Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 536

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: банкны Ховд аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* ******* айлын орон сууцны 36 тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох үндсэн зээлийн төлбөр 24,999,064 төгрөг, зээлийн хүү 15,902,896 төгрөг, торгуул хүү 68,900 төгрөг, нийт 41,963,347 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.******* нь банкны Ховд салбартай 2014 оны 8 сарын 12-ны өдөр №ЗГ- дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэй авсан юм. Н.******* нь зээлийн гэрээний үүргээ зөрчин зээл болон хүүгээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 24,999,064 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 15,902,896 төгрөг, торгууль 68,900 төгрөг, нийт 41,963,347 төгрөгийг гаргуулан өгнө үү. Мөн зээлийн төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө, бусад эд хогшлыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие банкнаас 2014 оны 8 сарын 12-ны өдөр №ЗГ- дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэй шуурхай зээл авсан юм. Энэ зээлийн эргэн төлөлтөөс үндсэн зээл 935,05 төгрөг, зээлийн хүү 3,624,002 төгрөг, нийт 3,670,461 төгрөг төлсөн. Үүнтэй маргаангүй. Харин нийт 41,963,347 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 09 сард Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид урьд нь 2 удаа очиж байсан. Шүүхэд хандсанаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 282.2-д зааснаар хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн байдаг. банк шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн хүүгээ зогсоох үүрэгтэй байтал 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөр хүү нэмж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би үндсэн зээл 24,999,064 төгрөг, хүү 6,151,992 төгрөг, торгуулийн хүү 1,230,398 төгрөг, нийт 32,381,456 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч банк нь хариуцагч Н.*******д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 24,999,064 төгрөг, зээлийн хүү 15,902,896 төгрөг, торгуул хүү 68,900 төгрөг, нийт 41,963,347 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

банкны Ховд салбар нь хариуцагч Н.*******тай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 2014 оны 8 сарын 12-ны өдөр №ЗГ- дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэйгээр тохирч зээлийн гэрээ байгуулж,зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцож гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ЗГ- дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2-4/, банкны зээл хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-6/, барьцаалбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7-8/ нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зээлдэгч болох хариуцагч Н.******* нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 935,05 төгрөг, зээлийн хүү 3,624,002 төгрөг, нийт 3,670,461 төгрөгийг төлсөн байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ 2015 оны 09 сард Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид урьд нь 2 удаа очиж байсан. Шүүхэд хандсанаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн байдаг. банк шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн хүүгээ зогсоох үүрэгтэй байтал 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөр хүү нэмж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч банк нь Н.*******г зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай баримт /хх-38/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зээлийн гэрээний 3.13-д гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй, мөн гэрээний 3.14-д зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж, 3.16-д банк төлсөн зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжид зээлийн хүүг тооцон хасаж, үлдэх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална гэжээ.

Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч банкны зээл, зээлийн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл тооцож гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан нь банкны зээлийн хүү зогсох үндэслэл болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д заасан хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж хариуцагч үзэж байгаа бол энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Харин Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж тус тус заажээ. Иймд талуудын гэрээгээр тохиролцоогүй, хуульд заагдаагүй торгуулийг гаргуулахаар нэхэмжилсэн банкны нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч банкны Ховд салбарын төлсөн 367,767 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас 40,901,9******* төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 362,4******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банкны Ховд салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Н.*******д шүүх хурлын зарыг хуульд заасан хугацаанд шүүхээс мэдэгдсэн боловч ирээгүй, түүний өмгөөлөгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэсэн хүсэлт гаргасан тул хариуцагчийг байлцуулахгүйгээр түүний өмгөөлөгчийг байлцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Н.*******гаас үндсэн зээлийн төлбөр 24,999,064 төгрөг, зээлийн хүү 15,902,896 төгрөг, нийт 40,901,9******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч банкны Ховд салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас торгуулийн хүү 68,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч банкны Ховд салбарын төлсөн 367,767 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас 362,4******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банкны Ховд салбарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА