Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 32

2020       01          08                                   2019/ШЦТ/32 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: П.Эрдэнэбаатар;  

шүүгдэгч: Г.У /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.У-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт   урьд:

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Г.У.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Унь 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны гадаа зогсоолд өөрийн 27-87 УБЛ улсын дугаартай “Соната-6” маркийн автомашинаа засаж байх үедээ хохирогч Л.Мөнхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь автомашины түлхүүр буюу багаж хэрэгслээр нэг удаа цохиж тархи доргилт, зулайд няцарсан шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч З.Алтангэрэлийн /хх-ийн 25-27/ мэдүүлэг, Г.У-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-6/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12573 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/, Г.У-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-37/, Л.Мөнхбаярын хүсэлт /хх-ийн 45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.У нь 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах 38 дугаар байрны гадаа зогсоол дээр иргэн Л.Мөнхбаяртай хэрэлдэж маргалдан, улмаар түүний толгой руу автомашины түлхүүр буюу багаж хэрэгслээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Л.Мөнхбаярын /хх-ийн 22-23/: “...2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 02 цагийн үед найз Алтангэрэлийн хамтаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байранд гэртээ харих гээд явган явж байтал “Соната 6” маркийн саарал өнгийн автомашиныг явган хүний замыг хаагаад тавьчихсан байдалтай, доод талд нь хүний хоёр хөл харагдсан. Дарагдсан байлгүй гэж бодоод очоод хартал машины доор эрэгтэй хүн байхаар нь “туслах уу” гэж асуухад “та хоёрын туслах гэж юу байдаг юм” гэж хэлэхээр нь “чи ямар сонин гар вэ, чамайг машин доороо байхаар чинь дарагдсан байлгүй гэж бодож туслах гэж ирлээ” гэж хэлээд маргалдсан. Манай найз Алтангэрэл нөгөө залуутай маргалдаж хэрүүл хийгээд байхаар нь тэр хоёрын дундуур ороод найзыгаа цаашаа болгоод “чи ямар сонин гар вэ, чамд хүн туслах гэж байхад” гэж хэлэхэд шууд гартаа барьж байсан машин янзалдаг түлхүүрээр миний толгой тус газарт нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

гэрч З.Алтангэрэлийн /хх-ийн 25-27/ “...2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед найз Л.Мөнхбаярын хамтаар гэрт нь очиж хонох гээд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байр руу явж байсан. ...авто зогсоолын замын хажуу талд “Соната 6” маркийн саарал өнгийн автомашины доор хүний хоёр хөл цухуйсан хэвтэж байсан. Дарагдсан болов уу гэж бодоод очоод хартал эрэгтэй хүн машины доор байхаар нь “ахаа яасан туслах уу” гэж асуутал нөгөө ах машин доороосоо чимээгүй гарч ирснээ ...машиныхаа багажаа хаагаад “та хоёрын туслана гэж юу байдаг юм бэ” ...гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь зөрүүлээд хэрүүл хийсэн. “...чи ямар сонин гар вэ” гэж хэлээд цаашаа явах гэтэл ...баруун гартаа барьж байсан түлхүүрээр Л.Мөнхбаярын толгой тус газар руу нэг удаа цохисон. Л.Мөнхбаяр толгойгоо бариад доош суусан...” гэх мэдүүлгээр,

     Г.У-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-6/: “...2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед аав Гүррагчаагийн эзэмшлийн 27-87 УБЛ улсын дугаартай “Соната 6” маркийн тээврийн хэрэгслээр Улаан-Хуаран орох гээд явж байтал 10 айлын тэнд машины арын амортизатор суларчихаар нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах 38 дугаар байрны гадна зогсоод янзалж байтал үл таних 2 залуу ирээд “хөөе пизда минь чи юу хийгээд байгаа юм, аахилаад үхлээ юу” гэж хэл амаар доромжлоод байхаар нь машины доороос гарч ирээд “машинаа янзалж байна, та хоёр тус болохгүй байж яваад өг” гэж хэлсэн. Намайг “хаанаас ирсэн пизда томроод байгаа юм” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь ...нүдний шилтэй залуугаа боль гэж хэлээд дагуулаад цааш явсан. ...нөгөө нүдний шилтэй залуу нь буцаж ирээд “чи яасан цагдаа дууддаг юм” гэж хэлээд шууд заамдсан. Миний ухаан балраад байсан. Гарыг нь тавиулах гэж оролдсон чинь нөгөө залуу нь татаж байсан тамхины ишээ над руу шидээд өшиглөөд ороод ирсэн. Би тухайн үед 22 размерын төмөр түлхүүрийг гартаа барьж байсан. Түлхүүр барьсан гараараа заамдсан гарыг дээшээ цохиод савсан чинь нөгөө хүний толгой руу цохисон...” гэх мэдүүлгээр,

Л.Мөнхбаярын биед “тархи доргилт, зулайд няцарсан шарх” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12573 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

     Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.У-нгэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү шүүгдэгч Г.У-н“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Л.Мөнхбаярын “...санал, годмолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.У-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Унь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Г.У нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ