Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/66

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж 

          Улсын яллагч: Б.Буяндалай

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, М.Алтанчимэг

Хохирогч: Д.Л

Шүүгдэгч: Б.Т, Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Д Д, Б овогт Б Т нарт холбогдох 1912003360222 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, аавын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан Б овогт Б Т /РД:../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ,,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Д Д /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Д Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Завилгаа гэх газарт нутаглаж байсан иргэн Д.Л өмчлөлийн 29 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлж, 20.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Л мэдүүлэхдээ:  Манайх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 29 тооны адуугаа алдсан бөгөөд бид нар хайгаад олохгүй байсан. Тэгсэн чинь 03 дугаар сарын 02-ны өдөр үрээ морьд гүйгээд ирэхээр нь дурандаад харсан чинь манай адуу мөн байсан бөгөөд адууны дэлийг нь зассан байсан. Тэгээд л хулгайд алдчихлаа гэж бодсон. Манай адуунууд Урт булагийн хавьцаа гүйж байсан гэж хүнээс сонссон. Мөн Д авсан гэж сураг сонсоод 2 хүүхэдтэйгээ очиж асуусан чинь үгүй гэсэн. Эхлээд манай хүргэн, хүү 2 очиж асуухад мэдэхгүй гэж хэлсэн байсан. Харин сүүлд нь Ц гэдэг хүний адуунд манай адуу байна гэж сонсоод үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд 2 хүүхэдтэйгээ очсон чинь эхлээд аваагүй гэж байснаа дараа нь авсан гэдгээ хэлсэн. Т Батцэнгэл сум руу авч явах гэж байгаад дэлийг нь засаад алдсан гэдгээ хэлсэн. Хураасан адуунаас байдас байхгүй болсон байсан бөгөөд А адуунд байсан гэж сонсоод очсон чинь бас л байхгүй байсан. Чоно Б, Гарамгай хоёрыг аваад явсан гэж хэлсэн чинь мөн л байхгүй байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг олж өг гэсэн чинь авчирч өгсөн гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 1912003360222 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Л мэдүүлсэн:...2019 оны 02 дугаар сарын 25-ны үед шиг санаж байна, Хайрхан багийн Завилгаа гэх газраас манай 29 тооны гүү, үрээ, морьд, байдас алга болсон бөгөөд сураг ажиг тавиад байсан чинь сураг гараагүй. Тэгсэн чинь 3 дугаар сарын 02-ны өглөө шиг санаж байна, 10 тооны үрээ, морьд нь гүйж ирсэн бөгөөд тэр үрээнүүдийн дэлийг нь засаад, сүүлийг нь богинохон болгоод тагнасан, хонгор зүсмийн азарган үрээ, хар зүсмийн азарган үрээ хоёрын дэлийг нь засаагүй байсан. Манай гэрийнхэн адууг хүн хулгай хийж өөр газар руу хөөсөн байна гээд адуугаа хайгаад сураг тавьж эхэлсэн. Би таньдаг мэддэг хүмүүстээ болон хамаатан садангийн хүмүүстээ сураг гаргаад өгөөч гээд захисан байсан чинь манай адууны сураг сумын төвөөс аймаг рүү явах замд байдаг Цахиуртын ам гэдэг газар байдаг Бгэдэг хүнээс манай хүргэн О тааралдаад манай адууг асуусан чинь манай ойрхон хэдэн адуу байсан, мөн байж магадгүй гэж байна лээ, та Бгэдэг хүнтэй ярь гээд дугаарыг нь өгөхөөр нь би залгаад асуусан чинь ямар зүстэй адуу вэ гэж надаас асуухаар нь би хонгор азаргатай, сартай хонгор гүү, шаар цагаан хар гүү, бор хээр, халтар гүү байх ёстой гээд хэлсэн чинь бараг мөн юм шиг байна, өөрсдөө ирж үз намайг адуунд явж байхад байсан гэж хэлэхээр нь би маргааш нь өөрийн бага хүү Т сумын төв рүү явуулаад тэндээсээ Оын хүү Өаваад цаашаа Цахиуртын ам гэдэг газар руу яваад Бгэдэг айлын хаваржааны урд талын голын хажуугаас хонгор азаргатай 13 тооны адуу авчирсан. Нийт 19 тооны адуу байхаас 5 байдас, 1 даага дутуу байсан. Манай 2 хүү 5 байдас, 1 даагаа хайгаад Бүрд, Эмт, Уртбулаг, Гүнзгий гарам гэдэг газруудаар яваад Д /Д/-тай тааралдаад чи л манай адууг хулгайлсан байна, чамаас гарцаа байхгүй, манай 5 байдас хаана байна гэсэн чинь би мэдэхгүй гэхээр нь манай 2 хүү гуйгаад ядаж нэг удамтай байдас байгаа тэрийг нь өгчих бусад нь яах вэ гэж хэлсэн чинь мэдэхгүй гээд гүрийгээд байсан гэсэн. Тэгэхээр нь манай хоёр хүү орхичихоод явж байх замд нь Б гэдэг хүн таарахаар нь манайх 5 байдас, 1 даага алдчихаад хайж явна, өмнө нь манай 10 тооны үрээ морьд гүйж ирсэн гэсэн чинь Б тэр адууг чинь Д зүсийг нь хэлээд асуугаад байсан гэж хэлсэн гэсэн. Манай хоёр хүү явж байгаад нэг хүнтэй таараад 5 байдсаа асуусан чинь Урт булагын ойролцоо бууралтай адуунд жаахан сондгойдуу 5 байдас харагдсан гэхээр нь хэний адуу юм бэ гэж асуусан чинь Ц гэдэг айлын адуу байх гэхээр нь орхичихоод хүрээд ирсэн гэсэн. Тэгээд би Цтой утсаар яриад манай алдсан 5 байдас танай адуунд байсан сураг байна гэсэн чинь ямар зүстэй байдаснууд вэ гэхээр нь би өөрийнхөө байдаснуудын зүсийг хэлсэн чинь манай адуунд тийм зүстэй 5 байдас байсан, та нар өөрсдөө ирээд уулз гэхээр нь би 2 хүүтэйгээ, хүргэн О нарын хамт 2019 оны 05 дугаар 21-ний өдөр Уртбулаг гэдэг газар байдаг Дийн гэрт нь очсон чинь Ц, Д нар бүгдээрээ модны захад үхрийнхээ хажууд байсан. Бид нар очоод мэнд мэдээд Цд энэ Дтай уулзах гэж явна гэж хэлээд Д дагуулаад горхины хажууд очоод чи л манай байдаснуудыг авсан байна, чамайг авсан бол өгчих гэж манай 2 хүү зөндөө гуйсан гэсэн, чи өөрөө би хулгай хийдэг ч гэсэн танайхаас аваагүй гэсэн чинь хаана байна, чи манай байдаснуудыг өгөөгүй болохоор одоо цагдаад мэдэгдэнэ гэсэн чинь би аваагүй, Тгэдэг залуу мэдэж байгаа, тэр авчирсан гэхээр нь Цгийн хажууд байдаг З гэдэг хүнтэй уулзаж асуусан чинь Д, Т2 цагаан сарын дараа шинийн 15-ны өдрийн орой мотоцикльтой хоёулаа азаргаар нь тууж авчирсан бөгөөд тэр оройдоо баахан пижигнүүлээд байсан, өглөө 5 байдас нь байсан, бусад адуу нь байхгүй байсан, би наад адуунд чинь хамаагүй шүү, Д, Тхоёр л тууж ирсэн гэж хэлсэн. Тэгээд З, Д хоёрыг орхиод Цтой уулзсан чинь намайг аймагт байж байгаад ирсэн чинь манай адуунд 5 байдас байхаар нь би Д, З, Г нараас энэ юун байдаснууд юм бэ гээд асуусан чинь З манайх цагаан идээгээ зараад энэ 5 байдсыг худалдаж авсан юм гэж хэлэхээр нь Ц нэг их санаанд ороогүй гэсэн. Тэгээд мал төллөж дуусаад адуугаа бөөгнүүд тамгалах гээд хашсан байхад нь Ц адуун дээрээ очсон чинь нөгөө Згийн худалдаж авсан гэсэн 5 байдас нь байхгүй болохоор нь Даас  байдаснуудаа яасан юм гэж асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. Манай 2 хүү анх ирээд Цгоос байдаснуудаа асуусан бол шууд олоод авах байсан юм байна лээ. Хонгор азаргатай адуу гэж сурахаар нь Ц санаанд ороогүй гэж хэлсэн байсан. Бид нар буцаад явсан. Харийн Ц би цааш нь сураг гаргаж өгьө гэж хэлсэн. Манай адуунууд А гэдэг айлын адуунд нэг тогтоод цаашаа явсан гэнэ гэсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа гэдгийг нь санахгүй байна, З манай 4 байдсыг 1 унагатай туугаад манайд авчирч өгсөн бөгөөд бор хээр байдас нь унагалсан байсан. Одоо сартай хундан байдас, хонгор даага 2 дутуу байгаа. Тэр хоёрыг нь яасан гэдгийг нь мэдэхгүй. Манайхыг байдаснуудаа эрж хайгаад байгааг мэдээд Цгийн адуунаас салгаад өөр адуунд нийлүүлсэн юм уу, эсхүл салгаад хөөсөн гэдгийг нь мэдэхгүй. Ц намайг утсаар яриад байдаснуудаа сурсны дараа Д, З нараас та нар яаж байгаа юм, хүний байдаснууд байна шүү дээ, тэр байдаснууд хаана байна гэсэн чинь Д нь мэдэхгүй өөрийнхөө адуунд очсон байлгүй гэж хэлсэн гэсэн гэж Ц надад хэлсэн. Миний алдсан адуунаас бор хээр соёолон байдас, сартай хээр хязаалан байдас, сартай хундан хязаалан байдас, бор ягаан хязаалан байдас, сартай хонгор шүдлэн байдас, хонгор даага гэсэн 6 адуу дутуу байсан. Бүгд байдаснууд байсан бөгөөд унагалах байсан. Дараа нь ганцхан унагатай байдас буцаж ирсэн. Сартай хундан байдас нь унагалсан сураг байсан гэж З ярьсан. Мөн эхнэртэй нь утсаар ярихад бас тэгж хэлсэн бөгөөд явж сураг гаргана гэж ярьж байсан боловч явж чадаагүй юм шиг байна лээ. Сураг тавиад Цр асуулгасан чинь А гэдэг айлын адуунд түр тогтоод алга олсон сураг гарсан. З гэдэг хүн манай байдаснуудыг манайд авчирч өгсөн. Сартай хээр хязаалан байдасны эцэг нь зүүн аймгаас авсан хурдан удмын угшилтай, овоо тахилгын наадамд аман хүзүү болон дөрвөөр давхиж байсан хурдан адуу байсан учраас 2 сая төгрөгөөр үнэлнэ. Бор хээр соёолон байдас 1 сая төгрөг, сартай хундан хязаалан байдас 1 сая төгрөг, бор ягаан хязаалан байдас 1 сая төгрөг, сартай хонгор шүдлэн байдас 800.000 төгрөг, хонгор даага 500.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Нийтдээ 6.300.000 төгрөгөөр үнэлнэ. Би 2 хүү, хүргэн Отай хамт Зтой уулзсан чинь цагаан сарын дараа шинийн 15-ны өдөр Тогоо, Д хоёр сумын төв рүү золголт хийнэ гэж яваад орой ирэхдээ азарга адуу туугаад ирсэн гэж хэлэхээр нь азарганых нь зүсийг асуусан чинь бүрэнхий тасарч байсан болохоор сайн харж чадаагүй бараан хонгор азарга юм уу гэж харсан, би наад адуунд чинь ямар ч хамаа байгүй шүү Тогоо, Д хоёр мэдэж байгаа гэж бид нарт хэлсэн. Д чи манай үрээ, морьдны дэлийг засаад, сүүлийг нь тагнасан байна лээ гэсэн чинь би тэгээгүй Таймаг руу тууж явна гээд дэлийг нь засаад, сүүлийг тагнасан гэж хэлсэн. Тэгээд урагшаа Гүнжийн даваа гэдэг газар руу тууж яваад замдаа алдсан байна лээ гэж Д өөрөө надад хэлсэн. З бид нарт хэлэхдээ Д намайг хүнээс худалдаж авсан гэж Ц ахад хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би хамаатныхаа хүнээс худалдаж авсан юм гэж Цд хэлсэн гэсэн чинь хажуу талаас Згийн эхнэр нь бид нар жаахан архи уугаад сууж байсан чинь Д манай нөхөр Зг гуйгаад та Ц ахад өөрөө худалдаж авсан гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь манай нөхөр Цд цагаан идээ зарсан мөнгөөрөө худалдаж авсан гээд хэлчихсэн нь манай буруу боллоо гэж ярьсан. Манайх хааяа нэг адуу мал алга болоод л байдаг байсан. Тэр үед бид нар Д харддаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Л дахин мэдүүлсэн: ...Манайх нийт 29 тооны азаргатай адуугаа хулгайд алдсан. Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Завилгаа гэх газраас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хулгайд алдсан чинь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Чулуут сумын Хайрхан багийн тэндээс гүйж ирсэн.  юм. Манай алдсан адуунуудаас 10 гаруй тооны үрээ, морьд нь гүйж ирсэн бөгөөд тухайн гүйж ирсэн адуунуудын дэлийг нь засчихсан, сүүлнийх нь үзүүрийг тайрчихсан байсан. Бид нар хайсаар байгаад 13 тооны адуугаа олж, 6 тооны байдсыг нь олоогүй юм. Тэгээд дахиж хайсаар байгаад 5 тооны байдсаа олсон. Одоо нэг унагатай гүү олоогүй. Бусад адуугаа бүрэн гүйцэд олж авсан. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд аваагүй. Тухайн хүмүүс хохирол төлбөр гэж мөнгө төгрөг өгөөгүй. Би гомдолтой байна. Адуугаа алдчихаад араас нь хайсан бензин тосны мөнгө болон нэг унагатай гүү, даага, мөн тухайн олсон 5 тооны байдасны 5 торны унага зэргийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулбал надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тийн мэдүүлсэн: ...Манайх 2019 оны өвөл Сумангийн өвөлжөө гэх газар өвөлжиж байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны үед шиг санаж байна, манай азарга адуу алга болсон бөгөөд нийт 29 тооны адуу байсан. 03 дугаар сарын 02-ны өглөө манай гэрийн зүүн талаас үрээ, морьд нийлсэн 10 тооны адуу ирсэн бөгөөд хонгор, хар зүсмийн азарган үрээ хоёрыг дэлийг нь засаагүй, сүүлийг тагнаагүй, харин бусдынх нь дэлийг нь засаад, сүүлийг нь тагнаад богинохон болгосон байсан. Манай адууг хүн хулгайлсан байна гээд манай гэрийнхэн ийш тийш нь залгаад таньж мэддэг хүмүүсээсээ асууж сурж байгаад сумын төвөөс аймаг руу явах замд байдаг Бгэдэг айл руу утсаар яриад асуусан чинь гүү адууны зүсийг асуухаар нь өөрийнхөө гүүнүүдийн зүсийг хэлсэн чинь бараг мөн байх шиг байна, өөрсдөө ирээд үз гэхээр нь би ээжийнхээ дүүгийн хүүхэд болох Өтай хамт явах гээд байж байтал ээжийн дүү Энхбаяр ах утсаар яриад танай адуу аймаг руу явах замд байна, ирж ав, гэхдээ дутуу юм шиг байна шүү гэж хэлсэн. Би Өтай хамт мотоциклиор яваад Цахиуртын ам гэх газар очиж үзэхэд манай 19 тооны адуу байхаас 13 тооны адуу байсан бөгөөд 5 байдас, 1 даага дутуу байсан. Байхгүй 6 адууныхаа араас нилээн нэхэл дагал болоод сураг гаргахад Их тамир сумын Хан өндөр багийн хойно Улаалзай гэх газар явж байсан гэсэн сураг гарсан. Өөрсдөө хөлөөрөө явж байж магадгүй юм шиг байна лээ. Манай гэрийнхэн хулгайч аваад байдаснуудыг нь тасдаад авсан гэж бодоод байгаа юм. Тэрнээс хойш чимээ сураг байхгүй байна. Манай алдсан адуунаас сартай хээр хязаалан байдас, бор ягаан хязаалан байдас, сартай хундан хязаалан байдас, сартай хонгор шүдлэн байдас, бор хээр соёолон байдас, хонгор даага гэсэн 6 адуу дутуу байсан. 2019 оны 05 дугаар 20-ны өдөр би ээж, ах Түмэнзаяа, хүргэн ах О нарын хамт машин хөлслөөд Их тамир сумын Урт булаг гэдэг газар руу явсан. Урд өмнө нь би ахтайгаа хамт байдаснуудаа хайх гээд явах үедээ Хайрхан багийн Б гэдэг хүнээс утсаар асуусан чинь Д үрээ морьд энүүгээр гүйсэн үү гэж асуусан гэхээр нь ах бид хоёр байдаснуудаа хайж явахдаа Б ахыг мал дээрээ явж байхад нь тааралдаад асуусан чинь /Б ахад хэн хэлснийг нь асуугаагүй/ тэр үрээ, морьдыг чинь Д сураад байсан Урт булагт явж байсан адуу гүйчих шиг боллоо гэж ярьсан байна лээ гэж хэлж байсан. Д Урт булаг гэдэг газар Ц гэдэг айлын малыг хардаг гэсэн. Тэгэхээр манай 6 тооны адуу Д гэдэг хүний гараар орсон байж магадгүй гэж сэжиглээд байна. Дтай уулзахаар би мэдэхгүй З, Тгэдэг хоёр хүн мэднэ гээд байсан. Ц тухайн үед байхгүй байсан гэсэн бөгөд ирээд адуунд нь өөр байдаснууд байхаар нь энэ юун байдаснууд вэ гэж асуухад нь З нь би өвөл цагаан идээгээ зараад мөнгөөр нь авсан юм гэж Зд хэлсэн гэсэн. Сүүлд нь нөгөө байдаснууд нь алга болчихоор нь Ц хардаад нөгөө байдаснууд чинь яасан юм бэ, бүгдээрээ байхгүй байна гэсэн чинь бүгдээрээ мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. З гэдэг хүнтэй нь уулзаад байдаснуудынхаа талаар асуухад Д л З гэдэг хүнийг танайх худалдаж авсан гээд хэлээд өгөөч гэж З гэдэг хүнээс гуйсан гэж З болон түүний эхнэр хоёр ярьсан. Манай байдаснуудыг Д, З, Тгэдэг гурван хүн хуйвалдаад хулгай хийсэн гэж хардаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аы мэдүүлсэн: ...2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр шиг санагдаж байна, би морь солих гээд халиун азаргатай адуун дээрээ очсон чинь урьд өмнө нь огт үзэж байгаагүй 5 адуу нийлсэн байсан. Би хаанахын хэний адуу болохыг нь таниагүй. Ямар ч им тамгагүй байсан. Тэр 5 адуу манай халиун азаргатай адуунд 4 хоноод алга болсон. Би гүү унагалсан эсэхийг үзэх гээд очиход алга болсон байсан. Сүүлд нь надаас Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн манай хадам аавын дүү нь болох Г гэдэг хүн танай тэрүүгээр 5 байдас харагдав уу, чи сураад өгөөч манай хамаатны хүний адуу байгаа юм гэж хэлэхээр нь манай адуунд 5 байдас байж байгаад алга болчихсон, хаашаа явсныг нь мэдэхгүй гэж хэлсэн чинь сураг гаргаад өг гэхээр нь хонинд явж байгаад хээр манай хойд руу байдаг Энхээ гэдэг хүнээс асуусан чинь танай адуунаас чоно Б ялгаад аваад явсан гэж хэлсэн. Тэрнээс хойш сураг гараагүй. Тухайн адуунууд ягаан бор, сартай хээр, бор хээр, хээр даага, сартай хүрэн байдас байсан бөгөөд им тамга байхгүй байсан. Ер нь соёолон, хязаалан, шүдлэн байдас харагдсан. Тухайн адуунууд манай адуунд 4-5 хоносон байх. Гэнэт л алга болсон. Г ах сураг гаргаад өгөөч гэхээр нь хонинд явж байхдаа сурсан чинь Энхээ гэдэг хүн хэлэхдээ чоно Б танай адуунаас салгаад туугаад явсан гэж ярьсан. Тухайн адуунууд манай адуунд хаанаас ирснийг нь мэдэхгүй. Би морь солих гээд очсон чинь л манай халиун азаргатай адуунд нийлчихсэн, халиун азарга хураачихсан байсан. 2019 оны 04 дүгээр сарын эхээр байх хонинд явж байхад чоно Б танай адуугаар дэл сул байдас үзэгдэв үү ноднин жил байдас алдчихаад гэж ярихаар нь би ноднингийн юм бол аль хэзээ байхгүй болоод өнгөрсөн байлгүй гэж хэлээд өнгөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Т мэдүүлсэн: ...Би адуу алга болох үеэр Улаанбаатар хотод байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны үеэр гэсэн, манай хонгор азаргатай адуу алга болсон гэсэн. Тэгээд байж байгаад 03 дугаар сарын эхээр гэсэн, нэг өглөө манай 10 тооны үрээ, морьд манай гэрийн гадаа ирхээр нь хайж эхэлсэн гэсэн. Ээж энд тэнд хүмүүст захисан байсан. Манай хүргэн ах, ээжийн дүүгийн нөхөр О ахад бас захисан байсан гэсэн. О ах цааш нь хүмүүст захиад хэлсэн байсан чинь Бгэдэг хүн О ах руу утсаар яриад нөгөө сураад байсан адуу чинь манай энд байна ирээд үз гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд манай дүү Т, О ахын том хүү Өтай хамт яваад Бгэдэг айлын урд талаас 13 тооны адуугаа олж авсан гэж надад хэлэхээр нь би Улаанбаатар хотоос гэртээ ирсэн. Манай адуунаас 5 байдас, 1 даага сураггүй алга болсон байхаар нь Эмт, Бүрд, Уртбулаг, Гүнзгий гарам гэх газруудаар хайгаад олоогүй. Тэгж явахдаа би Дтай тааралдаад байдаснууд болон даагаа сурсан чинь мэдэхгүй гэж хэлсэн мөртлөө танай үрээ болон морьдууд чинь доороос гүйж байсныг нь би харсан гэж надад ярихаар нь би чамаас гарцаа байхгүй, чи ядаж манай дүүгийн удамтай байдсыг нь өгчих, бусад нь хамаа алга гэж хэлсэн чинь мэдэхгүй гээд байсан. Тэгсэн хэрнээ Д өөрөө манай үрээ, морьдыг гүйж ирсний дараа манай зүүн талаар байдаг айлуудаас манай үрээ, морьдын зүсийг нь хэлээд харагдав уу гээд сураад явж байсан гэж Б гэдэг хүн надад хэлсэн. Би байдаснуудаа хайж яваад Урт булагын аманд байдаг одоо нэрийг нь санахгүй байна, нэг ахаас асуусан чинь энэ хойд Цгийн адуунд 5 байдас ирсэн байсан гэхээр нь би гэртээ ирээд ээжид хэлээд ээж Ц ахтай утсаар яриад танай адуунд манай алдсан 5 байдас байна гэж хүнээс сонслоо гэж хэлсэн чинь ямар, ямар зүстэй байдаснууд юм бэ гээд асуухад нь ээж зүсийг нь хэлсэн чинь намайг байхгүй хойгуур З тэр байдаснуудыг хүнээс худалдаж авсан гэж надад хэлсэн гэж Ц ах ээжид хэлсэн байсан. Би хоёр хоноод ээж, дүү, хүргэн ах О нарын хамт машин хөлслөөд Урт булаг гэх газар руу яваад Д гэдэг хүний гэрт нь очоод чи манай байдаснуудыг авсан байна, энэ хавийн хүмүүс чамайг тууж авчирсан гэж ярьж байна гэсэн чинь үгүй ээ би яваагүй наад хүмүүс чинь худлаа ярьж байгаа юм гээд байсан. Ээж чамаас өөр хэн авдаг юм бэ гээд тулгаад асуусан чинь за за би авахын хувьд авсан, тэр 5 байдас чинь ойрхон байгаа, даагыг чинь харин би мэдэхгүй гэж хэлээд өнөөдөр би явж чадахгүй, маргааш явж өгье гэж хэлэхээр нь би О ахтай хамт Гүнжээр даваад хайгаад олоогүй ирсэн. Сүүлд нь сураг сонссон чинь Шомбооны хүү А гэдэг айлын адуунд байсныг нь Ихтамир сумын Бортын чоно Б гэдэг хүн миний адуу гээд туугаад явсан сураг гарсан. Тэр өдрөө Даас сайн асуусан чинь Түрээ, морьдыг чинь тууж аймаг оруулах гэж яваад замдаа алдсан байна лээ гэж бид нарт хэлсэн. З гэдэг хүнтэй нь уулзсан чинь Д Тхоёр шинийн 15-ны өдөр сумын төв рүү орж золголт хийчихээд шөнө ирэхдээ 30 гаруй тооны адуу тууж ирээд шөнөдөө ялгаад азаргатай нь 13 тооны гүү адууг нь өвөлжөөнийхөө арын даваагаар давуулаад хойш нь туусан, 17 тооны адууг нь авч үлдээд 5 байдсыг нь Д авч үлдсэн, 12 тооны үрээ, морьдыг нь Ттуугаад аймаг руу явсан гэж ярьсан. Д намайг гуйгаад та хүнээс худалдаж авсан гээд хэлээд өгөөч гээд байхаар нь би Цд энэ 5 байдсыг би өөрөө хүнээс худалдаж авсан юм гэж хэлсэн гэж бид нарт ярьсан. Манайх гурван азарга адуутай бөгөөд манай адуу бүгд им, тамга байхгүй. Манайх одооноос л тамгалж байгаа. Алдсан байдаснууд бор хээр соёолон байдас, сартай хээр хязаалан байдас, сартай хундан хязаалан байдас, бор ягаан хязаалан байдас, сартай хонгор шүдлэн байдас, хонгор даага гэсэн 6 тооны адуу алга болсон. Алга болсон байдаснуудтай хамт явсан хонгор даага угаасаа ор сураггүй алга болсон. Ер нь бол Д л гэж сэжиглэдэг байсан. Дийн аавыг сайн эр байсан, хулгай хийдэг байсан гэж хүмүүс ярьдаг л юм байна лээ. Ер нь бол хаа явсан газраа дандаа дурантай явж байдаг бөгөөд тааралдаад хаа хүрч явна гэхээр дандаа л адуу хайж явна гэж хэлдэг байсан. Азаргатайгаа ирсэн адуунд ямар нэг им тэмдэг хийгээгүй байсан. Гүйж ирсэн үрээ, морьдны дэлийг нь засаад, сүүлийг нь доороос нь тайраад тагнасан байсан. Өөр им тэмдэг хийгээгүй байсан. Таван байдасны 4 байдасных нь дэлийг нь зассан байсан. 1 ягаан байдасны дэлийг нь засаагүй байсан. Д, З хоёр Урт булаг гэдэг газар Ц ахынхтай айл байдаг. Тнь хаана юу хийж байгааг нь мэдэхгүй. Тгэдэг хүнийг ямар хүн байдаг гэдгийг нь мэдэхгүй. Манайхан хараа ч үгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Эмэдүүлсэн: ...Би аймагт 20 гаруй хоноод цагаан сарын дараа 03 дугаар сарын эхээр  гэртээ ирэхэд манай адуунд танихгүй 2 байдас ирсэн байхаар нь би Згоос асуусан чинь би дүүгээсээ худалдаж авсан гэж хэлсэн. Тэр үед морь сольж байсан бөгөөд Д, З, Г бид нар байсан. Тэгсэн чинь сүүлд нь 5 байдас болсон байсан. Манай сартай хүрэн азарга хураачихсан яваад л байсан гэж хэлэхээр нь би санаанд ороогүй. Мал төллөж байх үеэр ямар ч зав гараагүй. Д, Г, З гурав л адуунаас өөрсдөө унаа морио солиод явдаг байсан. Би адуун дээр очдоггүй байсан. 05 дугаар сарын дунд үеэр адуу хашсан байхад нь би очиж тамгалах гэсэн чинь Згийн худалдаж авсан гэсэн байдаснууд байхгүй байхаар нь Даас асуусан чинь айлын адуунд тавьсан байх гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын дундуур байх, Чулуут сумын Хайрхан багийн Л гэдэг хүн манайх руу утсаар яриад танай адуунд манай алдсан байдаснууд байсан гэнэ хүмүүс тэгж ярилаа гэхээр нь З л дүүгээсээ 5 байдас худалдаж тавьсан гэсэн, өөрсдөө ирээд уулз гэж хэлсэн. Л гэдэг хүн 2 хүүтэйгээ ирээд З, Г, Д гуравтай уулзаад байсан бөгөөд Д Тгэдэг залуутай хамт адууг нь азаргаар нь тууж авчраад байдаснуудыг нь манай адуунд намайг байхгүй хойгуур нийлүүлсэн гэдгээ Л болон хүүхдүүдэд нь хэлсэн байсан. Д манай малыг малладаг. Тогоог мэдэхгүй. Ггийнд байж байгаад л алга болсон. З, Г хоёр манайхтай айл саахалт буугаад явдаг хүмүүс байгаа юм. Сартай хээр байдас, ягаан байдас хоёрыг л анзаарсан. Содон болохоор нь сайн харсан. Бусдыг нь би анзаараагүй. Би өөрөө нэг их адуу руу ороод байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. З өөрөө надад хэлэхдээ манай хамаатны хүн болох Өндөр-Улаан сумын Нгэх хүн Улаанбаатар хот руу шилжээд явахдаа адуугаа зарахаар нь би 5 байдас худалдаж авсан гэж хэлсэн. Тэгсэн чинь сүүлд  Л ирж уулзаад нөгөө 5 байдсыг З худалдаж авсан биш болоод явчихсан. Би Зтой уулзаад чи дэмий юм хийлээ дээ, яаж байгаа юм бэ, буруу гарын юм гэдгийг нь хэлэхгүй яасан юм гэсэн чинь Д надаас тэгж хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би Д бодоод тэгж хэлсэн гэж надад хэлсэн. Хэзээ манай адуунаас алга болсныг нь мэдэхгүй. Мал төллөөд би адуун дээр ч очиж чадаагүй, Д, Г, З гурав л адуун дээр очоод унаа морио солиод явдаг байсан. Лыг ирэхэд нь би зүүн тийшээ байдаснуудыг нь сураглаж өгөхөд Шомбоон гэдэг хүний хүү болох Аы адуунд байж байгаад алга болсон гэнэ гэсэн сураг сонсогдсон. Сүүлд нь Д З хоёрыг байдаснуудыг нь олж өг гээд доош нь явуулсан чинь 4 байдсыг нь олоод З дээш нь туугаад Лд аваачиж өгсөн. Д малаа хараад хамт яваагүй. Намайг аймгаас ирэхэд 5 адуу л нийлсэн байсан. Өөр адуу нийлээгүй байсан. Даага нийлсэн үгүйг мэдэхгүй. Намайг ирэхэд 5 адуу л нийлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-39 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Г мэдүүлсэн:...Би цагаан сар өнгөрөөгөөд шинэ нилээн хуучирсан байхад бараг 10-наас хойш байх гэрийнхэнтэйгээ золголт хийж Чулуут сумын Халуун ус баг руу яваад 4 хоноод ирсэн. Намайг ирэхэд Ц ахын адуунд зүс танихгүй 5 байдас ирсэн байсан. Би адуунд нь ойртдоггүй. Анх Ц ах намайг айл буучих хонь харалцаад өг гэхээр нь би айл бууж хониноос нь хардаг байсан. З ах /М/ бас айл байсан. Гэхдээ Ц ахын малыг харахгүй өөрийнхөө малыг хардаг байсан. Халуун ус багаас намайг ирэхэд З ах Нгэдэг айлаас байдас авсан, тэр айл нь хот руу шилжиж байгаа гэж ярьсан. Тэгсэн чинь нөгөө 5 байдасны эзэн /нэрийг нь мэдэхгүй/ нэг эгч 2 хүүхэдтэйгээ асууж сураад байсан бөгөөд тэр хүний адууг Д, Тхоёр тууж  ирсэн гэсэн яриа гарсан. Би өөрөө группт байдаг болохоор зарим ярьсан юмыг нь сайн ойлгоогүй. Бор хээр байдас 2, ягаан байдас 1, ягаан бор байдас 1 харагдаж байсан. Би өөрөө адуунд нь ойртдоггүй. Харин хонийг л сайн хардаг. З ах Өндөр-Улаан сумын Нгэдэг хүнээс авсан гэсэн бөгөөд Ннь хот руу шилжсэн гэсэн. Сүүлд нь эзэн нь гээд нэг эмэгтэй хүн ирчихсэн байсан. З ах хүнээс худалдаж авсан гэж худлаа ярьсан байсан. Т гэдэг сумын гаралтай залуу манайд байдаг байсан бөгөөд хавар яваад өгсөн. Одоо хаана юу хийж байгааг нь мэдэхгүй. Тогоогийн нэг эгч нь Чулуут суманд байдаг, нэг эгч нь аймгийн цаана Урт булаг гэдэг газар байдаг гэсэн. Урт булагт Г гэдэг хүргэн ахынх нь байдаг гэсэн. Тэнд байж магадгүй гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Э мэдүүлсэн: ...Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, цагаан сарын дараа нэг өглөө би мал харж байтал Чулуут сумын Хүрэм баг руу явдаг төв замын араар 11 тооны адуу баруун тийшээ явж байсныг би дурандаж харчихаад нэг их санаанд ороогүй. Гэтэл сүүлд нь сонссон чинь Лх адуугаа алдаад тал морьд нь гүйж ирж гэнэ гэж сонссон. Лх адуугаа алдаад тал морьд нь гүйж ирж гэнэ гэж сонсоод миний дурандаж харсан адуу мөн байна даа гэж бодсон. Тэрнээс хойш нилээн олон хоногийн дараа Л 2 хүү нь мотоцикльтой намайг малд явж байхад тааралдаад надаас 6 тооны байдас манай адуунаас дутуу байна, бусад адуугаа олоод авчихсан гээд сураад явж байхаар нь би тэр гүйж явсан адуу чинь манай доод талаас зүүн талаас ирсэн адуу, та нар зүүн тийшээ яваад Уртбулаг хавиас Даас асуу цаадах чинь үзэж харсан байж магадгүй, тэрнээс цаашаа та нар хүн танихгүй юм чинь гэж хэлээд явуулсан бөгөөд хайгаад байсан байдаснуудаа олж авсан үгүйг нь мэдэхгүй байна. 11 тооны адуу байсан бөгөөд 1 саарал ч юм уу, бараан ч юм уу гэмээр адуу түрүүлээд явж байснаа зогсоод бас нэг хүрэндүү адуу түрүүлээд ээлжилж тэр 2 адуу урд хойноо ороод бусад нь араас нь дагаад яваад байсан. Ер нь голдуу бараан адуу байсан бөгөөд ганц содон адуу нь буурал юм уу бор гэмээр адуу байсан. Би нилээн холоос харсан. Манайхаас 2-3 км хойгуур явсан. Би Лд та нар доошоо Ихтамир тал руугаа хүн танихгүй, хамгийн доод айл болох Цгийн малчин Дийнхаас асуу гэж л хэлсэн. Д надаас адуу асуусан гэж би огт хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-46 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн:...Сар өдрийг нь санахгүй байна, багцаагаар 3 дугаар сарын эхээр байх, манай хаваржааны ойролцоо хар дэл, сүүлтэй хул азаргатай морьд байхгүй, дандаа гүү, 1-2 унагатай 10 гаруй тооны адуу нилээн удсан. Би адуунд явахдаа хардаг байсан. Тэр адуу манай энд нилээн удсан. Хэдэн сард гэдгийг нь санахгүй байна, манай хамаатны хүн нас барчихаад ажил явдал дээр нь очсон чинь О гэдэг хүн тааралдаад танай тэрүүгээр хул азаргатай адуу харагдсан уу гэж асуухаар нь манай тэнд хул азаргатай 10 гаруй тооны адуу ирсэн гэж хэлсэн чинь миний дэргэд Л гэдэг хүн рүү утсаар яриад надтай яриулаад асуухаар нь манай ойрхон байсан адууны зүсийг бүгдийг нь хэлээд тэгвэл мөн байж магадгүй хурдан ирж үзээрэй гэсэн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа шиг санагдаж байна, нөгөө адуунууд манай хаваржааны урд байхад нь мотоцикльтой 2 хүн ирж туугаад манай ойрхон ирээд манайд орж ирэхэд нь харсан чинь Л хүү, Оын хүү 2 ирсэн. Би адуу чинь мөн байна уу гэсэн чинь мөн байна, 6 адуу дутуу байна гэж ярьж байсан. Тэр нь голдуу байдас гэж хэлж байсан. Би тэр байдаснуудыг ах нь хараагүй наад адуунууд чинь л энд  ирсэн гэдгийг нь хэлсэн. Хул азаргатай ямар нэг тамгагүй. 10 гаруй тооны адуу байсан. Би Отай уулзаад Лтай утсаар ярихдаа азарганы содон шинжийг нь асуухад хул азаргатай, бүгд тамгагүй гэж хэлсэн нь манай ойрхон байсан адуутай таарч байсан. Тухайн адуунууд хэзээ хаанаас ирснийг нь мэдэхгүй. Намайг нэг адуунд явахад дунд жалгын эхэнд хэдэн адуу байсан нь Л адуу байсан. Тэр адууг би анх харахдаа энэ хавийн адуу биш байна, жаахан холоос  ирсэн болов уу гэж бодсон. Сүүлд нь сураг сонсоход үрээ, морьд нь доод зүгээс гүйж ирээд л адуу нь хөөгдсөн байх гэдгийг мэдээд хайж эхэлсэн гэж өөрсдөө ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.М мэдүүлсэн:...Яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, цагаан сарын дараа санагдаж байна, би аймаг руу яваад 1 хоноод ирсэн бөгөөд намайг ирсний маргааш нь оройхон Д, Тхоёр модон дотроос адуу туугаад гараад ирэхээр нь би очиж морио солих гэсэн чинь танихгүй адуу байхаар нь би Даас юун адуу юм бэ, яасан юм бэ гэсэн чинь та дуугүй байж бай таньд хамаагүй гэж хэлэхээр нь би дахиж юм ярилгүй гэр рүүгээ явсан. Сүүлд нь тэр адууны эзэн нь гээд 1 эмэгтэй хүн, 2 хүүхэдтэйгээ, бас 1 залуу хамт ирсэн бөгөөд нөгөө эмэгтэй над руу чи манай адууг хулгайлсан чамаас өөр хэн байдаг юм гээд дайраад байхаар нь би яаж мэддэг юм, Даас асуу, Д мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд надтай дахиж уулзаагүй. Манайх 6 дугаар сарын 01-ний өдөр хаваржаандаа буугаад би 6 дугаар сарын 03-ны өдөр Д бид хоёр Ихтамир сумын Борт багийн Гарамгай гэдэг айлын адуунаас 4 байдас, 1 унагыг нь олоод адууны эзэнд нь тууж аваачиж өгсөн. Адууны эзэнд аваачиж өгөхөд Д хамт яваагүй. Би ганцаараа явсан. Ямар адуу байсныг нь би анзаараагүй, азарга нь жижиг биетэй хонгор зүстэй азарга шиг харагдсан, хэдэн адуу байсныг нь тоолоогүй, ямар ч им тамгагүй адуу байсан. Өөрийнхөө унаж байсан морийг солих гээд тууж гаргаж ирсэн адуу руу очсон чинь манай адуу биш байхаар нь юун адуу юм бэ гэж асуусан чинь та дуугүй бай, таньд хамаагүй гэхээр нь гэр рүүгээ явсан. Надад хаанаас адуу авчирсан талаараа яриагүй. Сүүлд нь манай айлын Цг ирсэний дараа өөрийнхөө адуун дээрээ очсон чинь танихгүй 5 байдас байхаар нь Даас юун байдаснууд юм бэ гэсэн чинь та Ц ахад өөрөө хүнээс худалдаж авсан гээд хэлээд өгөөч гэхээр нь би за ч гээгүй, үгүй ч гээгүй. Нэг өдөр жаахан архи уусан согтуу байхад Ц надаас манай адуунд юун байдаснууд байгаа юм бэ гэхээр нь би согтуу байхдаа Д бодоод би хүнээс худалдаж авсан юм гэж  хэлсэн чинь Ц нэг их тоогоогүй. Сүүлд нь адууны эзэн гарч ирээд нилээн асуудал болсон. Надад тэр адууг хэзээ хаанаас яаж авчирсан талаар мэдэх юм байхгүй. Адууг хэзээ, яаж ялгасныг мэдэхгүй, морь солих гээд адуун дээр очсон чинь 5 байдас нийлсэн байхаар нь Даас юун байдаснууд юм бэ гэсэн чинь мэдэхгүй, салхидаад нийлсэн юм байлгүй гэхээр нь би тоогоогүй. Манайх адуу гээд байх юм байхгүй. Манай 6 морь Цгийн адуунд явдаг. Цгийн адуунд нийлсэн байсан адуунууд бор хээр байдас 3, бор байдас 1, сартай хүрэн байдас 1 гээд нийт 5 байдас байсан бөгөөд бүгдээрээ им тамгагүй байдаснууд байсан. Тэр үед мал ид төллөж байсан болохоор хэзээ хаанаас яаж салсныг нь нэг их анзаараагүй. Д бид хоёр адууг нь гэрийнх нь гадаа тууж аваачаад азаргыг нь барьж авч уяж байгаад хүмүүсийнх нь дэргэд ялгаж авсан. Тэр хүмүүс нь малаа сайн таньдаггүй юм байна лээ, манайх ч гэсэн өнгөрсөн жил 6 байдас алдсан юм, тэр хэдэн байдсыг юм байх гэж бодоод байгаа юм гэж ярьж байсан. Та нар энэ 5 байдсыг хаанаас авсан юм бэ гэсэн чинь Шомбоо ахын хүү Аы халиун азарга нь хураасан адуунаас нь жаахан захдуу байхаар нь манай байдаснууд байна гэж бодоод туугаад ирсэн гэж ярьсан. Д бид хоёр 4 байдас 1 унага туугаад явсан. Д бид хоёр 4 байдас, 1 унага авч явсан. Бор хээр байдас нь унагалаад эр охиныг нь мэдэхгүй хонгор унага гарсан байсан. Бусад адууг нь яасныг би мэдэхгүй. Та өөрөө худалдаж авсан гээд хэлээд өгөөч гээд Д гуйгаад байхаар нь би согтуу байхдаа хүнээс худалдаж авсан юм гээд Цд хэлсэн нь миний буруу боллоо...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Мийн дахин мэдүүлсэн: ...Д, Т хоёр нилээн оройхон модон дотроос адуу туугаад гараад ирэхээр нь би морио солих гээд тууж ирсэн адуун дээр нь очсон чинь Ц /Э/-ийн адуу биш байхаар нь хэний адуу юм бэ гэсэн чинь таньд хамаагүй, та дуугүй бай гэхээр нь би буцаад гэр рүүгээ явсан. Сүүлд нь нэг эмэгтэй хүн 2 хүүхэдтэйгээ ирээд над руу дайраад байхаар нь би яаж мэддэг юм, Даас асуу гэж хэлсэн. Багцаагаар 30 орчим тооны адуу тууж ирсэн. Би адуун дээрээ очоод морио солих гэсэн чинь Ц адуу биш байсан бөгөөд асуусан чинь таньд хамаагүй, дуугүй бай гэхээр нь би гэр рүүгээ явсан. ...Ц энэ юун танихгүй байдаснууд вэ гэхээр нь би согтуу байхдаа хөгшин нь хүнээс худалдаж авсан юм гээд хэлчихсэн юм. Д надаас тэгж хэлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би хэлчихсэн юм. Тэгж худлаа хэлсэн нь миний буруу. Д бодоод тэгээд хэлчихсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б мэдүүлсэн:...Д.Д сайхан сэтгэлтэй, даруу төлөв зантай, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Бид 2016 онд хуримаа хийж өрх тусгаарласан. Хүү, охин төрүүлсэн. Миний нөхөр гайгүй зантай, илүү дутуу муу зан араншин байхгүй. Д.Д улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой...гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Дмэдүүлсэн: ...Д.Д миний төрсөн хүү байгаа юм. Миний төрсөн хүү Д.Д нь 1988 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Миний 3 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд доороо 2 дүүтэй, багаасаа мал дээр гарсан. Сургуульд суугаагүй бичиг үсэг сайн мэдэхгүй, 2015 онд өрх тусгаарлаж эхнэртэй болсон. Одоо 2 хүүхэдтэй бөгөөд том хүү С нь 4 настай, бага охин Хнь 11 сартай юм. Миний хүү өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Миний хүү мал маллах их дуртай, даруу төлөв зантай, хүнтэй их нийтэч хүн байгаа юм, тамхи татахгүй, хааяа нэг найз нөхөдтэйгээ архи амсах гээд байдаг сайн хүүхэд байгаа юм. Д.Д нь улаан өнгийн хужаа мотоцикльтой бөгөөд уг мотоцикль энэ намар эвдэрсэн бөгөөд дугуйг нь аваад хаясан, гэрийнх нь гадаа байгаа. Би мотоциклийнх нь нэрийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.С мэдүүлсэн:...Д нь Дгэх айлын 3 дахь хүүхэд болон мэдэлсэн юм. Бага насандаа аав, ээжийн гар дээр хөдөө өсч, 1 дүгээр ангид хагас жил суугаад сургуулиас гарч, аав, ээжийн хамт хөдөө мал маллаж өссөн. Тэгээд 2016 онд эхнэр авч, хоёр хүүхэд болсон бөгөөд эхнэрийн хамт одоог хүртэл хөдөө мал маллаж амьдарч байгаа. Манай дүү Д хүний үгэнд сайн ордог бөгөөд нэг сул зан нь их зөрүүд, өөрийнхөө бодлоор байх гээд байдаг. Архи, тамхи хэрэглэдэггүй. Харин найзалж байгаа хүнээ зөв сонгож чаддаггүй бөгөөд муу зуршилтай хүмүүстэй нийлснээс болж ийм хэрэгт орооцолдоод байгаа юм. Би Дг ямар хэрэгт холбогдсон талаар мэдэж байгаа. Манай нутгийн Л гэх айлын 29 тооны адууг хулгайлсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Манай дүү Д нь улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хуучин мотоцикль унадаг. Тухайн мотоцикль нь өөрийнх нь эзэмшлийн мотоцикль байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 135-137 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Б мэдүүлсэн: ...Би Тийг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар саяхан дуулсан. Ямар ч байсан хүний мал хулгай хийсэн гэж дуулсан. Би мэдээгүй байсан юм. Т нь 1995 онд миний 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Би төрсөн өдөр, сарыг нь сайн санахгүй байна. Бага насандаа ээж, аавын гар дээр хөдөө өссөн юм. Сургуульд суугаагүй. Харин албан бус сургалтанд 1 жил суралцсан. Түүнээс хойш одоог хүртэл хөдөө мал маллаж байна. Манай хүү эхнэр, хүүхэдгүй. Хүү маань надад туслаад хөдөө мал дээр байгаа. Манай хүүхэд хүний үгэнд сайн ордог, хүний үгнээс гарахгүй, даруу төлөв томоотой хүүхэд байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 138-140 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Тийн мэдүүлсэн:..Би уг үйлдлийг хүлээн зөшөөрч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал хүсэлт тайлбар байхгүй. Би 2019 оны 02 дугаар сарын сүүлээр, тухайн үеийн он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, өөрийн найз Д.Дтэй хоёулаа хамт Чулуут сумын төв орчихоод ирье гэсэн хүсэлтийн дагуу хамт явсан. Тэгсэн чинь Д хоёулаа юм уух уу гэхээр нь бид хоёр дэлгүүр орж нэг “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво аваад Чулуут сумын төвийн урд талд нөгөө авсан пивио уучихаад Дамдинсурэнгийнд очих гээд явж байсан чинь Д энд манай таньдаг ахын адуу байгаа юм, энэ адууг манай гэрийн тийшээ туугаад явъя гэсэн бөгөөд тэгээд явж байтал нэг айлын өвөлжөө таарсан. Тухайн өвөлжөөний хажуугаар нилээн олон тооны адуу байсан. Тэгсэн чинь Д би ахындаа зарсан хээр зүсмийн морь байна, үүнийг барьж аваад уначих гэхээр нь тухайн хээр зүсмийн морийг хашаан дотор хийж байгаад барьж авсан бөгөөд морио барьж авчихаад надад тухайн морийг унуулаад наанаасаа хүрэн азаргатай адууг тугаарай гэж хэлсэн. Тухайн үед харанхуй байсан учир би хонгор азаргатай 29 тооны адууг тууж явсан. Д мотоциклио унаж би хажууд нөгөө барь авсан хээр зүсмийн морийг унаж Чулуут сумын Урт булаг гэх газар нөгөө тууж явсан 29 тооны адуугаа үлдээчихээд тухайн унаж явсан хээр зүсмийн морийг адуунд нь тавьж Дтэй хамт мотоцикльд нь сундалж гэрт нь харьсан юм. Тэгээд маргааш нь буюу оройн 21 цагийн орчим нөгөө хонгор азаргатай 29 тооны адууг Дгийн хаваржаан дээр хашаанд хийж байгаад азарга гүүг нь ялгаж хашаанаас гаргаж хойш нь гаргаад туусан. Д морьд, байдсыг нь авч үлдэнэ гээд яг хэдэн тооны адуу авч үлдснийг нь мэдэхгүй байна. Тэгсэн чинь Д морьдийг нь Архангай аймгийн төв рүү чи аваад яв араас хүн ирэхгүй асуудалгүй гэхээр нь би морьдны дэлийг нь зассан. Тухайн авч үлдсэн адуунуудаа хашаанаас гаргаж Д 5 тооны байдсыг нь авч үлдэж хүрэн азаргатай адуунд нийлүүлсэн. Тухайн морьдыг нь мод руу оруулаад үлдээсэн. Тэгсэн чинь маргааш нь өглөө нь тухайн морьдыг харсан чинь доод гол руу гарчихсан байхаар нь тэнд нь орхисон. Ийм л зүйл болсон. Намайг Дгийнд очиход Д хоёулаа Чулуут сумын төв орчихоод ирье гэхээр нь хамт явсан. Чулуут төвөөс буцаад Дгийнд очих замд Д энд хүрэн азаргатай адуу байгаа үүнийг аваад явъя, асуудалгүй араас нь хүн амьтан явахгүй гэээд тууж явсан. Д хулгай хийх санааг гаргасан. Би Дд яах юм бэ, зүгээр гэр рүүгээ явъя гэхэд зүгээрээ асуудалгүй гээд байсан юм. Хулгай хийсэн газар орны нэрийг нь мэдэхгүй. Анх удаа Чулуут сумаар орсон. Голдуу бараан зүсмийн адуунууд байсан бөгөөд содонгоос хойд талын хоёр хөл нь цагаан хар зүсмийн гүү, мөн бор зүсмийн байдас байсан бөгөөд нийт 29 тооны адуу байсан. Д хүнээс авсан гээд Мустанг-5 маркийн мотоциклиор хулгай хийсэн. Хашааны хаалгаа онгойлгож байгаад Д бид хоёр дундуураа гаргаж ялгасан юм. Яг хэдэн тооны адуу үлдээсэн болохыг нь мэдэхгүй байна. Ямар байсан Д 5 тооны байдас авч үлдсэн. Харин морьдны тоог бол мэдэхгүй. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулаагүй байгаа. Хулгайлсан адуунаас надад ашигласан юм байхгүй. Би их буруу юм хийсэн гэдгээ ойлгож маш их гэмшиж байна. Би урьд өмнө нь насанд хүрээгүй байхдаа ял шийтгүүлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 84-88 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Дгийн мэдүүлсэн: ...Би 2019 оны 02 дугаар сарын сүүлээр тухайн үеийн он, сар, өдрийг  нь сайн санахгүй байна, өөрийн найз Тийн хамт Чулуут сумын төв рүү орсон бөгөөд харих замдаа архи уугаад сууж байтал замд олон тооны адуу таарахад Т надаас адууны хэрэг байна гэхээр нь би тийм их хэрэгтэй байгаа юм бол энэ олон тооны адуун дотроос  2 адуу аваад явчих гэж хэлэхэд Т нэгэнт авч байгаа юм бол бүгдийг нь аваад явчиихъя, арыг нь би даая гэхээр нь бид нөгөө олон тооны адууг туугаад Чулуут сумын Урт булаг гэх газар руу авчраад Т бид нөгөө олон тооны адуугаа үлдээчихээд манай гэр рүү явсан. Маргааш нь нөгөө адуугаа туух гэхээр нь би яах юм бэ хүмүүс мэдчихсэн байна гэхэд Т би мэдэж байна гээд манай гэрийн гадаа нөгөө олон тооны адууг тууж ирээд 6-7 морины дэл засна гээд зассан юм. Тэгээд тухайн шөнө нөгөө олон тооны адууны азаргатай хэсгийг нь манай гэрийн хойд ар руу туугаад хашаан дотор 16 тооны адуу үлдээсэн. Тухайн шөнө Тт би архи өгч согтоож унтуулаад маргааш өглөө нь хашаанд байсан 16 тооны адууг гаргаж туусан бөгөөд нөгөө хашаанд байсан 16 тооны адууны 5 тооны адуу нь үлдсэн байсан. Тэгсэн чинь нөгөө 5 тооны адууг манай мал харуулж байгаа айлын азарга нь хураасан байсан бөгөөд манай мал хариулж байгаа Ц энэ юун 5 тооны адуу вэ гэж асуухаар нь З мөнгөөр нь авсан юм гэж худлаа хэлсэн. Манайхыг хазаржаанд буусан байхад Д.Л хоёр хүүхэд нь ирээд /тухайн хоёр залуугийн нэрийг нь мэдэхгүй/ надаас хонгор азаргатай адууны сураг гараад байна, танай энүүгээр харагдсан уу гэж асуухаар нь би харагдаагүй гэж хэлсэн. Сүүлд нь дахиад нөгөө хоёр залуу ирээд 5 тооны адуу танай адуунд байгаа чи мэдэж байгаа гэж над руу уурлахаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Сүүлд нь Д.Л, түүний хоёр хүүхэд, хүргэн нар нь надаас ирж асуухаар нь манай адуунд байгаа гэж хэлсэн юм. Тэгсэн чинь манай адуунд байсан 5 тооны адуу нь алга болсон байсан. Тэгээд би нөгөө хүмүүст 5 тооны адууг чинь олж өгнө гээд нөгөө 5 тооны адууг хайсаар байгаад 4 тооны адууг нь олж 1 тооны адууг нь олоогүй юм. Ийм л зүйл болсон. Т хэдэн адууны хэрэг байна гээд байсан. Надад хулгай хйих сонирхол байгаагүй. Т хулгай хийх санааг гаргасан. Харин би хулгай хийж яах юм гэхэд би мэдэж байна гээд миний үгэнд ороогүй. Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Завилгаа гэх газраас хулгай хийсэн. Бид хоёрын хулгай хийсэн адуу хонгор голдуу зүсмийн нийт 29 тооны адуу байсан. Миний өөрийн эзэшлийн Мустанг-5 маркийн ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклиор хулгай хийсэн. Хашааны хаалгаа онгойлгож байгаад Т бид хоёр дундуураа гаргаж ялгасан. Т 16 тооны адууг нь авч үлдсэн бөгөөд ямар шалтгаанаар авч үлдсэн болохыг нь мэдэхгүй байна. Би тухайн 16 тооны адууг гарга гэж зөндөө хэлсэн боловч миний үгэнд ороогүй. Тэгээд хашаанд хашаад манай гэрт ороод би Тт архи өгч согтоогоод нөгөө 16 тооны адууг хашаанаас нь гаргасан чинь миний малыг нь хардаг айлын азарга нь нөгөө 16 тооны адуунаас 5 тооны адууг нь тасдаж хураасан байсан. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг барагдуулаагүй байгаа. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 89-93 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 143 хуу/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 96-99 хуу/

 Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110 хуу/

 Шүүхэд шинээр өгсөн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд 3 хуудас, хохиролтой холбоотой баримт 1 хуудас зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Завилгаа гэх газраас иргэн Д.Л өмчлөлийн 29 тооны адуу хулгайлагдаж, 20.060.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Д.Д, Б.Т нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Д.Д Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Завилгаа гэх газраас иргэн Д.Л өмчлөлийн 29 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлж, 20.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Л мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 25-ны үед шиг санаж байна, Хайрхан багийн Завилгаа гэх газраас манай 29 тооны гүү, үрээ, морьд, байдас алга болсон бөгөөд сураг ажиг тавиад байсан чинь сураг гараагүй. Тэгсэн чинь 03 дугаар сарын 02-ны өглөө шиг санаж байна, 10 тооны үрээ, морьд нь гүйж ирсэн бөгөөд тэр үрээнүүдийн дэлийг нь засаад, сүүлийг нь богинохон болгоод тагнасан, хонгор зүсмийн азарган үрээ, хар зүсмийн азарган үрээ хоёрын дэлийг нь засаагүй байсан. Манай гэрийнхэн адууг хүн хулгай хийж өөр газар руу хөөсөн байна гээд адуугаа хайгаад сураг тавьж эхэлсэн. Би таньдаг мэддэг хүмүүстээ болон хамаатан садангийн хүмүүстээ сураг гаргаад өгөөч гээд захисан байсан чинь манай адууны сураг сумын төвөөс аймаг рүү явах замд байдаг Цахиуртын ам гэдэг газар байдаг Бгэдэг хүнээс манай хүргэн О тааралдаад манай адууг асуусан чинь манай ойрхон хэдэн адуу байсан, мөн байж магадгүй гэж байна лээ, та Бгэдэг хүнтэй ярь гээд дугаарыг нь өгөхөөр нь би залгаад асуусан чинь ямар зүстэй адуу вэ гэж надаас асуухаар нь би хонгор азаргатай, сартай хонгор гүү, шаар цагаан хар гүү, бор хээр, халтар гүү байх ёстой гээд хэлсэн чинь бараг мөн юм шиг байна, өөрсдөө ирж үз намайг адуунд явж байхад байсан гэж хэлэхээр нь би маргааш нь өөрийн бага хүү Т сумын төв рүү явуулаад тэндээсээ Оын хүү Өаваад цаашаа Цахиуртын ам гэдэг газар руу яваад Бгэдэг айлын хаваржааны урд талын голын хажуугаас хонгор азаргатай 13 тооны адуу авчирсан. Нийт 19 тооны адуу байхаас 5 байдас, 1 даага дутуу байсан. Манай 2 хүү 5 байдас, 1 даагаа хайгаад Бүрд, Эмт, Уртбулаг, Гүнзгий гарам гэдэг газруудаар яваад Д /Д/-тай тааралдаад чи л манай адууг хулгайлсан байна, чамаас гарцаа байхгүй, манай 5 байдас хаана байна гэсэн чинь би мэдэхгүй гэхээр нь манай 2 хүү гуйгаад ядаж нэг удамтай байдас байгаа тэрийг нь өгчих бусад нь яах вэ гэж хэлсэн чинь мэдэхгүй гээд гүрийгээд байсан гэсэн. Тэгэхээр нь манай хоёр хүү орхичихоод явж байх замд нь Б гэдэг хүн таарахаар нь манайх 5 байдас, 1 даага алдчихаад хайж явна, өмнө нь манай 10 тооны үрээ морьд гүйж ирсэн гэсэн чинь Б тэр адууг чинь Д зүсийг нь хэлээд асуугаад байсан гэж хэлсэн гэсэн. Манай хоёр хүү явж байгаад нэг хүнтэй таараад 5 байдсаа асуусан чинь Урт булагын ойролцоо бууралтай адуунд жаахан сондгойдуу 5 байдас харагдсан гэхээр нь хэний адуу юм бэ гэж асуусан чинь Ц гэдэг айлын адуу байх гэхээр нь орхичихоод хүрээд ирсэн гэсэн. Тэгээд би Цтой утсаар яриад манай алдсан 5 байдас танай адуунд байсан сураг байна гэсэн чинь ямар зүстэй байдаснууд вэ гэхээр нь би өөрийнхөө байдаснуудын зүсийг хэлсэн чинь манай адуунд тийм зүстэй 5 байдас байсан, та нар өөрсдөө ирээд уулз гэхээр нь би 2 хүүтэйгээ, хүргэн О нарын хамт 2019 оны 05 дугаар 21-ний өдөр Уртбулаг гэдэг газар байдаг Дийн гэрт нь очсон чинь Ц, Д нар бүгдээрээ модны захад үхрийнхээ хажууд байсан. Бид нар очоод мэнд мэдээд Цд энэ Дтай уулзах гэж явна гэж хэлээд Д дагуулаад горхины хажууд очоод чи л манай байдаснуудыг авсан байна, чамайг авсан бол өгчих гэж манай 2 хүү зөндөө гуйсан гэсэн, чи өөрөө би хулгай хийдэг ч гэсэн танайхаас аваагүй гэсэн чинь хаана байна, чи манай байдаснуудыг өгөөгүй болохоор одоо цагдаад мэдэгдэнэ гэсэн чинь би аваагүй, Тгэдэг залуу мэдэж байгаа, тэр авчирсан гэхээр нь Цгийн хажууд байдаг З гэдэг хүнтэй уулзаж асуусан чинь Д, Т2 цагаан сарын дараа шинийн 15-ны өдрийн орой мотоцикльтой хоёулаа азаргаар нь тууж авчирсан бөгөөд тэр оройдоо баахан пижигнүүлээд байсан, өглөө 5 байдас нь байсан, бусад адуу нь байхгүй байсан, би наад адуунд чинь хамаагүй шүү, Д, Тхоёр л тууж ирсэн гэж хэлсэн. Тэгээд З, Д хоёрыг орхиод Цтой уулзсан чинь намайг аймагт байж байгаад ирсэн чинь манай адуунд 5 байдас байхаар нь би Д, З, Г нараас энэ юун байдаснууд юм бэ гээд асуусан чинь З манайх цагаан идээгээ зараад энэ 5 байдсыг худалдаж авсан юм гэж хэлэхээр нь Ц нэг их санаанд ороогүй гэсэн. Тэгээд мал төллөж дуусаад адуугаа бөөгнүүд тамгалах гээд хашсан байхад нь Ц адуун дээрээ очсон чинь нөгөө Згийн худалдаж авсан гэсэн 5 байдас нь байхгүй болохоор нь Даас  байдаснуудаа яасан юм гэж асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. Манай адуунууд А гэдэг айлын адуунд нэг тогтоод цаашаа явсан гэнэ гэсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа гэдгийг нь санахгүй байна, З манай 4 байдсыг 1 унагатай туугаад манайд авчирч өгсөн бөгөөд бор хээр байдас нь унагалсан байсан. Одоо сартай хундан байдас, хонгор даага 2 дутуу байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 20-22/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тийн мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 25-ны үед шиг санаж байна, манай азарга адуу алга болсон бөгөөд нийт 29 тооны адуу байсан. 03 дугаар сарын 02-ны өглөө манай гэрийн зүүн талаас үрээ, морьд нийлсэн 10 тооны адуу ирсэн бөгөөд хонгор, хар зүсмийн азарган үрээ хоёрыг дэлийг нь засаагүй, сүүлийг тагнаагүй, харин бусдынх нь дэлийг нь засаад, сүүлийг нь тагнаад богинохон болгосон байсан. Манай адууг хүн хулгайлсан байна гээд манай гэрийнхэн ийш тийш нь залгаад таньж мэддэг хүмүүсээсээ асууж сурж байгаад сумын төвөөс аймаг руу явах замд байдаг Бгэдэг айл руу утсаар яриад асуусан чинь гүү адууны зүсийг асуухаар нь өөрийнхөө гүүнүүдийн зүсийг хэлсэн чинь бараг мөн байх шиг байна, өөрсдөө ирээд үз гэхээр нь би ээжийнхээ дүүгийн хүүхэд болох Өтай хамт явах гээд байж байтал ээжийн дүү Энхбаяр ах утсаар яриад танай адуу аймаг руу явах замд байна, ирж ав, гэхдээ дутуу юм шиг байна шүү гэж хэлсэн. Би Өтай хамт мотоциклиор яваад Цахиуртын ам гэх газар очиж үзэхэд манай 19 тооны адуу байхаас 13 тооны адуу байсан бөгөөд 5 байдас, 1 даага дутуу байсан. Байхгүй 6 адууныхаа араас нилээн нэхэл дагал болоод сураг гаргахад Их тамир сумын Хан өндөр багийн хойно Улаалзай гэх газар явж байсан гэсэн сураг гарсан. Урьд өмнө нь би ахтайгаа хамт байдаснуудаа хайх гээд явах үедээ Хайрхан багийн Б гэдэг хүнээс утсаар асуусан чинь Д үрээ морьд энүүгээр гүйсэн үү гэж асуусан гэхээр нь ах бид хоёр байдаснуудаа хайж явахдаа Б ахыг мал дээрээ явж байхад нь тааралдаад асуусан чинь /Б ахад хэн хэлснийг нь асуугаагүй/ тэр үрээ, морьдыг чинь Д сураад байсан Урт булагт явж байсан адуу гүйчих шиг боллоо гэж ярьсан байна лээ гэж хэлж байсан. Дтай уулзахаар би мэдэхгүй З, Тгэдэг хоёр хүн мэднэ гээд байсан. З гэдэг хүнтэй нь уулзаад байдаснуудынхаа талаар асуухад Д л З гэдэг хүнийг танайх худалдаж авсан гээд хэлээд өгөөч гэж З гэдэг хүнээс гуйсан гэж З болон түүний эхнэр хоёр ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аы мэдүүлсэн “2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр шиг санагдаж байна, би морь солих гээд халиун азаргатай адуун дээрээ очсон чинь урьд өмнө нь огт үзэж байгаагүй 5 адуу нийлсэн байсан. Ямар ч им тамгагүй байсан. Тэр 5 адуу манай халиун азаргатай адуунд 4 хоноод алга болсон. Сүүлд нь надаас Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн манай хадам аавын дүү нь болох Г гэдэг хүн танай тэрүүгээр 5 байдас харагдав уу, чи сураад өгөөч манай хамаатны хүний адуу байгаа юм гэж хэлэхээр нь манай адуунд 5 байдас байж байгаад алга болчихсон, хаашаа явсныг нь мэдэхгүй гэж хэлсэн чинь сураг гаргаад өг гэхээр нь хонинд явж байгаад хээр манай хойд руу байдаг Энхээ гэдэг хүнээс асуусан чинь танай адуунаас чоно Б ялгаад аваад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Т мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 25-ны үеэр гэсэн, манай хонгор азаргатай адуу алга болсон гэсэн. Тэгээд байж байгаад 03 дугаар сарын эхээр гэсэн, нэг өглөө манай 10 тооны үрээ, морьд манай гэрийн гадаа ирэхээр нь хайж эхэлсэн гэсэн. О ах цааш нь хүмүүст захиад хэлсэн байсан чинь Бгэдэг хүн О ах руу утсаар яриад нөгөө сураад байсан адуу чинь манай энд байна ирээд үз гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд манай дүү Т, О ахын том хүү Өтай хамт яваад Бгэдэг айлын урд талаас 13 тооны адуугаа олж авсан гэж надад хэлэхээр нь би Улаанбаатар хотоос гэртээ ирсэн. Манай адуунаас 5 байдас, 1 даага сураггүй алга болсон байхаар нь Эмт, Бүрд, Уртбулаг, Гүнзгий гарам гэх газруудаар хайгаад олоогүй. Тэгж явахдаа би Дтай тааралдаад байдаснууд болон даагаа сурсан чинь мэдэхгүй гэж хэлсэн мөртлөө танай үрээ болон морьдууд чинь доороос гүйж байсныг нь би харсан гэж надад ярихаар нь би чамаас гарцаа байхгүй, чи ядаж манай дүүгийн удамтай байдсыг нь өгчих, бусад нь хамаа алга гэж хэлсэн чинь мэдэхгүй гээд байсан. Би байдаснуудаа хайж яваад Урт булагын аманд байдаг одоо нэрийг нь санахгүй байна, нэг ахаас асуусан чинь энэ хойд Цгийн адуунд 5 байдас ирсэн байсан гэхээр нь би гэртээ ирээд ээжид хэлээд ээж Ц ахтай утсаар яриад танай адуунд манай алдсан 5 байдас байна гэж хүнээс сонслоо гэж хэлсэн чинь ямар, ямар зүстэй байдаснууд юм бэ гээд асуухад нь ээж зүсийг нь хэлсэн чинь намайг байхгүй хойгуур З тэр байдаснуудыг хүнээс худалдаж авсан гэж надад хэлсэн гэж Ц ах ээжид хэлсэн байсан. Би хоёр хоноод ээж, дүү, хүргэн ах О нарын хамт машин хөлслөөд Урт булаг гэх газар руу яваад Д гэдэг хүний гэрт нь очоод чи манай байдаснуудыг авсан байна, энэ хавийн хүмүүс чамайг тууж авчирсан гэж ярьж байна гэсэн чинь үгүй ээ би яваагүй наад хүмүүс чинь худлаа ярьж байгаа юм гээд байсан. Ээж чамаас өөр хэн авдаг юм бэ гээд тулгаад асуусан чинь за за би авахын хувьд авсан, тэр 5 байдас чинь ойрхон байгаа, даагыг чинь харин би мэдэхгүй гэж хэлээд өнөөдөр би явж чадахгүй, маргааш явж өгье гэж хэлэхээр нь би О ахтай хамт Гүнжээр даваад хайгаад олоогүй ирсэн. Тэр өдрөө Даас сайн асуусан чинь Түрээ, морьдыг чинь тууж аймаг оруулах гэж яваад замдаа алдсан байна лээ гэж бид нарт хэлсэн. З гэдэг хүнтэй нь уулзсан чинь Д Тхоёр шинийн 15-ны өдөр сумын төв рүү орж золголт хийчихээд шөнө ирэхдээ 30 гаруй тооны адуу тууж ирээд шөнөдөө ялгаад азаргатай нь 13 тооны гүү адууг нь өвөлжөөнийхөө арын даваагаар давуулаад хойш нь туусан, 17 тооны адууг нь авч үлдээд 5 байдсыг нь Д авч үлдсэн, 12 тооны үрээ, морьдыг нь Ттуугаад аймаг руу явсан гэж ярьсан. Д намайг гуйгаад та хүнээс худалдаж авсан гээд хэлээд өгөөч гээд байхаар нь би Цд энэ 5 байдсыг би өөрөө хүнээс худалдаж авсан юм гэж хэлсэн гэж бид нарт ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Эмэдүүлсэн “Би аймагт 20 гаруй хоноод цагаан сарын дараа 03 дугаар сарын эхээр  гэртээ ирэхэд манай адуунд танихгүй 2 байдас ирсэн байхаар нь би Згоос асуусан чинь би дүүгээсээ худалдаж авсан гэж хэлсэн. Тэр үед морь сольж байсан бөгөөд Д, З, Г бид нар байсан. Тэгсэн чинь сүүлд нь 5 байдас болсон байсан. Манай сартай хүрэн азарга хураачихсан яваад л байсан гэж хэлэхээр нь би санаанд ороогүй. Мал төллөж байх үеэр ямар ч зав гараагүй. Д, Г, З гурав л адуунаас өөрсдөө унаа морио солиод явдаг байсан. 05 дугаар сарын дунд үеэр адуу хашсан байхад нь би очиж тамгалах гэсэн чинь Згийн худалдаж авсан гэсэн байдаснууд байхгүй байхаар нь Даас асуусан чинь айлын адуунд тавьсан байх гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын дундуур байх, Чулуут сумын Хайрхан багийн Л гэдэг хүн манайх руу утсаар яриад танай адуунд манай алдсан байдаснууд байсан гэнэ хүмүүс тэгж ярилаа гэхээр нь З л дүүгээсээ 5 байдас худалдаж тавьсан гэсэн, өөрсдөө ирээд уулз гэж хэлсэн. Л гэдэг хүн 2 хүүтэйгээ ирээд З, Г, Д гуравтай уулзаад байсан бөгөөд Д Тгэдэг залуутай хамт адууг нь азаргаар нь тууж авчраад байдаснуудыг нь манай адуунд намайг байхгүй хойгуур нийлүүлсэн гэдгээ Л болон хүүхдүүдэд нь хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-39/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Г мэдүүлсэн “Намайг ирэхэд Ц ахын адуунд зүс танихгүй 5 байдас ирсэн байсан. Тэгсэн чинь нөгөө 5 байдасны эзэн /нэрийг нь мэдэхгүй/ нэг эгч 2 хүүхэдтэйгээ асууж сураад байсан бөгөөд тэр хүний адууг Д, Тхоёр тууж  ирсэн гэсэн яриа гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Э мэдүүлсэн “Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, цагаан сарын дараа нэг өглөө би мал харж байтал Чулуут сумын Хүрэм баг руу явдаг төв замын араар 11 тооны адуу баруун тийшээ явж байсныг би дурандаж харчихаад нэг их санаанд ороогүй. Гэтэл сүүлд нь сонссон чинь Лх адуугаа алдаад тал морьд нь гүйж ирж гэнэ гэж сонссон. Лх адуугаа алдаад тал морьд нь гүйж ирж гэнэ гэж сонсоод миний дурандаж харсан адуу мөн байна даа гэж бодсон. Тэрнээс хойш нилээн олон хоногийн дараа Л 2 хүү нь мотоцикльтой намайг малд явж байхад тааралдаад надаас 6 тооны байдас манай адуунаас дутуу байна, бусад адуугаа олоод авчихсан гээд сураад явж байхаар нь би тэр гүйж явсан адуу чинь манай доод талаас зүүн талаас ирсэн адуу, та нар зүүн тийшээ яваад Уртбулаг хавиас Даас асуу цаадах чинь үзэж харсан байж магадгүй, тэрнээс цаашаа та нар хүн танихгүй юм чинь гэж хэлээд явуулсан бөгөөд хайгаад байсан байдаснуудаа олж авсан үгүйг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43-46/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн “сар өдрийг нь санахгүй байна, багцаагаар 3 дугаар сарын эхээр байх, манай хаваржааны ойролцоо хар дэл, сүүлтэй хул азаргатай морьд байхгүй, дандаа гүү, 1-2 унагатай 10 гаруй тооны адуу нилээн удсан. Би адуунд явахдаа хардаг байсан. Тэр адуу манай энд нилээн удсан. Хэдэн сард гэдгийг нь санахгүй байна, манай хамаатны хүн нас барчихаад ажил явдал дээр нь очсон чинь О гэдэг хүн тааралдаад танай тэрүүгээр хул азаргатай адуу харагдсан уу гэж асуухаар нь манай тэнд хул азаргатай 10 гаруй тооны адуу ирсэн гэж хэлсэн чинь миний дэргэд Л гэдэг хүн рүү утсаар яриад надтай яриулаад асуухаар нь манай ойрхон байсан адууны зүсийг бүгдийг нь хэлээд тэгвэл мөн байж магадгүй хурдан ирж үзээрэй гэсэн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа шиг санагдаж байна, нөгөө адуунууд манай хаваржааны урд байхад нь мотоцикльтой 2 хүн ирж туугаад манай ойрхон ирээд манайд орж ирэхэд нь харсан чинь Л хүү, Оын хүү 2 ирсэн. Би адуу чинь мөн байна уу гэсэн чинь мөн байна, 6 адуу дутуу байна гэж ярьж байсан. Тэр нь голдуу байдас гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.М мэдүүлсэн “Яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, цагаан сарын дараа санагдаж байна, би аймаг руу яваад 1 хоноод ирсэн бөгөөд намайг ирсний маргааш нь оройхон Д, Тхоёр модон дотроос адуу туугаад гараад ирэхээр нь би очиж морио солих гэсэн чинь танихгүй адуу байхаар нь би Даас юун адуу юм бэ, яасан юм бэ гэсэн чинь та дуугүй байж бай таньд хамаагүй гэж хэлэхээр нь би дахиж юм ярилгүй гэр рүүгээ явсан. Сүүлд нь тэр адууны эзэн нь гээд 1 эмэгтэй хүн, 2 хүүхэдтэйгээ, бас 1 залуу хамт ирсэн бөгөөд нөгөө эмэгтэй над руу чи манай адууг хулгайлсан чамаас өөр хэн байдаг юм гээд дайраад байхаар нь би яаж мэддэг юм, Даас асуу, Д мэдэж байгаа гэж хэлсэн. Манайх 6 дугаар сарын 01-ний өдөр хаваржаандаа буугаад би 6 дугаар сарын 03-ны өдөр Д бид хоёр Ихтамир сумын Борт багийн Гарамгай гэдэг айлын адуунаас 4 байдас, 1 унагыг нь олоод адууны эзэнд нь тууж аваачиж өгсөн. Та өөрөө худалдаж авсан гээд хэлээд өгөөч гээд Д гуйгаад байхаар нь би согтуу байхдаа хүнээс худалдаж авсан юм гээд Цд хэлсэн нь миний буруу боллоо”, “Д, Т хоёр нилээн оройхон модон дотроос адуу туугаад гараад ирэхээр нь би морио солих гээд тууж ирсэн адуун дээр нь очсон чинь Ц /Э/-ийн адуу биш байхаар нь хэний адуу юм бэ гэсэн чинь таньд хамаагүй, та дуугүй бай гэхээр нь би буцаад гэр рүүгээ явсан. Сүүлд нь нэг эмэгтэй хүн 2 хүүхэдтэйгээ ирээд над руу дайраад байхаар нь би яаж мэддэг юм, Даас асуу гэж хэлсэн. Багцаагаар 30 орчим тооны адуу тууж ирсэн. Би адуун дээрээ очоод морио солих гэсэн чинь Ц адуу биш байсан бөгөөд асуусан чинь таньд хамаагүй, дуугүй бай гэхээр нь би гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52, 56-58/, 

мөрдөн байцаалтын шатанд Б.Тийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Чулуут сумын төвийн урд талд нөгөө авсан пивио уучихаад Дамдинсурэнгийнд очих гээд явж байсан чинь Д энд манай таньдаг ахын адуу байгаа юм, энэ адууг манай гэрийн тийшээ туугаад явъя гэсэн бөгөөд тэгээд явж байтал нэг айлын өвөлжөө таарсан. Тухайн өвөлжөөний хажуугаар нилээн олон тооны адуу байсан. Тэгсэн чинь Д би ахындаа зарсан хээр зүсмийн морь байна, үүнийг барьж аваад уначих гэхээр нь тухайн хээр зүсмийн морийг хашаан дотор хийж байгаад барьж авсан бөгөөд морио барьж авчихаад надад тухайн морийг унуулаад наанаасаа хүрэн азаргатай адууг тугаарай гэж хэлсэн. Тухайн үед харанхуй байсан учир би хонгор азаргатай 29 тооны адууг тууж явсан. Д мотоциклио унаж би хажууд нөгөө барьж авсан хээр зүсмийн морийг унаж Чулуут сумын Урт булаг гэх газар нөгөө тууж явсан 29 тооны адуугаа үлдээчихээд тухайн унаж явсан хээр зүсмийн морийг адуунд нь тавьж Дтэй хамт мотоцикльд нь сундалж гэрт нь харьсан юм. Тэгээд маргааш нь буюу оройн 21 цагийн орчим нөгөө хонгор азаргатай 29 тооны адууг Дгийн хаваржаан дээр хашаанд хийж байгаад азарга гүүг нь ялгаж хашаанаас гаргаж хойш нь гаргаад туусан. Д морьд, байдсыг нь авч үлдэнэ гээд яг хэдэн тооны адуу авч үлдснийг нь мэдэхгүй байна. Тэгсэн чинь Д морьдийг нь Архангай аймгийн төв рүү чи аваад яв араас хүн ирэхгүй асуудалгүй гэхээр нь би морины дэлийг нь зассан. Тухайн авч үлдсэн адуунуудаа хашаанаас гаргаж Д 5 тооны байдсыг нь авч үлдэж хүрэн азаргатай адуунд нийлүүлсэн. Тухайн морьдыг нь мод руу оруулаад үлдээсэн. Би их буруу юм хийсэн гэдгээ ойлгож маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 84-88/, 

мөрдөн байцаалтын шатанд Д.Дгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би 2019 оны 02 дугаар сарын сүүлээр тухайн үеийн он, сар, өдрийг  нь сайн санахгүй байна, өөрийн найз Тийн хамт Чулуут сумын төв рүү орсон бөгөөд харих замдаа архи уугаад сууж байтал замд олон тооны адуу таарахад Т надаас адууны хэрэг байна гэхээр нь би тийм их хэрэгтэй байгаа юм бол энэ олон тооны адуун дотроос  2 адуу аваад явчих гэж хэлэхэд Т нэгэнт авч байгаа юм бол бүгдийг нь аваад явчиихъя, арыг нь би даая гэхээр нь бид нөгөө олон тооны адууг туугаад Чулуут сумын Урт булаг гэх газар руу авчраад Т бид нөгөө олон тооны адуугаа үлдээчихээд манай гэр рүү явсан. Маргааш нь нөгөө адуугаа туух гэхээр нь би яах юм бэ хүмүүс мэдчихсэн байна гэхэд Т би мэдэж байна гээд манай гэрийн гадаа нөгөө олон тооны адууг тууж ирээд 6-7 морины дэл засна гээд зассан юм. Тэгээд тухайн шөнө нөгөө олон тооны адууны азаргатай хэсгийг нь манай гэрийн хойд ар руу туугаад хашаан дотор 16 тооны адуу үлдээсэн. Тухайн шөнө Тт би архи өгч согтоож унтуулаад маргааш өглөө нь хашаанд байсан 16 тооны адууг гаргаж туусан бөгөөд нөгөө хашаанд байсан 16 тооны адууны 5 тооны адуу нь үлдсэн байсан. Тэгсэн чинь нөгөө 5 тооны адууг манай мал харуулж байгаа айлын азарга нь хураасан байсан бөгөөд манай мал хариулж байгаа Ц энэ юун 5 тооны адуу вэ гэж асуухаар нь З мөнгөөр нь авсан юм гэж худлаа хэлсэн. Манайхыг хазаржаанд буусан байхад Д.Л хоёр хүүхэд нь надаас хонгор азаргатай адууны сураг гараад байна, танай энүүгээр харагдсан уу гэж асуухаар нь би харагдаагүй гэж хэлсэн. Сүүлд нь дахиад нөгөө хоёр залуу ирээд 5 тооны адуу танай адуунд байгаа чи мэдэж байгаа гэж над руу уурлахаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Сүүлд нь Д.Л, түүний хоёр хүүхэд, хүргэн нар нь надаас ирж асуухаар нь манай адуунд байгаа гэж хэлсэн юм. Тэгсэн чинь манай адуунд байсан 5 тооны адуу нь алга болсон байсан. Тэгээд би нөгөө хүмүүст 5 тооны адууг чинь олж өгнө гээд нөгөө 5 тооны адууг хайсаар байгаад 4 тооны адууг нь олж 1 тооны адууг нь олоогүй юм. Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн Завилгаа гэх газраас хулгай хийсэн. Бид хоёрын хулгай хийсэн адуу хонгор голдуу зүсмийн нийт 29 тооны адуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 89-93/, “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61 хуу/ “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 143 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Олон тооны мал гэж “ хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж 2015 оны Эрүүгийн хуулинд тайлбарласан мөн  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно гэж тус тус тайлбарласан байх тул шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Д.Д нарыг бусдын олон тооны буюу 29 тооны мал хулгайлсан гэж дүгнэв.

Гэмт хэргийн хэргийн улмаас хохирогч Д.Лд 20.060.000 төгрөгийн хохирол учирсан нь Хас үнэлгээ ХХК-ний 84, 233 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд “800.000 төгрөгийн үнэлгээ бүхий соёолон насны байдас, 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий даага зэргийг буцааж аваагүй үүнийг нэхэмжилнэ, мөн адуугаа эрж хайсны бензиний үнэ 1031.100 төгрөг / хх-ийн 151 хуу/ , үнэлгээний хөлс 90.000 төгрөг / хх-ийн 9 хуу, 142 хуу, 152 хуу,/ нийтдээ 2.221.100 төгрөгийг нэхэмжилнэ” гэж хохирогч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлсэн байх боловч адууг эрж хайсны бензиний төлбөр 1.031.100 төгрөгийн баримтаас 630.000 төгрөгийн баримт нь / хх-ийн 151 хуу/ нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтад үнэлэхгүйгээр хасаж шүүгдэгч нараас 1.591.100 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 795.550 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Б.Т 1.100.000 төгрөгийг шүүгдэгч Д.Д нь 795.550 төгрөгийг тус тус нөхөн төлсөн бөгөөд хохирогч Д.Л нь адуугаа эрж хайсны 315.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Дгээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Б.Т нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Завилгаа гэх газарт нутаглаж байсан иргэн Д.Л өмчлөлийн 29 тооны буюу бусдын олон тооны адууг хулгайлж, 20.240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ гэж яллах дүгнэлтэд дурдсан байх боловч хохирогч Д.Л өмчлөлийн 29 тооны буюу олон тооны адууг хулгайлж 20.060.000 төгрөгийн хохирол учирсан байгааг зөвтгөж бичих нь зүйтэй бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эрүүгийн хуулиар эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2дахь хэсэгт бүлэглэж, олон тооны мал хулгайлж, машин механизм ашиглаж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Д.Д нарт холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С овогт Д Д, шүүгдэгч Б овогт Б Т нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.Д, Б.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Д, Б.Т нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Лд шүүгдэгч Б.Т нь 1.100.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Д нь 795.550 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.3, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан хүрэн өнгийн 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлж шүүгдэгч Д.Д, Б.Т нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж хуульчилсан байх тул шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд ялллагдагчаар мэдүүлсэн,мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Д Д, шүүгдэгч Б овогт Б Т нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Д.Дг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Д.Дд оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 40 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан хүрэн өнгийн 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Д.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Д, Б.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Д, Б.Т нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Т нь 1.100.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Д нь 795.550 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч Д.Л нь мал эрж хайсны 315.00 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Д.Дгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Тогтоолд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Д.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ