Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 428

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Т.*******гийн нэхэмжлэлтэй*******-н Завхан *******д холбогдох үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 53 настай охиныхоо хамт амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй Эдийн засгийн *******д 10 дахь жилдээ үйлчлэгчээр ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаж дутагдал гаргаж байгаагүй, 2015 онд байгууллагын аварга болж байсан. Үйлчлэгчийн ажил хэцүү нөхцөл хүнд боловч би ажилдаа чин сэтгэлээсээ хандаж 00 бохир муу муухай байна гэж гомдол санал гаргаж байгаагүй. 2016 оны 08-р сарын 29-нөөс 09-р сарын 31-ний хооронд Улаанбаатар хот руу оюутан хүүхдээ *******д нь хүргэж өгөх хугацаанд миний төрсөн ээжийн бие муудаж эмнэлэгт хэвтхэд нь би сахиж байсан юм. Тэр үед би утсаа алдаж эргэн ажлын газар руугаа холбоо барих боломжгүй болсон учир нь бүх хэрэгцээтэй утасны дугаарууд утсанд хадгалаатай байсан. Ээжийнхээ биеийг жаахан гайгүй болмогц утсаа дөнгөж сэргээгээд байтал намайг ажлаас халсан тухай сургуулиас ярьж хэлсэн. Тэгээд буцаж ирэхдээ эмнэлэгийн магадалгаа холбогдох бичиг баримтыг авчирч учир байдлаа хэлэхэд удирдлагууд ойлгохгүй шууд ажлаас халж байгааг буруу гэж бодож байна. Хөдөлмөрийн гэрээний заалтын дагуу шат дараалсан арга хэмжээ авч болох байсан. Хөдөлмөрийн гэрээний 5.3.2-д ажилчин биш багшийн буруутай гэсэн заалтыг үндэслэн халсан.

Иймд үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор олгохыг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие 52 настай охины хамт амьдардаг. *******-н хамтын гэрээний дагуу 3 сарын тэтгэлэг олгож өгөхөөр, мөн 2017-2018 оны хичээлийн жил эхлэхээр ажилд эргүүлж авахаар тохиролцсон тул сум дундын шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татаж авах хүсэлтийг гаргаж байна. Би ахин нэхэмжлэл гомдол гаргахгүй болно гэжээ.

Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.******* нь *******-н Завхан *******д холбогдох үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардалгаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75-р зүйлүүдийгудирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Т.*******гийн нэхэмжлэлтэй *******-н харьяа Завхан *******д холбогдох үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ