| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0156/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 182
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э, улсын яллагч Н.Д, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07534 0164 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.А,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.А нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16-17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны автобусны эцсийн буудлын орчимд иргэн Б.Бтай маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, биед нь доод эрүү ясны түүшин хэсгийн цөмөрсөн хугарал, 1 шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “….” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 4-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 487 дугаар дүгнэлт /хх-н 13-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ц.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, хохирогчийн хүсэлт /хх-н 47/, шүүгдэгчийн хүсэлт /хх-н 48-49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дгээс шүүгдэгч Ц.А нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16-17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны автобусны эцсийн буудлын орчимд иргэн Б.Бтай маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, биед нь доод эрүү ясны түүшин хэсгийн цөмөрсөн хугарал, 1 шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Аыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16-17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархадны автобусны эцсийн буудлын орчимд иргэн Б.Бтай маргалдан, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бын хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 5-9/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 487 дугаартай:
1. Б.Бын биед доод эрүү ясны түүшин хэсгийн цөмөрсөн хугарал, 1 шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Аын өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Ад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “...” /хх-н 47/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.