| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0231/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/272 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Буяндалай
Хохирогчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Хохирогч: Ю.Э
Шүүгдэгч: Ю.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ю Мад холбогдох 1912004750252 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикийн инженер мэргэжилтэй, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн 11 дүгээр хорооллын 29 дүгээр байрны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ю М /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ю.М нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нутаг дэвсгэр “Шургуулга” гэх газарт өөрийн төрсөн дүү Ю.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун мөрний дээрх, зүүн гарын бугалгын цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ю.М мэдүүлэхдээ: ...07 дугаар сарын 09-ний өдөр саяын ярьсан шиг ийм үйл явдал болсон. Би эхлээд нүүр рүү нь цохисон нь үнэн. Миний хийсэн үйлдэл бол буруу. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, гэмшиж байна гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Ю.Э мэдүүлэхдээ: ...Тэр өдөр би ээждээ сандал аваачиж өгчихөөд хоол унд идээд сууж байтал Мөнхөөг найз нь дуудсан гээд сумын төв рүү яваад цаг шахуу болоод 8 цагийн үед халамцуу орж ирээд, хүмүүстэй хуучилж сууж байгаад гараад явах гэтэл ээж урдаа түрдэг таяг тулаад явах гэсэн чинь гадаа бороо орсон байсан учраас түрдэг таягных нь дугуй нь газарт зоогдоод явж чадахгүй байхаар нь би Махад тэргэнцэрийг нь аваад ирэхгүй яасан юм бэ гэсэн чинь тэргэнцэрийг нь авчраагүй гээд гэр рүүгээ гүйж ороод хоёр суга таяг гаргаж ирээд, май энэ дээрээ яв гээд ээжид өгсөн чинь ээж үгүй наадах дээр чинь явж чадахгүй гэсэн чинь ах наадах дээрээ яваач, хэн таныг насаар чинь түрэх юм гэхээр нь би хэмхэлснээрээ чи түрэхгүй юу гэсэн чинь ах үгийн солиогүй яасан зантай муу гичий вэ, чам шиг муу жингэрийг ална шүү гээд зодсон. Энэ хүн галзуурсан маягтай байсан бөгөөд тэнд байсан 3 хүн хорих гээд чадахгүй байсан. Тэнд байсан манай таягтай хүргэн ах бүр айгаад зүрх нь дэлсээд, манай эгч болиоч гэсэн чинь хамар руу нь шаагаад цусыг нь гойжуулаад энэ муу гичийг ална гээд зодсон. Би өөдөөс нь зайл чи тэр Эрдэнэт рүүгээ яв, яах гэж ирсэн юм гэж хэлсэн. Энэ хүн сүүлдээ бүр дийлдэхгүй, үсдээд, нүүр амгүй, тархи толгойгүй таарсан газраа, мөн доогуураа хоёр хөлөөрөө өшиглөөд, зогсоо зайгүй нүдээд, чи муу гичий минь илүүдэл, өнөө шөнө чи үхнэ, би чамайг үхүүлж чадна гэж намайг доромжилж зодохоор нь би цагдаад хэлнэ гэсэн чинь гүйгээд машиндаа суугаад та нарыг бүгдийг чинь ална гээд машинаа хаазлаад авгайгаа хөөрөг даалин аваад ир гэж хэлээд миний машиныг мөргөхөө шахаад хажуугаар нь гараад давхиад явсан. Гэм хорын хохиролд 5 сая төгрөг нэхэмжилж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912004750252 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ю.Эийн мэдүүлсэн: ...2019 оны 07 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Шургуулга гэх газар манай ээж О, М, эхнэр О болон хоёр хүүхдийн хамт Э гэх айлын хаяанд амрахаар манай ээж Оы гэрийг гаргаад барьсан. Тэгээд тухайн өдрийн маргааш буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ээжид түшлэгтэй сандал аваачиж өгөхөөр очоод 19 цагийн үед манай Эрдэнэтээс ирсэн ах М, эхнэр О, хүүхэдтэйгээ сумын төвөөс согтуу ирсэн. Тэгээд тэнд байсан хүмүүстэй мэндлээд ойр зуурын юм яриад сууж байгаад Э ахын гэрээс гараад манай ээжийн гэр рүү орох гээд явж байтал ээжийн түрдэг таяг нь газар зураад явахгүй байсан чинь манай том эгч М ээжийг түшээд явахаар нь би тэргэнцэрийг нь аваад ирэхгүй яасан юм гэсэн чинь хамт явж байсан М ах ээжийн гэр рүү ороод ээжийн суга таягыг бариад гарч ирээд ээжийг май энийгээ тулаад яв гэсэн чинь ээж үгүй наадах дээр чинь би явж чадахгүй гэсэн. Тухайн үед би М ахыг та тэргийг нь аваад ирэхгүй яасан юм, наад суга таяг дээр чинь явахаар ядраад байна гэсэн чинь М ах наад суга таяг дээрээ яв, хэн наадахыг чинь насаар нь түрж явах юм, чи насаар нь түрэх юм уу, муу гичий минь, пизда минь гээд эргэж хараад надад хэлэхээр нь хэмхэлж ийм болгосноороо чи түр гэсэн чинь над руу шууд гүйж ирээд баруун гараараа миний нүүр рүү цохиход би газар унаад сөхөрсөн чинь миний үснээс доошоо дараад газар унагаагаад хоёр гараараа миний толгой руу баруун зүүнгүй, хөлөөрөө намайг зогсоо, зайгүй зодсон чинь хамт явж байсан Уугий эгч болиоч гээд хорьсон чинь Уугий эгчийг цохиод авсан. Тухайн үед хорьж дийлэх хүн байгаагүй учраас цагдаа дуудсан. 1-2 хоногийн дараа миний баруун талын шанаа 3 хэсэг газар овойсон, зүүн талдаа 2 хэсэг овойсон, нүүр бүхэлдээ улаан хүрэн болоод хөхөрсөн, зүүн мөр хөхөрсөн, ар талын сэрвээ далнаас доогуур хөхөрсөн, баруун бөөр хойд талдаа хөхөрсөн, баруун гар, зүүн гар шалбараад хөх алаг болоод хавдсан, зүүн өвдөг зүсэгдсэн гэмтлүүд үүссэн байсан. Өөр биед харагдах гэмтэл байхгүй байсан. Тухайн үед миний хажууд Уярах эгч, М эгч, Ц ах эд нар байсан бөгөөд эд нар намайг Маас салгасан. Мөн манай ээж О байсан. 5 жилийн өмнө намайг бас зодож байсан. Тухайн үед би төрсөн ах минь юм даа гээд зүгээр өнгөрөөсөн. Одоо бол явдаг газраар нь явна. Угаасаа саяын зодсон асуудал бол өс хонзонгийн сэдэлтээр намайг зодсон байх. Тухайн үед өнөөдөр чи үхнэ, би хүн үхүүлж чаддаг. Чи 2-3 хоногийн дотор үхнэ гэж хэлсэн. Тухайн үед цагдаа дуудахад зугтаагаад цагдаа ирээд явсны дараа ирээд хоноод маргааш нь хот руу эмчийн бичиг гаргуулж авна гээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ю.Мын мэдүүлсэн: ...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд өөрийн ээж Оы гэрт нөхөр Цын хамтаар очсон. Тэгээд орой 18 цагийн үед манай төрсөн дүү Ю.М Хашаат сумаас эхнэр О болон хүүхдийн хамтаар машинтай согтуу ирсэн. Бид нар тухайн үед Эын гэрт байсан бөгөөд бид нар мэндээ мэдэлцээд тэдний гэрээс Уугий, М эхнэртэйгээ, манай дүү Э нар гарсан бөгөөд ээж, бид хоёр сүүлд нь гарсан. Тухайн үед ээж таяг дээрээ явж чадахгүй байсан чинь манай дүү Э Мыг та ээжийн түрдэг таягыг аваад ирэхгүй яасан юм гэсэн чинь М 2 суга таяг дээр яваад сургасан дээр гээд М гэрээс орж таяг авч гаргаж ирээд өгсөн. Тэгээд тухайн таягаа өгсний дараа тэр хоёр чи өргө гээд маргалдаад эхэлсэн чинь М Эийг баруун гараараа нүүр рүү нь сөхрөөд унасан. Тухайн үед би ээжтэй хамт явсан болохоор Мыг болиоч гэсэн чинь Эийн нуруу руу цохиж байсан. Э газраас шороо аваад цацаж байгаа харагдсан. Өөр нэг сүртэй эсэргүүцэл болоогүй. Тухайн үед би Мыг болиоч, яагаад цаадахаа зодоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үед би тэр хоёрыг салгах гээд чадаагүй. Э, М нарын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байгаа эсэх талаар би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Цын мэдүүлсэн: ...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би Архангай аймгийн Хашаат суманд байх хадам ээж Оы гэрт эхнэр Ю.Мын хамт очсон. Тэгээд тэднийд очоод орой 18 цагийн үед Мын гэрт байж байтал Хашаат сумаас манай эхнэрийн дүү Ю.М нь эхнэр О болон хүүхдийн хамтаар хүрээд ирсэн. Тухайн үед бид нар Эын гэрт байсан. М тэнд байсан хүмүүстэй мэнд усаа мэдэлцээд сууж байгаад Эын гэрээс Уугий, М, эхнэр О нь, хадам дүү Э, хадам ээж О бид нар ээжийнд орох гээд явж байтал хадам ээж таяг дээрээ явж чадахгүй байсан чинь Э Мыг ээжийн түрдэг таягыг аваад ирэхгүй яасан юм бэ, энэ таяг дээрээ явж чадахгүй байна гэсэн чинь М хэлэхдээ суга таяг дээрээ явж сурсан нь дээр гээд М гэр рүү ороод гэрээс ээжийн таягыг авч гарч ирээд өгөөд тэр хоёр хоорондоо чи өргө, энэ тэр гээд маргалдаад эхэлсэн чинь М ирээд Эийг нүүр рүү нь цохисон чинь Э сөхрөөд суух шиг болсон. Тэгээд М нуруу нь бас цохих шиг болсон. Би өөрөө бас таяг дээр явдаг болохоор тэр хоёрыг салгаж чадаагүй. Манай эхнэр М, Уугий гээд эмэгтэй, манай хадам ээж О бид нар байсан. М төвөөс ирэхдээ согтуу ирсэн. Нэг их сүртэй зүйл болоогүй. Миний харсан зүйл гэвэл М нэг алгадаад унагааж байсан, мөн нуруу руу нь цохиж байсныг л би харсан. Тухайн үед маргаан, зодоон цохионы асуудал тэр хоёрын хооронд болсон. М, Э нарын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байгаа эсэх талаар мэдэхгүй. Тухайн үеийн маргаан бол ээжийн таягыг та яагаад авч ирээгүй юм бэ гэж Э Мад хэлээд хоорондоо жаахан түр, тар болоод зодоон цохионы асуудал үүссэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.У мэдүүлсэн: ...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манайд манай нөхрийн ах М, түүний эхнэр О нар сумын төвөөс ирсэн бөгөөд М согтуу ирээд тэнд байсан хүмүүстэй мэнд усаа мэдэлцээд төд удалгүй манайхаас Э, манай хадам ээж О, М, О, М, Ц нар гараад явсан. Тэгээд гадаа хашгиралдаад байхаар нь би гарсан чинь М, Э хоёр хоорондоо маргалдаад нэг, нэг рүүгээ ам хэлээрээ хэрэлдээд, хоорондоо ноцолдоод байхаар нь би очоод салгах гэтэл хамар дээр хойноос нэг мод ирээд цохисон. Тэр хоёрын хэн нь мод шидсэн болохыг би сайн санахгүй байна. Тэр хоёр гадаа гараад юунаас болж маргасан талаар би сайн мэдэхгүй байна. Э уурлаад үс толгой нь арзайсан, нүүр нь улайсан байдалтай байсан. Ил харагдах гэмтэл харагдаагүй. Надад гомдол санал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ю.Мын мэдүүлсэн:...Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би бичиг үсэг мэднэ, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Шургуулга гэх газар өөрийн дүү Ю.Этэй таарсан. Тэр үед манай ээж явганаас бэртээд хөлөө гэмтээсэн байсан бөгөөд бид нар дүүгийн гэрт таарч хэрүүл маргаан эхэлж хэрэлдэж байгаад гарч ирээд намайг нулимаад байхаар нь би өөрийн баруун гарын ар хэсгээр өөрийн төрсөн дүү Ю.Эийг алгадаж цохисон чинь хажуу тийшээ унахдаа шуудайнд хийсэн хар түлээний модоор намайг цохиод авахаар нь би зөрүүлээд түлхээд араас нь гараараа 3 удаа алгадаж цохисон. Өөр ямар нэгэн байдлаар цохиж, зодоогүй. Өөр сүртэй асуудал болоогүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж хэрүүл маргаан хийх болсон. Би янз бүрийн юмаар цохиж зодоогүй. Харин өөрийн баруун гараараа нүүр рүү нь нэг удаа алгадаж аваад дараа нь зүүн гараараа ар нуруу хэсэг рүү нь хэд хэд цохиж авсан. Өөр цохиж зодоогүй. Би дүүтэйгээ хэрэлдэж маргалдахгүй байна гэж юу байх вэ хэрэлдэж маргалдаж байсан. Гэхдээ тийм сүртэй хэрэлдэж маргалддаг асуудал байхгүй. Би өөрийн төрсөн дүүгийн биеийн ар дал мөр хэсэгт цохиход тэр хэсэгт нь хөхөрсөн байсан байх. Өөр гаднаас ил харагдах шарх сорви харагдаагүй. Баруун шанаа, хацар, хамар орчмоор нь бага зэрэг хавдсан байсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 375 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:..1. Иргэн Ю.Эийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун мөр орчимд, баруун далны дээр, зүүн гарын бугалганд, баруун бугалганы гадна дээд болон дотор дээд хэсэгт, доод эрүүний баруун урд хэсэгт цус хуралт, зүүн өвдөгний доор хөндлөн зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Биед учирсан тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, биеийн гадаргуугийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн, зүүн өвдөгний доорх зулгаралт нь ирмэгтэй зүйлийн шүргэх нидрэгдэх 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун мөрний дээрх, зүүн бугалганы цус хуралтууд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тус тус хөнгөн гэмтэлд, бусад жижиг цус хуралт, зулгаралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам’’-ын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь фото зураг болон Хашаат сумын ЭМТ-ийн эмчийн үзлэгийн тодорхойлолтоос харахад хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 6. Ю.Э нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт засах мэс засалд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр орсны дараах байдалд байна...гэх дүгнэлт /хх-ийн 18-19 хуу/
Багийн засаг даргын тодорхойлол /хх-ийн 65 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63 хуу/
Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 22-38 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн хохиролтой холбоотой 26 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нутаг дэвсгэр “Шургуулга” гэх газарт Ю.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нутаг дэвсгэр “Шургуулга” гэх газарт өөрийн төрсөн дүү Ю.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун мөрний дээрх, зүүн гарын бугалгын цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ю.Эийн мэдүүлсэн “2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ээжид түшлэгтэй сандал аваачиж өгөхөөр очоод 19 цагийн үед манай Эрдэнэтээс ирсэн ах М, эхнэр О, хүүхэдтэйгээ сумын төвөөс согтуу ирсэн. Тэгээд тэнд байсан хүмүүстэй мэндлээд ойр зуурын юм яриад сууж байгаад Э ахын гэрээс гараад манай ээжийн гэр рүү орох гээд явж байтал ээжийн түрдэг таяг нь газар зураад явахгүй байсан чинь манай том эгч М ээжийг түшээд явахаар нь би тэргэнцэрийг нь аваад ирэхгүй яасан юм гэсэн чинь хамт явж байсан М ах ээжийн гэр рүү ороод ээжийн суга таягыг бариад гарч ирээд ээжийг май энийгээ тулаад яв гэсэн чинь ээж үгүй наадах дээр чинь би явж чадахгүй гэсэн. Тухайн үед би М ахыг та тэргийг нь аваад ирэхгүй яасан юм, наад суга таяг дээр чинь явахаар ядраад байна гэсэн чинь М ах наад суга таяг дээрээ яв, хэн наадахыг чинь насаар нь түрж явах юм, чи насаар нь түрэх юм уу, муу гичий минь, пизда минь гээд эргэж хараад надад хэлэхээр нь хэмхэлж ийм болгосноороо чи түр гэсэн чинь над руу шууд гүйж ирээд баруун гараараа миний нүүр рүү цохиход би газар унаад сөхөрсөн чинь миний үснээс доошоо дараад газар унагаагаад хоёр гараараа миний толгой руу баруун зүүнгүй, хөлөөрөө намайг зогсоо, зайгүй зодсон чинь хамт явж байсан Уугий эгч болиоч гээд хорьсон чинь Уугий эгчийг цохиод авсан. Тухайн үед хорьж дийлэх хүн байгаагүй учраас цагдаа дуудсан. 1-2 хоногийн дараа миний баруун талын шанаа 3 хэсэг газар овойсон, зүүн талдаа 2 хэсэг овойсон, нүүр бүхэлдээ улаан хүрэн болоод хөхөрсөн, зүүн мөр хөхөрсөн, ар талын сэрвээ далнаас доогуур хөхөрсөн, баруун бөөр хойд талдаа хөхөрсөн, баруун гар, зүүн гар шалбараад хөх алаг болоод хавдсан, зүүн өвдөг зүсэгдсэн гэмтлүүд үүссэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Эийн мэдүүлсэн “Тэр өдөр би ээждээ сандал аваачиж өгчихөөд хоол унд идээд сууж байтал Мөнхөөг найз нь дуудсан гээд сумын төв рүү яваад цаг шахуу болоод 8 цагийн үед халамцуу орж ирээд, хүмүүстэй хуучилж сууж байгаад гараад явах гэтэл ээж урдаа түрдэг таяг тулаад явах гэсэн чинь гадаа бороо орсон байсан учраас түрдэг таягных нь дугуй нь газарт зоогдоод явж чадахгүй байхаар нь би Махад тэргэнцэрийг нь аваад ирэхгүй яасан юм бэ гэсэн чинь тэргэнцэрийг нь авчраагүй гээд гэр рүүгээ гүйж ороод хоёр суга таяг гаргаж ирээд, май энэ дээрээ яв гээд ээжид өгсөн чинь ээж үгүй наадах дээр чинь явж чадахгүй гэсэн чинь ах наадах дээрээ яваач, хэн таныг насаар чинь түрэх юм гэхээр нь би хэмхэлснээрээ чи түрэхгүй юу гэсэн чинь ах үгийн солиогүй яасан зантай муу гичий вэ, чам шиг муу жингэрийг ална шүү гээд зодсон. Энэ хүн галзуурсан маягтай байсан бөгөөд тэнд байсан 3 хүн хорих гээд чадахгүй байсан. Тэнд байсан манай таягтай хүргэн ах бүр айгаад зүрх нь дэлсээд, манай эгч болиоч гэсэн чинь хамар руу нь шаагаад цусыг нь гойжуулаад энэ муу гичийг ална гээд зодсон. Би өөдөөс нь зайл чи тэр Эрдэнэт рүүгээ яв, яах гэж ирсэн юм гэж хэлсэн. Энэ хүн сүүлдээ бүр дийлдэхгүй, үсдээд, нүүр амгүй, тархи толгойгүй таарсан газраа, мөн доогуураа хоёр хөлөөрөө өшиглөөд, зогсоо зайгүй нүдээд, чи муу гичий минь илүүдэл, өнөө шөнө чи үхнэ, би чамайг үхүүлж чадна гэж намайг доромжилж зодохоор нь би цагдаад хэлнэ гэсэн чинь гүйгээд машиндаа суугаад та нарыг бүгдийг чинь ална гээд машинаа хаазлаад авгайгаа хөөрөг даалин аваад ир гэж хэлээд миний машиныг мөргөхөө шахаад хажуугаар нь гараад давхиад явсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Цын мэдүүлсэн “Тухайн үед бид нар Эын гэрт байсан. М тэнд байсан хүмүүстэй мэнд усаа мэдэлцээд сууж байгаад Эын гэрээс Уугий, М, эхнэр О нь, хадам дүү Э, хадам ээж О бид нар ээжийнд орох гээд явж байтал хадам ээж таяг дээрээ явж чадахгүй байсан чинь Э Мыг ээжийн түрдэг таягыг аваад ирэхгүй яасан юм бэ, энэ таяг дээрээ явж чадахгүй байна гэсэн чинь М хэлэхдээ суга таяг дээрээ явж сурсан нь дээр гээд М гэр рүү ороод гэрээс ээжийн таягыг авч гарч ирээд өгөхөд тэр хоёр хоорондоо чи өргө, энэ тэр гээд маргалдаад эхэлсэн чинь М ирээд Эийг нүүр рүү нь цохисон чинь Э сөхрөөд суух шиг болсон. Тэгээд М нуруу руу нь бас цохих шиг болсон. Тухайн үед би өөрөө бас таяг дээр явдаг болохоор тэр хоёрыг салгаж чадаагүй. Тухайн үеийн маргаан бол та яагаад ээжийн таягыг авч ирээгүй юм бэ гэж Э Мад хэлээд хоорондоо жаахан түр, тар болоод зодоон цохионы асуудал үүссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.У мэдүүлсэн “2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манайд манай нөхрийн ах М, түүний эхнэр О нар сумын төвөөс ирсэн бөгөөд манайд М согтуу ирсэн. Тэгээд гадаа хашгиралдаад байхаар нь би гарсан чинь М, Э хоёр хоорондоо маргалдаад нэг, нэг рүүгээ ам хэлээрээ хэрэлдээд, хоорондоо ноцолдоод байхаар нь би очоод салгах гэтэл хамар дээр хойноос нэг мод ирээд цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөрдөн байцаалтын шатанд Ю.Мын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Шургуулга гэх газар өөрийн дүү Ю.Этэй таарсан. Тэр үед манай ээж явганаас бэртээд хөлөө гэмтээсэн байсан бөгөөд ээж бид нар дүүгийн гэрт таарч хэрүүл маргаан эхэлж хэрэлдэж байгаад гарч ирээд намайг нулимаад байхаар нь би өөрийн баруун гарын ар хэсгээр өөрийн төрсөн дүү Ю.Эийг алгадаж цохисон чинь хажуу тийшээ унахдаа шуудайнд хийсэн хар түлээний модоор намайг цохиод авахаар нь би зөрүүлээд түлхээд араас нь гараараа 3 удаа алгадаж цохисон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж хэрүүл маргаан хийх болсон. Би янз бүрийн юмаар цохиж зодоогүй. Харин өөрийн баруун гараараа нүүр рүү нь нэг удаа алгадаж аваад дараа нь зүүн гараараа ар нуруу хэсэг рүү нь хэд, хэд цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55/, “07 дугаар сарын 09-ний өдөр саяын ярьсан шиг ийм үйл явдал болсон. Би эхлээд нүүр рүү нь цохисон нь үнэн. Миний хийсэн үйлдэл бол буруу. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, гэмшиж байна” гэх мэдүүлэг, хохирогч Ю.Эийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 375 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Ю Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ю.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ю.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Маас 3.354.339 /гурван сая гурван зуун тавин дөрвөн мянга гурван зуун гучин ес/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн Хар эрэг гэх газар оршин суух Зурхайч овогт Ю Э /РД:АС76020100/-т олгож, 1.645.661 /нэг сая зургаан зуун дөчин таван мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ю.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ю Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Мад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Маас 3.354.339 /гурван сая гурван зуун тавин дөрвөн мянга гурван зуун гучин ес/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн гэх газар оршин суух З овогт Ю Э /РД:/-т олгож, 1.645.661 /нэг сая зургаан зуун дөчин таван мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Шүүгдэгч Ю.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ю.Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ