| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00513/И |
| Дугаар | 543 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 543
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Баянбулаг бригадад оршин суух, 1956 онд төрсөн, ПЛ56060913 тоот регистрийн дугаартай, Жадик баяан овогт Бидолын Хуанбайгийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Хуанбай, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Хуанбай шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 4-р анги төгсөөд мал малласан. Ингээд өвчний улмаас цэргийн алба хаагаагүй. 1973 онд өрх тусгаарлан гэр бүл болсон. Би ажилласан жил нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдсан, гэхдээ миний бие 1991 он дуустал нэгдэлд мал маллаж байсан учир энэ хугацаагаа тооцуулахыг хүсэж байна. Иймд намайг 1972-1991 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Хуанбай нь 1972-1991 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн 1382 дугаартай лавлагаа,
- Ховд аймгийн Ховд сумын 1-р бригадын 1972-1991 оны 70-р дансны хуулбар,
-Гэрч Ш.Хамит, Б.Шакен нарын Б.Хуанбай нь 1972-1991 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан гэх нотариатаар гэрчлүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Б.Хуанбайг 1972-1991 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жадик баяан овогт Бидолын Хуанбайг 1972-1991 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА