| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00470/И |
| Дугаар | 540 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 540
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Төрийн банкны нэхэмжлэлтэй, Н.*******од холбогдох 45,318,520 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.*******, Б.******* нар нь 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууцны санхүүжилтийн корпорацитай 404433 дугаар орон сууцны зээлийн гэрээ байгуулан 37,000,000 сая төгрөгийн зээлийг жилийн 8.0 хувийн хүүтэй, 204 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд худалдаж авсан орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй, банкны ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.1.1-т заасан үүргээ байнга зөрчсөөр өнөөдрийг хүрлээ. Иймд Н.*******, Б.******* нараас зээл, хүүгийн төлбөр нийт 45,318,520.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээнээс үүдэн гарсан зөрчилтэй холбоотой 12,808,676 төгрөгийг тэргүүн ээлжинд төлж, үлдэх төлбөрийг сар бүр нөхөн төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцож байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээнээс үүдэн гарсан зөрчилтэй холбоотой 12,808,676 төгрөгийг тэргүүн ээлжинд төлж, үлдэх төлбөрийг сар бүр нөхөн төлнө гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Н.*******од холбогдуулан 45,318,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийншаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А******* нь хариуцагч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн зээлийн гэрээнээс үүдэн гарсан зөрчилтэй холбоотой 12,808,676 төгрөгийг тэргүүн ээлжинд төлж, үлдэх төлбөрийг сар бүр нөхөн төлнө гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,543 төгрөгийн 50 хувь буюу 192,271 төгрөгийг улсын төсвөөс, 192,271 төгрөгийг хариуцагч Н.*******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банканд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Төрийн банкны нэхэмжлэлтэй, Н.*******од холбогдох 45,318,520 төгрөг гаргуулахыг хүссэн хэрэгт хариуцагч Н.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн зээлийн гэрээнээс үүдэн гарсан зөрчилтэй холбоотой 12,808,676 төгрөгийг тэргүүн ээлжинд төлж, үлдэх төлбөрийг сар бүр нөхөн төлнө гэж эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,543 төгрөгийн 50 хувь буюу 192,271 төгрөгийг улсын төсвөөс, 192,271 төгрөгийг хариуцагч Н.*******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банканд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА