Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 427

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Д.*******ын нэхэмжлэлтэй ******* ******* хоршоонд холбогдох тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 10 сараас ******* ******* хоршооны тээвэр зохицуулагчаар орж ажилласан.  2016 оны 01 сараас 04-нөөс мэргэжлийн бус гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, таныг ажилгүй болгохгүй дотоод хяналтын ажилтнаар авна гээд одоо хүртэл ажилгүй байна. 2016 оны 05 сард ажилд орох өргөдөл өгсөн боловч төсөв мөнгө байхгүй гэх шалтгаанаар одоо хүртэл ажилд аваагүй. Иймд миний амьдрал нөхөр хүнд өвчтэй ходоодны хорт хавдартай охин МУИС-н 4 курсын оюутан. Өмнө нь 2011-2012 онуудад ******* ******* хоршооны тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан төлөөлөн удирдах зөвлөлийг хуралдуулж хариу өгөөгүй, ажилгүй байсан хугацааны цалин буюу ээлжийн амралтын  мөнгө олгогдоогүй, орсон гарсан тушаал нийгмийн даатгалын дэвтэр дээр бичилт хийлгэх гэсэн боловч бичиж өгөөгүй.    

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.******* миний бие 2016 оны 10-р сарын 13-ны өдөр ******* ******* хоршоонд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлээ буцаан авах хүсэлт гаргаж байна. Учир нь З.******* дарга 2016 оны 11 сарын 11-ний өдөр утсаар залгаж, төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж ахин ажилд авах болсон гэж хэлсэн.  Иймд ахин өргөдөл гаргахгүй нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж ээ.

Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* хоршоонд холбогдох тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардалгаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75-р зүйлүүдийг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Д.*******ын нэхэмжлэлтэй ******* ******* хоршоонд холбогдох тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуула гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ