Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 250

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч Ч.Т, шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Тгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07005 0239 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Б.С,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал баарны гадна иргэн Б.Ттай маргалдаж толгой духны хэсэгт нь пивоны шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “….” гэв.

Гэмт хэрэг талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Таас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-10, 16-19/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Цоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-25/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Жаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12986 дугаар дүгнэлт /хх-н 30/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, хохирлын баримт /хх-н 53/, хохирогчийн хүсэлт /хх-н 54, 61/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Тгөөс шүүгдэгч Б.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал баарны гадна иргэн Б.Ттай маргалдаж толгой духны хэсэгт нь пивоны шилээр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.Сыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Генерал баарны гадна иргэн Б.Ттай маргалдаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Тын хохирогчоор өгсөн: “.....” гэх мэдүүлэг /хх-н 17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Цын гэрчээр өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Жийн гэрчээр өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12986 дугаартай:

1. Б.Тын биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Сын өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 37/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Ст ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “...” /хх-н 54/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.