Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 254

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч А.А, шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,  

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06998 0048 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, О.Д,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Яллагдагч О.Д нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны Э.Тийн бөгсөн тус газар газар нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.     

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ: “….” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Э.Тээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-8/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14078 дугаартай дүгнэлт /хх-н 17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 22/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Дгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цаас О.Д нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны Э.Тийн бөгсөн тус газар газар нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

          Шүүхээс шүүгдэгч О.Дг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны Э.Тийн бөгсөн тус газар газар нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Тийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14078 дугаар:

          1. Э.Тийн биед зүүн өгзөг, төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 17/,

           шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч О.Дг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч О.Дд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.