| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0167/Э |
| Дугаар | 196 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 196
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, улсын яллагч А.А, шүүгдэгч /хохирогч/ Л.И, Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Агаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.У, Л.И нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00193 0171 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Д.У,
2. Монгол Улсын иргэн, Л.И,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.И нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 108 тоотын үүдэнд иргэн Д.Утэй байрны төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар маргалдаж, гараараа нүүр болон гарт нь маажсаны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн яллагдагч Д.У нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 108 тоотын үүдэнд иргэн Л.Итай байрны төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар маргалдаж, гараараа нүүр, гар болон цээжин тус газарт нь цохиж, маажсаны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.И мэдүүлэхдээ: “….” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У мэдүүлэхдээ: “….” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Игаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Уээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 942 дугаар дүгнэлт /хх-н 17-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 941 дугаар дүгнэлт /хх-н 23-24/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Огаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-30/, Д.Уийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31-32/, Л.Игийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36-37/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.Уээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-51/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Л.Игаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 54-55/, хохирогч нарын хүсэлт /хх-н 60-61/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Агаас шүүгдэгч Л.И нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 108 тоотын үүдэнд иргэн Д.Утэй байрны төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар маргалдаж, гараараа нүүр болон гарт нь маажсаны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн яллагдагч Д.У нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 108 тоотын үүдэнд иргэн Л.Итай байрны төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар маргалдаж, гараараа нүүр, гар болон цээжин тус газарт нь цохиж, маажсаны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.И, Д.У нарыг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 108 тоотын үүдэнд хоорондоо маргалдаж, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Игийн хохирогчоор өгсөн: “...” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Уийн хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Мгийн гэрчээр өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Огийн гэрчээр өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 942 дугаартай:
1. Д.Уийн биед баруун нүдний дээд зовхи, баруун хөмсөг, хамрын нуруу ба баруун, зүүн хэсэг, хамрын үзүүр, зүүн угалз, зүүн нүдний дээд зовхи ба дотор булан, баруун сарвууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 941 дугаартай:
1. Л.Игийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн шууны зулгаралт, цээжний цус хуралт, зүүн гарын 4-р хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 24/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И, Д.У нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.И, Д.У нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч нар “...” /хх-н 60-61/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.