Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 544

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 онд 8-р анги төгсөөд мал дээр гарсан. Ингээд би 1981 оны 06 дугаар сараас 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан тул энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь 1981 оны 06 дугаар сараас 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1582 дугаартай лавлагаа,

- Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1981-1987 онуудын 70-р дансны хуулбар,

-Гэрч О.гийн манай аав, ээж болон Н.Энхтунаглагийнаав ээж бүгд нэг нутаг, хамт мал маллдаг байсан. Н.******* 1981 оноос илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамтаар мал маллаж байсан. Тэр үед малыг өрхийн тэргүүний нэр дээр бичдэг байсан ба цалинг мөн өрхийн тэргүүний нэр дээр бичдэг байсан. Бид нарын нэр дээр бичигддэггүй байсан гэх мэдүүлэг

-Гэрч Б.ийн манайх Н.*******ийн гэр бүлтэй айл саахлт байдаг байсан. Н.******* 1981 оноос илгээлтээр мал дээр гарч байсан. Би тэр үед Талын булаг бригадад тоо бүртгэгч хийдэг байсан. Ийм учраас Н.*******ийг мал маллаж байсныг сайн мэдэж байна гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Н.*******ийг 1981 оны 06 дугаар сараас 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ийг 1981 оны 06 дугаар сараас 1987 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА