Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 153

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч Т.Мөнх-Амгалан, хохирогч /шүүгдэгч/ Б.А, Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Тд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07337  дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Ц.Т, 

2. Монгол Улсын иргэн, Б.А, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Т нь 2019 оы 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-март худалдааны төвийн уулзвар дээр иргэн Б.Атай маргалдаж түүний эзэмшлийн 36-82 УБЗ улсын дугаартай Тоёота Пруис-20 загварын тээврийн хэрэгслийн урд буфер, хаалганы бариул, буферийн сетка зэрэг эд зүйлийг зориуд гэмтээж, түүнд 485.000 төгрөгний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.А нь 2019 оы 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-март худалдааны төвийн уулзвар дээр иргэн Ц.Ттай маргалдан улмаар түүний толгой тус газар өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2-3/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Тулгын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 5-6/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Болороос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 14-15/, Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 18-19, 21/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн  автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 27-28/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 33-35/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Агийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 40-41/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Тн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 48-51/, Ц.Тн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 54-55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас шүүгдэгч Ц.Т нь 2019 оы 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-март худалдааны төвийн уулзвар дээр иргэн Б.Атай маргалдаж түүний эзэмшлийн 36-82 УБЗ улсын дугаартай Тоёота Приүс-20 загварын тээврийн хэрэгслийн урд буфер, хаалганы бариул, буферийн сетка зэрэг эд зүйлийг зориуд гэмтээж, түүнд 485.000 төгрөгний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.А нь 2019 оы 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-март худалдааны төвийн уулзвар дээр иргэн Ц.Ттай маргалдан улмаар түүний толгой тус газар өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.Тулгыг 2019 оы 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-март худалдааны төвийн уулзвар дээр иргэн Б.Атай маргалдаж түүний эзэмшлийн 36-82 УБЗ улсын дугаартай Тоёота Приүс-20 загварын тээврийн хэрэгслийн урд буфер, хаалганы бариул, буферийн сетка зэрэг эд зүйлийг зориуд гэмтээж, түүнд 485.000 төгрөгний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Аг 2019 оы 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-март худалдааны төвийн уулзвар дээр иргэн Ц.Ттай маргалдан улмаар түүний толгой тус газар өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Агийн өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Т өгсөн: “...” гэх мэдүүлэг /хх-н 5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Болорын өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 10/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 100 дугаартай:

1. Ц.Т биед тархи доргилт, баруун чамархайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 14-15/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Тг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүхээс шүүгдэгч Б.А, Ц.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч Б.А, Ц.Т нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бие биенээсээ нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.