| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0152/Э |
| Дугаар | 177 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 177
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч А.Сайнбаяр, хохирогч Б.Ц, шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Г.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06112 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Бнь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Цтай машинд нь бөөлжлөө гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүр рүү нь цохих ноцолдох зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бмэдүүлэхдээ: “....” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц мэдүүлэхдээ: “....” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 5/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6-7/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Цгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 12-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ж өгсөн мэдүүлэг /хх-н 19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11883 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 22/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 28-30/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас шүүгдэгч Г.Бнь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Цтай машинд нь бөөлжлөө гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүр рүү нь цохих ноцолдох зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Б 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Б.Цг “машинд нь бөөлжлөө” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Цгийн хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ж өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11883 дугаартай:
1. Б.Цгийн биед хоёр нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зөөлөн эдийн няцрал, бүсэлхий, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 22/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч Б.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хэрэгт баримтаар авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 8000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нэхэмжлэх 18.000 төгрөг, гар утас 96.000 төгрөг, нийт 122.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав