Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 152

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Х, улсын яллагч П.Д, шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Нхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 19060114 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Ш.Н, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ш.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хотхоны 108 дугаар байрны орцонд Д.Мзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Мөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-7, 10-11/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Чулуунчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нармандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-17/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ариунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13217 дугаар дүгнэлт /хх-н 21/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ш.Наас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40-41/,  хохирогчийн хүсэлт /хх-н 45/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгээс шүүгдэгч Ш.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хотхоны 108 дугаар байрны орцонд Д.Мзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Ш.Нг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хотхоны 108 дугаар байрны орцонд Д.Мзодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мийн хохирогчоор өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хажуу айлын Ш.Н ах согтуу лифтнээс бууж ирээд бид гурвыг бос гөлөгнүүдээ гээд цохиж, өшиглөөд байсан. Намайг нүүрэн тус газар 1 удаа цохисон. Намайг гэрт ороход Нямсайхан өөдөөс гарч ирээд модон сандалны хөлөөр нүүр, толгой, нуруу бие рүү цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Чулуунчимэгийн гэрчээр өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хажуу айлын Ш.Н ах согтуу лифтнээс гарч ирээд Ариунболдыг заамдаад зогсож байсан. Манай нөхөр Мөнхтөр гаднаас орж ирэхэд Мөнхтөрийг модон сандалны хөлөөр “та нар нийлж намайг зодлоо” гэж хэлээд цохиод байсан.” гэх мэдүүлэг /хх-н 14-15/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13217 дугаартай:

1. Д.Мийн биед зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл, зүүн хөхлөг сэртэнд зулгаралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ш.Ны өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуриманд ороод 3 цагийн орчим гэртээ ирсэн. Лифтэнд ороод 3 залуутай тааралдаад зодолдсон. 2 залуу нь зугтаагаад гэр рүүгээ орсон. Мөнхтөр гэх манай хажуу талын айлын залуу гэр рүүгээ орсон. Араас нь би гэр рүү нь ороход эхнэр, хүүхэд нь байсан. Удалгүй Мөнхтөр ороод ирсэн. Мөнхтөрийг орж ирэхэд нь би 1-2 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 34/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ш.Нд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 45/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.