Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/49

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Алтанчимэг, Д.Насанжаргал

Шүүгдэгч: Б.Э, Н.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цовогт Б Э, Ө овогт Н Тнарт холбогдох 1812001180086 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт У хотын Х дүүргийн .. дугаар хорооны Х .. дугаар хэсэгт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Цовогт Б Э /РД:../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны 01 дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Өсуманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эмээгийн хамт А аймгийн Ө сумын Х багийн төвд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Булган аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 173 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Булган аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Булган аймгийн сум дундын шиүүхийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Ө овогт Н Т/РД:../ 

  

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Э, Н.Тнар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-наас 11-ний өдрийн хооронд А аймгийн Өсумын Ябагийн “Н” гэх газраас иргэн Ц.Л өмчлөлийн 1 тооны хар зүсмийн үхрийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Би 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Л 2 тооны үхрийг янзалж явсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээж байна. Би дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тмэдүүлэхдээ: Би Архангай аймгийн аймгийн Өлзийт сумын Хөшөөт багт согтуу байхад Э намайг авч явсан бөгөөд би мэдээгүй очсон байсан. Би Л үхрийг хулгайлсан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 1812001180086 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Л мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би мотоцикльтой явж үхрээ бүртгэхэд манай үхэр Наст гэх газар байх манай хаваржаан дээр тоо нь бүрэн байсан. Түүнээс хойш үхрээ бүртгээгүй байж байгаад 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр очиж бүртгэхэд манай үхрээс хар халзан, цавь цагаан нэг сувай үнээ алга болсон байсан. Хаваржааныхаа ойролцоо байх айлуудаас үхрээ сураглахад манай үхрийг хаваржаан дээрээ байна гэж хэлж байсан. Манай сувай үнээ хаваржааны ойролцоогоос хулгайд алдагдсан гэж би бодож байна. Манай үхэр чихэндээ шар ээмэгтэй, зүүн чихэндээ араасаа ухас имтэй, хар халзан зүсмийн дэлэн, цавь хэсгээрээ цагаантай одоо л бүдүүрч байгаа нас залуу үнээ байгаа юм. Э гарал үүслийн бичиггүй, тээвэрлэж явсан үхрийн шир нь миний үхрийн арьс мөн байна. Би үхрийнхээ арьсыг харахад дэлэн хэсгээрээ цагаан, үс нь урт сортой байгаагаар нь шууд таньж байна. Э нь надад 2018 оны 02 дугаар сарын 10-ны үед хэлэхдээ би танай үхрийг хулгайлж явж байгаад цагдаад баригдаад, ширийг нь хураалгачихлаа. Би уг үхрийг танай хаваржаан дээр янзалсан. Та надаас хэдэн төгрөг авах вэ гэж асуухаар нь чи надад 800.000 төгрөг өг гэж би хэлэхэд Э надад 800.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Эын хулгайлсан үнээг 800.000 төгрөгөөр үнэлж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Л дахин мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг Наст гэх газраас 1 тооны хар халзан зүсмийн, монголын нас нийлсэн сувай үнээгээ хулгайд алдсан. Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр бүрэн байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр харахад дээрх хар халзан зүсмийн үнээ байхгүй болсон байсан. Манай хаваржааны байр Наст гэх газарт байдаг бөгөөд хаваржааны байран дээр янзалсан байсан. Би сүүлд нь хэсгийн төлөөлөгч Э дээр очиж арьсыг нь үзсэн бөгөөд арьсыг нь үзэхэд миний үнээний арьс мөн байсан. Би арьсаа хүлээж авсан. Үхрийн махыг нь хүлээж аваагүй. Э надтай уулзсан. Э нь Ттой хамт манай үхрээс хулгай хийсэн талаараа надад өөрөө хэлж байсан. Э надад миний хохирлыг бүрэн барагдуулж дуусгасан. Одоо түүнээс ямар нэгэн өр төлбөр авахгүй. Би шинжээчийн дүгнэлттэй маргах зүйл байхгүй. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Жы мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 04 цагийн орчимд сумын төвийн хажуугаар өнгөрөх хатуу хучилттай зам дээр постонд ажиллаж байхад 72-26 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн Импреза маркийн машиныг шалгахад Э гэх жолооч нь ганцаараа явж байсан бөгөөд машин дотор нэг тооны, гарал үүслийн бичиг байхгүй үхрийн мах ачиж явсан. Би жолоочоос хаанаас явааг нь асуухад би Өлзийт сумаас явж байна гэж надад хэлсэн. Би гарал үүслийн бичиггүй байхаар нь цагдаагийн хэсэг дээр авчирч түр саатуулсан бөгөөд түр саатуулж байхад Э надад хандаж би Өлзийт сумын Ямаат багийн Шардаагийн өвөлжөө гэх газар өвөлжөөн дээр байсан айлын үхрээс нэг үхэр нядлаад, явж байгаад баригдлаа гэж хэлсэн. Би саатуулж байгаад Архангай аймгийн Өлзийт сумын хэсгийн цагдаад нь хүлээлгэж өгсөн. Уг үхрийн шир нь доод хэсэгтээ цагаантай хар зүсмийн үхрийн шир байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Уын мэдүүлсэн: ...Би Өлзийт сумын Ямаат багийн засаг даргаар ажилладаг. Би Б.Э, Н.Тгэх хүмүүсийг танина. Б.Э нь Ямаат багийн иргэн байсан бөгөөд 2014 оноос Улаанбаатар хот руу шилжсэн. Харин Н.Тнь Ямаат багийн иргэн байгаа юм. Би Б.Э, Н.Тгэх хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. Б.Э, Н.Тнар нь өөрийн эзэмшлийн малгүй иргэд байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 03-наас 11-ний хооронд Б.Э, Н.Тнар нь намайг байхгүй хойгуур манай ээж Оээс нэг адууны бичиг, нэг үхрийн гарал үүслийн бичиг авчихсан байсан. Тухайн үед би Улаанбаатар хот руу явчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Уын дахин мэдүүлсэн:...Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Этай Өлзийт сумын төвд тааралдсан. Э нь цагаан өнгийн Субару Импреза маркийн автомашинтай явж байсан. Э надад хандаж ах нь идэшний мал авч явах гэж байгаа юм, тодорхойлолт хийгээд өгөөч гэхээр нь би түүнд хандаж би Улаанбаатар хот руу явах гэж байна, ямар ч боломжгүй байна гэж хэлтэл Э надаас бүр гуйгаад болохгүй болохоор нь манай гэрт очоод ээжид намайг ав гэсэн гэж хэлээд тодорхойлолт авчих гэж хэлээд явуулсан. Би өөрөө Улаанбаатар хот руу явсан. Сүүлд нь сонсоход хулгайн мал авч аваад баригдсан гэсэн. Энэ талаар хэсгийн төлөөлөгчид мэдүүлэг өгсөн. Хэсгийн төлөөлөгч Эд уг тодорхойлолт байгаа гэж байсан. Э өөрөө надад хэлж байсан. Миний л гарын үсэгтэй тодорхойлолт байх ёстой. Тодорхойлох хэсгийг нь ээж л бичиж өгсөн байх. Яг юу гэж тодорхойлолт бичүүлж авсныг нь мэдэхгүй байна. Малыг нь харж байж тодорхойлолт хийж өгөх ёстой байдаг. Би ээждээ Эт тодорхойлолт хийж өг гэж хэлээгүй. Би Эыг хулгай хийгээгүй байх гэж бодоод л тэгж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мгийн мэдүүлсэн:...2018 оны 02 дугаар сарын үед Архангай аймгийн Өлзийт сум руу яваад энэхүү хэрэгт холбогдсон байсан. Манай хүү Э нь Улаанбаатар хотын 12 дугаар хорооны Хабитат гэх газарт айлын байшин түрээсэлж суудаг бөгөөд хаягийг нь мэдэхгүй байна. Барилгын ажил төрөл хийдэг хүн байгаа юм. Аав, ээжтэйгээ утсаар л холбоо барьдаг бөгөөд ойрд уулзаагүй. Э нь эхнэр Нэргүй болон бага насны 4 хүүхдийнхээ хамтаар амьдардаг, ганцаараа ажил хийдэг. Манай хүү Э нь Архангай аймгийн Өлзийт суманд 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж Өлзийт сумын сургуульд 4 дүгээр анги төгсөж бага боловсрол эзэмшсэн. Уншиж бичиж чаддаг, архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг, тамхийг байнга татдаг, зан ааш сайтай, төлөв даруухан хүн байгаа юм. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн учир шалгагдаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Зын мэдүүлсэн:...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ ганцаараа байж байхад 15-16 цагийн орчимд Тманайд орж ирсэн бөгөөд орж ирэхдээ Тэрүүл байсан. Тэр надад 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архитай орж ирсэн. Тбид хоёр уг архийг уугаад дуусах гэж байхад манай хашааны гадаа машин ирж зогсоход Тгарч тэр машинтай уулзчихаад эргэж орж ирээд гадаа Э цагаан автомашинтайгаа ирсэн байна, намайг авч хөдөө явах гэж байна гэж хэлээд гараад явсан. ТЭтай хаашаа явах гэж байгаа, юу хийх гэж байгаа талаараа хэлээгүй. Манайхаас гарч яваад, ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сгийн мэдүүлсэн:...Н.Тнь эелдэг даруу, ажилд чих зөөлөнтэй сайн хүүхэд байгаа юм. Би Н.Тыг бага байхаас нь эхлээд мэднэ. Н.Тнь ам бүл хоёулаа, өөрийн эмээ Долгорын хамт амьдарч байгаа. Н.Тнь миний мэдэхийн нэг удаа гэмт хэрэгт холбогдож байсан. Би ямар гэмт хэрэгт холбогдож байсныг нь сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нгийн мэдүүлсэн: ...Манай төрсөн ах Б.Э нь Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн. Одоогоор Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинатад эхнэр, 4 хүүхдийнхээ хамт амьдардаг. Урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хувиараа барилга дээр ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Зан ааш сайтай хөдөлмөрч, элдэв зангүй, архи дарсыг хааяа хэрэглэдэг хүн байгаа юм. Одоогоор айлын байшин түрээсэлж амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Зны мэдүүлсэн:...72-26 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн субару импреза маркийн автомашиныг би 2015 онд шиг санагдаж байна, цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна, Эт 6 сая төгрөгөөр зарж борлуулж байсан. Тухайн үедээ “Бичил глобус” гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан. Уг нь бол миний нэр дээр бүртгэлтэй, миний эзэмшилд байсан автомашин бөгөөд одоогоор “Бичил глобус” гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа бөгөөд Эын эзэмшлийн автомашин болсон. Тиймээс надад ямар нэгэн хамааралгүй болсон. “Бичил глобус” нэртэй банк бус санхүүгийн байгууллага болон Этай хийх ямар нэгэн төлбөр тооцоо, түүнтэй холбоотой маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 хуу/ 

Мөрдөн байцаалтын гэрч Д.Эгийн мэдүүлсэн: ...Б.Э нь хаанаас, хэнээс багийн засаг даргын тодорхойлолт авсан талаар мэднэ. Уг хэрэг 2018 оны 02 дугаар сарын эхэн үед болсон. Э, Тнар нь Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг Наст гэх газраас нэг тооны үхэр хулгайлж Э нь цагаан өнгийн 72-26 УНЕ улсын дугаартай, Субару Импреза маркийн автомашинд ачиж Улаанбаатар хот орох гэж яваад цагдаад баригдсан байсан. Тэгээд очиж шалгахад Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн засаг даргаас 1 тооны адуу, 1 тооны үхрийн тодорхойлолт бичүүлж авсан байсан бөгөөд энэ талаар нь тус багийн даргаас асуухад түүний ээж О нь уг тодорхойлолтыг бичиж өгсөн байсан. Тухайн үед Э нь ганцаараа явж байсан гэсэн. Саатуулсан цагдаагийн ажилтан нь энэ талаараа мэдүүлсэн байгаа. ...О нь ажил албан тушаал эрхэлдэггүй. Ямаат багийн засаг дарга Уын төрсөн ээж нь байгаа юм. О нь Уын тодорхойлолт бичдэг бланк дээр нь бичиж өгсөн гэсэн. Э өөрөө бичүүлсэн учраас үүнийг сайн мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 139-141 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Огийн мэдүүлсэн:...Би яг он сарыг нь сайн санахгүй байна, ойролцоогоор 2018 оны 02 дугаар сарын эхэн үед Э гэх танил залууд нэг тооны үхэр, нэг тооны адууны тодорхойлолтыг хийж өгсөн. Улаан зүсмийн монголын үхэр, хээр зүсмийн адууг Улаанбаатар хот руу 72-26 УНЕ улсын дугаартай автомашинаар тээвэрлэнэ гэж хэлээд багийн засаг даргын тодорхойлолтыг надаас аваад явсан. Тухайн үед манай гэрт Өлзийт сумын Ямаат багийн засаг даргын тодорхойлолт бичдэг тамгатай, гарын үсэгтэй бланк байсан бөгөөд үүний тодорхойлох хэсэг дээр нь тодорхойлолтыг хүү Уын нэрийн өмнөөс бичээд өгсөн. Манай хүү У Ямаат багийн засаг даргын ажлыг хийдэг. У Улаанбаатар хот руу орохоор явчихсан байсан бөгөөд явахаасаа өмнө надад хандаж Э ах ирж тодорхойлолт авна гэсэн чинь ирэхгүй байна, ирэхээр нь бичээд өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд Э манай гэрт ирээд надад хандаж Ундрахбаярт тодорхойлолт авна гээд хэлчихсэн байгаа, та хийгээд өгчих гэж хэлсэн. Ингээд түүнд малын бичгийг хийж өгсөн. Тухайн бланк дээр би гарын үсэг зураагүй. Уын гарын үсэг байсан. Уыг хийгээд өгчихөөрэй гэж хэлэхээр нь л тодорхойлолт бичиж өгсөн. Э манай гэрт ганцаараа цагаан өнгийн 72-26 УНЕ улсын дугаартай жижиг тэрэгтэй ирсэн. Уг автомашиных нь нэрийг хэлж мэдэхгүй байна. Гэрээс гарахдаа амаар хэлсэн. Этай үүнээс өмнө тааралдсан гэсэн. Эыг ирэхгүй болохоор нь Улаанбаатар хот руу явах гэж яараад намайг хийгээд өгчихөөрэй гэж хэлээд явсан. Би тодорхойлолт хийж өгөх эрхгүй гэдгээ мэдэж байгаа. Ундрахбаярыг хийгээд өгчих гэхээр нь тодорхойлолт хийж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 142-144 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эын мэдүүлсэн:...Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн засаг дарга Ундрахбаярын ээж Оээс 1 тооны адуу, нэг тооны үхэр зэргийн тодорхойлолтыг хийлгэж авсан. Архангай аймгийн Өлзийт сумаас мал авч Улаанбаатар хот руу ачих гэж байгаа юм, та тодорхойлолт хийгээд өгөөч гэж гуйсан. Тухайн үед тус багийн засаг дарга Ундрахбаяр Улаанбаатар хот руу явж байгаа гэж байсан. Би Уаас тодорхойлолт авъя гээд утас руу нь залгаж ярьтал У надад хандаж би Улаанбаатар хот руу явж байна, чи манай гэрт очоод ээжээр тодорхойлолт хийлгээд авчих гэж хэлсэн. Ингээд л би Уын гэрт очиж Оээс тодорхойлолт авсан. О уг тодорхойлолтыг багийн засаг даргын тодорхойлолт бичдэг бланк дээр өөрөө бичиж өгсөн. Уг бланк нь Ундрахбаярын гарын үсэгтэй байсан эсэхийг мэдэхгүй байна, анзаарч хараагүй. Ямар ч байсан тодорхойлж бичих хэсэг дээр нь О өөрөө малын зүсийг миний хэлснээр бичсэн. Би ганцаараа тухайн үед унаж ашиглаж байсан 72-26 УНЕ улсын дугаартай Субару Импреза маркийн цагаан өнгийн автомашинтай очсон. О нь гэртээ ганцаараа байсан. Ундрахбаярын гэр нь Архангай аймгийн Өлзийт сумын төвд байсан. Би хулгай хийнэ гэж бодоод л бичиг хийлгэсэн. Тэгээд малыг бараан зүстэйгээр хэлж хийлгэсэн. Би уг тодорхойлолтыг Ж гэх цагдаад автомашины бичиг баримт, жолооны үнэмлэхийн хамтаар өгсөн. Уг цагдаа Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч Эд уг бичиг баримтуудыг өгснийг би харсан. Би улаан зүсмийн үхэр, хээр зүсмийн адуу зэргийг Улаанбаатар хот руу авч явна гэж тодорхойлолт хийлгэсэн шиг санагдаж байна. Яг нарийн сайн санахгүй байна. Үхрийг Тбид хоёр 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой хулгайлсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 147-149 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Эын мэдүүлсэн:...Би зүйл ангийг ойлгож байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/  

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Эын дахин мэдүүлсэн:...Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой 18-20 цагийн орчимд Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг Наст нэртэй газраас хар халзан зүсмийн монголын нас нийлсэн нэг тооны үнээг хулгайлсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн. Тбид хоёр дээрх газарт байх Л хаваржааны байранд хэсэг үхэр тууж аваачаад дээрх хар халзан зүсмийн үнээг нядалсан. Уг үхрүүд Л байрны ертөнцийн зүгээр урд талд нь ойрхон байж байсан. Үхэр тууж байхад Тунтаж явсан. Би тухайн үед өөрийнхөө эзэмшлийн 72-26 УНЕ улсын дугаартай, цагаан өнгийн Субару Импреза маркийн автомашинтай явж байсан. Уг үхрийг нядлаад мах болон арьсыг нь машиндаа ачаад явсан. Ингээд Тыг Өлзийт сумын төвд буулгачихаад Улаанбаатар хот руу ганцаараа явсан. Тэгээд Атрын сангийн аж ахуй дээр цагдаад баригдсан. Ийм л зүйл болсон. Үхрийн арьсыг нь хэсгийн төлөөлөгч Д.Эд өгсөн. Харин махыг нь Улаанбаатар хот руу оруулж Эмээлт зах дээр зарсан. Би хохирол төлбөрөө барагдуулсан. Одоо ямар нэгэн байдлаар бусдад төлөх төлбөргүй. Аль нэг талынхаа чихэнд шар ээмэгтэй, хар халзан зүстэй, цавь цагаан, нас нийлсэн монголын дунд зэргийн таргатай үнээ байсан. “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагын нэр байдаг боловч миний эзэмшлийн автомашин юм. Уг автомашин муудаад явахгүй болохоор нь задлаад зарсан бөгөөд надад мөнгөний хэрэг болоод байсан. Угаасаа миний автомашины кроп, мотор нь муудчихсан байсан ба өнгө үзэмж ч муутай байсан бөгөөд би янзлах гэхээр мөнгөгүй байсан. Тухайн автомашин урьд өмнө нь З гэх хүний нэр дээр байсан. Би Заас 6.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. З өөрөө “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихаад төлбөрөө төлөөд буцааж нэр дээрээ шилжүүлээгүй байсан. Би одоогоор Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын задгайд айлын байшин хөлсөлж эхнэр Н болон бага насны 4 хүүхдийнхээ хамтаар амьдардаг бөгөөд манай эхнэр Н нялх хүүхэдтэй учраас ажил хийдэггүй. Би Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн. Улаанбаатар хотод орж амьдраад 10 гаруй жил болж байна. Манай гэрт надаас өөр ажил хийдэг хүн байхгүй. Манай хамгийн том хүү 12 настай, бага хүүхэд 1 нас 2 сартай. Түмэн-Одтой Зоригоо гэх айлд таарсан ба түүнийг хөдөө гарчихаад ирье гэж дагуулж гарсан. Тнилээн согтуу Зоригоотой хоёулахнаа байсан. Тэгээд би Тыг машиндаа суулгаад аваад явсан. Хулгай хийх талаараа хэлээгүй. Дээрх үхрийг янзлахдаа дуудаж сэрээгээд үхрийн хөлийг нь бариулсан. Тминий машинд суугаад сумын төв дээр явж байхад унтчихсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Тын мэдүүлсэн: ...Би зүйл ангийг ойлгож байна. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийн талаар асуух зүйл байхгүй. Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны үед шиг санагдаж байна, нарийн сайн санахгүй байна, Архангай аймгийн Өлзийт сумын төвд Зоригоо ах болон бусад танихгүй хүмүүстэй архи уугаад З ахынд байж байтал гаднаас Э орж ирээд надад хандаж гарчихаад ирье гэсэн бөгөөд би машинд нь суугаад унтчихсан байсан. Нэг мэдэхэд Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг Наст гэх газарт байх Л байранд очсон байсан. Байран дээр хэсэг үхэр байсан ба Э надад хандаж энийг хоёулаа янзалъя гээд нэг үхрийг нь бариад авсан. Би Эаас яах гэж байгаа юм бэ гэхэд Э надад хандаж мөнгөний хэрэг байна гэсэн. Ингээд бид хоёр уг үхрийг янзалж төхөөрөөд машиндаа ачсан. Би сумын төв рүү ороод гудамжинд буугаад үлдэж Э явсан ба хаашаа явсныг нь мэдэхгүй. Би тухайн үед нилээн согтуу байсан. Би бусдын малыг хулгайлж байна гэдгээ ойлгоогүй. Хулгай хийх санааг Э анх гаргасан. Мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Үхэр дээрээ очоод унагасны дараа л энэ талаараа ярьсан. Ингээд хулгай хийж байгаагаа ойлгосон. 72-26 УНЕ улсын дугаартай автомашиныг Э жолоодож явсан учраас түүний эзэмшлийн автомашин байх гэж бодож байна. Тухайн үхрийг Э барьж аваад унагасан бөгөөд би тухайн үед хараад машин дотор сууж байгаад унагасных нь дараа хамт төхөөрч янзалсан. Би үхрийн хөлнөөс нь барьж өгсөн. Тэгээд машинд ачилцсан. Намайг сэрэхэд уг үхрүүд хашаан дотор байсан. Би Эыг туслаад өгөөч гэхээр нь тусалсан. Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Би бодохдоо түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх гэж бодож байна. Би одоогоор Өлзийт сумын Хөшөөт багийн нутагт өөрийн эмээ болох Долгорын хамтаар оршин суудаг бөгөөд албан ёсны хаяг бол Өлзийт сумын Ямаат багт байдаг. Би айлын мал идээ маллаж амьдардаг. Яг тогтсон хаяг байхгүй. Малаа маллуулахаар гуйсан айлд нь очиж малыг маллаж тусалдаг. Хамгийн сүүлд О гэх айлд мал маллаж байсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд эхнэр хүүхэдгүй, боловсролгүй, мэргэжилгүй, урьд өмнө нь 3 удаа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд үүнээс тэнсэн харгалзах ялаар нэг удаа, хорих ялаар 2 удаа ял шийтгэгдэж, нэг удаа өршӨ хамрагдаж хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 59-62 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Тын дахин мэдүүлсэн: ...Би багийн засаг даргын тодорхойлолт авах байгаагүй. Үүнийг мэдэхгүй байна. Энэ талаар Э сайн мэдэж байгаа байх...гэх мэдүүлэг /хх-ийн 150-152 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09, 11 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10, 12 хуу/

2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 64 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 хуу/

Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 94 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 225-226 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн  хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2018 оны 02 дугаар сарын 03-наас 11-ний өдрийн хооронд А аймгийн Өсумын Ябагийн “Н” гэх газраас иргэн Ц.Л өмчлөлийн 1 тооны хар зүсмийн үхэр хулгайлагдаж, 600.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Э, Н.Тнар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.Э, Н.Тнар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 03-наас 11-ний өдрийн хооронд А аймгийн Өсумын Я багийн “Н” гэх газраас иргэн Ц.Л өмчлөлийн 1 тооны хар зүсмийн үхрийг нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би мотоцикльтой явж үхрээ бүртгэхэд манай үхэр Наст гэх газар байх манай хаваржаан дээр тоо нь бүрэн байсан. Түүнээс хойш үхрээ бүртгээгүй байж байгаад 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр очиж бүртгэхэд манай үхрээс хар халзан, цавь цагаан нэг сувай үнээ алга болсон байсан. Э нь надад 2018 оны 02 дугаар сарын 10-ны үед хэлэхдээ би танай үхрийг хулгайлж явж байгаад цагдаад баригдаад, ширийг нь хураалгачихлаа. Би уг үхрийг танай хаваржаан дээр янзалсан. Та надаас хэдэн төгрөг авах вэ гэж асуухаар нь чи надад 800.000 төгрөг өг гэж би хэлэхэд Э надад 800.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Э нь Түмэн-Одтой хамт манай үхрээс хулгай хийсэн талаараа надад өөрөө хэлсэн гэж мэдүүлсэн хохирогч Ц.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 18-19/, 2018 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 04 цагийн орчимд сумын төвийн хажуугаар өнгөрөх хатуу хучилттай зам дээр постонд ажиллаж байхад 72-26 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн Импреза маркийн машиныг шалгахад Э гэх жолооч нь ганцаараа явж байсан бөгөөд машин дотор нэг тооны, гарал үүслийн бичиг байхгүй үхрийн мах ачиж явсан. Би жолоочоос хаанаас явааг нь асуухад би Өлзийт сумаас явж байна гэж надад хэлсэн. Би гарал үүслийн бичиггүй байхаар нь цагдаагийн хэсэг дээр авчирч түр саатуулсан бөгөөд түр саатуулж байхад Э надад хандаж би Өлзийт сумын Ямаат багийн Шардаагийн өвөлжөө гэх газар өвөлжөөн дээр байсан айлын үхрээс нэг үхэр нядлаад, явж байгаад баригдлаа гэж надад хэлсэн гэж мэдүүлсэн гэрч Э.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Э надтай Архангай аймгийн Өлзийт сумын төвд цагаан өнгийн Субару Импреза маркийн машинтайгаа явж байгаад надтай тааралдаад Э надад хандаж ах нь идэшний мал авч явах гэж байгаа юм, тодорхойлолт хийгээд өгөөч гэхээр нь би түүнд хандаж би Улаанбаатар хот руу явах гэж байна, ямар ч боломжгүй байна гэж хэлтэл Э надаас бүр гуйгаад болохгүй болохоор нь манай гэрт очоод ээжид намайг ав гэсэн гэж хэлээд тодорхойлолт авчих гэж хэлээд явуулсан. Би өөрөө Улаанбаатар хот руу явсан. Сүүлд нь сонсоход хулгайн мал авч аваад баригдсан гэсэн. 2018 оны 02 дугаар сарын 03-наас 11-ний хооронд Б.Э нь манай ээж Оюунчимэгээс нэг адууны бичиг, нэг үхрийг бичиг авчихсан байсан гэж мэдүүлсэн гэрч М.Ундрахбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 145-146/, 2018 оны 02 дугаар сарын үед Б.Эыг Архангай аймгийн Өлзийт сум руу яваад хэрэгт холбогдсон байсан талаар мэдүүлсэн гэрч А.Мгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ ганцаараа байж байхад 15-16 цагийн орчимд Тманайд орж ирэхдээ надад 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архитай орж ирээд Тбид хоёр уг архийг  уугаад дуусах гэж байхад манай хашааны гадаа машин ирж зогсоход Тгарч тэр машинтай уулзчихаад эргэж орж ирээд гадаа Э цагаан автомашинтайгаа ирсэн байна, намайг авч хөдөө явах гэж байна гэж хэлээд гараад явсан гэж мэдүүлсэн гэрч Н.Зын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/, 2018 оны 02 дугаар сарын эхэн үед Э, Тнар нь Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг Наст гэх газраас нэг тооны үхэр хулгайлж Э нь цагаан өнгийн 72-26 УНЕ улсын дугаартай, Субару Импреза маркийн автомашинд ачиж Улаанбаатар хот руу орох гэж яваад цагдаад баригдсан байсан гэж мэдүүлсэн гэрч Д.Эийн мөрдөн байцаалтын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 139-141/, 2018 оны 02 дугаар сарын эхэн үед Э гэх танил залууд нэг тооны үхэр, нэг тооны адууны тодорхойлолтыг хийж өгсөн. Улаан зүсмийн монголын үхэр, хээр зүсмийн адууг Улаанбаатар хот руу 72-26 УНЕ улсын дугаартай автомашинаар тээвэрлэнэ гэж хэлээд багийн засаг даргын тодорхойлолтыг надаас аваад явсан. Тухайн үед манай гэрт Өлзийт сумын Ямаат багийн засаг даргын тодорхойлолт бичдэг тамгатай, гарын үсэгтэй бланк байсан бөгөөд үүний тодорхойлох хэсэг дээр нь тодорхойлолтыг хүү Уын нэрийн өмнөөс бичээд өгсөн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Оийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 142-144/, Б.Э, Б.Тнар нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар /хх-ийн 59-62, 68-70, 71-73, 147-149, 150-152/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн шүүгдэгч Г.Э нь хулгайлсан малын махаа ачиж яваад цагдаагийн байгууллагад баригдсан болохыг нотолсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09, 11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10, 12/, хулгайд алдсан үхрийн үнэлгээг тогтоосон 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 64 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Цовогт Б Э, Ө овогт Н Тнарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Э, Н.Тнар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Э, Н.Тнарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Э, Н.Тнар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаж ял шийтгэл ялгамжтай оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цовогт Б Э, Ө овогт Н Тнарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Түмэн-Одыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Түмэн-Одод оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Түмэн-Одын цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг түүний эдлэх 06/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялд оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад эдлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72-26 УНЕ улсын дугаартай Субару Импреза маркийн 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Э, Н.Тнар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Э, Н.Тнарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ