| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00413/И |
| Дугаар | 537 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 537
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймаг Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, ******* сумын Байгаль орчны улсын байцаагч Х.******* холбогдох молоток, моторны үнэ 800,000 төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/00413/ и индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний дүү Л. нь аймгаас ар гэрийн гачигдлаар Ховд аймагт ирсэн юм. 2015 оны 12 сарын 4,5-ны үед манай дүү надад ахаа ******* суманд алт гарч байна гэнэ би тийшээ яваад ирье та надад багаж олоод өгөөч гэсэн юм. Би молоток алх олж өгөөд явуулсан юм. Тэнд очоод газар талтаагүй байж байтал тэндэхийн байгаль орчны байцаагч Х. ирээд молоток моторыг нь хураагаад явсан байсан. Тэндээ 500,000 төгрөгөөр торгуулж торгуулаа төлөөд молоток, мотороо авах гэтэл өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан юм. Одоо хяналт шалгалтаар явсан шатахууны үнэ 60,000 төгрөгийг нь өгөөд эд зүйлсээ авсан гэжээ.
Хариуцагч ******* сумын Байгаль орчны байцаагч Х. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Улсын байцаагчийн эрхийн дагуу хураан авсан багаж хэрэгслийг нэхэмжлэгч Л.*******д актанд тусгагдсан тоо ширхэгээр нь хүлээлгэн өгсөн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн молоток моторыг хариуцагч Х. нь нэхэмжлэгч Л.*******д буцаан өгчнэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х. биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг 50 хувийг улсын орлогоос, 50 хувийг харицагчаас гаргуулан олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ховд аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.аас молоток, моторны үнэ болох 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болох молоток, моторыг хариуцагч Х. нь нэхэмжлэгч Л.*******д буцаан өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчЛ.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийн 11,875 төгрөгийг улсын төсвөөс, 11,875 төгрөгийг хариуцагч Х.аас гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА