Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 255

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч М.О, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ц.М, шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Н.Г, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М, Д.Н,   Д.А нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  Д.М, Д.Н нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00000 0576 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1. Монгол улсын иргэн, Д.М,

2. Монгол улсын иргэн, Д.Н,

3. Монгол улсын иргэн, Д.А,

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Яллагдагч Д.М, Д.Н, Д.А нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 41-760 тоотод хохирогч Т.Тыг хазах, өшиглөх, бэлэг эрхтэнийг халуун хайчаар түлэх, гурил элддэг модоор цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

          яллагдагч Д.М, Д.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын задгай хэсгийн “Цагаан даваа” гэх газарт байрлах өөрийн гэртээ хохирогч Д.Аыг хууль бусаар хорьж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан айлган сүрдүүлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “....” гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “....” гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “....” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 2-3, 1хх-н 59-60/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Таас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 4-6, 16-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2872 дугаартай дүгнэлт /1хх-н 34/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 42-49/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Нгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 52-54/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Мас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 57-58/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 62-65/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 77-81/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 82-83/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3509 дугаартай дүгнэлт /1хх-н 85/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2710 дугаартай дүгнэлт /1хх-н 93/, Д.Мд хийсэн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /1хх-н 98-100/, Д.Нд хийсэн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /1хх-н 103-105/, Д.Ат хийсэн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /1хх-н 108-109/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Нгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 169-177/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Мас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 181-186/, Д.Н, Д.М, Д.А нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-н 198-199/, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-н 222-223,/ эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 41-42/, Д.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас Д.М, Д.Н, Д.А нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 41-760 тоотод хохирогч Т.Тыг хазах, өшиглөх, бэлэг эрхтэнийг халуун хайчаар түлэх, гурил элддэг модоор цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

            яллагдагч Д.М, Д.Н нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын задгай хэсгийн “Цагаан даваа” гэх газарт байрлах өөрийн гэртээ хохирогч Д.Аыг хууль бусаар хорьж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан айлган сүрдүүлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

            Шүүхээс шүүгдэгч Д.М, Д.Н, Д.А нарыг бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 41-760 тоотод хохирогч Т.Тыг хазах, өшиглөх, бэлэг эрхтэнийг халуун хайчаар түлэх, гурил элддэг модоор цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан,

            мөн шүүгдэгч Д.М, Д.Н нарыг бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын задгай хэсгийн “Цагаан даваа” гэх газарт байрлах өөрийн гэртээ хохирогч Д.Аыг хууль бусаар хорьж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан айлган сүрдүүлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

   Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Тын хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /1хх-н 18, 21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Аын хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /1хх-н 80-81, 2хх-н 2-3/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2872 дугаар:

   1. Т.Тын биед цээжинд хазагдсан шарх, цус хуралт, зүүн эгэмд зулгаралт, зүүн хөмсөг, дал, бүсэлхий, хоёр гуянд зулгаралт, тээрхий, хуухнагт 2-р зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрхи түлэгдэлт гэмтэл нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр, шарх, цус хуралт, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /1хх-н 34/,

Шүүх сэтгэц гэм судлалын 747 дугаартай: "...Д.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх өгүүлэмж болон баримт бичиг үгүй байна. Д.А нь одоогоор ямар нэгэн сэтгэцийн өвчингүй, танин мэдэхүй, мэдээллийн хоцрогдолтой байна. Танин мэдэхүй, мэдээллийн хоцрогдол нь сургуульд сурч боловсрол эзэмшээгүй зэрэг амьдралын нөхцөл байдлаас шалтгаалдаг бөгөөд сэтгэцийн өвчин биш юм. Д.А нь зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..." гэх магадлагаа /1хх-н 109/,

Шүүх сэтгэц гэм судлалын 719 дугаартай: "...Д.М нь урьд өмнө нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Д.М нь одоо Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Мы дээрхи сэтгэцийн эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Д.М нь өөрийн сэтгэцийн түвшинд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..." гэх магадлагаа /1хх-н 100/,

Шүүх сэтгэц гэм судлалын 724 дугаартай: "...Д.Н нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Д.Н нь сэтгэцийн өвчингүй байна. Д.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Н нь хэрэг хариуцах чадвартай байна..." гэх магадлагаа /1хх-н 105/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1901 дугаар:

          1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн эмжээртэй бор ягаан өнгийн дотоож дээр цус илрээгүй.

          2. Ариун цэврийн хэрэглэлд эр бэлгийн эс үрийн шингэн, эмэгтэй хучуур эс илэрсэн.

          3. Хар өнгийн эмжээртэй бор ягаан өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.

          4. Ариун цэврийн хэрэглэлд илэрсэн эр бэлгийн ЭСИЙН TOO хэмжээ ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.

          5. Ариун цэврийн хэрэглэлд илэрсэн эмэгтэй хучуур эсийн ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

          6. Хар өнгийн эмжээртэй бор ягаан өнгийн дотоож дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов" гэх шинжээчийн дүгнэлт /1хх-н 111/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Аийн өгсөн: "....” гэх мэдүүлэг /1хх-н 43-44, 48/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Нгийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /1хх-н 172, 176/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Мын өгсөн: “....” гэх мэдүүлэг /1хх-н 181-186/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Д.М, Д.Н, Д.А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

мөн шүүгдэгч Д.М, Д.Н нарыг бүлэглэн хүнийг хууль бусаар хорьсон, мөн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах чадваргүй эрхшээлдээ байгааг далимдуулан айлган сүрдүүлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Д.А, Д.М, Д.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар төмөр дэгээ, бор шаргал өнгийн гурлын элдүүр зэрэг хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М, Д.Н нар нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нийт 334 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Хохирогч Д.А, Т.Т нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.