Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 222

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч Н.У, хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч Х.Д, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00829 0366 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б,  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Б нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг Баянцээл худалдааны төвийн баруун замд 2019 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 02 цаг 10 минутын үед “Тоёота Приус-20” маркийн 13-17 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс улмаас явган зорчигч Э.Я, Э.Б нарыг мөргөж, Э.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Яын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “….“ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Б мэдүүлэхдээ: “….“ гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 16,75/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Э.Бэс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-14/, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Оээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Оэс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8658 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /хх-н 34/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8657 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 36/, авто тээврийн хэрэгсэлийн техникийн хяналтын шинжээчийн дүгнэлтийн хуудас /хх-н 43-47/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1546 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-143-144/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 57-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгаж байсан хуудас /хх-н 60/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 67/, хохирлын баримтууд /хх-н 78-80/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-н 91/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уиас   Б.Б нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг Баянцээл худалдааны төвийн баруун замд 2019 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 02 цаг 10 минутын үед “Тоёота Приус-20” маркийн 13-17 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс улмаас явган зорчигч Э.Я, Э.Б нарыг мөргөж, Э.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.Яын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

            Шүүхээс шүүгдэгч Б.Бийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 02 цаг 10 минутын үед “Тоёота Приус-20” маркийн 13-17 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс улмаас явган зорчигч Э.Я, Э.Б нарыг мөргөж, Э.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Э.Яын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Бийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Э.Яын өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 18/,                                           

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Бийн өгсөн:. /хх-н 148/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Оийн өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 27/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 57-58/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 8658 дугаатай:

          1. Э.Бийн биед баруун умдаг ясны доод салааны сэлтэрсэн хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, баруун нүдний зовхи, хацар, шанаанд цус хуралт, баруун хацарт шарх, зулгаралт, баруун, зүүн тахим, шилбэ, баруун өсгийнд цус хуралт, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-н 34/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1546 дугаатай:

          1. Э.Яын биед зүүн өвдөгний тойг ясны цууралт, өвдөгт цус хуралт, духны зүүн хэсэгт шарх, зулгаралт, дээд уруул, эрүүнд зулгаралт гэмтэл учирчээ.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруул, эрүүний оочны зулгаралт гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх дүгнэлт /хх-н 143-144/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар  болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Бийг автотээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.   

Шүүхээс шүүгдэгч Б.Бид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 867.350 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч төлж барагдуулсан байна.  

Харин хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар Б.Бийн №1238948 дугаартай жолооны үнэмлэх, 2 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.