанбаатар хот руу явах замд манай найз Ц, Ахоёр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум явж байгаа гээд Булган аймгийн Рашаант суманд тааралдаад эргээд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум руу яваад тэндээс Ц бид хоёр мал аваад амьдаар нь ачаад, явахдаа Этай уулзаад авсан малыг нь ачих гэсэн чинь би 3.800.000 төгрөгөнд чинь 3 адуу авчихсан байгаа, нөгөө мөнгө авсан хүн нь аймгийн төв явчихаж, би араас чинь 3 адуугаа зараад мөнгийг чинь шилжүүлье гэхээр нь Ц, Абид 3 Улаанбаатар хот руу яваад малаа зарчихаад Чулуут сум руу явсан бөгөөд суманд очоод байж байхад Э утсаар Ц бид хоёр руу яриад нөгөө 3 адууг чинь зарах гэсэн чинь авах хүн олдохгүй байна гэснээ дахиад адуу байна дахиад хэдэн төгрөг шилжүүлбэл энд зарах адуу байна, нэг мөсөн 1 машин болгоод хот руу ачуулбал зүгээр юм биш үү гэхээр нь 5 дугаар сарын 05-ны өдөр 2.200.000 төгрөг, 5 дугаар сарын 06-ны өдөр 1.800.000 төгрөг, 5 дугаар сарын 07-ны өдөр 1.700.000 төгрөгийг өөрийн 98806018 дугаарын утаснаас мобайл банкаар шилжүүлсэн. Сүүлд нь Э утсаар яриад 11 тооны адуу бэлэн авчихлаа, одоо ойрхон газар 3 адуу байна, 2.700.000 төгрөг шилжүүлбэл энэ 3 адууг аваад 14 тооны адуу хот руу ачуулах гээд байна гэхээр нь би Бгэдэг хүнээр Эын 5020500887 дугаарын данс руу 2.700.000 төгрөг шилжүүлсэн. Э утсаар яриад энд тэдэн тооны адуу байна тэнд тийм адуу зарна гэж байна гэхээр нь би шилжүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр утсаар Ц бид хоёр руу утсаар яриад одоо хот руу ачих гэж байна та хоёр хотод хүрээд ир гэхээр нь Ц бид хоёр Чулуут сумаас жижиг суудлын машинтай шууд хот руу явсан. Э өөрөө ярихдаа Эмээлт дээр уулзъя гэж ярьсан. Ц бид хоёр хот орохоосоо өмнө утсаар ярьсан чинь өнөөдөр оройтоод ачиж амжихгүй боллоо маргааш гэгээ цагаатай эрт ачъя гэхээр нь за гээд маргааш өглөө нь Ц бид хоёр Эын дугаар руу залгаад яасан, юу болсон бэ гэсэн чинь аймгаас хүн ирээд нөгөө адуунуудыг чинь авъя гээд байна нэг адуун дээр 100.000 төгрөгийн ашиг гарахаар байна гэхээр нь тэгвэл наад адуунуудаа наанаа зарчихаад мөнгийг нь дансаар шилжүүлчих гэсэн чинь за гэж хэлсэн. Тэгснээ “Төрийн” банкаар шилжүүлсэн шүү мэдээлэл нь нилээн удаж байж очдог гэнэ шүү гэхээр нь хүлээгээд байсан чинь ирээгүй. Тэрнээс хойш 2 хоноод очоод “Төрийн банк”-ны өөрийнхөө дансаа шалгуулсан чинь мөнгө ороогүй байна гэхээр нь Э руу утсаар яриад мөнгө чинь ороогүй байна гэсэн чинь сонин юм аа шилжүүлсэн л юм даа манай энд тог тасраад шүүж болохгүй байна гэж ярьсан. Тэрнээс хойш дугаар руу нь залгаад утсаа авахаа болисон. 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Ц бид хоёр Чулуут сумаас Улаанбаатар хот руу явж байгаа шууданд суугаад Булган аймгийн Рашаант сумаас Өвөрхангай аймгийн шууданд сууж Өвөрхангай аймгийн төв дээр буугаад А уулзаад А машинаар тэндээсээ шууд Хайрхандулаан сум руу яваад өглөө эрт Хайрхандулаан суманд очоод Эын гэрийн гадаа очоод босохыг нь хүлээж байгаад босоод гэрээсээ гарч ирэхэд нь уулзсан чинь одоо би хүнтэй уулзаад мөнгө аваад өгье гэж хэлээд яваад орой бараг 18 цаг өнгөрч байхад ирж уулзаад хүнээс 5 сая төгрөг авчихлаа миний дансанд байна, аймгийн төвөөс хүнээс мөнгө авах ёстой гээд аймгийн төв рүү орж аймгийн төвд хоносон. Э өөр газар хоносон бөгөөд өглөө хүнээс мөнгө авна гэж хэлээд үдээс өмнө утас нь холбогдохгүй болохоор нь манай найз Ахүмүүстэй ярьж байгаад Эын ээжийнх нь дугаарыг аваад ээж рүү нь яриад танай хүүхэд чинь хүнээс мөнгө авна гэж худлаа яриад яваад байна, утас нь холбогдохгүй байна, хол газрын хүмүүс дахин, дахин ирж чадахгүй, цагдаад өглөө шүү гэсэн чинь нилээн удаж байгаад Э өөрөө миний утас руу залгаад би гадуур хүнтэй уулзаад мөнгө хөөцөлдөөд явж байна, та нар “Хаан” банкин дээр хүлээгээд байж бай гэхээр нь бид нар Хаан банкан дээр байна гэж хэлсэн чинь утсаа салгасан. Тэгээд дахиж залгасан чинь утсаа авахаа болисон. Тэгээд би Эын дугаар руу мөнгө өгч чадахгүй бол цагдаад өглөө шүү бид нар дахин, дахин явж чадахгүй гэсэн чинь Э мөнгө хайгаад явж байна мөнгийг чинь олоод өгчихнө гайгүй цагдаад өгч л байна биз гэхээр нь бид нар наашаа цаашаа дахин, дахин яваад байж чадахгүй, өөрийнхөө аймаг руу шилжүүлж шалгуулна гэсэн чинь намайг битгий сүрдүүлэх гээд бай гэсэн мессеж бичихээр нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж мэдүүлэг өгчихөөд ирсэн. Бид найз А дамжуулж танилцсан. Ахэлэхдээ Эыг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд байдаг, адуу малын наймаа хийдэг, сумандаа агт нийлүүлдэг юм гэж хэлж танилцуулсан. АХайрхандулаан суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Этай танилцсан гэж ярьж байсан. Ц хэдэн малтай хот орчихоод А хамт явж байхад нь Э утсаар яриад хууч хөөрч байгаад манай найз хөдөөнөөс мал мах авчирсан, өглөө өгчихөөд явж байна гэсэн чинь Э манай энд адуу хямдхан байна, би хэдэн адуу авч зарсан, одоо 10 гаруй адуу байна гэхээр нь Ц аваад үзье гээд над руу яриад, би маргааш нь мөнгийг нь шилжүүлсэн. Дахиж цувуулж шилжүүлсээр байгаад 12.200.000 төгрөг шилжүүлсэн. Адуу хямдхан байна гэхээр нь дундаас нь хэдэн төгрөг гаргачих санаатай адуу худалдаж авах гээд мөнгө шилжүүлсэн. Дандаа өөрийнхөө утаснаас 5 удаа 9.500.000 төгрөг шилжүүлсэн. Сүүлд нь Бгэдэг хүний данснаас 2.700.000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийнхөө 5151021760 дансыг 98806018 дугаарын утастай мобайл банкаар холбосон байсан бөгөөд 98806018 дугаарын утаснаасаа 5 удаа 9.500.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгө шилжүүлсэн дансныхаа хуулгыг аваад өргөдөлдөө хавсаргасан байгаа. Эт шилжүүлсэн мөнгө болох 12.200.000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан болон Өвөрхангай аймгийн төв рүү явсан, Хайрхандулаан сум руу явсан гээд нийтдээ 400.000 төгрөгийн зардал гарсан. Энэ бүх мөнгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Цын мэдүүлсэн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чулуут сумаас Улаанбаатар хот руу мал мах ачиж ороод 20-ны өглөө зах дээр махаа өгчихөөд өөрийн багийн найз болох хотод байдаг А уулзаад явж байхад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд байдаг Э гэдэг хүн А утсаар ярихад нь Аманай найз Архангайгаас махтай орж ирээд махыг нь зах дээр өгчихөөд явж байна гэсэн чинь Э надад одоо 10 тооны адуу бэлэн байна гэж ярихаар нь би А Э гэдэг хүнээс танай наана чинь адуу тарган байна уу ямар байна гэсэн чинь Э миний өмнө авсан адуунууд нэг нь гэхэд 160-170 кг мах гарч байсан гэж ярихаар нь махны ханш гайгүй байгаа дээр нь тарган адуу юм чинь наад адуунуудыг чинь авбал яадаг юм гээд би наанаас нь яриад АЭтай яриулсан. Э тэгвэл эхлээд 2-3 адууны мөнгө шилжүүлчих гэхээр нь би Бтай утсаар яриад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 10 гаруй тарган адуу байна гэнэ, тарга хүчээр сайн гэж байна, авах уу яах уу гэсэн чинь Б авъя гээд маргааш нь Б өөрийнхөө утаснаас мобайл банкаар 800.000 төгрөг, тэрний маргааш 3.000.000 төгрөгийг тус тус мобайлаар шилжүүлсэн. Тэрнээс хойш Э энд нас гүйцсэн тарган адуу байна, үнэ нь 850.000-900.000 төгрөгийн ханштай байна гэхээр нь хоёр ч удаа мөнгө шилжүүлж өөрийнхөө дансаар авсан. Нэг ярихдаа энд шүдлэн үрээтэй хамт 2 адуу өгнө гээд байна, гурвууланг нь 2.200.000 мянган төгрөгөнд өгнө гээд байна гэхээр нь 2.200.000 төгрөг шилжүүлсэн. Б бид хоёр хамт махны наймаанд явдаг бөгөөд 2 дансанд хийж байхаар төвөг гээд ганцхан Бгийн дансанд мал, махнаас орж ирсэн мөнгөө хийдэг байсан. Б өөрөө мобайл банктай болохоор тэрүүгээрээ шилжүүлээд, тооцоогоо хийчихдэг. Миний өөрийн 3.060.000 төгрөг байгаа. Харин бусад нь Бгийн мөнгө байгаа юм. Э энд тарган адуу байна гэж худлаа ярьж байгаад Бгаас 5 удаа мөнгө нийтдээ 9.500.000 төгрөг шилжүүлж авсан бөгөөд дахиад адуу байна, 11 тооны адуу авчихлаа, одоо энд тарган 3 адуу байна, 2.700.000 төгрөг шилжүүлчих тэгээд нөг мөсөн хот руу том машинаар ачаад явъя гэхээр нь Бгэдэг хүний данснаас 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2.700.000 төгрөгийг Эын 5020500887 дугаарын данс руу мобайлдуулсан бөгөөд ингээд нийтдээ 12.200.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн чинь та хоёр хот руу гар, би эндээс том машинд ачаад хот руу гарлаа Эмээлт дээр уулзъя гэхээр нь Б бид хоёр сумаасаа суудлын машинд суугаад хот руу гараад явж байх замдаа Этай утсаар ярьсан чинь өнөөдөр оройтоод амжсангүй маргааш эрт ачаад гаръя гэхээр нь за гээд орхисон чинь маргааш өглөө нь яасан юу болов гэж ярьсан чинь энд аймгаас хүн ирээд адуу авч байна, нэг адуунаас 100.000 төгрөгийн ашигтай байна, нөгөө адуунуудаа зарчих уу гэхээр нь тэг, тэг гээд хэлсэн. Тэгээд хотод 2 хоноод Чулуут явдаг шуудангаар сум руугаа буцсан. 2019 оны 04 дүгээр сарын 25-26-ны үеэр Б бид хоёр хотоос Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум руу яваад Эаас 3.800.000 төгрөгөндөө адуугаа авъя дээр нь нэмээд өөрсдөө мал авъя гэж яваад Эаас малынхаа мөнгийг авч чадаагүй, өөрсдийнхөө мөнгөөр адуу мал аваад хот руу явсан. 12.200.000 төгрөг шилжүүлснээс хойш сүүлдээ Э утсаа авахаа болисон. Б бид хоёр хотын шууданд суугаад Булган аймгийн Рашаант сум ороод тэндээсээ Өвөрхангай аймгийн шууданд сууж аймгийн төв рүү ороход АӨвөрхангайд байж байсан бөгөөд хамт Хайрхандулаан сум руу яваад Эын гэрийнх нь үүдэнд хүлээж байгаад Этай уулзсан чинь өнөөдөр бүтээж өгнө гээд өдөржин явж байгаад орой 18 цаг өнгөрч байхад 5 сая төгрөг оллоо, аймгийн төв рүү орж хүнээс мөнгө авна гээд бид нартай хамт Өвөрхангай аймаг руу яваад өглөө нь уулзахаар болоод салсан. Маргааш өглөө нь утас руу нь залгаад холбогдохгүй болохоор нь Ахүмүүс рүү ярьж байж ээжийнх нь дугаарыг аваад ээж рүү нь яриад хүүгийн чинь дугаар холбогдохгүй байна, цагдаад өглөө шүү гэсэн чинь удалгүй Э залгаснаа би гадуур мөнгө хөөцөлдөөд явж байна, та нар “Хаан” банкин дээр хүлээж бай гэхээр нь бид нар “Хаан” банкин дээр байна гэсэн чинь утсаа салгасан. Тэгээд дахиж залгаад утсаа авахгүй болохоор нь цагдаад өргөдөл өглөө шүү гэсэн чинь юун сүртэй пиздагууд вэ мөнгө олох гээд явж байхад чинь гээд мессеж бичихээр нь зөндөө хүлээлээ, одоо чадахгүй цагдаад өглөө чамайг манай аймгийн цагдаа дуудах байх гэж мессеж бичсэн чинь намайг сүрдүүлэх хэрэггүй шүү гэж хариу мессеж бичсэн байхаар нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаад мэдүүлэг өгчихөөд ирсэн. Би хот руу орж мах өгчихөөд өөрийн найз А явж байсан чинь Хайрхандулаанаас ярьж байна гээд нэг хүнтэй яриад мал махны наймаа хийж байгаа манай найз Архангай аймгийн Чулуут сумаас ирсэн гээд ярьсан чинь цаанаас нь Э гэдэг хүн адуу мал яриад тарган байна, би адуу авч зарсан миний авсан адуунууд 160-170 кг татаж байсан гэж ярьж байсан. Э манай энд адуу тарган байгаа гэж ярихаар нь А дамжуулж яриад таньдаг болсон. Би өөрөө яриагүй А л дамжуулж ярьж байсан. Тэгж л таньдаг болсон бөгөөд тэрнээс хойш маргааш нь 800.000 төгрөг шилжүүлээд, тэрний маргааш дахиж 3.000.000 төгрөг шилжүүлээд 3 хоногийн дараа өөрсдөө Хайрхандулаан сум руу явж Эаас адуу малаа авах дээр нь өөрсдөө мал авах гэж очихдоо Эыг анх удаа харсан. Манай суманд адуу тарган байгаа, миний авсан адуу гэхэд 160-170 кг татаж байсан гэхээр нь хэдэн төгрөг унах юм байна гэж бодоод Бтай ярьж байгаад мөнгө мобайлдуулсан. Б өөрийнхөө утасны мобайл банкаар Эын 5020500887 дугаартай дансанд шилжүүлж байсан. Би өөрийн шилжүүлсэн мөнгө болох 12.200.000 төгрөг, Улаанбаатар хот руу явсан болон Өвөрхангай аймгийн төв рүү орсон, Хайрхандулаан сум явсан гээд нийтдээ 400.000 орчим төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байна. Би Эын 94940700, 86560700 дугааруудаар холбогдож байсан. Одоо ямар дугаартай байгааг нь мэдэхгүй. Өвөрхангайн цагдаад өргөдөл өгснөөсөө хойш дахиж утас руу нь залгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.А мэдүүлсэн: ...Намайг Улаанбаатар хотод байхад манай найз Ц ирээд уулзаж байгаад Ц, Б хоёр адуу мал авч байгаа талаар надад ярьсан. Тэгээд Өвөрхангай аймагт мал ямар үнэ ханштай байдаг талаар надаас асуухаар нь би Этай холбогдож, наана чинь адуу мал ямар үнэ ханштай байна, очиж авбал хэр олдох вэ гэж асуусан чинь би адуу авч байгаа, хүмүүс надаар адуу авахуулж байгаа, сая хэдэн адуу аваад Улаанбаатар хот руу явуулсан. Эндхийн адуу тарган байгаа, адуу зарах гэсэн хүн ч байна, хэдэн адуу авах юм бэ гэж асуусан чинь Ц очиж авъя, чи хэдэн адуу бөөгнүүлээд байж бай гэсэн. Тэгсэн маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Э над руу яриад 3-4 адуу байна, мөнгийг нь над руу шилжүүлчих, би аваад байж байя, хүн авчих гээд байна, мөнгийг нь хурдан шилжүүлчих гэхээр нь Ц, Б нар руу яриад Б өөрийнхөө утаснаас мобайлаар 800.000 төгрөг, дараагийн өдөр буюу 04 дүгээр сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг Эын данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд сүүлд нь адуу нэмж авмаар байна гээд Б, Ц хоёр Этай өөрсдөө холбогдоод нилээн хэдэн удаа мөнгө шилжүүлсэн байсан. Тэгээд адууг нь ачиж Улаанбаатар хот руу явлаа гэсээр байгаад өдийг хүргэсэн байна. Б нийтдээ 12.200.000 төгрөгийг Э руу шилжүүлсэн талаар өчигдөр надад хэлсэн. Б, Ц хоёр өчигдөр Архангай аймгаас Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирж, гурвуулаа Хайрхандулаан сум руу яваад Этай очиж уулзахад хөдөөнөөс хүн авчирч малчны Зл авахуулна гээд мотоцикльтой явсан, Б, Ц бид 3 суманд үлдсэн. Орой 18 цаг өнгөрч байхад ирээд миний данс руу 5.000.000 төгрөг орчихсон байгаа, хүн малчны Зл аваад данс руу хийсэн байна, одоо аймаг руу ороод хүнээс мөнгө авах юм, тэрийг аваад мөнгийг чинь гүйцээж өгье гээд аймаг руу дөрвүүлээ ирсэн бөгөөд аймагт ирээд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны байрны гадаа буусанэ. Өглөө 09 цагт уулзаад банк онгойхоор мөнгийг чинь авч өгье, нөгөө хүмүүстэйгээ уулзаж мөнгийг чинь гүйцээж өгнө гээд салсан. Тэгээд өнөө өглөө утас нь холбогдохгүй байсан бөгөөд бид нар 09-12 цаг хүртэл залгасан. Сүүлдээ холбогдохгүй байхаар нь ээж рүү нь залгаж, хүүхэд чинь алга болчихлоо, цагдаад өргөдөл өглөө шүү гэж хэлсэн чинь ээж нь би холбогдохоор нь хэлье гэсэн. Тэгээд удалгүй Э Ц руу залгаад хүнтэй уулзаад мөнгө хайгаад явж байна, байж бай, хүлээж байгаарай гэсээр байгаад 16 цаг хүргэсэн. Бид нар яаваа чи, эд нар ажил ихтэй, яараад байна, нутаг явлаа, цагдаад өглөө шүү гэсэн чинь тэг, тэг өгчихөөд яв гэсэн байсан. Тэгээд Б цагдаад өргөдөл гаргасан. Эын аавыг нутгийн хүмүүс Чулуун гэдэг, бүтэн нэрийг нь Чулуунбат гэдэг юм. Нутгийнхан Чулууны Э гэж дууддаг болохоор нь тэгж хэлсэн болохоор Б, Ц хоёр Чулууны Э гэж ойлгосон юм байна. Б, Ц нар нь Архангай аймгийн Чулуут суманд амьдардаг. Б Архангай аймгййн Чулуут сумаас Э руу мөнгөө шилжүүлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бмэдүүлсэн: ...Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, манай найз С.Б утсаар яриад чи 5020500887 гэсэн данс руу 2.700.000 төгрөг шилжүүлээдэхээч, би Э гэдэг хүнээс адуу авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэхээр нь би мобайл банкаар 2.700.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд мөнгө шилжүүлсний дараа би өөрөө “Хаан” банкнаас гүйлгээ хийсэн хуулгаа авч өгсөн. Би Э гэдэг хүнийг танихгүй. Б ярихдаа Өвөрхангай аймагт байдаг хүн гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Эын мэдүүлсэн:...Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэл уг тогтоолтой тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 105 хуу/
Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 50-64 хуу/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн үйлдлээр хохирогч С.Б, Б.Ц нарыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 12.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5020500887 дугаарын дансаар шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн үйлдлээр хохирогч С.Б, Б.Ц нарыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 12.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5020500887 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Бгийн мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна, манай найз Ц над руу утсаар яриад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд байдаг Э /Ц/ 10 адуу зарна гэнэ, чи авах уу гэхээр нь би авъя гээд Эын 5020500887 дугаартай дансанд 800.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь 3 сая төгрөг шилжүүлчихээд би Чулуут сумаас Улаанбаатар хот руу явах замд манай найз Ц, Ахоёр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум явж байгаа гээд Булган аймгийн Рашаант суманд тааралдаад эргээд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум руу яваад тэндээс Ц бид хоёр мал аваад амьдаар нь ачаад, явахдаа Этай уулзаад авсан малыг нь ачих гэсэн чинь би 3.800.000 төгрөгөнд чинь 3 адуу авчихсан байгаа, нөгөө мөнгө авсан хүн нь аймгийн төв явчихаж, би араас чинь 3 адуугаа зараад мөнгийг чинь шилжүүлье гэхээр нь Ц, А, бид 3 Улаанбаатар хот руу яваад малаа зарчихаад Чулуут сум руу явсан бөгөөд суманд очоод байж байхад Э утсаар Ц бид хоёр руу яриад нөгөө 3 адууг чинь зарах гэсэн чинь авах хүн олдохгүй байна гэснээ дахиад адуу байна дахиад хэдэн төгрөг шилжүүлбэл энд зарах адуу байна, нэг мөсөн 1 машин болгоод хот руу ачуулбал зүгээр юм биш үү гэхээр нь 5 дугаар сарын 05-ны өдөр 2.200.000 төгрөг, 5 дугаар сарын 06-ны өдөр 1.800.000 төгрөг, 5 дугаар сарын 07-ны өдөр 1.700.000 төгрөгийг өөрийн 98806018 дугаарын утаснаас мобайл банкаар шилжүүлсэн. Сүүлд нь Э утсаар яриад 11 тооны адуу бэлэн авчихлаа, одоо ойрхон газар 3 адуу байна, 2.700.000 төгрөг шилжүүлбэл энэ 3 адууг аваад 14 тооны адуу хот руу ачуулах гээд байна гэхээр нь би Бгэдэг хүнээр Эын 5020500887 дугаарын данс руу 2.700.000 төгрөг шилжүүлсэн. Э утсаар яриад энд тэдэн тооны адуу байна тэнд тийм адуу зарна гэж байна гэхээр нь би шилжүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр утсаар Ц бид хоёр руу утсаар яриад одоо хот руу ачих гэж байна та хоёр хотод хүрээд ир гэхээр нь Ц бид хоёр Чулуут сумаас жижиг суудлын машинтай шууд хот руу явсан. Э өөрөө ярихдаа Эмээлт дээр уулзъя гэж ярьсан. Ц бид хоёр хот орохоосоо өмнө утсаар ярьсан чинь өнөөдөр оройтоод ачиж амжихгүй боллоо маргааш гэгээ цагаатай эрт ачъя гэхээр нь за гээд маргааш өглөө нь Ц бид хоёр Эын дугаар руу залгаад яасан юу болсон бэ гэсэн чинь аймгаас хүн ирээд нөгөө адуунуудыг чинь авъя гээд байна нэг адуун дээр 100.000 төгрөгийн ашиг гарахаар байна гэхээр нь тэгвэл наад адуунуудаа наанаа зарчихаад мөнгийг нь дансаар шилжүүлчих гэсэн чинь за гэж хэлсэн. Тэгснээ “Төрийн” банкаар шилжүүлсэн шүү мэдээлэл нь нилээн удаж байж очдог гэнэ шүү гэхээр нь хүлээгээд байсан чинь ирээгүй. Тэрнээс хойш 2 хоноод очоод “Төрийн” банкны өөрийнхөө дансаа шалгуулсан чинь мөнгө ороогүй байна гэхээр нь Э руу утсаар яриад мөнгө чинь ороогүй байна гэсэн чинь сонин юм аа шилжүүлсэн л юм даа манай энд тог тасраад шүүж болохгүй байна гэж ярьсан. Тэрнээс хойш дугаар руу нь залгаад утсаа авахаа болисон. 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Ц бид хоёр Чулуут сумаас Улаанбаатар хот руу явж байгаа шууданд суугаад Булган аймгийн Рашаант сумаас Өвөрхангай аймгийн шууданд сууж Өвөрхангай аймгийн төв дээр буугаад А уулзаад А машинаар тэндээсээ шууд Хайрхандулаан сум руу яваад өглөө эрт Хайрхандулаан суманд очоод Эын гэрийн гадаа очоод босохыг нь хүлээж байгаад босоод гэрээсээ гарч ирэхэд нь уулзсан чинь одоо би хүнтэй уулзаад мөнгө аваад өгье гэж хэлээд яваад орой бараг 18 цаг өнгөрч байхад ирж уулзаад хүнээс 5 сая төгрөг авчихлаа миний дансанд байна, аймгийн төвөөс хүнээс мөнгө авах ёстой гээд аймгийн төв рүү орж аймгийн төвд хоносон. Э өөр газар хоносон бөгөөд өглөө хүнээс мөнгө авна гэж хэлээд үдээс өмнө утас нь холбогдохгүй болохоор нь манай найз Ахүмүүстэй ярьж байгаад Эын ээжийнх нь дугаарыг аваад ээж рүү нь яриад танай хүүхэд чинь хүнээс мөнгө авна гэж худлаа яриад яваад байна, утас нь холбогдохгүй байна, хол газрын хүмүүс дахин, дахин ирж чадахгүй цагдаад өглөө шүү гэсэн чинь нилээн удаж байгаад Э өөрөө миний утас руу залгаад би гадуур хүнтэй уулзаад мөнгө хөөцөлдөөд явж байна, та нар “Хаан” банкин дээр хүлээгээд байж бай гэхээр нь бид нар “Хаан” банкин дээр байна гэж хэлсэн чинь утсаа салгасан. Тэгээд дахиж залгаад утсаа авахаа болисон. Тэгээд би Эын дугаар руу мөнгө өгч чадахгүй бол цагдаад өглөө шүү бид нар дахин, дахин явж чадахгүй гэсэн чинь Э мөнгө хайгаад явж байна мөнгийг чинь олоод өгчихнө гайгүй цагдаад өгч л байна биз гэхээр нь бид нар наашаа цаашаа дахин, дахин яваад байж чадахгүй, өөрийнхөө аймаг руу шилжүүлж шалгуулна гэсэн чинь намайг битгий сүрдүүлэх гээд бай гэсэн мессеж бичихээр нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж мэдүүлэг өгчихөөд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Цын мэдүүлсэн “Э тэгвэл эхлээд 2-3 адууны мөнгө шилжүүлчих гэхээр нь би Бтай утсаар яриад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 10 гаруй тарган адуу байна гэнэ, тарга хүчээр сайн гэж байна, авах уу яах уу гэсэн чинь Б авъя гээд маргааш нь Б өөрийнхөө утаснаас мобайл банкаар 800.000 төгрөг, тэрний маргааш 3.000.000 төгрөгийг тус тус мобайлаар шилжүүлсэн. Тэрнээс хойш Э энд нас гүйцсэн тарган адуу байна, үнэ нь 850.000-900.000 төгрөгийн ханштай байна гээд хоёр ч удаа мөнгө шилжүүлж өөрийнхөө дансаар авсан. Нэг ярихдаа энд шүдлэн үрээтэй хамт 2 адуу өгнө гээд байна, гурвууланг нь 2.200.000 мянган төгрөгөнд өгнө гээд байна гэхээр нь 2.200.000 төгрөг шилжүүлсэн. Б бид хоёр хамт махны наймаанд явдаг бөгөөд 2 дансанд хийж байхаар төвөг гээд ганцхан Бгийн дансанд мал, махнаас орж ирсэн мөнгөө хийдэг байсан. Б өөрөө мобайл банктай болохоор тэрүүгээрээ шилжүүлээд, тооцоогоо хийчихдэг. Миний өөрийн 3.060.000 төгрөг байгаа. Харин бусад нь Бгийн мөнгө байгаа юм. Э энд тарган адуу байна гэж худлаа ярьж байгаад Бгаас 5 удаа мөнгө нийтдээ 9.500.000 төгрөг шилжүүлж авсан бөгөөд дахиад адуу байна 11 тооны адуу авчихлаа, одоо энд тарган 3 адуу байна, 2.700.000 төгрөг шилжүүлчих тэгээд нөг мөсөн хот руу том машинаар ачаад явъя гэхээр нь Бгэдэг хүний данснаас 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2.700.000 төгрөгийг Эын 5020500887 дугаарын данс руу мобайлдуулсан бөгөөд ингээд нийтдээ 12.200.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн чинь та хоёр хот руу гар, би эндээс том машинд ачаад хот руу гарлаа Эмээлт дээр уулзъя гэхээр нь Б бид хоёр сумаасаа суудлын машинд суугаад хот руу гарсан явж байх замдаа Этай утсаар ярьсан чинь өнөөдөр оройтоод амжсангүй маргааш эрт ачаад гаръя гэхээр нь за гээд орхисон чинь маргааш өглөө нь яасан юу болов гээд ярьсан чинь энд аймгаас хүн ирээд адуу авч байна, нэг адуунаас 100.000 төгрөгийн ашигтай байна, нөгөө адуунуудаа зарчих уу гэхээр нь тэг, тэг гээд хэлсэн. Тэгээд хотод 2 хоноод Чулуут явдаг шуудангаар сум руугаа буцсан. 2019 оны 04 дүгээр сарын 25-26-ны үеэр Б бид хоёр хотоос Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум руу яваад Эаас 3.800.000 төгрөгөндөө адуугаа авъя дээр нь нэмээд өөрсдөө мал авъя гэж яваад Эаас малынхаа мөнгийг авч чадаагүй, өөрсдийнхөө мөнгөөр адуу мал аваад хот руу явсан. 12.200.000 төгрөг шилжүүлснээс хойш сүүлдээ Э утсаа авахаа болисон. Б бид хоёр хотын шууданд суугаад Булган аймгийн Рашаант сум ороод тэндээсээ Өвөрхангай аймгийн шууданд сууж аймгийн төв рүү ороход АӨвөрхангайд байж байгаад хамт Хайрхандулаан сум руу явсан бөгөөд гэрийнх нь үүдэнд хүлээж байгаад Этай уулзсан чинь өнөөдөр бүтээж өгнө гээд өдөржин явж байгаад орой 18 цаг өнгөрч байхад 5 сая төгрөг оллоо, аймгийн төв рүү орж хүнээс мөнгө авна гээд бид нартай хамт Өвөрхангай аймаг руу яваад өглөө нь уулзахаар болоод салсан. Маргааш өглөө нь утас руу нь залгаад холбогдохгүй болохоор нь Ахүмүүс рүү ярьж байж ээжийнх нь дугаарыг аваад ээж рүү нь яриад хүүгийн чинь дугаар холбогдохгүй байна, цагдаад өглөө шүү гэсэн чинь удалгүй Э залгаснаа би гадуур мөнгө хөөцөлдөөд явж байна, та нар “Хаан” банкин дээр хүлээж бай гэхээр нь бид нар “Хаан” банкин дээр байна гэсэн чинь утсаа салгасан. Тэгээд дахиж залгаад утсаа авахгүй болохоор нь цагдаад өргөдөл өглөө шүү гэсэн чинь юун сүртэй пиздагууд вэ мөнгө олох гээд явж байхад чинь гээд мессеж бичихээр нь зөндөө хүлээлээ, одоо чадахгүй цагдаад өглөө чамайг манай аймгийн цагдаа дуудах байх гэж мессеж бичсэн чинь намайг сүрдүүлэх хэрэггүй шүү гэж хариу мессеж бичсэн байхаар нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаад мэдүүлэг өгчихөөд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.А мэдүүлсэн “Намайг Улаанбаатар хотод байхад манай найз Ц ирээд уулзаж байгаад Ц, Б хоёр адуу мал авч байгаа талаар надад ярьсан. Тэгээд Өвөрхангай аймагт мал ямар үнэ ханштай байдаг талаар надаас асуухаар нь би Этай холбогдож, наана чинь адуу мал ямар үнэ ханштай байна, очиж авбал хэр олдох вэ гэж асуусан чинь би адуу авч байгаа, хүмүүс надаар адуу авахуулж байгаа, сая хэдэн адуу аваад Улаанбаатар хот руу явуулсан. Эндхийн адуу тарган байгаа, адуу зарах гэсэн хүн ч байна, хэдэн адуу авах юм бэ гэж асуусан чинь Ц очиж авъя, чи хэдэн адуу бөөгнүүлээд байж бай гэсэн. Тэгсэн маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Э над руу яриад 3-4 адуу байна, мөнгийг нь над руу шилжүүлчих, би аваад байж байя, хүн авчих гээд байна, мөнгийг нь хурдан шилжүүлчих гэхээр нь Ц, Б нар руу яриад Б өөрийнхөө утаснаас мобайлаар 800.000 төгрөг, дараагийн өдөр буюу 04 дүгээр сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг Эын данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд сүүлд нь адуу нэмж авмаар байна гээд Б, Ц хоёр Этай өөрсдөө холбогдоод нилээн хэдэн удаа мөнгө шилжүүлсэн байсан. Тэгээд адууг нь ачиж Улаанбаатар хот руу явлаа гэсээр байгаад өдийг хүргэсэн байна. Б нийтдээ 12.200.000 төгрөгийг Э руу шилжүүлсэн талаар өчигдөр надад хэлсэн. Б, Ц хоёр өчигдөр Архангай аймгаас Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирж бид гурвуулаа Хайрхандулаан сум руу яваад Этай очиж уулзахад хөдөөнөөс хүн авчирч малчны Зл авахуулна гээд мотоцикльтой явсан бөгөөд Б, Ц бид 3 суманд үлдсэн. Орой 18 цаг өнгөрч байхад ирээд миний данс руу 5.000.000 төгрөг орчихсон байгаа, хүн малчны Зл аваад данс руу хийсэн байна, одоо аймаг руу ороод хүнээс мөнгө авах юм, тэрийг аваад мөнгийг чинь гүйцээж өгье гээд аймаг руу дөрвүүлээ ирсэн бөгөөд аймагт ирээд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны байрны гадаа буусан. Өглөө 09 цагт уулзаад банк онгойхоор мөнгийг чинь авч өгье, нөгөө хүмүүстэйгээ уулзаж мөнгийг чинь гүйцээж өгнө гээд салсан. Тэгээд өнөө өглөө утас нь холбогдохгүй байсан бөгөөд бид нар 09-12 цаг хүртэл залгасан. Сүүлдээ холбогдохгүй байхаар нь ээж рүү нь залгаж, хүүхэд чинь алга болчихлоо, цагдаад өргөдөл өглөө шүү гэж хэлсэн чинь ээж нь би холбогдохоор нь хэлье гэсэн. Тэгээд удалгүй Э Ц руу залгаад хүнтэй уулзаад мөнгө хайгаад явж байна, байж бай, хүлээж байгаарай гэсээр байгаад 16 цаг хүргэсэн. Бид нар яаваа чи, эд нар ажил ихтэй, яараад байна, нутаг явлаа, цагдаад өглөө шүү гэсэн чинь тэг, тэг өгчихөөд яв гэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бмэдүлсэн “хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, манай найз С.Б утсаар яриад чи 5020500887 гэсэн данс руу 2.700.000 төгрөг шилжүүлээдэхээч, би Э гэдэг хүнээс адуу авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэхээр нь би мобайл банкаар 2.700.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд мөнгө шилжүүлсний дараа би өөрөө “Хаан” банкнаас гүйлгээ хийсэн хуулгаа авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, мөрдөн байцаалтын шатанд Ч.Эын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэл уг тогтоолтой тохирч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч З овогт Ч Эыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Ч Эыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ