Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 542

 

Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* хороо ******* хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ууд овогт *******ын ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын ,

           Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын багийн 03-******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, Дархан овогт ий ,

           Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын хайрхан багийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, Охиндоо овогт ын эчимэг нарт холбогдох холбогдох 9,953,000 төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/00404/ И индекстэй иргэний хэргийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц. нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.ад 5,000,000 төгрөг зээлдүүлж зээлийн гэрээ хийн нотариатын баталгаа хийлгэсэн. Анх Б. нь зээлсэн 5,000,000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буцаан өгнө хэрвээ хугацаа хэтэрвэл 3 хувийн алданги тооцон төлөхөөр тохиролцон нотариатаар баталгаажуулан зээлсэн билээ. Иргэн Э.т миний бие 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3,720,000 төгрөгийг зээлдүүлэхээр зээлийн гэрээг хийж нотиаратаар баталгаажуулсан. Э. нь зээлсэн мөнгөө 3,720,000 төгрөгөө 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буцааж өгөхөөр мөн хугацаа хэтрүүлбэл үнийн дүнгийн 0,5% хувиар алданги тооцож төлөхөөр зээлийн гэрээ хийсэн. Иргэн Ц.эчимэгт 2,633,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Ц.эчимэг нь 2,633,000 төгрөгөө 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар мөн 0.5% хувиар алданги тооцож төлөхөөр зээлийн гэрээ хийсэн. Иймд дээрх бүхий иргэдээс зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн нийт 11,353,000 төгрөг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.эцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.эцэцэг миний бие нь нэхэмжлэлиийн шаардлагаа багасган Ц.аас 5,000,000 төгрөг, Э.ээс 3,320,000 төгрөг, Ц.эчимэгээс 1,633,000 төгрөг болгон нэхэмжилж байна. Иймд дээрх хүмүүсээс холбогдох мөнгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.ийн нэхэмжилж байгаа 5,000,000 төгрөгийг төлнө татгалзах зүйл зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Ц.эчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.оос 2,633,000 төгрөг авсан. 1,000,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 1,633,000 төгрөгийг өөрийнхөө боломжоор төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.оос 3,720,000 төгрөгийг мал худалдаж авах зориулалтаар авсан. 400,000 төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл 3,320,000 төгрөгийг өгнө татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ц.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., Э., Ц.эчимэг нарт холбогдох 9,953,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтйин хураамжид төлсөн 196,598 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үнийн дүнд ногдох 188,098 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,500 төгрөгийг Төрийн сангаас, хариуцагч б.аас 47,475 төгрөг, хариуцагч Ц.эчимэгээс 20,539 төгрөг, хариуцагч Э.ээс 26,035 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.ид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ц.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., Э., Ц.эчимэг нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б. 5,000,000 төгрөг, хариуцагч Э. нь 3,320,000 төгрөг, хариуцагч Ц.эчимэг нь 1,633,000 төгрөгийг тус тус төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,598 төгрөгөөс 94,049 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 8,500 төгрөг, хариуцагч Б.аас 47,475 төгрөг, Ц.эчимэгээс 20,539 төгрөг, Э.ээс 26,035 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.ид олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагчнар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ………………………..Б.МАРИНА